Нар өвөртөлсөн уул | |
Хавар Бичсэн:
setgeliin ganganaa
18:59 , 2011-04-29 .. Бичигдсэн: Ээжийн сүлсэн цайнаас үүр манхайна хэмээх хөрөг татаасын бүлэг шүлэг .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос
Хавар Урь дагуулан ирлээ гэж шувууд нуурандаа ганганаад
Улаан сугаа холгожээ гэж нуур шувуугаа өрөвдөөд Усны шивнээ шувуудын ганганаа Урд шөнөжин үзэгний үзүүр амраасангүй ээ Цал буурал өвгөд нарнаар шувуугаа дурандаад Цагаан нуур хаяагаа бялхсаан гэж баярлаад Буурлын сэтгэл нарны үнэр Бодлын жолоо булаагаад хантайруулсангүй Эгиймаа бүсгүй цэнхэр дурдан алчуураа зангидаад Ихэр толгодцын бараатай цул сэтгэлийн үүд сөхөхүй Сэтгэлийн уянга билгийн совин Шинэхэн шүлгэнд минь хүү төрүүлээд нэр хайрлав ааЖ Раднаадаргиа 1984 он ... Зуны зураг Бичсэн:
setgeliin ganganaa
18:19 , 2011-04-29 .. Бичигдсэн: Ээжийн сүлсэн цайнаас үүр манхайна хэмээх хөрөг татаасын бүлэг шүлэг .. 1 сэтгэгдлүүд .. Холбоос
Зуны зураг
Зулзаган шинэсний үнэртэй нар. магнайнаас урсахад Зунгаг сэвээгүй салхи дэвсэн унага зэлнээ унтана Зуугуул зэрэглээ зангидсан давхраа нүдэн цээнээгийн Зуудаг банхар сүүдэр халуусган дэн дун аахилна Олдогносон тугал аргамжааны гадсаа суга татна Ойж буусан айраг тагнайн загатнаа үргээнэ Цэргээс ирсэн залуугийн харц цээнэгийн энгэр тэмтэрнэ Цэвэр хайраар бүсгүй цэнхэр тэрлэг эмжинэ Адуу мал тойрмын толионд дугуй хээ татлахад Ацан сүүлтэй хараацай дээврийн сүүдэр залгилна Хэдэн сайхан морь уяаны хэц хөглөхөд Хээ шиг таарсан сэтгэлийн нууц учиг тайлагдана Алиахан бол... Шүлэг Бичсэн:
setgeliin ganganaa
21:03 , 2011-04-28 .. Бичигдсэн: Ээжийн сүлсэн цайнаас үүр манхайна хэмээх хөрөг татаасын бүлэг шүлэг .. 1 сэтгэгдлүүд .. Холбоос
ШүлэгНууран тольтой хангай хархираатана
Ухааны цартай буурлууд хөөрөг зөрүүлнэ Нуусан гэнэн жаргал нүд чийгтүүлнэ Уран ханийн дээл цээж тэгшилнэ Намрын цагаан гэрүүд шөнөжин дуулалдана Нанжин гахай гөлөм цацган хяруунд царцана Наран дуулгатай уулс саарал манан бүсэлнэ Насны ганцхан найз гижиггүй инээд дэлгэнэЖ Раднаадаргиа ... Алганы амт Бичсэн:
setgeliin ganganaa
19:21 , 2011-04-28 .. Бичигдсэн: Ээжийн сүлсэн цайнаас үүр манхайна хэмээх хөрөг татаасын бүлэг шүлэг .. Холбоос
Алганы амт
Хөвгүүн насаа зайдан унан Хөвсөргөн загнаж, заамаа ярсан Энэ хүү Эцгээрээ нэг алгадуулаасай! Идэр насандаа шогдуу явж Элий балай, согтуу хэвтээ Энэ хүү Эхнэрээ нэг алгадаасай Аргамаг чихэддэг Гарын шүүстэй Эр хүн гэдэг хайлан хорвоо Асгарч салгалдаг Алганы амттай Эм хүн гэдэг хатуу хорвоо 2007,1,22 Ж,Раднаадаргиа ... Үнэндээ би гэр амьтай Бичсэн:
setgeliin ganganaa
19:21 , 2011-04-28 .. Бичигдсэн: Ээжийн сүлсэн цайнаас үүр манхайна хэмээх хөрөг татаасын бүлэг шүлэг .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос
Үнэндээ би гэр амьтай
Намайг гэр амьтай гэж Найзууд наадаж хэлдэг Үнэндээ би гэр амьтай Өөдөсхөн үрийнхээ инээдэнд амьтай Хүн шиг ханийнхаа хайранд яардаг Хүлээсэн сэтгэлийг нь амраах гэж яардаг Өргөөнийхөө хоймрыг дүүргэх гэж яардаг Өвгөдийнхөө ерөөлийг дагах гэж яардаг аа! Үдэлмээр айл олон байлаа ч Үнсмээр бүсгүй тосож учирлаа ч Дарсны бөглөө мултарч таарлаа ч Далай жаргалтай гэрээдээ алхдаг аа! Нүгэл төөрүүлсэн ханийн минь Нүд хүртэл гэгээтэй угтдаг Хов живгүй дулаахан ярианд Холын гийчин ч бүлээцэж тухалдаг аа! Үүрийн гэгээтэй цай дэвэрч Өглөөний нартай цацал цацар ч Манангүй харгуй үүднээ... Gants l udaaГанц удаа, бас тэр нь эцсийн удаа Нэг л удаа таныг үнсье зөвшөөрөөч Гадаа модод нахиалахаа хүлээн гансарч байна Ганцхан удаа яг тэр шөнийх шиг учрья Ганц удаа бас тэр нь сүүлчийн удаа Эцсийн удаа энгэрт чинь нэг эрхэлье Энд хавар болохыг хүлээн яргуй өндөлзөж байна Нэг л удаа яг тэр үеийнх шиг тэврүүлье Наймаа бол надад таарах ажил биш байна лээ дээ
Нээрээ олооооон жилийн өмнө найз бүсгүйтэйгээ Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт, ээлжийн амралтаар Эрээн явж жаал юм авчирсанаа зарж мөнгө хийх гэж хэд хоног хөдөө айлчлавааа.за 3 хоног морин дээр бараагаа зарж царай энтрээ бизнес дээр нь тавьчихаад л нилээд тарваганы арьстай боллоо доо.2 том гахайнд хийж багтаагаад л Улаанбаатар оруулах гэж бараг улсын хилээр контрбанд хийхээс наагуур төлөвлөгөө боловсруулж байгаа юм чинь.Миний цуглуулсан арьс бараг 200 орчим тэр нь яасан ч хүнд юм.ямарч овортой юм.За тэгээд тэр үед чинь хотруу арьс оруулахгүй гэж баахан нөхдүүд баянзүрхийн товчоон дэ...
Илүү хошуулмаар санагдчихлаа байна....Эр, эмгүй харьжиж орчин үежиж байгаа энэ үед хөөрхий би л хоцрагдоод байгаа юм шиг байна. Харь хэлний хэдэн үгийг монгол хэлтэй минь нөхцүүлчихсэн юмуу хаашаа юм эрлийз хурьлийз нь мэдэгдэхгүй янз бүрын үг толгой дотор минь эргэлдэж гавал дотор хогоор дүүрч дуусахнээ. Зүгээр л жишээ хэлхэд Захирал гэж өөрийгөө өргөмжилж гадаад Монгол хольж ярьсан нэгэн эрхэм нэрийн хуудасаа надаар хийлгвээ. Тэгсэн чинь гар утас гэдэгээ Мобайл гэж бич! Цахим шуудан гэдэгээ И-мэйл, Цахим хуудас гэдэг үгийг Вэб сайт гэж бич ч гэх шиг эрэмдэг үгээр эх хэлээ доромжилж байх ч гэждээ тэгсэн мөртлөө их х... Нутгийн хөгшид
Манай хамар хашаанд Гулгуу Гомбоо гэж нээх сайхан хөрш байсан юм.Соц нийгмийн үед тэр хөрш маань айр 4 шагай хаяж мэргэлнэээ.тэгээд л хөөе Лэгионоо хаалга үүд сайн түгжээрэй гээд л орилно би яахав дээ бацаан байсан юм чинь.Гүйгээд л хаалга энтрииг нь ян тан түгжинэээ.Гэхдээ үйлчүүлэгчид голдуу шөнө дөлөөр ирнэээ.Бас оочер энтр байсан юм шиг байгаа юмаа.хээх.заримдаа тааж л байдаг бололттой ойр хавийн хүмүүс бас шүтээстэй.Тиим болоод ч тэрүү би бас бага зэрэг юм асууж тааж байна гээд л Гомбоогоо галит явуулнаа.Тээр жил би бага ч байсан даа 3-4 ангид байсан юмуу даа.Шинэ жил боллоо.Анх...
Zain surgalt
7 р анги шалгалт View more documents from Myagmartsetseg.
|
Миний талаар:Миний танилцуулга Бичлэгийн сан Найзууд Зургийн цомог ХолбоосуудЦэцэг оноогүй борооАйлгах аавтай Арслангийн зулзага Ангилалуудшүлгийн тухайМИНИЙ ШҮЛГҮҮД Хүүхдийн зохиолч Н Одонхүү Хүүхдийн зохиолч Ж Жаргалсайхан(8) Ган үзэг наадам Миний хүүхдийн шүлгүүд Урмаар өлгийдсөн цацал үг Эргэн дурсахын учир Клип Миний дууны үгс Үгийн оролдов Х Чулуунбаатар Л Ганзул Түүхийн улбаа домгийн мөрөөр И Мөнхбаяр Д Мандахсан А Шартолгой Ц Отгонжаргал Сүүлийн бичлэгүүдШүлэгЗүүд хучисан хөнжил Гоёлын хуучин шаахай Зам Замчин ЗАНГИСАГ ҮГ АЛТАНХАН СҮЙХ Уурхайн малтагчаас улсдаа цуутай зохиолчид олноор төрөн гарсан Айраг шуугин шуугин иснэ Айлын бүсгүй дуулан дуулан өснө Сүүлчийн удаа… ХОГ ШҮҮРДВЭЛ ТООС БОСНО… Шүлэг Би сохорсон Өмнөх үг ... ″Наран эцэг″ НайзуудNice oyunchimeg Anyka tuyazulaa aazaa altaa21 Jijgee buyantai dadido delger DESI Эрдмийн өргөө masha & medbed ERKHEMZO zaluu hoian27 jakina Love legion Luvsanvandan's blog mijiddorj Myagmartsetseg OYUNCHIMEG_M nandin.blog Обдоо Naagii-21 ХайРыГ ХайРЛа Muugi StarLight Taishir tseк tsetseg27 Tsevegee tsolmonavraL Uuganaa xvv bilegee_111 ulzii Цагаан хараацай Turbold setgeliin ganganaa Taivna |