Нар өвөртөлсөн уул

арван жилийнхан

Бичсэн: dadido
16:19 , 2009-12-19 .. 6 сэтгэгдлүүд .. Холбоос
     Өчигдөр орой арван жилийн нийлдэг хэдэн найзууд заал авав.  Ихэнх нь арван жилдээ сагс нэг их тоглож байгаагүй боловч сагсандаа биш уулзахдаа гол нь байв.  Бие биенийгээ санажээ.  Бүгд л хоорондоо жил гаруй уулзаагүй юм байх.  Тэгээд яахав тэрүүхэн тэндээ л сагсан бөмбөг тоглов.  Үхтлээ хөхөрлөө.  Гүйж ядрахаасаа илүү бие биенээ шоолж баахан хөхрөөд ядрав.  Дараа нь ноцолдов.  Ихэнхийг нь хаядаг байсан чинь оройжингоо л заал арчлаа.  Тэгээд дараа нь уушийн газарт сууж баахан арван жилийн дурсамж, дүрсгүйтэл, архидалт, анх удаа бүгдээрээ "том хүний кино" үзсэнийгээ, зодоон, дурлал, багш на...


Бэлэг

Бичсэн: Обдоо
14:42 , 2009-12-18 .. 16 сэтгэгдлүүд .. Холбоос
    Залуухан эр үерхээд удаагүй байгаа хайртай бүсгүйдээ төрсөн өдрөөр нь бэлэг авч өгөхөөр шийджээ. Юу авч өгөхөө удаан бодож эрэгцүүлсний эцэст БЭЭЛИЙ авч өгөх нь хамгийн тохиромжтой гэж боджээ. Учир нь энэ бас ч үгүй романтик боловч хэтэрхий дотноссон хүний бэлэг биш юм. Тэгээд хайртай бүсгүйнхээ дүүтэй хамт их дэлгүүрт хос цагаан бээлий худалдан авчээ. Харин найз бүсгүйнх нь дүү өөртөө ТУРСИК авчээ. Авсан зүйлсийг нь боож байхдаа худалдагч будилж турсикийг нь залууд, бээлийг нь бүсгүйн дүүд өгчээ. Мань залуу тэрхүү бэлгээ доорхи үгсийг бичсэн цэцэгтэй ил захидлын хамт болзоот...


Алдаа ямар үнэтэй вэ?

Бичсэн: Обдоо
10:26 , 2009-12-17 .. 13 сэтгэгдлүүд .. Холбоос
Амьдарлын ханиа зөв сонгоорой бүсгүйчүүд минь

Судлаачын хувьд гэмт хэргийн талаар янз бүрийн факт цуглуулж яваад анхаарал татсан нэгэн эмгэнэлт явдалтай холбоотой мэдээлллийг олж авсан юм. Энэхүү үйл явдал саяхан болсон бодит явдал бөгөөд энэнээс амьдарлын ханиа яаран сонгож байгаа эмэгтэйчүүдийг анхаараасай, бага сага ч гэсэн ухаарал аваасай гэсэн үүднээс бичсэн юм. Ингээд энэ эмэгтэйн захиаг толиулъя

          Юуны өмнө надад тохиолдсон энэ зовлон өөр бусад хүмүүст битгүй тохиолдоосой гэж найднам. Болдогсон бол жилийн өмнө болсон энэ явдлыг ухраагаад өөрийгөө ийм тэнэг алхам битгий хийгээрэй ...


Өдөр бүр аз жаргалтай

Бичсэн: xvv
01:24 , 2009-12-17 .. Бичигдсэн: Хайрын шүлгүүд .. 2 сэтгэгдлүүд .. Холбоос
Бас нэгэн нартай өдөр, маргааш
Баяр баясгалан аз жаргалтай нэг өдөр, бүхэлдээ
Жирийн л нэг утаатай өвлийн өдөр, маргааш
Чиний тухай бодон инээмсэглэнэ, өдөржин
Уулзаагүй ч гэлээ бодолдоо төсөөлөн жаргалтай
Урдаас инээмсэглэх дүр, харцанд чинь ууссан, азтай
Уяхан энхрийд дурлах хувь заяанд төрсөндөө
Улам их баярлана би, бурханд
Цэцэгсээс ч илүү үзэсгэлэнг хором ч мартамгүй
Цээжинд мөрөөдөл дүүрэн, чанга тэврээд хамт
Цэнхэр тэнгэрийн доор хөтлөлцөн алхана, үргэлж
Цэнэг авна өглөө бүр, чинийхээ уруулаас
Үргэлж гүнжийгээ инээлгэнэ, эгдүүтэй инээдээр нь
Үнэхээр хөөрхөнд нь улам дурлана, тэгээд
Хүсэл хайр бүхнээ...


Дурсамж

Бичсэн: xvv
11:08 , 2009-12-15 .. 8 сэтгэгдлүүд .. Холбоос
Толгой эргүүлсэн алгебр
Томъёонд ороогдсон физик
Давхар байшинтай геометр
Давс граммалсан хими
Хоолой сөөлгөсөн дуу хөгжим
Хөлс асгаруулсан биеийн тамир
Хөөж туусан сургуулийн цэвэрлэгч
Хайрлаж дурлалцсан гэнэн хосууд
Аашилж загнасан багш нар
Сэтгэл сэргээсэн завсарлагаа
Инээж эхэлсэн 1-р анги
Уйлж төгссөн 10-р анги
Энэ бүгд нийлээд 10-н жилийн дурсамж
Үерхэж дассан найз нөхөд
Үймүүлж дуусгасан хичээлийн цаг
Үйлээ үздэг ангийн багш
Хааяа зохиогддог ангийн ажил
Хагацаж салдаггүй найз нөхөд
Уйлж дуулдаг эцэг эх
Ухаарч өгдөггүй миний бие
Энэ бүхэн сурагчийн амьдрал
Эргэж буцахгүй зурвасxан үе...

(Эх сурвалж: месс...


Ай.... хүний хорвоо гэж...

Бичсэн: xvv
22:27 , 2009-12-13 .. Бичигдсэн: 4 мөртүүд .. 10 сэтгэгдлүүд .. Холбоос
Архи уувал архичин болчихдог
Авгай эргүүлбэл хүүхэмсэг гэчихдэг
Ажилгүй удвал гуйлгачин болгочихдог
Аядуухан байхаар ноомой гэчихдэг
Ай .... хvний хорвоо гэж !! ....

Сэмхэн дурлавал завхай л гэчихдэг
Сэвэлзэж гоёвол аальгүй болчихдог
Сэpгэтлээ инээвэл ангалзуур гэчихдэг
Ай....хүний хорвоо гэж!!....

Санаснаа хэлчихээр шалчигануур гэчихдэг
Саймширч найзлахаар үнэгүй болчихдог
Ай.... хүний хорвоо гэж... яаж амьдрах ёстой вэ?

(Зохиогч, эх сурвалж тодорхойгүй...)

...


Үзэсгэлэнт гүнж ногоон мэлхий хоёр

Бичсэн: xvv
20:44 , 2009-12-13 .. Бичигдсэн: Хувийн .. 91 сэтгэгдлүүд .. Холбоос
(Зассан: Хүүхдэд зориулж бичээгүй тул та бүхэн уншаад утгыг нь өөрийнхөөрөө өөрчлөөд хүүхдэдээ ярьж өгөөрэй.)

Эрт ээ урьдын цагт нэгэн бяцхан ногоон мэлхий өөрийн намагтаа аж төрөн сууж, амар сайхандаа жаргадаг байж гэнэ ээ. Хэдийгээр намгийнхаа бусадтай адил энгийн л нэг ногоон мэлхий боловч төрсөн цагаасаа эхлэн өөрийгөө бусдаас өөр, илбэ шидэд автан хувирсан болохоор хэзээ нэгэн цагт цагаан морь унасан сайхан хан хүү болно гэж итгэдэг байж гэнэ. Мэлхий хүүг хэрэв үзэсгэлэнт гүнж уруул дээр нь үнсвэл түүнд шингэсэн хараал арилж буцаж хан хүү болох тухай, өөрийн улс нь ард иргэд, гэр бүлийнхэн...


blogmn.net сайтын бүх гишүүд анхаарна уу! :D Уулзаж танилцацгаах уу? Бас тоглох уу?

Бичсэн: xvv
00:53 , 2009-12-12 .. 37 сэтгэгдлүүд .. Холбоос
blogmn.net сайтын бүх гишүүд, гишүүн биш ч уншдаг бүх хүмүүс анхаарна уу!
Ирэх 7 хоногт Би чадна төвдөө хүн бүр хандив өгч, бас хоорондоо танилцаж ярилцаж нэг уулзацгаах уу?

Бас нэг Counter Strike тоглох саналтай байна. Эртхэн уулзаж тоглочихоод орой нь шууд уулзалтанд очсон ч болж байна. Дэмжихгүй байсан ч дэмжинэ үү!!!


Гунигт дуу бүү аял .

Бичсэн: Обдоо
16:09 , 2009-12-11 .. 21 сэтгэгдлүүд .. Холбоос

      Би одооноос эхлэн эхнэр эсвэл найз бүсгүй хайхгүй байхаар шийдлээ.Блогоор ч тэр бодит амьдрал дээр ч тэр. Хайр дурлал энэ тэр гэж худлаа юм доо. Бүтэхгүй юм. Дэмий л сэтгэл зүрхээ өвтгөж зовоох . Залхаж гүйцлээ. Яг л нуруугаа авахуулсан морь шиг. Эмэгтэйчүүд намайг эр хүн гэхээсээ илүүтэйгээр ямар нэг “нийтийн хүн” эсвэл уйдсан үедээ гуниг сэргээгч, хөгжилтэй залуу, “запас дугуй” гэдэг нүдээр харах нь их.
                     Энэ ч яахав. Хүүхдийн төвийн үйл ажиллагаатай холбоотойгоор хүмүүс сайт руу бүдүүлгээр халдаж доромжилж, дээрэлхэж байна. Тэр бидний тухай сайн мэддэг хүн бол...



Бичсэн: xvv
01:06 , 2009-12-08 .. 3 сэтгэгдлүүд .. Холбоос
Бичих шүлгийн мөр бүр модон санагдана
Би чамдаа зориулж илүү өөрийг бичмээр байна
Тааралдах тэрхэн мөчид нисэн одсон сүнс
Таашаал цэнгэлийн дээд гэмээр зүгээр л дүүрэн зүрх
Танил нэгэн бүсгүй чи миний гүнж...




{ Сүүлийн хуудас } { 210 -р хуудас Нийт хуудасны тоо: 306 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд

Цэцэг оноогүй бороо
Айлгах аавтай Арслангийн зулзага

Ангилалууд

шүлгийн тухай
МИНИЙ ШҮЛГҮҮД
Хүүхдийн зохиолч Н Одонхүү
Хүүхдийн зохиолч Ж Жаргалсайхан(8)
Ган үзэг наадам
Миний хүүхдийн шүлгүүд
Урмаар өлгийдсөн цацал үг
Эргэн дурсахын учир
Клип
Миний дууны үгс
Үгийн оролдов
Х Чулуунбаатар
Л Ганзул
Түүхийн улбаа домгийн мөрөөр
И Мөнхбаяр
Д Мандахсан
А Шартолгой
Ц Отгонжаргал

Сүүлийн бичлэгүүд

Шүлэг
Зүүд хучисан хөнжил
Гоёлын хуучин шаахай
Зам
Замчин
ЗАНГИСАГ ҮГ
АЛТАНХАН СҮЙХ
Уурхайн малтагчаас улсдаа цуутай зохиолчид олноор төрөн гарсан
Айраг шуугин шуугин иснэ Айлын бүсгүй дуулан дуулан өснө
Сүүлчийн удаа…
ХОГ ШҮҮРДВЭЛ ТООС БОСНО…
Шүлэг
Би сохорсон
Өмнөх үг ...
″Наран эцэг″

Найзууд

Nice oyunchimeg Anyka tuyazulaa aazaa altaa21 Jijgee buyantai dadido delger DESI Эрдмийн өргөө masha & medbed ERKHEMZO zaluu hoian27 jakina Love legion Luvsanvandan's blog mijiddorj Myagmartsetseg OYUNCHIMEG_M nandin.blog Обдоо Naagii-21 ХайРыГ ХайРЛа Muugi StarLight Taishir tseк tsetseg27 Tsevegee tsolmonavraL Uuganaa xvv bilegee_111 ulzii Цагаан хараацай Turbold setgeliin ganganaa Taivna