Нар өвөртөлсөн уул

Нууцхан сэтгэлийн өчил

Нууцхан сэтгэлийн өчилҮйлийн үртэй хорвоогийн шар наранд хөтлүүлж
Өтөлж яваа миний насны цариг дээр учирч
Нялх хонгор шүлэг нэгээр нэмсэн бүсгүйн
Нярайн бүүвэйтэй өврийг сөхөж шивнэх халуухан
Шүүдэр өшгөчсөн уран хөлийнхөө хуруунд
Шүлгийн санаа шиг цэцэгтэй гунхаж ирдэг бүсгүйчүүдээс
Ахин нэгийг хайрлах сэтгэлийн халуун зай
Дахиад надад бас л байж байх нь дээ
Дуу тунасан шөнийн тоононы саран дор
Дугуй торгон мээмэн дээр тэгнэж ханхайсан цээж минь
Дурлал хайранд бялуурч нүдний гал үнсэн
Дунийрч хоносон олон сайхан учралууд минь
Цаашлаад л байна уу? гэтэл наашлаад л байх шиг...
Цантаад л эхлэв үү? гэтэл шү...


Шүлэг

ШүлэгЗүүдний саарал манан
Зүрхэн тольтод цайраад
Зүсрээ нь чиний
Зүггүй нүдийг дайраад
Хоёул хоёулаа
Холдохын мананд төөрөөд
Хорвоогийн бор хоногийг
Холтлон хорооцгоосон
Олон хоногтой орчлонд
Олдохгүй болцгоосон
Битүү битүүхэн сургаар
Бие биенээ эрцгээсэн
Зүрхний нулимс
Зүсэрдэг юм байна
Зүрхээ эргэж
Нэвтэлдэг юм байна
2002 он             Ж.Раднаадаргиа...


Амрагийн дуу

Амрагийн дууАньсага чийглэж самсаа шархираан
Сэтгэлээс асгарсан шар гал шиг аялгуу
Шаргал ангир шиг ганганаж
Аргадаж зэмлэж намирна
Ухаан задлан бодол зайдалж
Зүрхнээс ундарсан алтан үгнүүд
Хөнгөн далавчаа хөлөргөн сүлжиж
Хүнд үнэнтэй тавиланг уудална
Сэрээгүй нойрын зүүдэн суунагт
Сэмэрсэн хайрын гуниг мөлхөнө
Алаглаж хөвөрсөн нүгэл буян
Сэм сэмхэн нүцэглэж харагдана
Амрагийн дууны шар гал шиг аялгуу
Шаргал ангир шиг ганганана
Хөнгөн далавчтай алтан үгнүүд
Мөнхийн үнэн-г уйлуулна 1994 он              Ж.Раднаадаргиа...


Залуу ээж аавуудад

Хүүхдийнхээ ой ухааныг нь төрсөн цагаас нь эхлэн хөгжүүл

Хүүхдийн ой тогтоолт дэндүү энгийн гэж үзэж болохгүй. Түүний тархинд маш нарийн сэтгэх ажиллагаа явагдаж байдаг. Мэдээж хөхүүл хүүхдийн ба цэцэрлэгийн ахлах насны хүүхдийн тархи огт өөр зохион байгуулалттай, иймээс хүүхдийнхээ ой ухааныг хөгжүүлэхийн тулд нас бүрийн онцлогийг тооцох хэрэгтэй.

Төрснөөс хоёр нас хүртэл
Хүүхдээ зургаан сар хүрснээс хойш өглөө бүр түүнтэй нэгэн хэвийн маягаар мэндэлж байгаарай. Сэтгэл зүйчдийн бодлоор энэ насанд хүүхэд "богино ой тогтоолттой" байдаг гэнэ. Иймээс хүүхэд өдрөөс өдөрт байнга давтагддаг юм...


Буудах уу?

Бичсэн: xvv
01:04 , 2011-06-10 .. Бичигдсэн: Хувьсгалын .. 1 сэтгэгдлүүд .. 1 trackbacks .. Холбоос
Тэр буудаж, харваад байгаа бослого хөдөлгөөний талаар ганц нэг үг хэлмээр санагдлаа "Хүчирхийлэл хүчирхийллийг бий болгоно" эвдэн сүйтгэнэ, хоорондоо алалцана. Дараа нь НҮБ, НАТО байдлыг зохицуулж байна гээд хэсэг бөмбөгдөнө. Тэгээд Монголчууд өлсөнө. Бүх юм бусдын хяналтанд орно. Өнөөгийн Египет болон сая бослого гараад ялсан сайхан Арабын улсуудын жишээнээс тод харж болно. Одоо хамаг юмаа эвдэж нураасан хүнс хоол хомсдож барааны үнэ нь тэнгэрт хадаад эхэлсэн...  Бид өөр аргаар л тэмцэх хэрэгтэй. Яаж гэдгийг нь мэдэхгүй байна. Лав л ийм хүчирхийллийн аргаар бол биш гэж бодож байна. Ө...


Ганцхан хувь шөнө

Ганцхан хувь шөнөОхин чиний тэрлэгний хормойд ганга шингээж
Оддын нулимсан дээр хонгор дуу гэншүүлж
Боргоцой хөхний товчны гижиг дэвхцүүлж
Бүсгүй заяаны Үүд нээсэн халуун шөнө
Будар будархан шиврээ бүлээсэж нийлсэн
Бүдэг бүдэгхэн шиврээ бүлээсэж нийлсэн
Гангар жингэнэж айраг асгараагүй
Ганцхан хувь шөнө байж
Үргээ үргээхэн харцтай чиний нүд
Үүрэглээ нойргүй үнэгчлэн талимаарсан
Гал илчтэй ягаан уруул
Галтай сархдын аагаар халамцаасан
Товгор товгор алхаа уяа руу чинь чиглээгүй
Тохой дэнжийн ноход боргож давхиагүй
Биe биeдээ ууссан тэр шөнө
Бидэн хоёрт ганц хувь байж
Нүгэлд хүрээгүй уруулын минь хээ
Н...


Хүн-Орчин

Бичсэн: Эрдмийн өргөө
18:53 , 2011-06-09 .. Бичигдсэн: Мэдээ мэдээлэл .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос

Jimc jimcgeneView more documents from dawaasuren.


Монгол хэл 2-р анги

Бичсэн: Эрдмийн өргөө
18:47 , 2011-06-09 .. Бичигдсэн: Хичээл .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос
2angi mon helView more presentations from dawaasuren.


Эргэн санагдах буриад алгуу

Эргэн санагдах буриад алгууСарны дор хос цоохор морьтой
Сайхан ч эр ханхайж явахдаа
Буугаад, мордож болдоггүй
Буриад айлд саатаж суулаа л...
Буцалсан цайтай оргисон
Буриад дууны аялгуунаас
Булаг бургиад байх л...
Босоод гарахын аргагүй л...
Тунгал нүдэн сэвгэр
Эрх аялгуугаар өлгийдөнө л..
Тулгатай буриад туургатны
Элэгний эгшиг өөриймсөг л...
Басган нь ч Басгаан!
Баавай нь ч Баавай!
Хэнтий цэнхэртээд л...
Хэрлэн мэлтрээд аргагүй л...
Жороо сайвар аялгуу
Жороо эргүүлээд горигүй л...
Зоны гүндүүгүй ааш
Зүрх рүү цутгаад хэцүү л...
Насан бага, хар нүдэнгийн
Нааданхай сэтгэлийг гамнамаар л...
Тоотой хоногийн тоо...


Математик 12 жилийн 1-р анги

Бичсэн: Эрдмийн өргөө
16:55 , 2011-06-09 .. Бичигдсэн: Хичээл .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос
2 1-2010View more presentations from dawaasuren.


{ Сүүлийн хуудас } { 73 -р хуудас Нийт хуудасны тоо: 306 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд

Цэцэг оноогүй бороо
Айлгах аавтай Арслангийн зулзага

Ангилалууд

шүлгийн тухай
МИНИЙ ШҮЛГҮҮД
Хүүхдийн зохиолч Н Одонхүү
Хүүхдийн зохиолч Ж Жаргалсайхан(8)
Ган үзэг наадам
Миний хүүхдийн шүлгүүд
Урмаар өлгийдсөн цацал үг
Эргэн дурсахын учир
Клип
Миний дууны үгс
Үгийн оролдов
Х Чулуунбаатар
Л Ганзул
Түүхийн улбаа домгийн мөрөөр
И Мөнхбаяр
Д Мандахсан
А Шартолгой
Ц Отгонжаргал

Сүүлийн бичлэгүүд

Шүлэг
Зүүд хучисан хөнжил
Гоёлын хуучин шаахай
Зам
Замчин
ЗАНГИСАГ ҮГ
АЛТАНХАН СҮЙХ
Уурхайн малтагчаас улсдаа цуутай зохиолчид олноор төрөн гарсан
Айраг шуугин шуугин иснэ Айлын бүсгүй дуулан дуулан өснө
Сүүлчийн удаа…
ХОГ ШҮҮРДВЭЛ ТООС БОСНО…
Шүлэг
Би сохорсон
Өмнөх үг ...
″Наран эцэг″

Найзууд

Nice oyunchimeg Anyka tuyazulaa aazaa altaa21 Jijgee buyantai dadido delger DESI Эрдмийн өргөө masha & medbed ERKHEMZO zaluu hoian27 jakina Love legion Luvsanvandan's blog mijiddorj Myagmartsetseg OYUNCHIMEG_M nandin.blog Обдоо Naagii-21 ХайРыГ ХайРЛа Muugi StarLight Taishir tseк tsetseg27 Tsevegee tsolmonavraL Uuganaa xvv bilegee_111 ulzii Цагаан хараацай Turbold setgeliin ganganaa Taivna