Нар өвөртөлсөн уул | |
8-р анги тест
үзүүлэн 6 View more documents from otgoo80
Асуух зүйлээ энд бичээрэй хүүхдүүдээ Бичсэн:
Anyka
21:12 , 2011-05-01 .. Бичигдсэн: Чат (асуух зүйлээ энд дарж бичнэ үү) .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос Өвлийн хандгайт Бичсэн:
setgeliin ganganaa
16:53 , 2011-05-01 .. Бичигдсэн: Ээжийн сүлсэн цайнаас үүр манхайна хэмээх хөрөг татаасын бүлэг шүлэг .. Холбоос
Өвлийн хандгайтЗандан цанын мөр цагаан
Замаар дэгдэх салхи цагаан Алиа охидын амьсгал цагаан Алаг нүдний сормос ч цагаан Өвлийн сард Хандгайтын уул Өмнөөс боссон чандага шиг цагаан! Цангаа тайлсан ундаа цас Наргиа нэмсэн тоглоом цас Ууланд хийсэн өвгөн цас Унаад босоход хувцас нь цас Өвлийн сард Хандгайтын уул Өмнөөс боссон чандага шиг цас!1976он Ж.Рандаадаргиа ... Шувуу буцсаны маргааш Бичсэн:
setgeliin ganganaa
16:53 , 2011-05-01 .. Бичигдсэн: Ээжийн сүлсэн цайнаас үүр манхайна хэмээх хөрөг татаасын бүлэг шүлэг .. 1 сэтгэгдлүүд .. Холбоос
Шувуу буцсаны маргаашӨдөө хөвчөөр дүүрэн зулчихаад
Өчигдөр шувуу буцсан юм Хайтан цэцэгтэй эрхэлж хонодог шүүдэр Халиурсан ногооны сөлийг хяруу болгон үлгээд Нар цонхийгоод Намартаа хонгиноод Үүл өрхөөр орж гараад Од өвөр дээр сууж босоод Шувууд буцсаны маргааш Нулимсаа өвсөөр дүүрэн асгачихаад Нутгаа шувууд орхисон юм Халуун өвөрт зүүдэлж байсан салхи Бор хөлстэй тэрлэгний мөр угаагаад Хөгшин бурхи Доошоо элэглэчихээд Айраг түүхийрээд Адуу холдоод Шувуу буцсаны маргааш2002.8.15он. Ж.Раднаадаргиа... Говийн бороо Бичсэн:
setgeliin ganganaa
16:11 , 2011-05-01 .. Бичигдсэн: Ээжийн сүлсэн цайнаас үүр манхайна хэмээх хөрөг татаасын бүлэг шүлэг .. Холбоос
Говийн борооБорооны ботгон чинээ
Ботгон чинээ хөх үүл Бор толгодын минь зулай дээр Бодол дунд минь тоглон хоножээ Хөвсөргөн салхины үзүүр Хөл дор үргэхгүй хэвтэнэ Бороо үнэрлэсэн тэмээд Босоо бөхөөрөө үүл тууна Тэнүүн говийн бороо Тэмээний бөхнөөс цайрна Тэмээний бөхнөөс цайраад Тэнгисэн зэрэглээ шиг намирна Гал шиг халуун Газрын алганаас уур савсана Хатуу загийн үндэс хөөтөл Халуун бороо шаагина Говийн хүмүүс борооноос Гоёлын дээлээ ч хайрладаггүй Тэнгэрийн энгээр таана дэлгэдэг Тийм бороонд цув өмсдөггүй ээ!1983он. Ж.Раднаадаргиа... Зүс борооны зураг Бичсэн:
setgeliin ganganaa
16:11 , 2011-05-01 .. Бичигдсэн: Ээжийн сүлсэн цайнаас үүр манхайна хэмээх хөрөг татаасын бүлэг шүлэг .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос
Зүс борооны зурагХөвчийн өндөрт өлгөгдсөн манан
Хөдөлж цөхөн хөвсийн мөлхөнө Тав хоног зүсэрсэн бороо Татарч өгөхгүй зөөлөн шивэрнэ Үерлэсэн голын чулуу хүржигнэж Үхэр тугал эрэгт мөөрнө Хонь ямаа түнжин хагарч Хот захлан тойрч мөргөлдөнө Хурын тунасан усан дээр Хээ зуран салхи эргэнэ Өвөлжөөний арын дошин дээр Үсэрсэн хавх тарвага ээрнэ Жихэрсэн морь уяан дээр Жирмээ татуулахгүй эрэгцэн шуухирна Зэлээ зайлуулахаар яарсан авгай Зэлгээхэн цай босоо залгилна Норсон мод гал өгөхгүй Нурам босгон писхийн дуугарна Умбаа өвгөний гаансан толгой Утаа өгөхгүй шорхийн тагжирна Нараа сансан хөгшин хөвөө Буруу салхи э... ӨНӨӨДӨР НЭГ ИЙМ ЮМ ХИЙЛЭЭНэг иймэрхүү барилгийн зураг гаргалаа хэ хэ хэ хүйтэн
Гадаа хүйтнээс дотор хүйтэн хэцүү
Ганц удаагийх биш насных байдаг юм Гэсэж уярдаггүй тэр сэтгэл их хэцүү Гэссэн хойноо үхдэг нь бүр хэцүү Одод харагдахаа байлаа Би харалган болж Оргилох сэтгэл ундрахаа байлаа Би хүйтэн болж Ондоо нэгэн рүү тэд гүйлээ Би нүцгэн болж Одоо тэд жаргаж байгаа Би гачлантай болж Борооны өмнө Бичсэн:
setgeliin ganganaa
15:07 , 2011-04-30 .. Бичигдсэн: Ээжийн сүлсэн цайнаас үүр манхайна хэмээх хөрөг татаасын бүлэг шүлэг .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос
Борооны өмнөНоорсон бор үүлний сүвэгчин чөлөөнд
Гүцэн хөх тогоруу бороо дуудна Номхон бүлээн толгодын энгэр чөлөөнд Гүзээ нүцгэн хүүд тогоруу дуудна Дээлийн хормой дор салхи дунгуйрна Дээврийн зөрүүлгэ сэрж цам харайна Явган сүүдэр нохойтой шогшино Ямбалсан үүл самбагнаж цам харайна Тогорууны дуу дэлгэцтэй идээ чийгшүүлнэ Тойрмын божгоонд ингэний дуу хөлөрнө Гуниг олныг тээсэн миний хөгшин зүрхний Гурван бор шарх үесхэн шархирна Сохор хар ширдэгний үзүүрт дэндэгнэнэ Шулганасан охин араас нь тожгинтол мөлхөнө Зүүрмэг бүүдгэр агшинг цуучин шурхийж Зүрх цагаан халтар эргүү мөндөл шүүрнэ Ноосорсон бор үүлни... Зэрэглээ Бичсэн:
setgeliin ganganaa
19:15 , 2011-04-29 .. Бичигдсэн: Ээжийн сүлсэн цайнаас үүр манхайна хэмээх хөрөг татаасын бүлэг шүлэг .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос
ЗэрэглээТэнгэрээс ижий минь
Аргал түүгээд ирэв. Тэрлэгнийх нь хормой дээр Унага тоглоод ирэв Ширээ атны бөх Зогдор дороо цаашлав Шивээ тойрмын хун Зүлгэн дээр суугаад наашлав Үйлээ таниагүй Цэрмаа Ухаа дүүрэн инээдтэй холдов Үүдээ дэлгэсэн гэр нь Ухаан дүүргэсэн гэгээтэй ойртов Зэлэнд номхроогүй унага Зээрийн тоостой хулжив Садан хоёр уул Саахалтын хонь нийлүүлэв Хувилгаан шидтэй хавар Ганган жороо галгив Хавьсах араншингийнх нь очноос Галзуу дүнсээ асаав Учиг учиг нь алдар ч Хөөрцөглөж тоглосон нутгаа Урмаараа хайрлан шүлэглэхэд Хүүхдийн үнэр сэнхийв 1992 он Ж.Раднаадаргиа ... |
Миний талаар:Миний танилцуулга Бичлэгийн сан Найзууд Зургийн цомог ХолбоосуудЦэцэг оноогүй борооАйлгах аавтай Арслангийн зулзага Ангилалуудшүлгийн тухайМИНИЙ ШҮЛГҮҮД Хүүхдийн зохиолч Н Одонхүү Хүүхдийн зохиолч Ж Жаргалсайхан(8) Ган үзэг наадам Миний хүүхдийн шүлгүүд Урмаар өлгийдсөн цацал үг Эргэн дурсахын учир Клип Миний дууны үгс Үгийн оролдов Х Чулуунбаатар Л Ганзул Түүхийн улбаа домгийн мөрөөр И Мөнхбаяр Д Мандахсан А Шартолгой Ц Отгонжаргал Сүүлийн бичлэгүүдШүлэгЗүүд хучисан хөнжил Гоёлын хуучин шаахай Зам Замчин ЗАНГИСАГ ҮГ АЛТАНХАН СҮЙХ Уурхайн малтагчаас улсдаа цуутай зохиолчид олноор төрөн гарсан Айраг шуугин шуугин иснэ Айлын бүсгүй дуулан дуулан өснө Сүүлчийн удаа… ХОГ ШҮҮРДВЭЛ ТООС БОСНО… Шүлэг Би сохорсон Өмнөх үг ... ″Наран эцэг″ НайзуудNice oyunchimeg Anyka tuyazulaa aazaa altaa21 Jijgee buyantai dadido delger DESI Эрдмийн өргөө masha & medbed ERKHEMZO zaluu hoian27 jakina Love legion Luvsanvandan's blog mijiddorj Myagmartsetseg OYUNCHIMEG_M nandin.blog Обдоо Naagii-21 ХайРыГ ХайРЛа Muugi StarLight Taishir tseк tsetseg27 Tsevegee tsolmonavraL Uuganaa xvv bilegee_111 ulzii Цагаан хараацай Turbold setgeliin ganganaa Taivna |