Нар өвөртөлсөн уул

odoogoor sanaa

Бичсэн: Muugi
19:57 , 2011-12-13 .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос

... Цагаан сарнай өвлийн ойг бүрхэн ургажээ
Цасан ширхэг дээрээс биш хөл доороос бударна...  танил аястай сайхан дуу

эгшиглэнэ. Зөрж өнгөрсөн нэгэн дулаан инээмсэглэл шидчихээд зөрүүлж мишээх зуур хэдийн холдон одлоо. Сайхан инээмсэглэл харсандаа сэтгэл дулаахан. Яаралдан, чихцэлдэн алхах хүмүүс дунд тэр хүн л  тайван алхаж яваа мэт санагдана. Атаархмаар. Тэнд яарсан, даарсан хүмүүс дунд би ганцаараа бодолдоо дарагдаад сөхрөх гэж байгаа юм шиг... Сонсгол мялааж байсан зөөлөн аяс хэдийнэ сонсогдхоо больж, гудамжинд хүмүүс цөөрч гутал доороос хайрсан жавар хувцсан дотор ороод ирсэн мэт жиндүү...



Анддаа

Бичсэн: Muugi
18:25 , 2011-12-13 .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос


Анддаа хэлэх үгийг арай ядан эвлүүлэн бичлээ

Аз жаргал тосон инээг гэж ирээдүй юуг нь ерөөе ...

Хорвоод хүн мэндэлснээ зарлах гэж хоолой мэдэн уйлж төрдөг

Хорвоод хүн амьдарснаа  гэрилж ирээдүйн түүхийг бүтээлцдэг гэдэг

Уйлсан дууг чинь орчлон сонсож баяссан тэр өдрөөс

Уралсан түүхийг чинь  ирээдүй  уншиж бишрэх болтугай...

Чамдаа төрсөн өдрийн мэнд хүргэе.

 

Баяр цэнгэл, хөгжөөн дуутай явна би

Бахдам сайхан найзууд минь байгаа болхоор

Бурмын үг, урмын сэтгэлээр дүүрэн явна би

Буруулж хазайхгүй нөхөдтэй болохоор би

Орчлонд дуутай төрсөн өдөр болхоор

Онцолж өнөөдөр цугласан...



Олон нэртэй, онцгой нэг бүсгүйд

Бичсэн: Muugi
18:21 , 2011-12-13 .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос

Эгдүүтэй сэргэлэн энэ бүсгүйг

Эрка ч гэдэг, Баяраа бас Эрэвхий, Цээгий ч гэж дуудах нь бий

Уудлаад байвал өөр нэрнүүд

Ундрах болтой юм билээ

Олон нэртэй шигээ олон зантай гэж андуурч болохгүй

Овсгоотой энэ охин бол миний найз бас бидний НАЙЗ

Сайхан сэтгэл, хүн чанар, үнэнч зүтгэл гээд

Сайшааж хэлэх олон чанартай чадалтай БҮСГҮЙ

Амнаас гарах үг нь хурц

Алиалж байгаад хөнгөхөн шоглочихдог

Уран үгийг ундрага ч юм шиг

Угийн сэргэлэн зангийнх ч юм шиг

Ухаантай охин шүү миний НАЙЗ

Найзаар нь хүнийг таньдаг гэдэг дээ

Ийм найзтай болохоор бид бас дажгүй БҮСГҮЙЧҮҮД

Нэрэн дор нь ...



Цүнх

Бичсэн: Цагаан хараацай
23:46 , 2011-12-12 .. Бичигдсэн: өгүүллэг .. 2 сэтгэгдлүүд .. Холбоос
 Би 1: Гадаа гудмаар алхахад сайхан байна шүү. Ойрдоо ингэж алхаагүй юм байна. Сайхаан...

Би 2:  Хүйтэн байна шүү бас. Дулаахан хувцасласан маань онож. 

Би 1: Хөөх, сар хээр хоночихож. Байшингуудын дундаас олж харах ямар сонин юм бэ?

Би 2: Өөдөөс ирж байгаа хүн юун аймаар цоо ширтдэг юм бэ? Анзаарагдах юу билээ? ммм... 

Би 1: Сар... сар... Сархан минь чи ямар үзэсгэлэнтэй харагдана вэ? Надад таалагдах гэж энэ их утаан дундаас тодрон харагдана уу даа. 

Би 2: Өнөөдөр хүмүүст таалагдахаар хувцасласан юм байна шүү дээ хэхэ. Анзаарагдаж байна шүү, аанхан, зөрж өнгөрсөн хоёр бүсгүйн харц хэлж байнаа. Сай...



"Цагаахан нам гүм" -д бичигдсэн хайкуны дээжээс

Бичсэн: Цагаан хараацай
15:31 , 2011-12-11 .. Бичигдсэн: Тэмдэглэл .. 5 сэтгэгдлүүд .. Холбоос
Номонд бүтээл нь орсон найзууддаа уран бүтээлийн амжилт хүсье. 
 Б.Бүрэнбилэг

Гол намуухан урсана.
Үсээ сүлжих
Бүсгүйн сэтгэл эзгүй

- - - - - -

Харсаар байтал
Өмнө минь модод нүцгэрэх.
Урьд үзээгүй зөндөө гуниг аж.

- - - - - - 

Аавын минь 
Морьны уяан дээр 
Өвс ургачихаж

Г.Дарьням

Гудамны үзүүртэй
Сарны гэрэл болзож байгаа даа
Бид хоёрын эзгүйд...

- - - - - -
Сархадын ертөнц...
Тэнд
Гуниг, галзуурлаас өөр юу ч үгүй

- - - - - -

Зүрхнээс унасан үй гашуу
Магадгүй мянган жилийн
Яруу найраг.

А.Содхүү

Би сарыг ...
Өнчин гэж бодохдоо
Өнчин байдаг

- - - - - - -
Эзгүй гал тогооны
Цоргоноос дуслах ус
Бод... бод... бод...

- - - - - -
Хүн...


Бичсэн: dadido
20:14 , 2011-12-10 .. 8 сэтгэгдлүүд .. Холбоос
Ямар хүмүүс нь дурладаг байна аа би атаархаж байна
Яагаад намайг тойроод байдгыг би ойлгохгүй байна
Надад дурласангүй гэж бичээгүй шүү уншигч минь
Намайг яагаад дурлуулдаггүй зүрхэндээ л агсамдаж байна
Гэм буруу надад байна уу дурладаггүй зүрхэнд байна уу
Гэрэвшиж хэн нэгнээс нь би зугтаагаад байдаг юм болов уу
Оргилуун насныхаа талд нь орлоо юу л болоод байна даа
Орь ганцаар өөртэйгээ ярьсан тэр л залуу хэвээрээ
Ганцаардаж байна гэж тунихгүй ээ би амьдралд
Ганц олдох дээд хэмжээ нь ч энэ юм бил үү бүү мэд
Олон биш ч хэдэн бүсгүйтэй учир ургуулж
Ор хөнжлийн явдлаар хэсэг хөөцөлдсөн ч
Дурлал тэгээд хайры...


Жишээг бодоорой

     Жишээ тоог бодоорой.
          143*6=           160*.7=        445*8=              266*5=     
          292*.6=       904*7=        539*4=          30*.9=                           
        
          246*3=          190*6=             864*3=         707*8= 
         118*6=          282*5=               654.9=       769.4=       

         544*9=         108*7=        168*2=        327*8=         990*5=         
       
         168:2=        246:6=            255:5=           424:2=   
        362:2=         573:3=          246:6=              726:3=
...


Бие даалтын бодлогууд


Математик 3-р анги
1.Сурагчид эхний өдөр 27м,хоёрдахь өдөр эхний өдрийнхөөс 8м-ээр бага,сүүлчийн өдөр эхний өдрийнхөөс 7м-ээр их шуудуу ухав.Сурагчид бүгд хэдэн метр шуудуу ухсан бэ?
 
2.Хоёр машин эхний өдөр 67 дүнз мод,хоёрдахь өдөр түүнээс 3 дахин их дүнз мод ачиж ирсэн байв.Бүгд хэдэн мод авчирсан бэ?
 
3.Гэрэлмаа 13 шуудай байцай,Солонго түүнээс 9-өөр илүү төмс,Баяраа энэ хоёрыг нийлүүлснээс 2 дахин их манжин хураав.Бүгд хэдэн шуудай ногоо хураасан бэ?
 
4.Тахиачин эхний удаа 33,хоёрдахь удаагаа түүнээс 14-өөр цөөн,гуравдахь удаагаа энэ хоёрын бүх тахиатай тэнцүү тахиа хооллосон бол бүгд хэдэн т...


дэндүү туйлшрал

Бичсэн: dadido
16:46 , 2011-12-06 .. 9 сэтгэгдлүүд .. Холбоос
     Ишиг эвэрээ ургахаараа эхийгээ мөргөнөө гэж.  Сүүлийн жилүүдэд бичигдэж байгаа ном зохиол, нийтлэлүүдийг харахаар коммунизмыг газар доогуур ортол нь муулсан байх юм.  Ерөөсөө л ад зэтгэрийн эрин үед байсан юм уу гэж учир мэдэхгүй хүүхэд ойлгомоор.  Хуучин тогтолцоонд коммунизмын туйлшрал байсан бол өнөөдөр ардчиллын туйлшрал.  Туйлширлаараа бол аль аль нь ялгаа алга. Муулаад байсан коммунист тогтолцоо нь Гитлерыг нам дарсандаа үнэндээ.  Үүний эсрэг өрнөдийн түүхчид 1939 оны орос-германы гэрээг их гаргаж ирж бүдгэрүүлэх хандлагатай мэт.  За энэ ч арай л томдсон санагдаад явчихлаа.   Ардчил...


ИНЭЭМСЭГЛЭЛ – Хүлцэл өчихийн ОРШИЛ

Бичсэн: Turbold
12:56 , 2011-12-06 .. 4 сэтгэгдлүүд .. Холбоос
 Элдвийг бичих хүсэл минь толгойд түм түмээрээ эргэлдэж, ээдрээтэй, инээдтэй, эгдүүтэй, адармаатай, этгээд, хачирхалтайг, хайрламаар зүйлүүд бодогдох юм. Түүнийгээ харин тэвчээртэй гэгч нь цаасан дээр буулгах багахан цаг хугацаа л надад олдохгүй урсана..........

Нэг зүйлийг тодруулахад: 2010 оны онцлох 10 үйл явдлын нэгэнд зүй ёсоор орж байсан “БЛОГ” бичдэг болсон маань өөрийн www.twitter.com/turbold7 хуудсыг нээснээр  арай өөр болж, 140 тэмдэгтэд багтаан бичил блог хөтлөх болжээ. Гэвч би энэхүү өөрийн үзэл бодлын www.turbold.blogmn.net  БЛОГОО үхмэл, уйтгартай, хүн уншдаггүй, хэлэлцүүлэг өрн...



{ Сүүлийн хуудас } { 56 -р хуудас Нийт хуудасны тоо: 306 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд

Цэцэг оноогүй бороо
Айлгах аавтай Арслангийн зулзага

Ангилалууд

шүлгийн тухай
МИНИЙ ШҮЛГҮҮД
Хүүхдийн зохиолч Н Одонхүү
Хүүхдийн зохиолч Ж Жаргалсайхан(8)
Ган үзэг наадам
Миний хүүхдийн шүлгүүд
Урмаар өлгийдсөн цацал үг
Эргэн дурсахын учир
Клип
Миний дууны үгс
Үгийн оролдов
Х Чулуунбаатар
Л Ганзул
Түүхийн улбаа домгийн мөрөөр
И Мөнхбаяр
Д Мандахсан
А Шартолгой
Ц Отгонжаргал

Сүүлийн бичлэгүүд

Шүлэг
Зүүд хучисан хөнжил
Гоёлын хуучин шаахай
Зам
Замчин
ЗАНГИСАГ ҮГ
АЛТАНХАН СҮЙХ
Уурхайн малтагчаас улсдаа цуутай зохиолчид олноор төрөн гарсан
Айраг шуугин шуугин иснэ Айлын бүсгүй дуулан дуулан өснө
Сүүлчийн удаа…
ХОГ ШҮҮРДВЭЛ ТООС БОСНО…
Шүлэг
Би сохорсон
Өмнөх үг ...
″Наран эцэг″

Найзууд

Nice oyunchimeg Anyka tuyazulaa aazaa altaa21 Jijgee buyantai dadido delger DESI Эрдмийн өргөө masha & medbed ERKHEMZO zaluu hoian27 jakina Love legion Luvsanvandan's blog mijiddorj Myagmartsetseg OYUNCHIMEG_M nandin.blog Обдоо Naagii-21 ХайРыГ ХайРЛа Muugi StarLight Taishir tseк tsetseg27 Tsevegee tsolmonavraL Uuganaa xvv bilegee_111 ulzii Цагаан хараацай Turbold setgeliin ganganaa Taivna