Нар өвөртөлсөн уул

найздаа

Бичсэн: dadido
11:48 , 2009-11-07 .. 4 сэтгэгдлүүд .. Холбоос
Уучлаарай найзаа хоёр жилийн өмнө чамайг үдэж гаргах гээд туулын эрэг дээр шил юм задалчихаад түүдэг галын дэргэд элдвийг ярилцан байсан цагаас хойшоос олон юм өөрчлөгдөж их ч олон юм үзлээ муу найз чинь.  Амьдрал гэдэг заримдаа бодсоноос илүү амархан ч юм шиг эсхүл хүнд ч юм шиг.  Юу ч гэсэн бодож байснаас шал өөрөөр эргэдэг бололтой.  Чамд ч гэсэн ингэж л бодогдож байгаа байх.  Чамайг монголд ирсэнийг чинь мэдсээр байж уулзаж чадахгүй завгүй л явж байна найз чинь.  Бид хэд ч гэсэн эндээ бараг уулзалдахгүй байсан дөө.  Жилдээ 5 уулзвал рекорд байлаа.  Гэхдээ утсаар мэндээ мэдээд явж байсаан. ...


Цасан будраад л...

Бичсэн: xvv
23:22 , 2009-11-06 .. Бичигдсэн: Өдрийн тэмдэглэл .. 3 сэтгэгдлүүд .. Холбоос
Гадаа өнөөдөр үнэхээр гайхалтай гоё байна шүү. Цас будраад л, хүн ч цөөтэй, салхитай цастай ийм өдөр агаар цэв цэнгэг. Гудамжны гэрэлд цасан ширхгүүд бужигнан буух нь үнэхээр гайхалтай. Тэр нэгэн блогчны аргыг туршиж үзсэн чинь үнэхээр нисээд байгаа ч юм шиг үнэхээр гоё юм билээ...
Хэн нэгэн бүсгүйн гараас хөтлөөд алхахыг хүсэж байна, бага зэрэг ганцаардсан мэдрэмж ч гэсэн гоё л доо...
Ер нь ийм хүйтэн, салхитай, цэнгэг өдрүүдэд үнэхээр дуртай болохоор. Тэгээд ч миний улирал ирж байна даа. Утаат хотын иргэн маний хувьд утаагүй ийм өдрүүд үнэхээр гайхалтай мэдрэмж төрөх юм. Ийм л өдрүүдэд хүмүүс...


IQ LIGHT

Бичсэн: DESI
19:49 , 2009-11-06 .. Бичигдсэн: Миний бүтээл .. 20 сэтгэгдлүүд .. Холбоос


Сайн байцгаана уу  АЙСТ МОНГОЛИЯ телевизээр гардаг ТРЕСТ нэвтрүүлгээр миний зааж өгсөн IQ light хэрхэн хийх талаар зөвлөгөөг үзсэн бизээ,


Та бүхэн тэр нэвтрүүлгийг үзсэн бол яаж хийхийг нь сайн харж авсан байх, ингээд эсгүүрийн зургийг нь дахин орууллаа,



Хэвлэж аваад өөрсдөө хийгээд үзээрэй танай гэрт их гоё чимэглэл болох байхаа
Үзэж амжаагүй хүмүүст зориулаад зааврыг нь зургаар орууллаа ямар хэлбэр ямар хэмжээтэй хийхээ та бүхэн өөрсдөө сэтгээд хийгээрээ энэ нь таны алжаалыг тайлах болно Танд амжилт хүсэе,
  
...


гаргаад чулуудчихмаар

Бичсэн: xvv
01:23 , 2009-11-06 .. 1 сэтгэгдлүүд .. Холбоос
Зүггүйтэж цовхчоод тайван байлгахгүй
Зүрхээ сугалаад гаргаад хаячихмаар
Зүсийг нь ургуулж бодоод байгаа
Зөрүүд тархиа унтраагаад тавьчихмаар
Сайхан түүнийг санах бодлоо
Савантай усаар зүлгээд угаачихмаар...


Орны бүтээлэг

Бичсэн: DESI
15:59 , 2009-11-05 .. Бичигдсэн: Зөвлөгөө .. 6 сэтгэгдлүүд .. Холбоос





Хэнд ч анзаарагдахгүй мэт боловч интерьер дизайны нилээн чухал элемэнт бол орны бүтээлэг. Орны бүтээлэг гэгч энэ эрхэмд эмэгтэйчүүд их л анхаарлаа хандуулдаг Би заримдаа боддын эмэгтэйчүүд их романтик болзоо уянгалаг хөгжимтэй оройн зоог тэгээд бүдэг лааны гэрэлтэй тансаг орчинд ханхүүтэйгээ шөнийн шивнээ өрнүүлэх дуртай байдаг бол мануус эрчүүд нь бачим ажилаа бушуухан дуусгаад буруу хараад дугжирхаа л боддын шүү дээ ер нь. Тийм болхоор л эмэгтэйчүүдэд энэ нь их чухал зүйл байгаад байх шиг санагддаг. За тэр марзан яриа ч яахав. За тэгэхээр дараах зөвлөгөө та бүхэнд хүргэе. Орны бүтээлэгээ ...


Нисэх буудал

Бичсэн: DESI
18:54 , 2009-11-04 .. 7 сэтгэгдлүүд .. Холбоос


 Ажил гэж арзайгаад нэг иймэрхүү юм хийгээл ангайгаад суужийнөө муу DESI нь


Serial killer-6

Бичсэн: Обдоо
09:25 , 2009-11-04 .. 11 сэтгэгдлүүд .. Холбоос

Александр Пичушкин

 Москва хотод дөчин есөн хvн алсан хэргийн шvvх хурал 2008 онд болж. “Чикатилогийн шийрийг хатаасан эр” гэж яригддаг. Оросын хэвлэлийн хэрэгслvvд тvvнийг баривчилсний дараа тvvнийг “Битцевскийн Манъяк” гэж нэрлэжээ. Уг гэмт хэрэгтэн залуу нь 33 настай бөгөөд тvvнийг Александр Пичушкин гэдэг аж. Тэрээр нэг хэсэгтээ хийсэн хэргээ хvлээхгүй байсан бөгөөд эцэстээ нотлох баримтанд гүйцэгдэж 61 хvн алснаа мэдүүлсэн юм. Тэрээр 1992 оноос Москвагийн өмнөд хэсгээс эхэлж хvн алж эхэлсэн бөгөөд бvтэн 14 жил тvvний аллага vргэлжилжээ.

Тэрээр 2006 оны 6-р сард баригдсан юм. Оросууд тvv...



урлагт даанч

Бичсэн: dadido
22:08 , 2009-11-03 .. 9 сэтгэгдлүүд .. Холбоос
Би ер нь урлагын талаар маруухан.  Энэ нь магадгүй их л бүдүүлэг юм шиг.  Одоо ямар дуу хит болж байна вэ гэвэл мэдэхгүй, дуучин эгшиглэнг саяхнаас таньж байгаа, агиймааг дүрийг нь тогтоож байгаа.  Дууг нь бол мэдэхгүй.   Жоконда хөргийн гайхамшиг юундаа байдгыг ёстой мэдэхгүй.  За тэгээд цаашаа Пикассо, Ван гог, Рембрандт, Да Винчи, Рафаэлийн уран зургууд юугаараа тэгж их үнэлэгддэгийг даанч мэдэхгүй.  Уран зургийн гайхамшиг гэж юу юм бүү мэд.  Гэхдээ мэдэхгүй байлаа гээд би доромжлох дургүй уран бүтээлийг.  Уран зохиол юугаараа сайн муу түүний гайхамшиг юу байдгыг ч үл мэднэ.  Зуун жилийн га...


Эмч, эмнэлэгийн ажилчид шаардлага тавьж байгаа нь зөв!

Бичсэн: xvv
14:59 , 2009-11-02 .. Бичигдсэн: Хувьсгалын .. 6 сэтгэгдлүүд .. Холбоос
Сэтгэгдэл бичиж байгаа хүмүүсийнх нь бичсэнийг уншсан чинь эмч хүн уншвал ямар муухай байх бол гэж бодлоо... Ямартай ч бодит байдал ийм л байгаа. Чадалтай сайн олон эмч гадаадад өөр мэргэжил, өөр илүү цалинтай, ядаад хүүхдийнхээ памперсанд санаа зовохооргүй ажил, судалгаа хийгээд явж байгаа нь өнөөгийн бодит байдал.
Заримдаа баталгаа муутай харилцагчаас чанаргүй эм тариа авч хэрэглээд өвчтөн нас барахад эмч л буруутан болдог. Цаг наргүй үнэхээр аймшигтай ажилладаг. Харин мань мэтийн зориг зүрхгүй, тийм өөрийгөө золиослох сэтгэлгүй нэг нь өөр зүйл хийгээд л хувиа борлуулж довоо шарлуулж яваа даа...


Wonderful day 2

Бичсэн: xvv
06:42 , 2009-11-02 .. Бичигдсэн: Өдрийн тэмдэглэл .. 5 сэтгэгдлүүд .. Холбоос
Yes, yes, yes, yesterday was wonderful day.

"Шалдан харкүү шалдан кюүкенийг көөж көөж барьж аваад, кюүкенээ толгой дээрээ үргэж байгаад л шидчик юм..." гээд хотод балет үзэж хариад эмгэндээ өвгөн нь ярьдаг онигооноос илүү мэдэх юмгүй, нөгөө тэнгэрийн хаяанаас цааш газар үгүй юм шиг санаж явжээ гэдэг шиг үнэхээр өдий хүртэл ганц удаа үзчихгүй юу хийж явсан юм бол доо өөртөө харамсав...
Аа тийм бас хаана ч билээ нэг хүний блог дээр "гол дүрийн хүүхэн нь үхчихээр дуусчихлаа гэж бодоод л ёстой сайхан юм байна гээд л илгаан тишаад гараад явах гэсэн чинь хойно сууж байсан 10 жилийн хүүхдүүд ахаа энэ ...


{ Сүүлийн хуудас } { 214 -р хуудас Нийт хуудасны тоо: 306 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд

Цэцэг оноогүй бороо
Айлгах аавтай Арслангийн зулзага

Ангилалууд

шүлгийн тухай
МИНИЙ ШҮЛГҮҮД
Хүүхдийн зохиолч Н Одонхүү
Хүүхдийн зохиолч Ж Жаргалсайхан(8)
Ган үзэг наадам
Миний хүүхдийн шүлгүүд
Урмаар өлгийдсөн цацал үг
Эргэн дурсахын учир
Клип
Миний дууны үгс
Үгийн оролдов
Х Чулуунбаатар
Л Ганзул
Түүхийн улбаа домгийн мөрөөр
И Мөнхбаяр
Д Мандахсан
А Шартолгой
Ц Отгонжаргал

Сүүлийн бичлэгүүд

Шүлэг
Зүүд хучисан хөнжил
Гоёлын хуучин шаахай
Зам
Замчин
ЗАНГИСАГ ҮГ
АЛТАНХАН СҮЙХ
Уурхайн малтагчаас улсдаа цуутай зохиолчид олноор төрөн гарсан
Айраг шуугин шуугин иснэ Айлын бүсгүй дуулан дуулан өснө
Сүүлчийн удаа…
ХОГ ШҮҮРДВЭЛ ТООС БОСНО…
Шүлэг
Би сохорсон
Өмнөх үг ...
″Наран эцэг″

Найзууд

Nice oyunchimeg Anyka tuyazulaa aazaa altaa21 Jijgee buyantai dadido delger DESI Эрдмийн өргөө masha & medbed ERKHEMZO zaluu hoian27 jakina Love legion Luvsanvandan's blog mijiddorj Myagmartsetseg OYUNCHIMEG_M nandin.blog Обдоо Naagii-21 ХайРыГ ХайРЛа Muugi StarLight Taishir tseк tsetseg27 Tsevegee tsolmonavraL Uuganaa xvv bilegee_111 ulzii Цагаан хараацай Turbold setgeliin ganganaa Taivna