Нар өвөртөлсөн уул

Сайхан өдөр

Бичсэн: Обдоо
16:02 , 2009-12-25 .. 21 сэтгэгдлүүд .. Холбоос
Хүн гэдэг сэтгэлийн амьтан юм даа. Дөнгөж сая гэнэтийн гэмээр үйл явдал болоод... Хууль зүйн яамнаас оны шилдэг ажилтан гэсэн шагналыг авав. 22-нд би гундаж гандсан бичлэг хийж байсан бол одоо сайхан ааштай, дотор гэрэлтэж байна даа.  Сайд өөрөө гардуулж байна. Над шиг бүдүүн тоймын нөхөр энэ удаад огт мэдээгүй байсан болохоор жинсэн өмд алаг цамцтай очиж шагналаа гардлаа. Сайд нүд нь орой дээрэ гарсан боловч дуугай л гардуулж байна. Би ч дуугай л гэмгүй царайлаад авлаа. Өнөөдөр оны шилдэг болсны найранд ирэх хүн байвал ирээрэй. Бүр хуулийн салбарын шилдэг болсон болохоор тэмдэглэлгүй өнгөрөөм...


Эссэ хэрхэн яаж бичих вэ?

Бичсэн: xvv
11:18 , 2009-12-25 .. Бичигдсэн: Мэдлэгт дусал нэмэр .. 10 сэтгэгдлүүд .. 995 trackbacks .. Холбоос

Романтай адил эссэ юуны тухай ч байж болно.  Их сургууль болон коллежуудад эзэмших ёстой хамгийн гол зүйл бол эссэ бичиж сурах байдаг. Эссэ гэдэг та өөрийн бодлоо ямар нэг тодорхой асуудал дээр илэрхийлэх, батлах тухай юм. Та нөхцөл байдлыг гарган тавиад, учир шалтгааныг нь харуулах ёстой.  

1. Та эхлээд юуны тухай бичих гэж буйгаа уншигчидад хэлэх ёстой. Эхлээд тухайн сэдэв дээрх өөрийн бодлоо энгийнээр эхний хэсэгт бичих хэрэгтэй. Үүнийг та тухайн эссэгээ бичих хэв маягтаа тааруулан сонгох нь зөв.

2. Хүмүүст хандан бич. Та эхний хэсэгт бичсэн өөрийн бодлоо задалж нэг нэгээр нь дэлгэрүүлэх х...



Хуваарьтай шугам

Бичсэн: xvv
23:59 , 2009-12-24 .. Бичигдсэн: Бодрол .. 2 сэтгэгдлүүд .. Холбоос
...Аз жаргалыг би хүний сэтгэлийн галаар төсөөлдөг болохоор
Алтан наран бидэнд гэрлээ ав адилхан хайрладаг болохоор
Амьд явахыг би бусдад хайраа түгээхийн нэр гэж бодном
Аз жаргалыг би бусдаас хайр хүлээхийн нэр гэж ойлгоном...

Тийм ээ, дэлхий дээр байгаа бид бүхнийг алтан наран ав адилхан гэрэлтүүлдэг. 2 андынхаа номыг өчигдөр уншлаа.

Өргөстэй ишийг нь харвал л сарнайн үзэмжийг мэдэхгүй
Өнгөгүй хальсыг хараад л кивиний амтыг мэдэхгүй
Өнгөөр туяарахыг нь хараад ч солонго хоосныг мэдэхгүй
Өд далавчийг нь хараад тахиа нисдэггүйг мэдэхгүй
Адилхан харагдах алимнууд ч
Амт нь ондоо байдаг...

Хүний зөвхө...


О. Дашбалбар "Агсам тавимаар хорвоо"

Бичсэн: xvv
21:43 , 2009-12-24 .. Бичигдсэн: Алдартай .. 8 сэтгэгдлүүд .. Холбоос
Сэтгэлийн минь цог унтраагүй сэрүүн ахуй үедээ
Сэргэлэн болжмор шиг эмсэж, дур зоргоороо явлаа
Тэмцэлдэж явсан хүмүүсийн тэн хагас нь алга даа
Тэрсэлдэж үлдсэний гавьяа, ертөнцөд шунахаас хагацлаа
Уйтгар гунигтай хорвоод уруудаж доройтож явсан ч
Угийн хатуу тавилан минь өгсөж өөдөлж үзлээ
Дэлхийн бөмбөрцгийг өшиглөж агсам тавимаар санагдана
Дээр нь байгаа амьтдын нэг нь би өөрөө юм шүү дээ...


О. Дашбалбар "Галав эриний зөнч"

Бичсэн: xvv
21:41 , 2009-12-24 .. Бичигдсэн: Алдартай .. 2 сэтгэгдлүүд .. Холбоос
Долоон бурхан одод залхуутайяа гялалзах
Долдугаар сарын цатгалан өдрүүдэд би дургүй
Ороо салхи хүнгэнэн урхирч, орсон буур шиг тэнгэр хүрхрэх
Орог буурал өвлийн хоёрдугаар сард би дуртай
Орвонгоороо дүнгэнэх уулс одоохон нисэх нь гэмээр
Орчлон хорвоо доргиж тэнгэр дээрээс нурах нь гэмээр
Одод жингэнэн бууж, хорвоогоор нэг цацагдах нь гэмээр
Одоо л ертөнцөд галав юүлэх нь гэмээр
Хоёрдугаар сард л дуртай!
Түнэр харанхуй шөнийн хүйтэнд захаа босгож
Түнэр харанхуй нь шуурганд дарагдсан их талд
Малгайгаа бүчилсэн найрагч зүг чигээ алдаж
Манан, салхи, шуурга, шөнө уулстай нөхөрлөнө
Хөлдүү салхинд хормой нь дэ...


4 болон олон мөртүүд

Бичсэн: xvv
01:52 , 2009-12-24 .. Бичигдсэн: Шүлгүүд .. 8 сэтгэгдлүүд .. Холбоос
Дугариг цагаан саран
Үүлэн цаанаас мишээж
Дуу аялан би арманчиглан алхаж байхад
Дүн өвлийн жавар хацар чимхэн аяглаж
Дүрсгүй бужигнах ширхэгүүд хамар дээр буугаад хайлнаа гэж

   **  **   **

Хэрвээ надад хор байсан бол
Хүчээр чамд уулгаад өөрөө уух байсан юм
Хэн нэгэн Ромеог дуурайсандаа биш
Хэмжээгүй хайрандаа галзуурахдаа тэгэх юм...

   **  **   **

Зүрхэнд аялгуу алга
Зүгээр л дүүрэн байна
Романтик сайхан зүйл огт алга
Ороо нь орсон мэт дүүрэн л байна
Бичье гэсэн ч үгс алга
Бийр цаас нийлүүлсэн ч халил алга
Юм бүхэн л тэр л байна
Ерөөсөө л хэтэрсэн байна...

   **  **   **

Зүүд 1
Эргэлдэн бүжсэн нь зүүд байжээ
Инг...


Сайхны өмнө харц буруугүй

Бичсэн: xvv
01:51 , 2009-12-24 .. Бичигдсэн: Шүлгүүд .. 2 сэтгэгдлүүд .. Холбоос
Хажуугаар өнгөрөх бүсгүйг би эргэж харлаа
Хайртай хүнээ мартсандаа тэгээгүй
Хан тэнгэрийн бүтээлийг сонжин нэг харсым
Харин өөрийн болгохыг хүсээгүй

Гунхсан сайхан бүсгүйг би эргэж хардаг
Гурав салаалсан гэзгийг нь хардаг
Гуйж очоод танилцъя гэж бодоогүй
Ганцхан хараад л баясаад өнгөрье гэсийм

Булбарайхан бүсгүйтэй зөрөөд би эргэж харлаа
Буцашгүй дурласан түүнийгээ мартаагүйээ
Бурхны бас нэгэн сайхан бүтээлийг
Бултхан хараад цаашаа явсан юм

Гоёл наадмыг үзээд би баяслаа
Гоонь гээд хайраа хайгаагүй юм тэндээс
Гоо охидын зураг шиг төрхийг ганц удаа
Гуутай бурхны жаазтай хөрөг шиг хараад л өнгөрсийм

Хараад өнгөр...


Би хэн бэ ?

Бичсэн: Обдоо
09:41 , 2009-12-23 .. 5 сэтгэгдлүүд .. Холбоос
Урьд оруулж байсан бичлэгээ ахин нэг оруулж байна.  Би үүнийг ахин өөртөө сануулах хэрэгтэй болжээ. Бас нэмж хэдэн зүйл оруулав.


Хүн өөртөө үргэлж энэ асуултыг тавьж байх хэрэгтэй юм шиг ээ. Урьд нь хэн байсан одоо хэн болсон, дараа нь хэн болох гээд л …..

 

Энэ зун, намар цалингийнхаа нилээдгүй зоосыг хэрэгцээгүй зүйлд үрж, дураараа дургижээ. Би огт мөнгөгүй болоод саяхан бүүр хоол ч авч идэх, автобус унааны мөнгөгүй хэдэн өдөр болсон чинь нэг л сонин санагдаад. Хэн ч биш болчихсон юм шиг уур хүрээд ч гэх шиг…Үнэхээр сүүлийн хэдэн жил сүрхий л болчихсон юм байна би чинь. Ийм их биеэ тоолоо гэж...



Тэр яагаад ингэсэн бэ?

Бичсэн: xvv
23:04 , 2009-12-22 .. Бичигдсэн: Чөлөөт цаг .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос
Тэр уг нь ингэе гэж бодоогүй юм аа. Яагаад ийм юм болчихов оо? ...


Бүсгүй чамд

Бичсэн: xvv
15:13 , 2009-12-21 .. Бичигдсэн: Шүлгүүд .. 7 сэтгэгдлүүд .. Холбоос
Бүсгүй минь чи толинд харахдаа инээмсэглэж байгаарай
Бүдэрч унаса...


{ Сүүлийн хуудас } { 209 -р хуудас Нийт хуудасны тоо: 306 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд

Цэцэг оноогүй бороо
Айлгах аавтай Арслангийн зулзага

Ангилалууд

шүлгийн тухай
МИНИЙ ШҮЛГҮҮД
Хүүхдийн зохиолч Н Одонхүү
Хүүхдийн зохиолч Ж Жаргалсайхан(8)
Ган үзэг наадам
Миний хүүхдийн шүлгүүд
Урмаар өлгийдсөн цацал үг
Эргэн дурсахын учир
Клип
Миний дууны үгс
Үгийн оролдов
Х Чулуунбаатар
Л Ганзул
Түүхийн улбаа домгийн мөрөөр
И Мөнхбаяр
Д Мандахсан
А Шартолгой
Ц Отгонжаргал

Сүүлийн бичлэгүүд

Шүлэг
Зүүд хучисан хөнжил
Гоёлын хуучин шаахай
Зам
Замчин
ЗАНГИСАГ ҮГ
АЛТАНХАН СҮЙХ
Уурхайн малтагчаас улсдаа цуутай зохиолчид олноор төрөн гарсан
Айраг шуугин шуугин иснэ Айлын бүсгүй дуулан дуулан өснө
Сүүлчийн удаа…
ХОГ ШҮҮРДВЭЛ ТООС БОСНО…
Шүлэг
Би сохорсон
Өмнөх үг ...
″Наран эцэг″

Найзууд

Nice oyunchimeg Anyka tuyazulaa aazaa altaa21 Jijgee buyantai dadido delger DESI Эрдмийн өргөө masha & medbed ERKHEMZO zaluu hoian27 jakina Love legion Luvsanvandan's blog mijiddorj Myagmartsetseg OYUNCHIMEG_M nandin.blog Обдоо Naagii-21 ХайРыГ ХайРЛа Muugi StarLight Taishir tseк tsetseg27 Tsevegee tsolmonavraL Uuganaa xvv bilegee_111 ulzii Цагаан хараацай Turbold setgeliin ganganaa Taivna