Хөх уул
Азарган дэлт саарал Хөх уул Гөлөг ноолохоос өмнө Солонго цувруулан Гүйж л яваа хүн Алхах дургүй Ерэн есөн толгодыг Хөл нүцгэн давчих-аад Эрхээ мартан Гүйж л яваа хүн Алхах дургүй Сар хүзүүдсэн амрагийнхаа Хөрвөөсөн газрыг хайгаад Санаагаа хувааж Гүйж л яваа хүн Алхах дургүй Салхи зурсан давлагаа Зүүд болохоос өмнө Боргоцой түүгээд Гүйж л яваа хүн Алхах дургүй Лонх мөрлөсөн ширээний Хонх чичрэхээс өмнө Аргаа мэрэн Гүйж л яваа хүн Алхах дургүй Аялгуу тэмтрэх өдрүүдэд Хур даллан мөрөөдөөд Харцаа өнхрүүлэн Гүйж л яваа хүн Алхах дургүй Хөл агаарт дүүжлэгдэн Хөх уулсаа бүртгээд Инээд цацлан Гүйж л яваа хүн Алхах дургүй Т. Эрдэнэ баатар 2009
Сэтгэгдэл үлдээх
{
Сүүлийн хуудас
} {
41
-р хуудас Нийт хуудасны тоо:
89
} {
Дараагийн хуудас
}
|