Нар өвөртөлсөн уул

Нэг л юм хиймээр...

Бичсэн: xvv
15:55 , 2012-04-15 .. Бичигдсэн: Мөрөөдөл .. 4 сэтгэгдлүүд .. 1 trackbacks .. Холбоос
Сая Эрүүл үрс хөдөлгөөний сайт руу ороод хартал мөнгө нь бүрдээд нэлээд их мөнгийг залуус хандиваар цуглуулж чадсан байна.

Миний чухал гэж боддог зүйлсийн нэг л дээ. Монгол хүн эрүүл чийрэг биетэй байж улс орноо хөгжүүлж, сайн сайхан амьдарцгаах байх.

Бас ухаан саруул, эрдэм мэдлэгтэй байх нь чухал. Тиймээс урьд нь андуудын оролцож дэмжиж хийж байсан Монгол хүүхэд санаачлага үүсгэн "Би чадна төв" хэмээх төвийг ажиллуулж байсан тэр үйл ажиллагааг сэргээж, улам илүүг бүтээхсэн гэж бодож явдаг. Үүнийгээ үргэлжлүүлэх юмсан...

Бас нэг бодох болсон зүйл маань байгаль орчноо хамгаалах, Мод тарих. Энэ ...


"Эрүүл үрс" буюу чаддаг юм байна :-)

Бичсэн: xvv
15:22 , 2012-04-15 .. Бичигдсэн: Бусад .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос
Монголын олон олон үрс эмнэлгийн тусламж авч чадалгүй хорвоогоос хальж, олон эцэг эх үр хүүхдээ аврахын төлөө, эдгээхийн төлөө эх өөрсдийнхөө, цаашлаад эх орныхоо мөнгийг гадаад руу явж эмчлүүлэн гадагш урсгаж байгаа нь нууц биш. Би ч бас гадаадад маш их мөнгөөр эмчлүүлж буй хүүхдүүдэд зарцуулж буй мөнгөний тоог хараад түүгээр хэрэв эмнэлэгтээ багаж авбал хэдэн хүүхдэд тус нэмэр болох бол доо гэж боддог...

"Эрүүл үрс хөдөлгөөн" гэх хэсэг залуус анх интернетээр нэгдэн ЭХЭМҮТ-ийн (Эх Нялхас) Сэхээний тасагт монитор хэмээх багаж авч өгч байсан бол одоо бас тэр үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн амжилтт...


Ичингүйрэл

Бичсэн: Цагаан хараацай
10:32 , 2012-04-10 .. Бичигдсэн: Тэрлэсү .. 1 сэтгэгдлүүд .. Холбоос
 Ичингүйрэл...2012-04-04 13:38:00
























Өдрүүд:- Өөрийгөө таних завгүй

Өрөөлийг чагнасаар уу? гэж

Өлмийд үйх өвс шиг 

Өнгөрч одохдоо надаас асуулуу?

Хоногууд:- Хором зуурдын тачаалаар

Ховч зүүдэн зөнгөө

Хог шиг гүвсээр үү? гэж

Холдон одохдоо надаас асуулуу?

Өөдөөс минь айсуй тэд

Өчиг нэхнэ үү?

Өнгөрч алсрахдаа

Өрөвдөн шоолно уу?

2012-04-04



Халтархануудыг дурсаад...

Бичсэн: Цагаан хараацай
10:29 , 2012-04-10 .. Бичигдсэн: эх орон .. 2 сэтгэгдлүүд .. Холбоос
 Халтархануудыг дурсаад...2012-04-09 20:02:36

 

Хог дээр шидсэн

Хуванцар сав минь

Халтарханд зүсэм талх болж харагдана. 

2012-04-09


өөрсдийгөө ялласан он жилүүдийн сүүдэрт

өөлөгдөж шоодогдсон халтарханууд

өл хоолны төлөө үхэлдсэн ноёдын

өндгөн толгойг ухаарахыг үзэж амжилгүй

өнчинг энхрийлж угтах эрлэгийн дэргэд

өчиглөж тосохоор урьдаж одоцгоосон байнам. 

...


4 сарын 9-өөс 13 Монгол хэлний хичээлийн даалгавар

Монгол хэл  Цээжээр бичээд цээжлээрэй , аваиа үсгийг тоолоорой

4-р сарын 9

Амтат ааруул

Айл бүрийн дээвэр дээр

Ааруул хурууд дэлгээтэй

Алаг шаазгай элээ хоёр

Ахин дахин эргээтэй

Сайхан ааруулаа хамгаалж

Сэнс хийж босгов

Сэнгэнэсэн эргэлтээр нь

Сэрүүн салхи хөдлөв

4-р сарын 10  Цээжээр бичиж  ялгах эгшгийг тэмдэглээрэй , Эхэд тохирсон  гурван асуух өгүүлбэр зохиогоорой 

Алагхан шувуухай

Жаалхүү Тогтох,өвөөтэйгээ нарлаг ойд зугаалж явав. Нэгэн алаг шувуухай өндөр модны мөчир дээр суугаад ,сэргэлэн дуугаар шулганаж байв.

Тогтох хүү түүнийг харснаа:

-          Өвөө энэ шувуу юу гэж байгаа юм бо...



4 сарын 9-өөс 13 Математикийн хичээлийн даалгавар

Гэрийн даалгавар

4-сарын 9

Илэрхийллийн утгыг олоод  хариуг аравтын орноор тоймлоорой

1.      527*4-(925-670):5=            800-120:2-120*6 =                   408+79-540:5*4 =

2.      (140*6-218*2):4*5=            120*3-250:5+60*4=          816:8+105*3-79*4=

3.      (906:3*2-270:2)*2=             (714:7+327:3)*2-97=         675-(41*13-37)=        992:(327:3-107)=

4-сарын 10

Илэрхийллийн утгыг олоод  хариуг аравтын орноор тоймлоорой

1.      408:4*3+850:5-298=       470:2*3-141*5=              751*1-927*0+524:4 =

2.      176*0+384+452*2=             (906:3*2-270:2)*2=              975:5-624...



Цангаагаа тайлан...

Бичсэн: Цагаан хараацай
11:41 , 2012-03-30 .. Бичигдсэн: Миний хайку .. 1 сэтгэгдлүүд .. Холбоос
 Цангаагаа тайлан2012-03-30 11:33:57

























Санаа дусална

Сав дүүргэж тосно

Сэтгэл улам цангах...

2012-03-29

 



.....

Бичсэн: Muugi
20:17 , 2012-03-26 .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос

Санаашран байж алсын оддыг ширтэхэд
Саяхан байсан бүхэн замхарч одсон мэт санагдана
Салаа хархан гэзэг, сахилгагүй томоогүй насыг
Салхи алсын уулсруу дайгаад явчихсан ч юм шиг.....


Ай даа хорвоо юу ч гэх вэ дээ

Бичсэн: Muugi
13:39 , 2012-03-26 .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос

Ай даа хорвоо юу ч гэх вэ дээ

Ая:Б.Бямбабаатар, Үг Д.Эрдэнэхуяг

Тун чиг сайхан царайг нь

Тойроод өнгөрч чадаагүй

Тоохгүй гэдгийг нь мэдсээр байж

Тойглож гуйснаа бодохлоор

            Алдуул хонгор салхи шиг

Алдрай насны дурлал минь

Хоолойн цараа хүрээгүй аялгуу байсан ч юмуу даа

Холын холдоо хүрээлсэн солонго байсан ч юмуу даа

Ай даа хорвоо юу ч гэх вэ дээ

Үлээгээд өнгөрсөн салхи шиг

Эргээд хэзээ ч уулзаагүй

Ирэхгүй гэдгийг нь мэдсээр байж

Итгэж хүлээснээрээ санахлаар

            Алдуул хонгор салхи шиг

Алдрай насны дурлал минь

            Амьдралд сэвэлзээд өнгөрс...



БОМЖ

Бичсэн: dadido
18:36 , 2012-03-24 .. 2 сэтгэгдлүүд .. Холбоос
     Оросоор ингэж нэрлэдэг юм гэнэ лээ.
     Ойрын үед манай орцонд нэг гэр оронгүй хүн байнга хэвтэх болсон.  Өглөө гарахад байна орой ирэхэд бас байна.  Зайлуул цаанаа л сульдаж ядарч байгаа шинжтэй.  Хэвтээд л.  Цагтаа хүн шиг л амьдралтай байсан байлгүй дээ.  Ийм хүмүүсийн талаар зурагтаар  "хүн хог" гэж нэвтрүүлэг гарч байсан санагдана.  Юутай ч тэд нийгэмдээ хог шиг л харагдах болж.  Өвлийн хүйтэнд манай орц захын орц болоод ч тэр үү тийм хүмүүс их хоноглоно.  Үнэр танар нь ч эвгүй.  Гэхдээ тэднийг хөөж чаддаггүй юм.  Хөлдөж үх гэснээс ялгаан юун.  Өөр тусыг тэдэнд даанч үзүүлж чадахгүй...


{ Сүүлийн хуудас } { 51 -р хуудас Нийт хуудасны тоо: 306 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд

Цэцэг оноогүй бороо
Айлгах аавтай Арслангийн зулзага

Ангилалууд

шүлгийн тухай
МИНИЙ ШҮЛГҮҮД
Хүүхдийн зохиолч Н Одонхүү
Хүүхдийн зохиолч Ж Жаргалсайхан(8)
Ган үзэг наадам
Миний хүүхдийн шүлгүүд
Урмаар өлгийдсөн цацал үг
Эргэн дурсахын учир
Клип
Миний дууны үгс
Үгийн оролдов
Х Чулуунбаатар
Л Ганзул
Түүхийн улбаа домгийн мөрөөр
И Мөнхбаяр
Д Мандахсан
А Шартолгой
Ц Отгонжаргал

Сүүлийн бичлэгүүд

Шүлэг
Зүүд хучисан хөнжил
Гоёлын хуучин шаахай
Зам
Замчин
ЗАНГИСАГ ҮГ
АЛТАНХАН СҮЙХ
Уурхайн малтагчаас улсдаа цуутай зохиолчид олноор төрөн гарсан
Айраг шуугин шуугин иснэ Айлын бүсгүй дуулан дуулан өснө
Сүүлчийн удаа…
ХОГ ШҮҮРДВЭЛ ТООС БОСНО…
Шүлэг
Би сохорсон
Өмнөх үг ...
″Наран эцэг″

Найзууд

Nice oyunchimeg Anyka tuyazulaa aazaa altaa21 Jijgee buyantai dadido delger DESI Эрдмийн өргөө masha & medbed ERKHEMZO zaluu hoian27 jakina Love legion Luvsanvandan's blog mijiddorj Myagmartsetseg OYUNCHIMEG_M nandin.blog Обдоо Naagii-21 ХайРыГ ХайРЛа Muugi StarLight Taishir tseк tsetseg27 Tsevegee tsolmonavraL Uuganaa xvv bilegee_111 ulzii Цагаан хараацай Turbold setgeliin ganganaa Taivna