Нар өвөртөлсөн уул

Blender

Бичсэн: xvv
18:49 , 2010-01-13 .. Бичигдсэн: Нээлттэй эх .. 10 сэтгэгдлүүд .. Холбоос
Нээлттэй эхийн алдартай, мэргэжлийн түвшний програмуудын нэг болох Blender-ийн танилцуулгыг Шараваагийн блогоос авч та бүхэндээ танилцуулж байна. Хүлээн авна уу:
За энэ удаад Blender хэмээх нэгэн гайхалтай програмыг танилцуулах гэж байна.

Blender нь python C/C++ програмчлалын хэлүүд дээр бичигдсэн үнэгүй нээлттэй эх бүхий 3D график болон анимэйшн бүтээгч хүчирхэг програм юм яг л 3dsmax, maya нар шиг. Энэ програмыг сонирхогчид Монголд хараахан их биш байдаг бололтой. Иймээс би Blender-ийн викиг Монгол хэл рүү орчуулж байна. Ингэснээр энэ програмыг сонирхогчдын тоо өснө гэдэгт найдаж байна. Та ч г...


төрсөн өдрийн мэнд хүргэе дадидо

Бичсэн: dadido
19:33 , 2010-01-08 .. 8 сэтгэгдлүүд .. Холбоос
Нэг мэдсэн блог хөтлөөд хоёр жил өнгөрчихөж.  Энэ хооронд шүүмжилсэн, баярласан, гуньсан, бухимдсан, бүлт бүлт авсан гээд есөн жорын бичлэг сэтгэгдэл бичжээ.  Урд нь интернэт гээч юмыг хэдхэн л зүйлээр төсөөлж байлаа.  Анх блог нээхдээ нэг их баярласан догдолсон амьтан байж билээ /яг одоо аймаар баяртай байна/.  Тэгээд л блог дээр сэтгэгдэл нэмэгдэхээр аймаар баярлаад л.  Нэг л мэдсэн блог миний амьдралын нэг хэсэг болжээ.  Өөрийнхөө үзэл бодлоо, амьдралаа бичиж үлдээж байна гэдэг үнэхээр бахархмаар.  Тиймээ би түүхээ бичиж байна.  Бага байхад өдрийн тэмдэглэл хөтөл гээд хүмүүс дэвтэр өгсөн чи...


Анхны зүйл бүхэн үнэтэй бас дулаахан

Бичсэн: Обдоо
09:23 , 2010-01-07 .. 15 сэтгэгдлүүд .. Холбоос

Анхны зүйл бүхэн сайхан байдаг. Их сургуулиа төгсөөд хөдөө хувиарлагдаад очиж байхдаа юу юугүй өнөө маргаашгүй аав ээжийнхээ ачыг хариулаад өгөх юм шиг, яндаж болшгүй далайг эргүүлээд өгөх юм шиг л омголон нөхөр эхнийхээ сарыг өнгөрөөгөөд л няцаж билээ.  Угааасаа орон нутгийн мөрдөн байцаагчийн ажил 20 настай залууд бэрх, их хэцүү байсныг хэлэх үү. Анхныхаа цалингаар аавдаа нутгын “цэнхэр”- ээс ээждээ бас бус зүйл авч хотын онгоцонд дайж явуулчихаад жигтэйхэн баярлаж анх удаа төрийн “том хүн” болж, улс эх орондоо хэрэгтэй зүйл хийчихсэн мэт аймгийн төвөөр тун чиг маадгар алхаж байв даа...



Бичсэн: xvv
00:03 , 2010-01-04 .. 1 сэтгэгдлүүд .. Холбоос
Холын холд, яг хажууд
Хов хоосон, дүв дүүрэн
Гүнээс гүнд, угаас угт
Цэв хүйтэн, аагим халуун
Сүүмийх бүдэг, хурц тод
Нүд, зүрх, чих, сүнс
Дурлал, мэдрэмж
Үүрдийн, төгсгөлийн
Анхны, сүүлчийн
Совин итгэлтэй
Ирээдүйд хөтлөлцөнө
Хөлстэй гарнууд...





30 нас, гунихгүй гудийхгүй...

Бичсэн: Обдоо
15:09 , 2010-01-02 .. 8 сэтгэгдлүүд .. Холбоос
          Шинэ он гарчихлаа. Хийх зүйлс ч маш тодорхой. Товчхондоо 30 гарсан эрийн гунихгүй, гудийхгүй сайхан нас эхэлж байна. Даруу төлөв, ухаалаг ул суурьтай байх ёстой гэдгийг шинэ он гарахын өмнөхөн болсон үйл баримтууд /фактууд/ харуулав.
          Шинэ он гарчихсан байхад шал дав далий юм биччихдэг юм уу. Урьд блогийн нилээдгүй бичлэгүүдийг би ямар нэг эмэгтэй хүнийг эрж хайж байгаа тухай, эсвэл хэн нэгэнтэй суумаар байгаа тухайд зориулсан байх юм. Цагийн гарз гэх нь хаашаа ч юм бэ дээ. Гэхдээ л би хүнд дурласан. Азгүй гэмээр дурлал үргэлжилсээр. Гол нь тэр намайг зүгээр найз байх ёст...


надад дурла!

Бичсэн: xvv
14:58 , 2010-01-02 .. Бичигдсэн: Хайрын шүлгүүд .. 8 сэтгэгдлүүд .. Холбоос
Зүрх цохилох ч цус тараах төдий
Зүгээр л амьгүй мах болчихжээ, цээжинд
Хөөрхөн бүхэн, ухаалаг бодолд чинь дурлаад
Хөтлөгдөн надаас оджээ сүнс минь, чиний зүг
Нэгэнт чамгүйгээр байж чадахгүйгээр
Нэвчин наалджээ дурлал, зүрхэнд минь
Буцаагаад зүрхээ өөрөөс чинь авахдаа
Булааж чамайг ч авах л болох нь дээ, гуйж байна
Хариуд нь бүхнээ чамд л өгье, юу ч үлдээлгүй
Хамт байхаас өөр боломж нэгэнт үгүй болсныг
Хайрт минь бас одоо л ойлгоорой
Хармагцаа дураараа дурласныг минь бас уучлаарай
Харин найз нь хичээнэ ээ ...наддаа дурлатал чинь...


...


баяртай 2009 он

Бичсэн: dadido
21:24 , 2009-12-31 .. 3 сэтгэгдлүүд .. Холбоос
  Яг одоо урсан өнгөрч буй оныхоо тухай бодож сууна.  Миний хувьд энэ он "сорилын" он байлаа.  Сэтгэлзүй, бие бялдар, эрүүл мэнд гээд бүх юмны сорил болсон он байлаа.  Гомдох, уурлах, уйлах, баярлах, горьдох, инээд зэрэгцээд л.  Ерөнхийдөө тэр чигээрээ л шалгалт өгсөн байх юм бодоод байсан чинь.  Ирэх онд юу тохиолдохыг үл мэдэх ч зөвхөн сайхан бүхнийг л хүсч байна.  Сайныг бодвол ирдэг гэдэг биз дээ .  Яг энэ  мөчид хамаатны  маань ах "Эгэл баатар" болоод зурагтаар гарч байгаад дотроо маш их баяртай байна аа.  Манайхан бөөн баяр.  Дэргэд маань ийм хүн байгааг харахгүй л явж дээ.  Манай блогмн...


Бичсэн: dadido
23:24 , 2009-12-29 .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос
нээрээ нэг мэдсэн шинэ он гарах дөхөж байгаа юм байна шүү дээ.  Янз бүрийн юм бодоо л ханиад маниадандаа дарлуулаад явж байсан чинь.  Одоо хүртэл юм аа цуглуулаагүй байдаг.  Өнөөдөр гадуур явсан чинь хүмүүс чинь бэлдээд байнашд.  Би ч өглөө ороо хураавал их юм болж гарчаа л явж байсан чинь аайн.  Арай л дэндүү юм болж байгаа юм байнашд.  Өнөөдөр шампанск бэлгэнд аваад л нээрээ юу билээ гээд боддог юм байна даа.  Сонин юм аа нээрээ.  Робот амьдралтай болцын байнашд би чинь.
...


Би азтай Монгол хүү

Бичсэн: xvv
22:17 , 2009-12-29 .. Бичигдсэн: Хувьсгалын .. 11 сэтгэгдлүүд .. Холбоос
Зуу, зуун жилийн хүрдийг дэлхийн иргэдтэй хамт эргүүлэлцэж, эх нутгаа цусаараа хамгаалж, зүрхээрээ хайрлаж, бусдаас харамлаж булаалгалгүй үр ач бидэндээ үлдээж ирсэн, ухаантай мэргэн биш юм гэхэд увайгүй мулгуу биш хүмүүсийн үр сад, тэнгэрийнх нь улс биш юм гэхэд ямар ч л байсан хувь тавилантай улс оронд зүүний үзүүр дээр будаа тогтохын дайтай боломжийн нэгэн болон мэндэлж, хорвоогийн тоосыг хөдөлгөн алхаж яваа хүмүүн билээ би.

Би Монгол гэж нэрлүүлж, Монгол цустай гэж омогшин бахархдаг, архи ч уучихдаг, авилгал ч авчихдаг, алтаа ч ухаад зарчихдаг, агаараа ч бохирдуулчихдаг хүмүүсийн л нэг. Гэ...


Зүрх сэтгэлд нар манддаг

Бичсэн: Обдоо
16:11 , 2009-12-26 .. 6 сэтгэгдлүүд .. Холбоос

Сайхан өдөр байна аа. Сайхан андууддаа баярлалаа гэдгээ хэлмээр байна. Би чадна хүүхдийн бие даан төвийн шинэ жил тун сайхан болж өнгөрлөө. Зүрх сэтгэлд нар манддаг. Хүний сэтгэл гэж агуу юм даа. Өөрт байгаа хэдэн төгрөгнөөсөө аваад өгдөг нь хэд билээ дээ. Товчоор хэлэхэд 220 000 төгрөгөөр ёолк хийж дөнгөв. 120 000 төгрөг хүүхдүүдийн бэлгэнд, 120 000 төвийн багийш цалинд зарцуулагдав. Мөнгөний задаргаа: Амраа 100 000, Обод 50 00, Болороо 5+ зүрх сэтгэл, гар бие ,Чимгээ цасан охин, машин тэрэг + дулаан зүрх, Дөлгөөн 50 000 +  өвлийн өвгөн болов.  Ариунцэцэг бэлгэнд явалцсан + зүрх сэтгэ...



{ Сүүлийн хуудас } { 208 -р хуудас Нийт хуудасны тоо: 306 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд

Цэцэг оноогүй бороо
Айлгах аавтай Арслангийн зулзага

Ангилалууд

шүлгийн тухай
МИНИЙ ШҮЛГҮҮД
Хүүхдийн зохиолч Н Одонхүү
Хүүхдийн зохиолч Ж Жаргалсайхан(8)
Ган үзэг наадам
Миний хүүхдийн шүлгүүд
Урмаар өлгийдсөн цацал үг
Эргэн дурсахын учир
Клип
Миний дууны үгс
Үгийн оролдов
Х Чулуунбаатар
Л Ганзул
Түүхийн улбаа домгийн мөрөөр
И Мөнхбаяр
Д Мандахсан
А Шартолгой
Ц Отгонжаргал

Сүүлийн бичлэгүүд

Шүлэг
Зүүд хучисан хөнжил
Гоёлын хуучин шаахай
Зам
Замчин
ЗАНГИСАГ ҮГ
АЛТАНХАН СҮЙХ
Уурхайн малтагчаас улсдаа цуутай зохиолчид олноор төрөн гарсан
Айраг шуугин шуугин иснэ Айлын бүсгүй дуулан дуулан өснө
Сүүлчийн удаа…
ХОГ ШҮҮРДВЭЛ ТООС БОСНО…
Шүлэг
Би сохорсон
Өмнөх үг ...
″Наран эцэг″

Найзууд

Nice oyunchimeg Anyka tuyazulaa aazaa altaa21 Jijgee buyantai dadido delger DESI Эрдмийн өргөө masha & medbed ERKHEMZO zaluu hoian27 jakina Love legion Luvsanvandan's blog mijiddorj Myagmartsetseg OYUNCHIMEG_M nandin.blog Обдоо Naagii-21 ХайРыГ ХайРЛа Muugi StarLight Taishir tseк tsetseg27 Tsevegee tsolmonavraL Uuganaa xvv bilegee_111 ulzii Цагаан хараацай Turbold setgeliin ganganaa Taivna