Нар өвөртөлсөн уул

Цагаахан нам гүм хайкун түүвэр хэвлэлтээс гарлаа.

Бичсэн: Цагаан хараацай
14:43 , 2011-11-28 .. Бичигдсэн: Тэмдэглэл .. 8 сэтгэгдлүүд .. Холбоос
Хайку сонирхдог бүлгийн залуусын хамтран бүтээсэн Цагаахан нам гүм хайкун түүвэр ном хэвлэлтээс гарлаа. Номын редактораар ажилласан Н.Төвшинзаяа, номын зураач Г.Дарьням, эмхэтгэсэн Г.Баярцэцэг, зөвлөсөн М.Даваасүрэн нартаа болон сэтгэлийн дэм туслалцаа үзүүлсэн Бизнетворк сайтын Монголын яруу найраг бүлгийн админ Лукас тэргүүнтэй бүлгийн залуустаа баярлалаа. 

Номыг бүтээлцсэн журмын нөхөддөө цаашдын уран бүтээлд ажилт хүсье.


Блогтоо номонд залуусынхаа бичсэн хайкунаас оруулж байх болно.
2011 11 26

...


Цаана чинь Туйлшрал

Бичсэн: dadido
12:49 , 2011-11-26 .. 1 сэтгэгдлүүд .. Холбоос
Хөдөө өсөөгүй мөртөө би малчин соёл ахуйг битгий арилаасай гэж боддог.  Адуучин залуу, малчин монгол хүнийг битгий түүх болоосой гэж боддог монгол хүн.  Цементэн жунглыг хаана ч бий болгож болно.  Гэхдээ тэр даана ч хүйтэн.  Яамаар ч юм бэ дээ би үндэсний үзэлтэн. Гэхдээ Үндэсний үзэл дээр тоглож өөрийгөө мандуулах гэсэн улс төрчид хаа сайгүй.   Зарим нь бүр Чингис хааны Их засаг хуулийг дэргэд нь шивэлцэж байсан юм шиг ярих.  Бас өөрийгөө хаан хунтайжид өргөмжлөх.
Либертари үзэлтнүүд.  Би уг нь либертари үзлийг дэмждэг.  Хувь хүний эрх чөлөө, хувийн өмч гээд.  Өмчийн эрх баталгаатай байсан т...


ишлэл

Бичсэн: xvv
10:14 , 2011-11-26 .. Бичигдсэн: Чөлөөт цаг .. 4 сэтгэгдлүүд .. 0 trackbacks .. Холбоос
"Хэн нэгнийг санаад байна уу? ... Утаст
Уулзмаар байна уу? ... Урь
Ойлгуулчих юмсан гэж үү? ...Тайлбарла...
Асуулт байна уу? ... Асуу
Дургүй байна уу? ... Хэлчих
Дуртай гэж үү? ... Зарлачих
Авмаар байна уу? Гуй
Толгойнд буй бодлыг чинь өөр хэн ч мэдэхгүй
Дотроо хүлээж байснаас гадагшаа илэрхийлж байсан нь дээр. "Үгүй" гэж байсан бол энэ мөчөөс "Тийм" гэсэн эрсдэл рүү алх. Нэг л амьдрах амьдрал...

Энгийн л бай л даа!!!

Өчигдөр бол түүх, маргааш бол нууц, өнөөдөр бол бэлэг."

гэнэ ээ...
...


Юу тунхагласан бэ?

Бичсэн: xvv
09:53 , 2011-11-26 .. Бичигдсэн: Хувьсгалын .. 0 сэтгэгдлүүд .. 0 trackbacks .. Холбоос
Тусгаар тогтнол - Өөрийгөө, үндэснийхээ хэл, соёл, зан заншил, онцлогоо таних, мэдэх, хадгалах явдал.
За тэгээд энэ өдрийн талаар нэгэн нийтлэл уншсан аа хуулж тавимаар санагдлаа...
11 сарын 26 Тусгаар тогтнолын баярын өдөр үү? Монголын ард түмэн яруу алдарт марксист түүхчдийн зохиосон түүхийн дагуу жил бүрийн 11 сарын 26 нд улс тунхагласны баяраа тэмдэглэсээр иржээ. Чухамхүү бид тэртээ 90 гаруй жилийн өмнө юу болсон чухам яагаад энэ баярыг тэмдэглэдэг болсон бэ?

            Тусгаар тогтнол гэдэг бол тэс өөр ойлголт. Аливаа улсын туурга тусгаар болсон хийгээд харь улсын колони дарлалаас чө...



хаврыг хүлээсээр

Бичсэн: Muugi
19:00 , 2011-11-21 .. 1 сэтгэгдлүүд .. Холбоос

Уртаас урт намар намайг залхаасын болов уу

Урд шөнө орсон цаснаар гарч гүймээр санагдлаа

Уйтгарт бодлууд цастай хамт хайлах байх гээд

Удаан гэгч нь цасанд даруулж зогслоо

Хавар би чамайг тэсэн ядан хүлээнэ

Хашлага налж тогтсон хунгар цас хайлна гэж

Хамтдаа миний сэтгэлийн гуниг шалбааг болж урсана гэж

Хавар би чамайг хүлээсээр байна

...


Этгээд хүсэл

Бичсэн: Muugi
19:00 , 2011-11-21 .. 1 сэтгэгдлүүд .. Холбоос

Зөөлөн цас өлмий үнсэн гялтганахад

Зүрх дахиад л гуниг хэлхэж ганцаарддаг

Зөвхөн чамайг надад дурлаад галзуурхыг харах гэсэн

Зөрүүд бодлууд учиг болж хөвөрнө

Ийм өдөр дахиад олонтой учрах ч

Этгээд бодол л ганцаар мөрөөдөл хэвээр

Биелэшгүй мөрөөдлүүд хаврын цастай хамт хайллаа ч

Ирэх өвлийн цаснаар бас нэгэн бодол толгой эргүүлнэ

...


Зөв хийх...

Бичсэн: xvv
08:30 , 2011-11-20 .. Бичигдсэн: Бодрол .. 4 сэтгэгдлүүд .. 0 trackbacks .. Холбоос
Ямарваа зүйлийг зөв ба буруу хийх гэсэн зүйл байдаг байх нь. Зөв зүйл хийж байгаа хүмүүсийг дэмжиж байгаа ч хийж байгаа арга барилыг дэмжихгүй байх нь бий. Харин буруу гэж бодож байгаа зүйлийг зөвөөр хийж байгаа бол зөв хийж байгаа хүмүүсийг нь дэмжих хэрэгтэй юм байна...
Жишээ нь уул уурхайг тэр чигт нь эсэргүүцдэг ч гэсэн нөхөн сэргээлтээ зөв хийж, стандартын дагуу ухаж олборлолт хийх цөөн хэдийг нь дэмжээд байгаль орчин сүйтгэж байгаа, буруу үйл ажиллагаа явуулж байгаа нөхдийг шахах хэрэгтэй юм байна.
Ер нь л зөв хийж буйг нь сайн дэмжиж буруу хийж буйг нь шахан зайлуулах хэрэгтэй юм байна.

...


захидал

Бичсэн: Цагаан хараацай
11:34 , 2011-11-18 .. Бичигдсэн: Тэрлэсү .. 9 сэтгэгдлүүд .. Холбоос

 

Үүлнээс ниссэн захидлууд
Намайг тойрон бүжнэ
Цав цагаан, хөв хөнгөн тэднийг
Цасны үнэртэй залуу илгээжээ
Хацар дээр минь хайлна
Надад дурлан шингэнэ

Үүлнээс ниссэн захидлууд
Намайг тойрон бүжнэ
Сувдран асгарах тэднийг
Солонгын үнэртэй залуу илгээжээ
Хацар дээр минь урсана
Надад дурлан шингэнэ

Ширхэн ширхэгээр захидлаа тэрлэн
тэнгэрийн ханхүү илгээсээр
Шимтэн хүлээж тосохдоо
Газрын бүсгүй баясдагаа
Хацар дээр минь хайлна
Надад дурлан шингэнэ 

2011 11 амандаа аялан аялан бичивээ


...


Зүрхний өвчин...

Бичсэн: xvv
21:27 , 2011-11-17 .. Бичигдсэн: Хувьсгалын .. 0 сэтгэгдлүүд .. 0 trackbacks .. Холбоос

Бүх биеэ зоосны нүхээр цувиулж өвдөхийг тэвчин шүд зуусан дээдэс минь одоогийн бидний энэ байдлыг сонсохдоо өвдөлт гашуудалдаа галзууран бачимдах байсан биз...

Андын бичлэгийн зарим хэсгийг хуулж тавив:

...
Бас нэг өвчтөн ярьж байна: би Солонгос хэлтэй... Одоо ч хэлийг шамдан судалж байна... Мань хүний яриа цаашлах тусам дургүй хүргэж эхлэв. Өнөөгийн Монгол улсын хилийн торгон шугам дотор баруун урд хэсэгт Алтайн Алтай сумаас Өмнөговийн Гурвантэс хүртэл, (олон улсын Gobi desert гэх районы баруун хойд, манай хил дотор хамаарах хэсэг), Хэнтийн нуруунд Сэлэнгийн Хүдэрээс Хэнтийн Батширээт хүр...



Дахиад бурханы талаарх бодол ба өөртөө өгөх зөвөлгөө

Бичсэн: xvv
20:21 , 2011-11-17 .. Бичигдсэн: Бодрол .. 1 сэтгэгдлүүд .. 0 trackbacks .. Холбоос
Бурханы талаар тэнд бичсэн...

Тэгэхээр бурхан байлаа гээд биднийг гуйхаар л нөгөө оюутнуудын тухай онигоо шиг хэн итгэсэн, хэн нь илүү гуйж мөргөснөөр хүмүүст тусалдаггүй л болов уу. Бас бурхан "зөвхөн өөртөө тусалдаг хүнд ч" тусалдаггүй байх аа. Ер нь бол бурханы талаар тусална гэж бодож горьдож байснаас бурхан хэнд ч тусалдаггүй гээд ойлгочихсон нь дээр. Бидний зарим нь бурханаас тусламж авах гээд ламд очиж мөнгө төгрөгөө өгч, баахан мэдэхгүй хэлээр ном сургааль уншиж цагаа үрж, зарим нь бөө дээр очиж эцэг өвгөдийнхөө сүнснээс тусламж гуйж байна гэж баахан цагаа, мөнгө зараад байдгийг нь бол...


{ Сүүлийн хуудас } { 57 -р хуудас Нийт хуудасны тоо: 306 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд

Цэцэг оноогүй бороо
Айлгах аавтай Арслангийн зулзага

Ангилалууд

шүлгийн тухай
МИНИЙ ШҮЛГҮҮД
Хүүхдийн зохиолч Н Одонхүү
Хүүхдийн зохиолч Ж Жаргалсайхан(8)
Ган үзэг наадам
Миний хүүхдийн шүлгүүд
Урмаар өлгийдсөн цацал үг
Эргэн дурсахын учир
Клип
Миний дууны үгс
Үгийн оролдов
Х Чулуунбаатар
Л Ганзул
Түүхийн улбаа домгийн мөрөөр
И Мөнхбаяр
Д Мандахсан
А Шартолгой
Ц Отгонжаргал

Сүүлийн бичлэгүүд

Шүлэг
Зүүд хучисан хөнжил
Гоёлын хуучин шаахай
Зам
Замчин
ЗАНГИСАГ ҮГ
АЛТАНХАН СҮЙХ
Уурхайн малтагчаас улсдаа цуутай зохиолчид олноор төрөн гарсан
Айраг шуугин шуугин иснэ Айлын бүсгүй дуулан дуулан өснө
Сүүлчийн удаа…
ХОГ ШҮҮРДВЭЛ ТООС БОСНО…
Шүлэг
Би сохорсон
Өмнөх үг ...
″Наран эцэг″

Найзууд

Nice oyunchimeg Anyka tuyazulaa aazaa altaa21 Jijgee buyantai dadido delger DESI Эрдмийн өргөө masha & medbed ERKHEMZO zaluu hoian27 jakina Love legion Luvsanvandan's blog mijiddorj Myagmartsetseg OYUNCHIMEG_M nandin.blog Обдоо Naagii-21 ХайРыГ ХайРЛа Muugi StarLight Taishir tseк tsetseg27 Tsevegee tsolmonavraL Uuganaa xvv bilegee_111 ulzii Цагаан хараацай Turbold setgeliin ganganaa Taivna