Нар өвөртөлсөн уул

Хоргод төрсөн бодлын хэлхээ

Хоргод төрсөн бодлын хэлхээХолын холоос яаруулан дуудсан
Хоргын тогоо г дууных гэвээс
Нар сүвэлсэн хүрмэн чулуу нь
Намайг атгахад тулганых байлаа
Сартай ганхсан сархиагт нугад
Саадагласан сарлагийг уулын гэвээс
Хажууд нь ирээд зургаа татуулсан
Халтар буга найргийнх байлаа
Тэнүүн хангайн тэнгэртэй нийлсэн
Тэрхийн нуурыг хунгийнх гэвээс
Усан дундаа Санхамаа дэлгэсэн
Уран толгойн домгийнх байлаа
Хадан дээврээсээ мөндөр унагасан
Мөнгөн зоорийг үзмэрийнх гэвээс
Ханат өргөөг дуурайн тогтсон
Чулуун гэрүүд үлгэрийнх байлаа
Алхам бүрийд алаглах жимсний
Амт болцыг тэнгэрийн гэвээс
Хаднаас ургасан улаан сонгины
Ха...


Амрагтаа ярьсан нутгийн хөрөг

Амрагтаа ярьсан нутгийн хөрөгХадмын босго алхана гэхээс
Хайрт минь, хичнээн их догдолном бэ?
Аав, ээжийнхээ амрыг эрүүлж
Алаг зүрхэнд чинь хайр нэмье!
Тийм ээ, найз аа, тийм!
Тэнгэрээр нисч буулаа ч гэсэн
Даваа нь бас тэнгэртээ байдаг юм
Давааныхаа хоёр талд саахалт нь байдаг юм
Нүүрэн дээр уул тулаад л
Нүүгэлтсэн гол чихэн дээр шуугиад л
Тоонон дээр янгир мөргөлддөг юм
Толгой дээр чулуу эргэлддэг юм
Мөнгөн манан хэцэд татаад л
Мөсөн оргил дээр нь гялбаад л
Өндөр уулын цээжин биенд
Өвөл, намар айл байдаг юм
Элгэн асганаас зэрэглээ татаад л
Ээвэр бэлд нь цэцэг алаглаад л
Хавар, зун хаяа байдаг юм
Ханган...


Хоргын тогоо

Хоргын тогооХоргын тогоо-г
Хуланцын минь өргөө шиг
Хар уул
Эргэн хэжсэн харгуйг даган
Ирмэг дээр нь гишгэлээ
Өвчүү цагаан хэрэм
Өвөрт орох алдан намина
Тогоон уулын амсар
Салхинд жингэнэж байна
Хашгирлаа
Хар тогоон уул хангинана
Тэнгэр дээрээс нь
Бодол болон шиврээгээ татав
Болсон самар хадны сонгино
Тээр гүнээс ханхлав
Тогооны ёроолыг харахад
Толгоы эргэнэ
Хараа дөнгөж хүрнэ
Хайр зүрхнээс алдуурна
Холын гийчний баярлахыг харж
Ховорхон нутгийнхаа хоймор суулаа
Буцсан зууны
Буурал домог торолзоно
Битүүрээгүй зулай дээрээс нь
Зургийг нь татлаа
Бичээгүй шүлгийн санаа
Зүралзан буулаа
Хоргын тогоо-г
Холдоод ахин харлаа
Гал ...


"Төгс" хаана байгаа бол?

Бичсэн: Цагаан хараацай
11:02 , 2011-06-14 .. Бичигдсэн: Миний хайку .. 1 сэтгэгдлүүд .. Холбоос

Цөөрөм хараагүй охинд
Тэндхийн мэлхий вааглах нь
 Найрал дуу шиг ээ

* * * * * * * *

Жаргах нарны зүг
Нисмээр гэх
Жаал хүүгийн бодол сайхан

* * * * * * * *

Судрын шар хуудаснаа
Цэг болж үлдэх
Ямархан бол

* * * * * * * *

Өнчин ганц цахлай
Өдөржин загас шүүрдэнэ
Надад мөн  ч ханьтай

* * * * * * *

Хүний гуниг

Цэцэрхэгчид ихсэхийн цагт
"Би" үржиж
"Та" цөөрөх

2011-06  /элдэв бодлуудын цуглуулгаа эмхэтгэвээ/




...


Молекул үүсэх

Бичсэн: Anyka
07:55 , 2011-06-14 .. Бичигдсэн: Видео хичээл .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос



Тэрхийн цагаан нуур

Тэрхийн цагаан нуурТэнгэрийн мөнгөн толь Тэрхийн цагаан нууранд
Тээгэн уулс дэвсэн хоргын хун өвөлжин
Хонин цагаан хунгийн өёхийд сэмрэх үүлнээс
Хуйрагнах цасан бударч жаврын эрч чангарна
Сарлагийн бух дошдог цааны сүрлэг хөвчтэй
Цармын цагаан нуураа нутгын хун орхидоггүй
Саглагар зандан эгнэсэн өмнийн ногоон оронд
Цагийн эрхээр зорьж нутгаа санан бэтгэрдэггүй
Сургийн газар хүрдэг Суман голын эх
Тэрхийн цагаан нуур мөсөн хуягаа өмсөвч
Мөнгөн харзаа аниаж төрсөн хунгаа гомдоодоггүй
Мянганы гүнээс ундарсан эгшигт урсгалаа саадаггүй
Тэнгэрийн мөнгөн толь Тэрхийн цагаан нууранд
Тээгэн уулс...


Хорго Тэрх

Хорго ТэрхУниар дундаа уул нь амгалан
Уулан дундаа нуур амгалан
Усан дундаа хун амгалан
Ураг дундаа зон нь амгалан
Холдож явахад зүрхэнд ойрхон
Хоёр Тэрх төрсөн хангай
Холийн гийчний сэтгэл татсан
Хорго нутаг өссөн хангай
Цагаан уул цэцгийн дундаа
Цайлган сэтгэлээ дуулан өссөн
Тэрхийн бүсгүйд хайраа нээвэл
Тэгшхэн сэтгэлийн хайраа өгнө
Ган туурай уулын даваанд
Галтай хэт шиг очоор наадсан
Тэндхийн унаган хүлгийг баривал
Тэлмэн жороо тэшин бөмбөрнө
Самартай модоо даган найгасан
Тэнгэрийн цэнхэр ууланд гарвал
Сархиаг бүрээс нь буга урамдаж
Сартай шөнийн уянганд умбана
Арцын үнэртэй хонгор салхи н...


шалдан хүүхэн

Бичсэн: dadido
20:10 , 2011-06-13 .. 18 сэтгэгдлүүд .. Холбоос
     Зун болохоор хүн амьтан нимгэлээд эр эмгүй ямар бие хаатайг нь харж болох юм даа.  Өргөн мөртэй пиджак өмсөөд дөрвөлжин харагддаг залуус зарим нь танигдаад л.  Зарим охид ямар ч гоё биетэй юм бурхан минь гэж.  Ийм л зүйл бичихээс дээ.  Хууль зүйн техникийг бичих нь бичээч ээ хөөе.  Эхлүүлээд л орхилоо.  Дараа хэлэндээ лайтай болж байгаад мэдээ мэдээллийн блог руугаа орно доо.  Эхлүүлээд орхих нь миний таны бидний манай зан юм уу даа.  7-р сараас өмнөөс хувь хүний аюулгүй байдлын нэг зүйл оруулна.   Баабаризм энэ тэр дээр болохоор баахан л хуваагдлаа.  Жаахан прагматик байя блоггеруудаа.  ...


Хатгины өвөлжөө

Хатгины өвөлжөөЦагын хайрууд
Сүрэг холхиулж
Санаа гэгэлзүүлдэггүй Хатгина
Өвлийн зул сарын
Өглөөний нарнаар өлгийдөж
Буга намнаач гэсэн хатгина
Удмын улаан өвгөд минь
Ухаанаараа шинжиж
Ургаараа идээшсэн тоонот
Уран тансаг хангай
Уулсаараа нөмөрлөж
Усаараа эмжсэн өлгий
Одонд ойрхон энэ өвөлжөөг
Олон сайхан хүү
Олж төрсөн нь зол
Томоогүй багынхаа намтрыг
Тоглоомоороо бичиж
Торнисон минь аз
Хатгины өвөлжөөний
Харгуйн тоосыг би босгоно
Хатгина намайг тосно
Жил жилийн цаана үлдсэн
Жигжидийнх гэдэг айлын
Гал сэтгэлд үнэртэнэ
Хатгины хоёр толгой
Аав ээж шиг харагдана
Алаг зүрх чичэрнэ
Амар эрэн угтаж
Ахан дүүсийн...


Өглөөний нар

Өглөөний нарӨглөөний нар
Өндөр уулын оройн
Шөнжин нэрж хоносон цэцэгний
Шүүдэр дунд гялбана
Аав үүрийн туяатай цуг
Өвөртлөн морьдсон дурангаараа
Адуугаа харж суухад
Алсыг татах шилэнд нь мишэлзэнэ
Нарийн тоосоороо тоглон айсуй
Адуун сүрэгтэй уулнаас туугдаж
Агтны туурайд туяа нь шижиртэн
Айл айлын хотонд ирнэ
Арслантай хорол тоононы
даага мялаан мандуутаа л
Аягатай айрганд мэлтэлзэн
дотроос халуу оргиулна
Амт нь хамраар сэнхийж
Алтан цацраг нь хацарт туяарахад
Илч нь эс бүхэнд нэвчиж
Исгэрэхэд дуутай хамт цацарна
Эх дэлхийтэйгээ цуг би
Нарыг мөнх тойровч
Илч гэрэлтэйгээ хамт наран
Намйг туж эргэнэ...


{ Сүүлийн хуудас } { 70 -р хуудас Нийт хуудасны тоо: 306 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд

Цэцэг оноогүй бороо
Айлгах аавтай Арслангийн зулзага

Ангилалууд

шүлгийн тухай
МИНИЙ ШҮЛГҮҮД
Хүүхдийн зохиолч Н Одонхүү
Хүүхдийн зохиолч Ж Жаргалсайхан(8)
Ган үзэг наадам
Миний хүүхдийн шүлгүүд
Урмаар өлгийдсөн цацал үг
Эргэн дурсахын учир
Клип
Миний дууны үгс
Үгийн оролдов
Х Чулуунбаатар
Л Ганзул
Түүхийн улбаа домгийн мөрөөр
И Мөнхбаяр
Д Мандахсан
А Шартолгой
Ц Отгонжаргал

Сүүлийн бичлэгүүд

Шүлэг
Зүүд хучисан хөнжил
Гоёлын хуучин шаахай
Зам
Замчин
ЗАНГИСАГ ҮГ
АЛТАНХАН СҮЙХ
Уурхайн малтагчаас улсдаа цуутай зохиолчид олноор төрөн гарсан
Айраг шуугин шуугин иснэ Айлын бүсгүй дуулан дуулан өснө
Сүүлчийн удаа…
ХОГ ШҮҮРДВЭЛ ТООС БОСНО…
Шүлэг
Би сохорсон
Өмнөх үг ...
″Наран эцэг″

Найзууд

Nice oyunchimeg Anyka tuyazulaa aazaa altaa21 Jijgee buyantai dadido delger DESI Эрдмийн өргөө masha & medbed ERKHEMZO zaluu hoian27 jakina Love legion Luvsanvandan's blog mijiddorj Myagmartsetseg OYUNCHIMEG_M nandin.blog Обдоо Naagii-21 ХайРыГ ХайРЛа Muugi StarLight Taishir tseк tsetseg27 Tsevegee tsolmonavraL Uuganaa xvv bilegee_111 ulzii Цагаан хараацай Turbold setgeliin ganganaa Taivna