Нар өвөртөлсөн уул | |
Дутуу насалдаггүйн тавилан Бичсэн:
setgeliin ganganaa
20:21 , 2011-06-21 .. Бичигдсэн: Хуртай зуны аялгуу хэмээх дууны дугараа .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос
Дутуу насалдаггүйн тавилан Аяыг Ж.Батсуурь СТАОлны хорвоод миний л гэх
Одтой буурь байдаг юм аа Өвгөрсөн биеэ шороон дээр нь Өнхрүүлж нэг нялхарья даа Дуулж явсан нутагтай хүн Дутуу насалдаггүй тавилантай Тоостой хорвоод миний л гэх Тохомхон газар байдаг юм аа Тамирдсан биеэ цэцгэн дээр нь Тарвалзааж нэг жаргая даа Дуулж явах нутагтай хүн Дутуу насалдаггүйн тавилантай Уярлын хорвоод миний л гэх Унасан нутаг байдаг юм аа Хяруутай насаа шүүдэр дээр нь Хөлбөрөөж нэг тэнхэрье дээ Дуулж явах нутагтай хүн Дутуу насалдаггүйн тавилантай 2000 он ... Цолмон халтар Бичсэн:
setgeliin ganganaa
19:36 , 2011-06-21 .. Бичигдсэн: Хуртай зуны аялгуу хэмээх дууны дугараа .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос
Цолмон халтарАлтан цацрагт нараа дагуулж
Ассан тоостой морьд эргэлээ Манантай түүхийн ээдрээг тайлсан Мандуухай хатны сум шиг эргэлээ эргэлээ Манлай уяачийн Цолмон халтар Манангүй талаа зүсэн эргэлээ Зүсэн эргэлээ Зүсэн эргэлээ Суварган суудалт уулсан дагуулж Солонгон хөлстөй морьд тасарлаа Эрийн хаттай дөрөөн дээрээ Ээжийн цацлын сүүтэй тасарлаа Тасарлаа Манлай уяачийн Цолмон халтар Марал буга шиг дэгдэн тасарлаа Дэгдэн тасарлаа Дэгдэн тасарлаа Малын буянтай хотлоороо шагшуулж Магнай тэнийлгэн морьд ирлээ Хувьтай наадмын айраг, түрүү Хур зүсрүүлэн цойлж ирлээ Ирлээ Зуны манлай уяач-ийн Цолмон Дууны эгшигтэй сул... Өндөр зул Бичсэн:
setgeliin ganganaa
18:13 , 2011-06-19 .. Бичигдсэн: Хуртай зуны аялгуу хэмээх дууны дугараа .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос
Өндөр зул Аяыг Төмөрчөдөрдөрвөн туурай салхилан яралзахад
дөрөөн доогуур дэлхий урсана дөлтэй гал дүрэлзэн үлдэхэд дөрвөн уул тосож өндөлзөнө Манлай уяачын Өндөр зул Магнайдаа тоосгүй алтан туурт аа Төрийн хууранд хөг нэмсэн Түмэн эх монгол буян аа Тоосон угалз тэнгэрт алтрахад Толин магнайд гийнгоо тоглоно Мөнгөн Туул мяралзан угтахад Мяндсан жолоо сунан чивчирнэ дахилт Зээрэн ташуур агаарт эргэлдэхэд Зээглэсэн дэлнээс шуранхай эгшиглэнэ Наадмын хойморт цолоо дуудуулахад Нартай далбаа намирч илбэнэ дахилтЖ Раднаадаргиа 1999 он... Машин, байрны сүлжээний бизнес залилан байжээ
Битгий ийм гэнэн бай л даа хүмүүсээ!!! Үнэгүй бяслаг хулганы хавханд л байдаг гэдэг шиг иймэрхүү зүйл яаж ч бодсон залилан, хэдхэн хүн хожоод үлдсэн нь хохироод л дуусна шүү дээ...
Ихэр тавилан Бичсэн:
setgeliin ganganaa
14:10 , 2011-06-18 .. Бичигдсэн: Хуртай зуны аялгуу хэмээх дууны дугараа .. 1 сэтгэгдлүүд .. Холбоос
Ихэр тавилан Аяыг Ж.Батсуурь СТАЭэжий, аавын хайранд нь хө
Ихэрлэж заяасан бүжинхэн минь хө Бүүвэйн дуундаа ижилхэн үнэгчилж Бүртхэн сарны туулайтай тоглоноо Дүрийг чинь эндүүрч, эмээ нь Нэрээр тань танилаа, бүүвэй Дууг чинь андуурч, өвөө нь Ахаар тань дууднаа, бүүвэй Эмээ өвөөгийн элгэнд нь хө Эрхэлж заяасан зээ нар минь хө Баруун чих чинь зэрэг хангинаж Баяр сонсон дэрвэж өснөө Дүрийг чинь эндүүрч, эмээ нь Нэрээр тань танилаа, бүүвэй Дууг чинь андуурч, өвөө нь Ахаар тань дууднаа, бүүвэй Элгэн ургийнхаа жаргалд нь хө Инээд нэмсэн алдрайхан минь ээ Арга, билг... Эргэх заяа Бичсэн:
setgeliin ganganaa
18:39 , 2011-06-17 .. Бичигдсэн: Хуртай зуны аялгуу хэмээх дууны дугараа .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос
Эргэх заяаАдуу янцгаасан нутгын уулс Униараа дэрлэн эргэнээ
Амраг сэтгэлтэй хүний үрхэн Учрахын заяанд эргэнээ Уйлдаг дуулдаг хорвоо нь хөө Учрахын заяанд л эргэдэг ээ Холдоо давхилтай монгол морь Хоног товчлон эргэнээ Аргадаж болдоггүй танхи нас Амьдралын алганд эргэнээ Алаг тавилантай хорвоо нь хөө Амьдралын алганд л эргэдэг ээ Алтан нуухтай цагаан хаш Аавын алганд эргэнээ Үйлгүй хайртай насны хань Өвөр дунд эргэнээ Өргөстэй цэцэгтэй хорвоо нь хөө Өвөр дунд л эргэдэг ээЖ Раднаа... Хуртай зууны аялгуу Бичсэн:
setgeliin ganganaa
19:16 , 2011-06-16 .. Бичигдсэн: Амрагтаа ярьсан нутгийн хөрөг хэмээх бүлэг шүлэг .. 1 сэтгэгдлүүд .. Холбоос
Хуртай зууны аялгуу УГЖ Тэрбиш, Ц.Буян-Орших Нар хоёр аялгуу зохиосонАртай, өвөртэй ухаагаараа
Адуу мал найгана Алаг цэцэгтэй дэнжээрээ Айл хот найгана Хуртай зуны гурван сар нь Хурга буруулан найгана Айраг шуугин шуугин иснээ хө Айлын бүсгүй дуулан дуулан өснөө хө Нуур бүрдийн усандаа Нутгийн уулс найгана Найр наадмын хоймроо Настан буурлууд найгана Хуртай зуны гурван сар нь Хууртай дуундаа найгана Айраг шуугин шуугин иснээ хө Айлын бүсгүй дуулан дуулан өснөө хө Нугасны борхон дэгдээхэй Алдрайхан настай найгана Нууцхан хайрын шивнээ Агаарын сартай найгана Хуртай зун... Учирлахын уянга Бичсэн:
setgeliin ganganaa
19:02 , 2011-06-16 .. Бичигдсэн: Хуртай зуны аялгуу хэмээх дууны дугараа .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос
Учирлахын уянга Хөгжмийг Ц.Буян-Орших СТА Санхиюунд харшсан жийжүү
Зүүдэнд ханхийж сэрээнээ хө Санаанд хөшилдсөн залуусаас Зүрхэнд нэг нь үлднээ хө Дурлалд төөрсөн тавилан Дуулж суугаад уйлнаа хө Шангийн цоохор шиг нулимс Санчиг бууралтуулж эгшнээ хө Ханилаагүй хайр хадгалж Хадамд өтлөх хэцүүеэ хө Гэрэлт сайхан замбуулинд Гэмших заяа хатууяа хө Айлыг тойрсон харгуй нь ч Дуутай алаг орчлоон хө Арван тавны сар нь ч Дундаа сэвхтэй хорвоо хө. 1987 он Ж.Раднаадаргиа... Аавын гэрийн хоймор Бичсэн:
setgeliin ganganaa
18:52 , 2011-06-16 .. Бичигдсэн: Хуртай зуны аялгуу хэмээх дууны дугараа .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос
Аавын гэрийн хоймор Хөгжмийг ДүйнхэрсүрэнАавын гэрийн хоймрын
Үдийн шаргал наран дээр Анхалж миний гаргасан мөр Хайран дунд бий Аавын гэрийн хоймор Нар үдэлдэг хоймор оо Аавын гэрийн хоймор Хүүхэд хөлдп ордог хоймор оо Эцгийн гэрийн хоймрын Хөгшид настны өвөр дээр Эхэлж миний хэлсэн үг Инээдэн дунд бий Эцгийн гэрийн хоймор Настан тухалдаг хоймор оо Эцгийн гэрийн хоймор Хүүхэд хэлд ордог хоймор оо Аавын гэрийн хоймрын Ариун сайхан заншлаас Орчлон чиний жаргал зовлонг Ойлгосон ухаарал бий Аавын гэрийн хоймор Таван тансагтай хоймор оо Аавйн гэрийн хоймор Х... Багшдаа өргөх дуу Бичсэн:
setgeliin ganganaa
18:39 , 2011-06-16 .. Бичигдсэн: Хуртай зуны аялгуу хэмээх дууны дугараа .. 2 сэтгэгдлүүд .. Холбоос
Багшдаа өргөх дуу Хөгжмийг Н.СодномхүүҮүрийн цагаан туяанаа
Мянган сүргээ бэлчээж Үүрсэх хүлгийнхээ зооноос Мандах нарыг өргөж Ангийнхан маань сайн явна Алсын оторт олзтой явна Насаар заяах нутгаа Тольтод зүрхэндээ хайрлаж Нарны элч шингэсэн Торгон хилээ манаж Ангийнхан маань сайн явна Армийн жагсаалд жавхаатай явна Эвийн хүслээр ижилхэн Эцгийн үрстэй нөхөрлөж Эрхис гаригийн нууцыг Эрдмийн ширээнээ дэлгэж Ангийнхан маань сайн явна Амжилт дүүрэн сурч явна1987 он Ж.Раднаадаргиа... |
Миний талаар:Миний танилцуулга Бичлэгийн сан Найзууд Зургийн цомог ХолбоосуудЦэцэг оноогүй борооАйлгах аавтай Арслангийн зулзага Ангилалуудшүлгийн тухайМИНИЙ ШҮЛГҮҮД Хүүхдийн зохиолч Н Одонхүү Хүүхдийн зохиолч Ж Жаргалсайхан(8) Ган үзэг наадам Миний хүүхдийн шүлгүүд Урмаар өлгийдсөн цацал үг Эргэн дурсахын учир Клип Миний дууны үгс Үгийн оролдов Х Чулуунбаатар Л Ганзул Түүхийн улбаа домгийн мөрөөр И Мөнхбаяр Д Мандахсан А Шартолгой Ц Отгонжаргал Сүүлийн бичлэгүүдШүлэгЗүүд хучисан хөнжил Гоёлын хуучин шаахай Зам Замчин ЗАНГИСАГ ҮГ АЛТАНХАН СҮЙХ Уурхайн малтагчаас улсдаа цуутай зохиолчид олноор төрөн гарсан Айраг шуугин шуугин иснэ Айлын бүсгүй дуулан дуулан өснө Сүүлчийн удаа… ХОГ ШҮҮРДВЭЛ ТООС БОСНО… Шүлэг Би сохорсон Өмнөх үг ... ″Наран эцэг″ НайзуудNice oyunchimeg Anyka tuyazulaa aazaa altaa21 Jijgee buyantai dadido delger DESI Эрдмийн өргөө masha & medbed ERKHEMZO zaluu hoian27 jakina Love legion Luvsanvandan's blog mijiddorj Myagmartsetseg OYUNCHIMEG_M nandin.blog Обдоо Naagii-21 ХайРыГ ХайРЛа Muugi StarLight Taishir tseк tsetseg27 Tsevegee tsolmonavraL Uuganaa xvv bilegee_111 ulzii Цагаан хараацай Turbold setgeliin ganganaa Taivna |