Нар өвөртөлсөн уул | |
Inner Mongolia Situation is “War-like” by Chinese Authority
Chinese authorities in the northern region of Inner Mongolia have described the situation there as “war-like” following a huge influx of troops into the region and a security lock-in at schools, universities and government institutions, according to a leaked official document.
The document, issued by the regional committee of the ruling Communist Party, described recent protests by thousands of ethnic Mongolians in the region’s major cities as the work of “external hostile forces,” although it made no mention of where those forces originated. “Today Hohhot [the regional capital] is in a war-l... дөрвөн улирлын өнгө Бичсэн:
setgeliin ganganaa
17:33 , 2011-06-15 .. Бичигдсэн: Хуртай зуны аялгуу хэмээх дууны дугараа .. 3 сэтгэгдлүүд .. Холбоос
дөрвөн улирлын өнгө Хөгжмийг Г ЧойжилжавХайлан сэмжрэх цасаа дагаад
Хаврын өнгө нь цоохор билээ Хашир малчдынхаа алдрыг өргөөд Хангинах төл нь дуучин билээ Зуун түмэн цэцгээ дагаад Зуны өнгө нь ногоон билээ Хөвч тайгынхаа уянгыг өргөөд Хөхөө шувуу нь дуучин билээ Налгар шар нараа дагаад Намрын өнгө шаргал билээ Хангай хөвчдөө уянга нэмээд Халиун буга нь дуучин билээ Мөнгөрөн цавцайх цасаа дагаад Өвлийн өнгө нь цагаан билээ Мөрөн голдоо эгшиг нэмээд Харзны ус нь дуучин билээЖ Раднаадаргиа 1969 он... Хаваржаагаа дурсахуй Бичсэн:
setgeliin ganganaa
17:12 , 2011-06-15 .. Бичигдсэн: Амрагтаа ярьсан нутгийн хөрөг хэмээх бүлэг шүлэг .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос
Хаваржаагаа дурсахуйСалхи нөмөрлөсөн Номтын хүрэн энгэр
Нар тоссон газрын тост алган дээр Зэрэглээ хурга хоёр жилийн жилд эрхэлнэ Хүрэн толгойн энгэр хөр цасаа хоромхон шилгээнэ Хөгшин үнээ шар ус залгилан зоогоо ээн хэвтэнэ Хөрс сүвлэсэн ногоо хээлий нь зогсоо зайгүй гижигдэнэ Зөнөг гурван есийн урь үнэртсэн наран дээр Үүдээ дэлгэн аавын гэр зүүрмэглэнэ Үе үе бууцны салхи босож хаалга хаана Ээж уураг бүсгэж идээгээ сэлбэнэ Эгчийн хөх сэрхийг ах хотон дотроо самнана Энгэрийн харгуйд бараан морьтон тодорно Алаг Ятуу дүүг дагуулан хамарласан аргал тойрно Айлын бүсгүйн зүрхийг зүүднийх нь залуу тойрно Аавын ц... Үүдээ битгий дэлгээрэй Бичсэн:
setgeliin ganganaa
16:51 , 2011-06-15 .. Бичигдсэн: Амрагтаа ярьсан нутгийн хөрөг хэмээх бүлэг шүлэг .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос
Үүдээ битгий дэлгээрэйТооноор асгарч үлдсэн шулганаатай ганганаа
Тогоотой өрөмний шаргал хээнд загссан юм Гэгээн гунигаар хэлхээтэй зэллэсэн тэр дуу Гэр дүүрээд он даван өвөлжиж байна Үндэс төлжөөгүй цагт ганганаа нисчихвэл бээрнэ Үүдээ битгий дэлгээрэй шувууд ирээгүй байна Орхиод буцсан гунигандаа шувууд уяатай байдаг юм Оломгүй бүлээн нуурандаа эргэх учиртай байдаг юм Хаяаны манаас авахуулж тэнгэр уяруулан Хавар хаврын зэрэглээгээр яргуй цэцэг гижигдэн Тоонон дээрээс ахиад л шувуудын дуу цутгадаг юм Тогоонд сүү дүүрээд л өрөм загсаж эхэлдэг юм Амьдралын баяр гуниг ч хөг дантай байдаг Аргаг... Гүүн зэлэн дээр Бичсэн:
setgeliin ganganaa
13:57 , 2011-06-15 .. Бичигдсэн: Амрагтаа ярьсан нутгийн хөрөг хэмээх бүлэг шүлэг .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос
Гүүн зэлэн дээрдэвэргэн залуу нас
дэнжийн охидоос нэрэлхэж дэлтэй хонгор соёолонг хазаарлуулсангүй Адуучин эцгийн нэр Айлын өвгөдөөс зовоогоод Ардаг хангал дэлдүүлсэнгүй Хотын залуугийн Хорхойтсон сэтгэл ийг Сундлаад мордчихлоо догшин эмнэгийн туурай Тэнгэрээр нэг дов булгалан шидэв Уулын орой Энгэрээр нэг Унаж босон харагдав Хормойны салхи Хоёр чихэнд шуугина Хоолойд аргана Бахардах алдсан эмнэгийн Бүлээн хөлс Магнай шавшина Эр хүн болсноо үзүүлж Тамхи нэрмээр Тагнай загатнана Тэгтэл Тэнгэр нар Тэнд эндгүй хөөцөлдөнө Өө жигшээчих шив дээ гэх Өвгөдийн үгийг Өвөртлөн унав Хүүхнүүдийн инээд Миний хоёр ... Их мөрөн гурав үёрлэсэн жилийн зун Бичсэн:
setgeliin ganganaa
13:35 , 2011-06-15 .. Бичигдсэн: Амрагтаа ярьсан нутгийн хөрөг хэмээх бүлэг шүлэг .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос
Их мөрөн гурав үёрлэсэн жилийн зунИх мөрөн гурав үёрлэнэ гэдэг сайхан
Их мөрөн гурав үёрлэсэн жилийн зун ногоо торго Хар ногоон зуны идээ цагаан далай Хаа бол хаа хадлан дөрөө зураатай Адуу мал аргамжаатай юм шиг хаяандаа Айлын жаалууд цэцгэн дунд нуугдаж тоглоно Нуур тойром гэгч хавтгай цагаан юм Нутгын ах нар жаахан халамцуу голцуухан Үхэр мал сэрүүн ортол баахан ялаархуу Үнээн зэлэн дээр орой болгон май тавиастай Хуртай жилийн зун гэдэг элбэг дэлбэгхэн Хуримын зар шинэ гэрийн найр олшромтгой Гүүгээ бариад хот айл тоотойхон Гүүн зэлнээ халагдсан цэрэг унага татамтгайхан Ногооны униарт ноолуул... Намрын өглөө Бичсэн:
setgeliin ganganaa
10:20 , 2011-06-15 .. Бичигдсэн: Амрагтаа ярьсан нутгийн хөрөг хэмээх бүлэг шүлэг .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос
Намрын өглөөНамрын манан гогцоорсон уснаас
Модон хувингаараа утган Насны өндрөөс хайрлах бага нас Бор борвио хавиран алхана Аав, тос унасан сарлагийн айраг Хонин тогоо дүүргэн, бүрхээрээ тавина Загийн илчтэй хөх мод, зуухандаа чихэн Хөлсөө хааяа хааяахан шударна Ээж, үнээний зэлэн дээр Эгч нар үес үесхэн тас тас инээлдэнэ Сарлагийн бух, эрэг нураан Саахалтийн хооронд хэд хэдээрээ хэрнэ Манан сүвлэсэн өглөөний нар Тогооны нэрмэлийн ааганд согтож Тооно түшин, унь тэмтчиж Ханын толгой руу зүтгэнэ Зүүн гэрт хоносон Лхүмбэн Заан Зүс царай бүрзгэнхэн шиг Нөмгөн чигээрээ, шараа тайлахаар Нүд бүлцгэрхэн орж ир... Намар Бичсэн:
setgeliin ganganaa
10:08 , 2011-06-15 .. Бичигдсэн: Амрагтаа ярьсан нутгийн хөрөг хэмээх бүлэг шүлэг .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос
НамарДэлгэцтэй идээний шар тос
Дээвэр дээр нүүж байхад Дэлгэрсэн алаг цэцэг Дэнжээ орхиод хийсчих юм Цэргийн наадмын гурвын даваа Цээжин дотор илхэн байхад Өвөө нас, хөөрөг зөрүүлж Өмнө ирээд суучих юм Өдөр, шөнийн зайд Хоногийн урсгал эргэх юм Өлгий, таягны хооронд Насны нар ээлжлэх юм Хонгор нарны намар ч Үндэс рүүгээ урсах юм Хоргодом насны намар ч Үр рүүгээ урсах юм Буцаж эргэж урсдаг нь Буруу ч урсгал биш юм аа Цаг цагийн араншин Цаашаа ч, наашаа ч урсана.2003 он Ж.Раднаадаргиа... Суман гол Бичсэн:
setgeliin ganganaa
09:56 , 2011-06-15 .. Бичигдсэн: Амрагтаа ярьсан нутгийн хөрөг хэмээх бүлэг шүлэг .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос
Суман голЦэцэгт хангайн
Цэнхэр судас Суман гол Өндөр хясаандаа цуурай орхин Үдлэх суудалгүй мяралзана Холдон урсахдаа ч Суман Холоос ирэхдээ ч Суман Эрчилсэн цагаан салхитай Эргэсэн ногоон эргүүлэгтэй Их голын шуугиан Усныхаа төвшинг хэлнэ Их жаргантын айлууд Усныхаа хэлийг мэднэ Цэцэгт хангайн Цэнхэр судас Суман гол Хормой дор нартай шуугина дэрэн дор сартай шуугинаЖ Раднаадаргиа 1973 он... Зуны үдэд Бичсэн:
setgeliin ganganaa
09:48 , 2011-06-15 .. Бичигдсэн: Амрагтаа ярьсан нутгийн хөрөг хэмээх бүлэг шүлэг .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос
Зуны үдэдЗамагт гүн цээлэнд
Бургас тонгойн сэрүүцэнэ Бургасны богино үзүүрт Загас тогтон сэрүүцэнэ Саруул өндөр ухаад Хоньд хуран сэрүүцэнэ Хоньдын хурсан сүүдэрт Салхи шурган сэрүүцэнэ Ханат цагаан гэр Хаяа шуун сэрүүцэнэ Хаяа шуусан гэрт Үдийн нар сэрүүцэнэЖ Раднаадаргиа 1975 он |
Миний талаар:Миний танилцуулга Бичлэгийн сан Найзууд Зургийн цомог ХолбоосуудЦэцэг оноогүй борооАйлгах аавтай Арслангийн зулзага Ангилалуудшүлгийн тухайМИНИЙ ШҮЛГҮҮД Хүүхдийн зохиолч Н Одонхүү Хүүхдийн зохиолч Ж Жаргалсайхан(8) Ган үзэг наадам Миний хүүхдийн шүлгүүд Урмаар өлгийдсөн цацал үг Эргэн дурсахын учир Клип Миний дууны үгс Үгийн оролдов Х Чулуунбаатар Л Ганзул Түүхийн улбаа домгийн мөрөөр И Мөнхбаяр Д Мандахсан А Шартолгой Ц Отгонжаргал Сүүлийн бичлэгүүдШүлэгЗүүд хучисан хөнжил Гоёлын хуучин шаахай Зам Замчин ЗАНГИСАГ ҮГ АЛТАНХАН СҮЙХ Уурхайн малтагчаас улсдаа цуутай зохиолчид олноор төрөн гарсан Айраг шуугин шуугин иснэ Айлын бүсгүй дуулан дуулан өснө Сүүлчийн удаа… ХОГ ШҮҮРДВЭЛ ТООС БОСНО… Шүлэг Би сохорсон Өмнөх үг ... ″Наран эцэг″ НайзуудNice oyunchimeg Anyka tuyazulaa aazaa altaa21 Jijgee buyantai dadido delger DESI Эрдмийн өргөө masha & medbed ERKHEMZO zaluu hoian27 jakina Love legion Luvsanvandan's blog mijiddorj Myagmartsetseg OYUNCHIMEG_M nandin.blog Обдоо Naagii-21 ХайРыГ ХайРЛа Muugi StarLight Taishir tseк tsetseg27 Tsevegee tsolmonavraL Uuganaa xvv bilegee_111 ulzii Цагаан хараацай Turbold setgeliin ganganaa Taivna |