Нар өвөртөлсөн уул

Хөх уул

09:13 , 2011-02-09 .. Бичигдсэн: МИНИЙ ШҮЛГҮҮД .. 3 сэтгэгдлүүд .. Холбоос

Азарган дэлт саарал                       Хөх уул

Гөлөг ноолохоос өмнө

Солонго цувруулан

Гүйж л  яваа хүн

Алхах дургүй

Ерэн есөн толгодыг

Хөл нүцгэн давчих-аад 

Эрхээ мартан

Гүйж л  яваа хүн

Алхах дургүй

Сар хүзүүдсэн амрагийнхаа

Хөрвөөсөн газрыг хайгаад

Санаагаа хувааж

Гүйж л  яваа хүн

Алхах дургүй

Салхи зурсан давлагаа 

Зүүд болохоос өмнө

Боргоцой түүгээд 

Гүйж л  яваа хүн

Алхах дургүй

Лонх мөрлөсөн ширээний 

Хонх чичрэхээс өмнө

Аргаа мэрэн

Гүйж л яваа хүн

Алхах дургүй

Аялгуу тэмтрэх өдрүүдэд

Хур даллан мөрөөдөөд

Харцаа өнхрүүлэн

Гүйж л  яваа хүн

Алхах дургүй

Хөл агаарт дүүжлэгдэн

Хөх уулсаа бүртгээд

Инээд цацлан

Гүйж л  яваа хүн

Алхах дургүй

                                                                Т. Эрдэнэ баатар   2009

Сэтгэгдэл үлдээх

20:06 , 2011-02-09 .. Бичсэн: Цагаан хараацай
гоё шүү энэ хүүхдийн шүлэг биш бололтой.

11:54 , 2011-02-09 .. Бичсэн: arius (зочин)
goyo medremj. ingej bichij surahiimsandaa

09:39 , 2011-02-09 .. Бичсэн: Чойрын Хүү
Сайхан шүлэг болж


{ Сүүлийн хуудас } { 41 -р хуудас Нийт хуудасны тоо: 89 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд

Цэцэг оноогүй бороо
Айлгах аавтай Арслангийн зулзага

Ангилалууд

шүлгийн тухай
МИНИЙ ШҮЛГҮҮД
Хүүхдийн зохиолч Н Одонхүү
Хүүхдийн зохиолч Ж Жаргалсайхан(8)
Ган үзэг наадам
Миний хүүхдийн шүлгүүд
Урмаар өлгийдсөн цацал үг
Эргэн дурсахын учир
Клип
Миний дууны үгс
Үгийн оролдов
Х Чулуунбаатар
Л Ганзул
Түүхийн улбаа домгийн мөрөөр
И Мөнхбаяр
Д Мандахсан
А Шартолгой
Ц Отгонжаргал

Сүүлийн бичлэгүүд

Шүлэг
Зүүд хучисан хөнжил
Гоёлын хуучин шаахай
Зам
Замчин
ЗАНГИСАГ ҮГ
АЛТАНХАН СҮЙХ
Уурхайн малтагчаас улсдаа цуутай зохиолчид олноор төрөн гарсан
Айраг шуугин шуугин иснэ Айлын бүсгүй дуулан дуулан өснө
Сүүлчийн удаа…
ХОГ ШҮҮРДВЭЛ ТООС БОСНО…
Шүлэг
Би сохорсон
Өмнөх үг ...
″Наран эцэг″

Найзууд

Nice oyunchimeg Anyka tuyazulaa aazaa altaa21 Jijgee buyantai dadido delger DESI Эрдмийн өргөө masha & medbed ERKHEMZO zaluu hoian27 jakina Love legion Luvsanvandan's blog mijiddorj Myagmartsetseg OYUNCHIMEG_M nandin.blog Обдоо Naagii-21 ХайРыГ ХайРЛа Muugi StarLight Taishir tseк tsetseg27 Tsevegee tsolmonavraL Uuganaa xvv bilegee_111 ulzii Цагаан хараацай Turbold setgeliin ganganaa Taivna



:-)
 
xaax