Нар өвөртөлсөн уул

Тунирхал

Бичсэн: Цагаан хараацай
20:10 , 2011-04-15 .. Бичигдсэн: Тэрлэсү .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос

Нуур үүстэл байнга гардаггүй
Нулимс минь надад үнэтэй
Болор дуслынх нь тоогоор одод  унаж
Борооны цэнхэр үүлэнд нэмэр болон тогтдог
Аянгат ширүүн бороо хэсэгтээ мэлмэрэн асгарахад
Ариусч тэнгэр цэлмэдэг шиг
Гуниг гомдлоо сэгсэрч хөөгөөд
Гурав давхцуулж солонго татдаг
Нуугдах аргагүй сэтгэлийн толь
Нулимс минь надад үнэний үнэтэй

2011-03-22


...


Нүүдлийн замд

Нүүдлийн замдЧулуу цахисан туурай
Тоосон гогцоо зангидна
Жолоо алдсан эр
дөрөөн гэншээ дэрлэн
Нөмгөн зэрэглээтэй дэрвэн
Хөгнөтэй ухна хөлчүүрхэн
Нүүдлийн зам тосон
Тавагтай идээ хайлмагтана
Адайр ардаг атнууд
Сэвстэй хөөс шиднэ
Арван зургаан насны хайр
Арагшаагаа эргэж харна
Зовлон жаргалын зайд
Хүний нас элэнхийрнэ
Золбин халтар гөлөг
Зоосны нүхээр гөлбөлзөнө
Монголын нэг өдөр
Морин дэл дээр исгэрнэ
Явдал суудлын замд таарсан
Явган хүн сүүдэртэйгээ хэрэлдэнэ                    Ж Раднаадаргиа 2002 он...


Зүрхний улаан туулай

       Зүрхний улаан туулай
Жижигхэн бор зүрхэндээ
Жигүүртэй хоногуудыг сундалж
Жиижүү хэдийг элээсэн
Зовлон жаргал хоёр
Зогсоо зайгүй заамдалцахад
Зоргоор нь орхиогүй ээ!
Алаг булагтай амьдралд
Амьсгал халуун бүсгүйтэй
Амь зангидаж зүтгэсэн
Зүүд нь цагаан сэтгэлийнхээ
Зөн совингоор хөглөсөн
Зүстэй хэдэн дуу зохиосон
Инээд нь зэрэглээтэж
Нулимс нь нуурладаг
Илбэтэй орчлонд хууртаагүй ээ!
Хүний хүрэн зүрхэнд
Хөх чоно улина
Хорвоогийн хахир дуу энэ ээ!
Жигжидийн хүүгийн зүрхнээс
Жимийн улаан туулай дэгдэнэ
Замилангийн зөөлөн аяс ийм ээ!
              2004.5.2 он           Ж.Раднаадаргиа
...


ЗӨВ ХАРИЛЦАХУЙН УЛАМЖЛАЛТ ЦАГААН ТОЛГОЙ

Бичсэн: Luvsanvandan's blog
11:06 , 2011-04-14 .. Бичигдсэн: Зөвлөгөө .. Холбоос

“Хоёр ёсны авах огоорохыг өгүүлэгч билгүүн толь” судраас

 

Хүн болгонтой учрахдаа

Баясан мишээж угт.

Тэгвээс хорвоогийн хүмүүстэй

Учраа ололцохын шинж.

          Ер ганцхан өдрийг ч

Дэмий бүү өнгөрөө.

Зөгий балаа хураах шиг

Зорьсондоо үргэлж хичээн оролц

Үг нь үнэн ч, сэтгэл нь хар хүмүүсээс

Хөндий хол зай барь

Сайн, муу чанараараа харуулсан ч

Тэмцэлдэх, нөхөрлөхийн альнийг ч бүү хий.

          Өрөөлийн үгийг сонсонгуут

          Өө энэ чинь буруу гэж бүү яаран хэл.

          Хожим учрыг нь тунгаах үед

          Зөв байвал хожим ичгүүр мэт болно

Бусдын саналыг мэдэлгүй

Өөрийн бодлоо бүү хэл

Бусдын саналыг та...



Сарнайн бут

Бичсэн: xvv
01:45 , 2011-04-14 .. Бичигдсэн: 4 мөртүүд .. 6 сэтгэгдлүүд .. Холбоос

Сарнайн бут зүрхэнд минь ургадаг

Салаа мөчир бүр нь дурлалын тоогоор цэцэглэдэг

Сайхан цэцэгс үзэсгэлэнтэйгээр дэлбээлдэг

Сарнай цэцэгс цээжинд минь туяардаг

Саглагар иш нь хурц үзүүрт өргөстэй

Сайхнаас сайхан цэцэгс сэтгэл зүрхэнд минь дэлбээлдэг...




 

"Хайрын сарнай" дууны үг

Сэтгэлийн үгээ чамдаа би хэльюү гээд
Санааширч суусаар зөндөө удлаа даа
Сайхан сарнай минь соёолж гүйцээд
Саруул талаа чимэглэн ургалаа

Дх: Өө өө өө хайрын минь ганц сарнай
      Өр зүрхэнд минь дэлбээлээч дээ

Анхны хайрын уяхан дуугаа
Аялаж хоёулаа д...



Нохойн хүзүүвчинд зүүх шүлэг

            Нохойн хүзүүвчинд зүүх шүлэг
Цавьдар сарыг саарал салхи маажна
Цанхигар туяа цонхны тоос үнсэнэ
Цаашилдаггүй наашилдаг зовлон нохойн дуу тойрно
Цагаан эрвээхэй зүл зэрэн далавчаа хуйхална
Эргэж хуйрганасан гунигтай шөнийн язруутсан бодол
Эгчмэд бүсгүйн хөх тэмтрэн эрээ цээрээ алдана
Хаа нэгтэй чоно улин хөнжил сэвнэ
Харцны зөөлөнг хатуу нь эсгэж муу ёролно
Цавагны ярзайснаар оосоргүй од орж гарна
Цагийн зүү нас эвхэн тойргоо даган сажилна
Шар шувуу хөх цохионы элэг сэвтээн сөөнгөтөнө
Шанд булгийн ус жирвэлзээн дундаа хар дарна
Данхтай цай гашилж хоносон нулимстай шөнө
Дарстай лонхны бөглөө...


Шөнийн анир

                      Шөнийн анир
Саламгар цагаан үүлний цоорхойд
Сархинаган цоохор саран, бөгөн бөгөн эргэнэ
Асгарсан зэгээн гэрлийг хөглөж
Алдуурсан дуу, гэгэн гэгэн гэлдэрнэ
Үдэд, униараа ууж сохтдог уулсын бараа
Үдшийн шөнөдөө бүүдийн сүүтийн баарагнана
Элсний хээнд шургасан салхины сэвээ алдарна
Эсгий гэрийн хаяанд айраг хөхүүрээ гижигдэнэ
Чонын нүдний гэрэл үүрэндээ унтарна
Чогчигоны далавчин дээр уулины дуу унтана
Хүйтэн хавх нүхнийхээ бурхийг сахина
Хүмүүний бодол зүүднийхээ хүлгийг эмээллэнэ
Буурал манан амран амран модний мөчирт гогцоорно
Буяны цагаан мөртэй ч зүл бадамлан жаргана
Шөнийн амьдра...


Нохойн дуу

                       Нохойн дуу
Тансаг цагаан хөнжил дэх бүсгүйн нойрыг үргээн
Тас харанхуйг цуучин, нохойн дуу хөв, хөв
Хөв, хөв гэх халтар дууг зогсоогоороо залгилан
Хөхөлтэй хээр үрээ, чөдөр дээрээ дунхас, дунхас
Бээрсэн ялаа, ногооны угт амь хагасдуухан
Бөнжийсөн шүүдэр од тэврэн бүгээхэн
Үргэсэн нойроо хормойдож авсан бүсгүй тачаангуй
Үүд хацавч тэмтэрсэн хэлгий салхин ичингүй
Ичингүй, тачаангуйг илбэдэн сүлдэг шөнийн
Инээд дүүрэн нүүрийг нохойи дуу хазав
Нохойн дуунд хазуулсан шогшоо бор шөнө
Над дээр ирэн, нулимсаа хундагалав
Хөв хөв гэх халтар дууг зогсоогоороо залгилан
Хөхөлтэй хээр үрээ,...


Tangled

Бичсэн: Tsevegee
08:58 , 2011-04-12 .. Бичигдсэн: Movie .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос

urt_ust from urtust on Vimeo.



I'm number four

Бичсэн: Tsevegee
08:56 , 2011-04-12 .. Бичигдсэн: Movie .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос



{ Сүүлийн хуудас } { 91 -р хуудас Нийт хуудасны тоо: 306 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд

Цэцэг оноогүй бороо
Айлгах аавтай Арслангийн зулзага

Ангилалууд

шүлгийн тухай
МИНИЙ ШҮЛГҮҮД
Хүүхдийн зохиолч Н Одонхүү
Хүүхдийн зохиолч Ж Жаргалсайхан(8)
Ган үзэг наадам
Миний хүүхдийн шүлгүүд
Урмаар өлгийдсөн цацал үг
Эргэн дурсахын учир
Клип
Миний дууны үгс
Үгийн оролдов
Х Чулуунбаатар
Л Ганзул
Түүхийн улбаа домгийн мөрөөр
И Мөнхбаяр
Д Мандахсан
А Шартолгой
Ц Отгонжаргал

Сүүлийн бичлэгүүд

Шүлэг
Зүүд хучисан хөнжил
Гоёлын хуучин шаахай
Зам
Замчин
ЗАНГИСАГ ҮГ
АЛТАНХАН СҮЙХ
Уурхайн малтагчаас улсдаа цуутай зохиолчид олноор төрөн гарсан
Айраг шуугин шуугин иснэ Айлын бүсгүй дуулан дуулан өснө
Сүүлчийн удаа…
ХОГ ШҮҮРДВЭЛ ТООС БОСНО…
Шүлэг
Би сохорсон
Өмнөх үг ...
″Наран эцэг″

Найзууд

Nice oyunchimeg Anyka tuyazulaa aazaa altaa21 Jijgee buyantai dadido delger DESI Эрдмийн өргөө masha & medbed ERKHEMZO zaluu hoian27 jakina Love legion Luvsanvandan's blog mijiddorj Myagmartsetseg OYUNCHIMEG_M nandin.blog Обдоо Naagii-21 ХайРыГ ХайРЛа Muugi StarLight Taishir tseк tsetseg27 Tsevegee tsolmonavraL Uuganaa xvv bilegee_111 ulzii Цагаан хараацай Turbold setgeliin ganganaa Taivna