Нар өвөртөлсөн уул | |
Монголчуудынхаа талаар та хэр зэрэг мэддэг вэ?
Энэ хүүг Өвөр Монголд болсон бослогыг намжаах зорилгоор Хятадууд энэ тэмцээнд оруулж байр эзлүүлсэн гэж ярьж байхыг сонссон. Аль нь ч байлаа гэсэн Өвөр Монголчуудыгаа янз бүрээр хэлдэг, аялга хэлээр нь дооглож, тохуурхдаг, тэднийг Хятад гэж боддог, ярьдаг хүмүүст жоохон ч гэсэн өөр бодол төрүүлсэн байх.
Дэлхийн дээр амьдарч буй олон олон Монголчууд бүгд өөр өөрийн хэлний аялга, өөр өөрийн онцлогтой. Тэднийг Монгол гэдэг нэр, Монголын гэдэг түүх, Монголоо гэх сэтгэл нэгтгэж байдаг. Үүнийг уншиж байгаа та хэрвээ бусад Монголчуудынхаа талаар сөрөг бодол урьд нь төрж байсан, сөрөг илэрхийлэл гаргаж... 3-р улирлын Хүн-Орчин хичээлийн амралтын даалгаварХүн-Орчин 3г анги Сурах бичгийн номны хуудас-23 Мэдээлэл Сурах бичгийн номны хуудас-25 Монгол орны газрын гадаргыг ажиглацгаая Сурах бичгийн номны хуудас-29 Цаг агаарын байдал Сурах бичгийн номны хуудас-30-31 Гол мөрөн нууртай танилцацгаая
Сурах бичгийн хуудас36-37 Гүний ус,Ус-Эрүүл мэнд Сурах бичгийн х... 3-р улирлын Математикийн амралтын даалгавар3-р улирлын Амралтын даалгавар 3г анги 1.Агуулахад бүгд 90кг алим байв.Эхний өдөр тэр алимнаас тус бүр 6кг-аар 9 хайрцагт хийв.Үлдсэн алимны хоёрны нэгийг дахин савласан бол хэдэн кг алим савлагдаагүй үлдсэн бэ? 2.Гурван хэсэг талбайгаас 2 тонн улаан лууван хураав.1-р талбайгаас 1000кг,2-р талбайгаас нэгдүгээрээс 2 дахин бага лууван хураав.3-р талбай-гаас хэдэн кг лууван хураасан бэ? 3.Дэлгүүр гурван өдөрт 39тонн гурил худалдав.Нэг-дүгээр өдөрт 6000кг,хоёрдугаар өдрийнх нэгдүгээрээс 3 дахин илүү кг гурил худалдав.Хэдэн тонн гурил худалдаагүй үлдсэн бэ? 4.Нэг хэсэг га... 3-р улирлын Монгол хэлний хичээлийн амралтын даалгавар
1. Дараах сэдвүүдийг нүдлэн бичиж тогтоох
Хоёр ямаа Нарийхан зам дээр хоёр ямаа дайралдаж гэнэ. Замын нэг талд өндөр уул, нөгөө талд эгц эрэг байв. Хоёр ямаа яахаа бодоод зогслоо. Гэтэл нэг ямаа нь газар наалдан хэвтэв. Нөгөө ямаа нь болгоомжтойхон түүн дээгүүр гишгээд гарлаа. Ийнхүү тус тусынхаа замаар явлаа. Хоёр найз Дугар сургуульд орлоо. Дэлгэр гэдэг ширээний найзтай болов. Зургийн хичээл орлоо. Усан будгаар будах болов. Тэр хоёрын дэвтэр ширээн дээр багталцахгүй байв. Дэлгэр Дугарын дэвтрийг хүчтэй түлхэв. Дугар сандран дэвтрээ авчхав. Будаг Дэлгэрийн дэвтэр дээгү... Бүсгүйн жамХацар сэвхтэй бүсгүй Хэвлийгээ илбэхүй Хаврын салхи зогтусав аа Бодролоос: Ертөнцийн өнгө солигдох нь жам аа. Амьдралын өнгөнд хамгийн гэгээн тод өнгийг нэмэх олон жаргалуудын нэг нь... Бүсгүйн элгэнд өөрчилж хувирашгүй нэгэн хайр бас нэгэн зүрхний цохилтыг өөр дээрээ мэдрэхэд ивэлдэг нь ямар гайхалтай жам гээч... Хавар болохоорХавар болохоор хааяа зун болтол унтмаар санагдах юм Хачин бодол, эмзэг сэтгэл гэдгийг мэдрэхгүйгээр Хамгийн сүүлчийн өдөр сэрмээр санагдах юм Хавар болохоор хааяа хаашаа ч юм зугтмаар болох юм Улаа бутран жаргах нарны уянга дууг сонсолгүйгээр Улирч одсон хойно нь ирмээр санагдах юм Зүрх догдлуулан эгшиглэдэг хаврын дуу Зүүд хүртэл зүгээр байлгахгүй эгшиглэх юм Аниргүй бүхнийг намуухнаар сэрээж Алсаас шувуудын ирэх дуу нойр хулжаах юм ...Би айж байна
Би жирийн иргэн. Тийм учраас л үүнийг бичиж сууна. Би 2008 оны долоодугаар сарын 1-нд болсон үйл явдлаас үүдээд цагдаагаас сүнсээ зайлтал айдаг болсон. Гэвч цаг хугацаа аливаа зүйлийг мартагнуулдагийн жишгээр энэ тухай бодох сөхөөгүй явж. Гэтэл уржигдар Сүхбаатар дүүргийн шүүхийн шийдвэрийг цагдаа нар биелүүлэхээс татгалзсан нь эл айдсыг сэргээлээ. Одоо мөрдөж буй хуулиар бол Монгол Улсад эцсийн шийдвэрийг гаргадаг ганц байгууллага бол шүүх. Шүүхийн шийдвэр эцсийнх байх ёстой. Шүүхийн шийдвэрийг үг дуугүй биелүүлдэг байх хуультай. Зарим нь санал зөрж магадгүй ээ. гэхдээ би л лав тэгж боддог...
ҮНЭН БОЛООД АМТГҮЙ НУЛИМСАжилдаа ирэх зуураа нэлээд хэдэн сарын өмнө уншсан номныхоо талаар эргэцүүлэн бодосны эцэст энэ талаар цухас бичихийг зорьлоо. Энэ тухай бичнэ гэж бодож байсан хэдий ч амжихгүй явсаар өдий хүрчээ. “Санаж явбал бүтнэ, сажилж явбал хүрнэ” гэдгийн адилаар өнөөдөр нэг бичиж байна. Энэхүү бодролын нэр нь “Үнэн болоод амтгүй нулимс” гэж нэрлэснийг уншигч та унших явцын дунд бага ч болов ойлгох бизээ. Миний уншсан ном бол сэтгүүлч Барбара Дэмикийн бичсэн Хойд Солонгосчуудын бодит амьдралаас сэдэвлэн бичсэн “Атаархах зүйл үгүй” ном билээ. Би энэ номыг яагаад унших болсон шалтгаан бол хү... Хамгийн сайн найзБүсгүй оройн хоолоо хийх цагаа алдан гал тогооны өрөөнд хэсэг эрэлд гарав. Түүний хайж байгаа зүйл хоёр хоногийн өмнө авсан хоёр кг будаа байлаа. Будааны гялгар тор нь хогийн саванд байх ба цөөвтөр будаа энд тэнд асгарсан байгааг бүсгүй анзаараад том өрөөнд хүүхэлдэй үзэн инээж суух охиноо дуудав. - Мишээл ээ? Миний охин будаа хаачсан юм бэ? - Охин хариу хэлсэнгүй. Тэрээр уруулаа химлэнгээ хоосон гялгар уутыг барин хажууд нь ирсэн ээж рүүгээ хальт харсанаа хүүхэлдэйгээ үргэлжлүүлэн үзсээр... Бүсгүй утсаа шүүрэн авч залгав: - Байна уу? Жаргал эгч ээ? Та сайхан амарч байна уу? Нэг юм асуух... Зуны шөнийн симфони
Гоё юмаа... Сахилгагүйтмээр, Салаа гэзгээ задгайлаад Сартай хөөцөлдөж сэлмээр Тунгалагхан шөнө вэ Мандалд нь хөвөх Бидний олон дүрсүүд Магад давтагдахгүйгээс Мартталаа саная гэж Бишгүй удаа ажлаа Намайг баярлуулах гэхдээ Лус дэндүү хичээжээ Намуухан шөнийн симфонид Соно удирдаач хийж байна Замаг хөл гижигдээд Загас сэрүүн дагана Дурлагсдын таашаалт чимээнд Дуу нэммээр Хайрлагсдын нууцхан бүжигтэй Хэмнэл нийлмээр Өвсөн дундах үүр лүү нь Өнгийж хэрэгт дурламаар Чишш... чимээгүй... Чичирсэн биес наалдана Эрээгүй ширтэх навчсын өмнө Эрхлэх эрх чөлөө... Зуны шөнөөс хөгжим сонстоод Гоё юмаа... 2012... |
Миний талаар:Миний танилцуулга Бичлэгийн сан Найзууд Зургийн цомог ХолбоосуудЦэцэг оноогүй борооАйлгах аавтай Арслангийн зулзага Ангилалуудшүлгийн тухайМИНИЙ ШҮЛГҮҮД Хүүхдийн зохиолч Н Одонхүү Хүүхдийн зохиолч Ж Жаргалсайхан(8) Ган үзэг наадам Миний хүүхдийн шүлгүүд Урмаар өлгийдсөн цацал үг Эргэн дурсахын учир Клип Миний дууны үгс Үгийн оролдов Х Чулуунбаатар Л Ганзул Түүхийн улбаа домгийн мөрөөр И Мөнхбаяр Д Мандахсан А Шартолгой Ц Отгонжаргал Сүүлийн бичлэгүүдШүлэгЗүүд хучисан хөнжил Гоёлын хуучин шаахай Зам Замчин ЗАНГИСАГ ҮГ АЛТАНХАН СҮЙХ Уурхайн малтагчаас улсдаа цуутай зохиолчид олноор төрөн гарсан Айраг шуугин шуугин иснэ Айлын бүсгүй дуулан дуулан өснө Сүүлчийн удаа… ХОГ ШҮҮРДВЭЛ ТООС БОСНО… Шүлэг Би сохорсон Өмнөх үг ... ″Наран эцэг″ НайзуудNice oyunchimeg Anyka tuyazulaa aazaa altaa21 Jijgee buyantai dadido delger DESI Эрдмийн өргөө masha & medbed ERKHEMZO zaluu hoian27 jakina Love legion Luvsanvandan's blog mijiddorj Myagmartsetseg OYUNCHIMEG_M nandin.blog Обдоо Naagii-21 ХайРыГ ХайРЛа Muugi StarLight Taishir tseк tsetseg27 Tsevegee tsolmonavraL Uuganaa xvv bilegee_111 ulzii Цагаан хараацай Turbold setgeliin ganganaa Taivna |