Нар өвөртөлсөн уул

Дурсамжаа хайх уу

Бичсэн: Цагаан хараацай
17:00 , 2011-06-11 .. Бичигдсэн: Тэрлэсү .. 4 сэтгэгдлүүд .. Холбоос

Хуучин байшингийн хажуугаар
Хуучин гудамжаар алхахуй
Хуучин бүхэн үзмэр төдий харагдах ч
Хуучин мэдрэмж хамар цоргих гайхалтай
Танил мөртлөө танихгүй болсон хүмүүс
Танихгүй атлаа танимхайрах нэгнээс илүү
Тааламжтай таагүй алин хамаагүй сэтгэлд ойртож
Тарж бутарсан дурсамжыг эвлүүлж надад тусална
Хуучин дэвтрийн завсраас бага насаа эрэхэд
Хатсан эрвээхэй өндийн нисэж одохуй
Хаанаас ирсэн зүгийг нь зааж уучлал хүсэхэд
Хуучирсан он жилүүд минь гэрэлтдэг
Миний тоглодог гялгар цагаан чулууд одоо
Миний үл таних жаал охиныг зугаацуулж баясгана
Миний өмнө он цаг хүүхдээрээ хэнэггүй зогсоод
Миний хуучин дурсамжыг ха...


Нутгийн зураг

Үүлэн хээ шаглан шуугьсан
Усны урсгалаас манан татна
Өглөөний цагаан хяруутай ниссэн
Улиасны навч шувуудтай буцна
Унах алдсан нэрсний
Амтыг авсан хүүхдүүд инээлдэнэ
Уулын харгуйд тодрох морьтны
Найман ганзаганд салхи ээдэрнэ
Нар нь буцсан хангайн
Намар аа гэдэг ийм л дээ
Ирж яваа шувуудын
Зэл цуваанаас шуранхай татна
Эгшиг цалгисан нуурын
Жирвэлзэх мандал угалз татална
Хотон дунд тоглосон
Ишиг хурганд зэргэлээ эрхэлнэ
Хот айлын бүсгүйн
Энгэрийн товчинд гэрэвшээ эргэнэ
Ханшаа нээсэн хангайн
Хавар аа гэдэг ийм л дээ
Эрэг шөргөөсөн сарлагийн бухны
Нивсгэр савганд шүүдэр сондорлоно
Эргэн цайрах хур боро...


Шар өдөр бор хоног

Шар өдөр бор хоногШар өдөр бор хоног
Шал согтуу сөөнгө дуутай ганхана
Уй гунигийн хагацалд нулимс хөлдөхүй
Уул уулын өвөрт согоо дэгдэнэ
Хайрын халуун үнсэлтэнд товч мултрахуй
Хар цагаан өнгөнөөс ус сүү асгарна
Үг үгийн хөгөнд цэцэг дэлбээлэхүй
Үйл үйлийн заяанд нар төөрнө
Үрэл үрлэн шүүдэрт үүр манхайхуй
Өдөр өдрийн өнгөнд хуй босно
Заадалт яс салган хүүхэд чарлахуй
Заадаст тэнгэр зуран од харвана
Онгон цогцос хөндөж хайр нялхрахуй
Ороо унаганы дэлнээс зун алдуурна
Шар өдөр бор хоног
Шал согтуу сөөнгө дуутай ганханаЖ Раднаадаргиа 1992он...


Шүлэг

Улаахан хацартай үлдсэн чиний
Уяхан эмзэг сэтгэлийг
Хяруутай бор хоногуудын
Хясал дунд зүүдэллээ
дурдан алчуур имрэн
дуулж суугаад уйлмаар ч шиг
Уйлмаар үёдээ дуулж
Уянга тэрлэн бичмээр ч шиг
Хайрын цагаан мөрөн дээрээ
Бүүвэйн дуутай орчлонд
Хайчин замын бараа
Бүдэг бадаг бүртийнэ л
Сэтгэлийн хөнгөн гунигтай
Хаврын тэнгэрт хулжсан хайр
Сэм сэмхэн хэрсүүжүүлж
Насны хоймор мэгшинэ л Ж Раднаадаргиа   1984он...


Уур биеийг зовооно.

Бичсэн: Anyka
09:55 , 2011-06-11 .. Бичигдсэн: Сурагчдад өгөх зөвлөгөө .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос

Энгийн аргаар тайвшраарай

Уурлаж бухимдсан үедээ хамгийн боломжийн буюу энгийн аргаар амархан тайвшрах зөвлөмжөөс хүргэе. Та бүхэн уураа барьж, тайван амгалан байх нь таны эрүүл мэндэд хамгийн чухал нөлөө үзүүлдэг.
Хүйтэн ба халуун ус бол түргэн бөгөөд маш үр дүнтэй сэргээгч хэрэгсэл юм. Иймд халуун, хүйтэн усаар биеэ ээлжлэн шүрших цаг байхгүй бол нүүр, хүзүү, цээж, мөрөө хүйтэн усаар угаа.
Хоёр. Гарын ар тал дээр анхилуун үнэртэй тос дусаа. Тосны сайхан үнэр таныг тайвшруулан амрааж, цовоо сэргэлэн болгоно.
Гурав. Заримдаа уур хилэнгээ гадагш гаргах хэрэгтэй. Гэхдээ ойр дотны хүмүүс...



Шүлэг

Хүүхдийн дуу тэнгэр нялхамсуулж
Хүүхнүүдийн инээд цэцэг бүүвэйлсэн
Зүү сүвлэм цагаан шөнөөр
Зүрхний хайр дэврээд байх чинь
Зүүдээ манаж хоноюу яая
Зүлэгтийн харгуйг сэрээ юу яая
Үлгэрийн төгсгөл шиг зуны шөнийн
Өнчин дэр хатуухан ч юм шиг
Ном уншим цагаан шөнийн
Нойр гэдэг ороохон ч юм шиг
Хаяагаа шуугаад унтюу яая
Хазаарын амгай хөглөюү яаяЖ Раднаадаргиа  1984 он

...


Шүлэг

Цэн цэнгийн нулимс
Шингэж нүүсэн толботой
Цэцэг нь гандсан алчуур
Чичрээд л байх юм
Инээд нулимс хоёрыг
Цөцгийд багтдаг гэх юм
Илбийн салхитай нүдийг
Их л мэгшдэг гэлцэх юм
Сэр сэрхэн салхинд
Сэмжирсэн цагаан хяруутай
Ил хульхан намаржаа
Исгэрээд л байх юм
Зовлон жаргал хоёрыг
Зовхин дор явдаг гэх юм
Аргалж болдоггүй тавиланг
Алган дотор замтай гэлцэх юм Ж Раднаадаргиа    2001он...


Нүдний эрүүл энх

Бичсэн: xvv
23:30 , 2011-06-10 .. Бичигдсэн: Эрүүл мэнд .. 4 сэтгэгдлүүд .. Холбоос
Маш хэрэгтэй блог байна. Хүүхдийнхээ болон өөрсдийн нүдийг хэрхэн хамгаалах талаар доор блог руу орж уншаарай:

 http://eye-nud.blogspot.com/ 


40 мянгатын өвөө

Бичсэн: Цагаан хараацай
19:27 , 2011-06-10 .. Бичигдсэн: Тэрлэсү .. 1 сэтгэгдлүүд .. Холбоос

Хуучин пянзны эгшиг өрөөгөөр дүүрэхүй
Хөлөө товших цагаан толгойтын хөшингө харцанд
Өөдөөс нь дуугүй ширтэх бүсгүйн хөрөг
Өөриймсөж хань болж инээвхийлнэ
Ооч сахлаа имрэн өвөө дурсамж нэхэж
Он ухрааж шаавай насаа эргэхдээ
Эрхи эргүүлээгүй гартаа нотны цаас эвхэж
Элээж үлдээсэн өдрүүдийнхээ 
Нэгээхэн зайг санагалзана

2011-06




Хүрээний цагаан нүрдүүмаа

Хүрээний цагаан нүрдүүмаа1.
Хүрээний ганган бүжигчид
Тоолин гутал товшино
Хүрээ цагаан Нүрдүүмаа
Жин дугуй шиг эргэнэ
Өсгий цохисон гэзэгний
Үзүүрийн салхи сэрвэлзэнэ
Сувдан дугуй даруулганаас
Сул гэгээ хөөцөлдөнө
Сайхан төрсөн заяанд
Нүдний хор унана
Саран цагаан Нүрдүүмаа
Нүгэл дагуулж бүжнэ
Өдөн цавцгар малгай
Нуман хөмсөг таллана
Өврийн донтой луухаан
Нууцхан шээс алдана
2.
Таг харанхуй шөнийг
Тас тасхийсэн инээдээр
Хүрээний цагаан Нүрдүүмаа
Хүү хүү татна
Сүйх тэрэгтэй данжаад
Хай Нүлдүү гэж бөхөлзөнө
Сүмийн халзан хамба
Хийдээ мартаж бөхөлзөнө
Хүрээний том баячууд
Хөөрөг харшуулж хаадганана
Хүрэн дааман хаалга...


{ Сүүлийн хуудас } { 72 -р хуудас Нийт хуудасны тоо: 306 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд

Цэцэг оноогүй бороо
Айлгах аавтай Арслангийн зулзага

Ангилалууд

шүлгийн тухай
МИНИЙ ШҮЛГҮҮД
Хүүхдийн зохиолч Н Одонхүү
Хүүхдийн зохиолч Ж Жаргалсайхан(8)
Ган үзэг наадам
Миний хүүхдийн шүлгүүд
Урмаар өлгийдсөн цацал үг
Эргэн дурсахын учир
Клип
Миний дууны үгс
Үгийн оролдов
Х Чулуунбаатар
Л Ганзул
Түүхийн улбаа домгийн мөрөөр
И Мөнхбаяр
Д Мандахсан
А Шартолгой
Ц Отгонжаргал

Сүүлийн бичлэгүүд

Шүлэг
Зүүд хучисан хөнжил
Гоёлын хуучин шаахай
Зам
Замчин
ЗАНГИСАГ ҮГ
АЛТАНХАН СҮЙХ
Уурхайн малтагчаас улсдаа цуутай зохиолчид олноор төрөн гарсан
Айраг шуугин шуугин иснэ Айлын бүсгүй дуулан дуулан өснө
Сүүлчийн удаа…
ХОГ ШҮҮРДВЭЛ ТООС БОСНО…
Шүлэг
Би сохорсон
Өмнөх үг ...
″Наран эцэг″

Найзууд

Nice oyunchimeg Anyka tuyazulaa aazaa altaa21 Jijgee buyantai dadido delger DESI Эрдмийн өргөө masha & medbed ERKHEMZO zaluu hoian27 jakina Love legion Luvsanvandan's blog mijiddorj Myagmartsetseg OYUNCHIMEG_M nandin.blog Обдоо Naagii-21 ХайРыГ ХайРЛа Muugi StarLight Taishir tseк tsetseg27 Tsevegee tsolmonavraL Uuganaa xvv bilegee_111 ulzii Цагаан хараацай Turbold setgeliin ganganaa Taivna