Нар өвөртөлсөн уул

Wonderful day

Бичсэн: xvv
12:50 , 2009-11-01 .. 7 сэтгэгдлүүд .. Холбоос
Миний эгч бол үнэхээр гайхалтай эмэгтэй. Ану хатан, Өүлүн үжин шиг үзэсгэлэн төгс, ухаантай, бас үнэхээр хүчтэй. Ийм эгчтэй болохоор магадгүй би эмэгтэйчүүдийн хувьд дандаа дээшээ хардаг байх л даа. Найзууд намхан юм байж чи чигээрээ хар л даа гээд байдаг юм. Яалт ч үгүй эгчтэйгээ харьцуулаад байдаг. Үнэхээр гайхалтай сайхан бүсгүйчүүд зөндөө байдаг ч манай эгчийг гүйцэх хүн бол энэ хорвоо дээр бараг байхгүй байх аа. Манай найзууд ч дурладаг, бас эгч чинь гайхалтай эмэгтэй гэж хэлдэг юм.

Өнөөдөр миний хайртаа эгчийн төрсөн өдөр. Эгчдээ төрсөн өдрийн мэнд хүргэж, эрүүл энх хамгийн сайн сайхан ...


Туулайтай түрийвч

Бичсэн: Обдоо
12:47 , 2009-11-01 .. 11 сэтгэгдлүүд .. Холбоос

Би нэг ийм түрийвчтай болсон юм. Зүгээр хямдханд ч биш авмаар санагдаад авчихсан . Заримдаа би этгээд байх дуртай, бусдаас ялгарах дуртай. Магадгүй тийм болоод л хүүхдийн гэмээр ааш авир гаргадаг байх. Туулайтай түрийвч. Томоос том туулайны дүрстэй. Ямар сайндаа түрийвчээ ажил дээрээ унгаачихваа. Тэгсэн хүүе нөгөө дадлагын охин түрийвчээ хаячихаж гэхэв дээ. Энэ ч яахав дөнгөж сая гэртээ ирчихээд сууж байна л даа. Тэгсэн манай дүүгийн 6 настай охин түрийвчийг маань их л шохоорхож байнаа. Тэгснээ Обдоо ах та энийг хаанаас авсан гэж намайг түлдэг байгаа. Орйд сэтгэц болон хувь хүнийхээ ху...



эчнээг болимоор юм

Бичсэн: dadido
20:56 , 2009-10-31 .. 3 сэтгэгдлүүд .. Холбоос
Ойрын үед томоохон алдар цуутай бөхчүүдээс эхлээд жирийн нэг хүмүүсийн  тухай ярилцлага уншихаар, тэдэнтэй ярилцахаар "мэдлэг боловсролоо дээшлүүлэх зорилгоор эрх зүйн ангид эчнээгээр суралцаж байна" гэж  их гоё тээмпээр, голос, нүүр царайны төлөв төвшин, ёстой л сурахыг эрмэлзсэн хүн ийм л байдаг байхдаа гэмээр эрхэм дүрийг гарган хариулах юм.  Зарим нэг нь цагаандаа гараад үндэсний телевизийн спортын сувгаар "Багш нараа бодоорой" гэж авдаг юм даа.  Хүн сурахад юу нь буруу байхав.  Зөв зөв сураад бай.  За тэгээд ганц хоёр юм асуухаар "гол юм руу нь орохгүй захаар нь тойрч давхиад" хариулт өгө...


Битгий биелээсэй, Биелээсэй...

Бичсэн: xvv
01:34 , 2009-10-30 .. Бичигдсэн: Хувьсгалын .. 7 сэтгэгдлүүд .. Холбоос
Сайн муу хоёр мэдээтэй:
За эхлээд муу мэдээ: Оюу толгойг ломбарддаад авсан мөнгөний 1/3-г бэлэн мөнгөөр 50000-р нь тараах сурагтай. Цагаан сар ч дөхөж байна, Эрээн хот ч сайхан хөгжих нь дээ...

Сайхан мэдээ: Нэгэн сайхан мэдээ хальт дуулдлаа шүү. Монголын нутаг дээгүүр Хятад руу байгалийн хийн шугам дайруулж тавьж магадгүй сурагтай Хэрэв тийм бол бидэнд бас багагүй ашигтай байх байх гэж бодож байна. Дургүй хүргээд байвал нь "боль, зайл" гэсэн ч яадын тээ. Тэгвэл хямд үнэтэй хий -> Утаагүй Улаанбаатар гэж үү?

Залбираад л сууцгааж байя даа...



...


Банк ба бидний мөнгө

Бичсэн: xvv
23:52 , 2009-10-29 .. Бичигдсэн: Хувьсгалын .. 2 сэтгэгдлүүд .. Холбоос
Саяхан Анод банк дампуурсан. Тэр талаар хурлынх нь хэсгийг үзэж байтал тэр Монгол банкийг удирдаж байсан ч билүү нэг нөхөр "Тийм ээ. төрөөс л гаргана, өөр арга байхгүй шүү дээ" гэж "Хадгаламжтай байсан хүмүүсийн хохирлыг яаж барагдуулах вэ?" гэсэн асуултад хариулж байх юм? Үнэндээ яг үг бүрчлэн санахгүй л байна. Ямартай ч тэндээс төсвийн мөнгө буюу татвар төлөгчдийн буюу "бидний" мөнгөөр тэр хохирлыг зүгээр нэг барагдуулаад, холбогдох хүмүүсийг шийтгээд л өнгөрөх юм ярих шиг болох юм? Тэгээд нөгөө зээл авсан хүмүүс зүгээр л завшаад өнгөрөх гэж үү?

Үнэхээр гайхаж байна. Төр хохирлыг барагдуулж б...


Ширээ тойроод

Бичсэн: xvv
23:44 , 2009-10-29 .. Бичигдсэн: Өдрийн тэмдэглэл .. 5 сэтгэгдлүүд .. Холбоос
Ойрд ингэж гэр бүлээрээ ширээ тойрч суугаад хоол идээгүй удсан байна шүү. Өнөөдөр ямар ч баяр энэ тэр биш л дээ. Гэхдээ аав, ээж хоёр ирээд эгч маань тахиа шарж, Япон шөл хийгээд гэрээрээ тойрч суугаад хөлсөө гоожуулаад уралдан идэв Жаахан байхдаа ам уралдан хоорондоо ярьдаг байсан хүмүүс өнөөдөр бас арай намбатай, гэхдээ л ингэж яг гэр бүлээрээ ширээ тойрч суулгүй удсан болохоор их сайхан мэдрэмж. Өөрийн эрхгүй нэг л хөөрөөд, жаахан байсан үедээ оччихсон юм шиг... Дараа нь ер нь ингэж баймаар юм байна...

Дунд дүүгийн охин одоо бараг хүн болох араандаа ороод янзын өхөөрдөм амьтан болчихсон ур...


би бичсээр л

Бичсэн: dadido
19:43 , 2009-10-29 .. 6 сэтгэгдлүүд .. Холбоос
Одоогоос хэдэн жилийн өмнө зурагтаар "хүмүүс өдрийн тэмдэглэл хөтлөх болилоо.  Энэ бол маш том соёл" гэсэн ярилцлагыг зурагтаар харж байлаа.  Үнэхээр ч нэг үеэ бодвол охид хөвгүүд бие биедээ хайрын захидал бичихээ больсон, өдрийн тэмдэглэл хөтөлдөг хүмүүс тоотой хэд болсон.  Гэхдээ шүлгийн дэвтэртэй хүмүүс олон юм шиг.  Би дунд сургуульд байхдаа шүлэг бичдэг, сонингийн хайчилбар цуглуулдаг хүүхэд байж билээ.  Гэтэл нэг өдөр нэг хүнд маш их гомдоод тэр бүгдийгээ устгаж билээ.  Гэхдээ би одоо хүртэл гэм бурууг тэр хүнд л тохдог.  Яах гэж намайг  тийм аймшигтай байдлаар гомдоосон юм бэ гэж.   Маг...


МИНИЙ АЙДАС

Бичсэн: DESI
01:04 , 2009-10-29 .. 12 сэтгэгдлүүд .. Холбоос



Хараал идсэн төрсөн өдөр өнгөрлөө энэ өдрийг үзэн ядсаар явтал хорвоо дээр хорин хэдэн жил амьд ангалзаж мэнд мэлтэлзэж яваа юм байна. Хамаатан садан, сайн найзууд, сайхан хүүхнүүд, танил найзаас, танихгүй аниагаас,хүртэл Мэссэнжер, Мэссэж хоёроор дамжуулан Ар араасаа алсын зайны уруул озсон олон үнсэлтүүдээс авхуулаад, алиа хошин, амжилт бүтээл, алдар нэр, халуун янагийн, хайр энхэрийлэлийг хамар цоригтол ханхлуулсан үй түмэн мэндчилгээ час халуунаараа урсан ирж уйтгарт сэтгэлийг минь түймэрдэж, уран үгээр булшилж орхилоо. Хариу болгон талархалын мөрүүд бичсээр байтал хуруу цэврүүтэн ...



Найз нартаа бичсэн захидал

Бичсэн: xvv
09:48 , 2009-10-28 .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос
Найз л та нартаа би захидал бичихийн учир
Нас л биеийн минь үдийн халуун өнгөрлөө
Найраг шүлгийн минь үүлэн сүүдэр нимгэрлээ
Наргиан даргиан үзэл бодол минь хувирлаа

Yеийн та нартаа би захидал бичихийн учир
Yзэх ёстойг үзэж дуулж болохыг дууллаа
Yг цаг хоёроо хэмнэдэг цаг минь боллоо
Yймээн аймаан багын зан минь хувирлаа

Өөрийн гэсэн үедээ зэргийн нөхдөө олж
Өглөө жиргэх болжморын өрөөсөн жигүүр болж
Өнөр их найргийн тэнгэрээр цойлж явахдаа
Өнөөдрийг бодвол би овоо л явсан байж магадгүй

Намайг ямар байсныг яг л тэр өдрүүдийн минь
Найраг шүлэгтэй хамт сэтгэлдээ үүрд хадгалаарай
Найрын дугарааг орхиж найзын ё...


онигоо зохиоё

Бичсэн: dadido
20:26 , 2009-10-27 .. 1 сэтгэгдлүүд .. Холбоос
Бид дандаа л бусдын зохиосон онигоог сонсож инээлддэг.  Тэгвэл өөрсдөө онигоо зохиох гэж ородвол яасан юм бэ


{ Сүүлийн хуудас } { 215 -р хуудас Нийт хуудасны тоо: 306 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд

Цэцэг оноогүй бороо
Айлгах аавтай Арслангийн зулзага

Ангилалууд

шүлгийн тухай
МИНИЙ ШҮЛГҮҮД
Хүүхдийн зохиолч Н Одонхүү
Хүүхдийн зохиолч Ж Жаргалсайхан(8)
Ган үзэг наадам
Миний хүүхдийн шүлгүүд
Урмаар өлгийдсөн цацал үг
Эргэн дурсахын учир
Клип
Миний дууны үгс
Үгийн оролдов
Х Чулуунбаатар
Л Ганзул
Түүхийн улбаа домгийн мөрөөр
И Мөнхбаяр
Д Мандахсан
А Шартолгой
Ц Отгонжаргал

Сүүлийн бичлэгүүд

Шүлэг
Зүүд хучисан хөнжил
Гоёлын хуучин шаахай
Зам
Замчин
ЗАНГИСАГ ҮГ
АЛТАНХАН СҮЙХ
Уурхайн малтагчаас улсдаа цуутай зохиолчид олноор төрөн гарсан
Айраг шуугин шуугин иснэ Айлын бүсгүй дуулан дуулан өснө
Сүүлчийн удаа…
ХОГ ШҮҮРДВЭЛ ТООС БОСНО…
Шүлэг
Би сохорсон
Өмнөх үг ...
″Наран эцэг″

Найзууд

Nice oyunchimeg Anyka tuyazulaa aazaa altaa21 Jijgee buyantai dadido delger DESI Эрдмийн өргөө masha & medbed ERKHEMZO zaluu hoian27 jakina Love legion Luvsanvandan's blog mijiddorj Myagmartsetseg OYUNCHIMEG_M nandin.blog Обдоо Naagii-21 ХайРыГ ХайРЛа Muugi StarLight Taishir tseк tsetseg27 Tsevegee tsolmonavraL Uuganaa xvv bilegee_111 ulzii Цагаан хараацай Turbold setgeliin ganganaa Taivna