Нар өвөртөлсөн уул | |
Мэдлэгийн бямба гаригМонголын Линукс хэрэглэгчдийн LiMNux бүлгэмээс санаачлан нийт иргэд, Linux, нээлттэй эх сонирхогч, хэрэглэгчдэд зориулсан Нээлттэй програм хангамжууд, түүний хэрэглээг танилцуулах, хэрэглэгчдэд заавар зөвлөгөө өгөх зорилгоор сар бүр нэг удаа Мэдлэгийн Бямба Гариг арга хэмжээг зохион явуулж эхлээд байна. Тус арга хэмжээг Улаанбаатар хотын нийтийн төв номын сан нь дэмжиж Уулзалт-сургалтын өрөөгөөр хангаж байгаа билээ. Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн хамт олондоо нийт залуусынхаа өмнөөс талархал илэрхийлж байна. shuum
"Зорилгогүй хүмүүс зорилготой хүмүүсийн мөрөөдлийг биелүүлж шавхрууг горидож амьдардаг." Энэ хатуухан ч гэсэн үнэн үг юм шиг. Надад ирэх хүртэл нь энэ талаар нэг их санаа зовдоггүй байж. Бидэн шиг залуучуудын хувьд бол хэсэгхэн хугацаанд ингэж яввал болохгүй гэх газаргүй байх. Бага ч гэсэн санхүүгийн асуудалгүй болох, алдаж онож суралцах хугацаа гэж ойлгож болох юм. Гэхдээ хүн бүхэн над шиг ингэж бодож байгаа эсэхийг мэдэх юм алга. Уншсан танд санаа оноо байвал үлдээгээрэй...
Багш дор мөргөмүй буюу буюу анхны киноныхоо нээлтэнд зориулав.Киноны зохиолч П.Батсайхан ах киноны төгсгөлийг өөрчилж бичсэн өглөө Энэ өдрийн зураг авалт нэлээн стресстэй байж дууссан ч амжилттай болсон шүү энэ нөгөө миний анх тоглосон мартагдашгүй өдөр байлаа гэж. Зураач Гамбаа ах, жүжигчин Дэмбээ ах, киноны зөвлөх Анилангийн /гол дүрийн/ зээ Шагж ах нартай хамт. Надад урам өгч сэтгэл санаагаар дэмжсэн ах нар минь шүү. Цагаанхайрхан сумын уугуул иргэд гол дүрүүдтэй хамт. Голд нь драмын театрын жүжигчин Алтангэрэл, Энхтуяа нэг ангийн 2. Зарим хүмүүс нь Эрдэнэтээс ирж олны хэсэгт тоглосон Шилийн сайн эрд Чука ах /Алдарт уяач/ эрдэнэтээс ирж тоглосон. ж... гэр лүүгээ
Шөнө пиво уугаад гэр лүүгээ алхаж харихад агаар сайхан тунгалаг, гадаа сартай, гудамжинд гэрэлтэй, сэтгэл нэг л гэгэлзээтэй. Сая хүнтэй багтаж шингэдэггүй хотын зам сэлүүхэн, хүмүүс бүгд унтчиж. Энд тэнд ганц хоёр цонхны гэрэл ёолтойн харагдана. Метро хавьцаа гарууд орилолдох нь сонсогдоо л. Бацкаан байхад тунель гүйдэлтэй энэ тэр гэдэг байсан. Энэ зам энэ гудамж нэг л гоё. Олон жил ч юу байхав найз охин эсхүл бүсгүйгээ дагуулаад энэ гудамжаар алхахсан гэдэг романтик мөрөөдлийг мөн ч их мөрөөддөг байж дээ. Одоо бол ингэж яваа минь жаргал гэж бодоо л. Тэр нэг бүсгүйг маш их хүслээ. Орой...
Тэр бүсгүйн тухайХовч шаазгай үг дайхад Хайртыгаа хүлээсэн бүсгүй Горьдлого залгина * * * * * * * Тэр бүсгүйн итгэл Харганад зүүгдсэн Хамхуул шиг. Яанам * * * * * * * Хөх чулууг уйлтал Хөндийг нэгжиж харуулдана Хөөрхөн Алгирмаа өтөлсөөр л * * * * * * * * Мартуулах л гэж Хуучин туурин дээр Шар цэцэг хүрээлнэм * * * * * * * * * Нулимс Нуурын мандалд Тольдохуйяа Болор дусал бүрхэнэ 2010... жин хасах
Бараг хоёр сар тууштай тэмцсэний үр дүнд жингээ хасаж чадлаа. Оройн хоолыг бүрмөсөн хасаж өдөр аль болох илчлэг багатай шарсан хуурсан биш жигнэсэн чанасан ногоо голцуу хоол хар талх бор гурилыг л идлээ. 18 цагаас хойш хоол юу ч идсэнгүй. Тараг миний найз байлаа. Мөнгө төгрөгний бололцооноос шалтгаалаад өдөр цадталаа хооллож чадаагүй учраас орой хэхэртлээ идэх гэж дайрдаг нь бидний ёс. Би ч гэсэн ялгаагүй өдрийн хоолондоо цаддаггүй. Тэглээ гээд тураад үхчихдэггүй л юм байна. Орой автобусанд суухгүй алхаад харьчих жишээтэй. Түгжээнд мөнгө төлснөөс алхсан нь хурдан юм. Тиймээ би ...
Урт оньсого /таагаарай/Огт мэдэхгүй зам Олноороо өмнө минь дэлгээстэй Тэдгээр бүгд өөр ч Тойрч бас буцах эрхгүй Явсаар нэгэн хаалгаар гарахад Дахиад л тэд угтаж Давтагдсаар олон хаалгыг нээнэ Эргээд харахад мөр минь Энэ биендээ наалдаад Зурайж байсан зам харин Замхраад алга болсон байх Би өөрийн мөр болгоноор Биеэ халхалж бас ундаалаад Дараагийн чигээ сонгож Давших тэнхлээ олно Инээгээд л уйтгарлаад л Их олон замыг туулсаар Ээлжит холын харгуй Эртний түүх болж алдарна Энэ аялал төгсөхөд Эцсийн хаалгыг нээхэд Хэн намайг дагуулж Хаа хүрэхийг мэдэхгүй ... Shoniin odor
Хорвоогийн тоосыг хөдөлгөж нэгэн өдрийг өнгөрөөгөөд
Үдшийн нам гүмхэнд тайван нойрондоо автлаа. Одоо байгаа бүхэн өнгөрсөн бүхэнтэй минь хутгалдаад Орчлонгийн юмс зүйл бүрийн явдлууд нүдний өмнүүр жирэлзэх мэт Амттай гэхээр дэндүү амттай шөнийн богинохон жаргал минь. Хэзээч салж болохооргүй урсгал бодлын биелэл минь Нар мэт төөнөх чиний дулаахан харц чинь Намайг л ганцхан догдлуулдог чиний дөлгөөхөн дүр чинь Хүрэх холын тэртээгээс миний зүүдийг эргэж Хүсээгүй нэгэн өдрийг шөнийн уртад бэлэглэх юм Хүнийх мөртлөө минийх юм шиг аашлах чинь Хүй орчлонгийн диваажинд хамт очихын хүслэн чинь Хүрэн зүрхний мин... неудачные
Ойрын өдрүүдэд бүтэлгүйтэл залгасан өдөр боллоо. Компьютер эвдрээский, гэрт байсан сэтгүүл алга болооский. Бөөн хэрүүл болооский. Бүх юм давхцааский. Заримдаа аймаар уур хүрээский.
Миний хайкуны "ертөнц"-өөс /нөгөө өнцгөөс/Намар Гашуун шар навч Гунигтайгаар амь үйхэд Нүцгэрсэн мод ажиггүй * * * * * * * * * Хүрд Цаг эргэхэд Миний түүх Чиний түүх болно * * * * * * * * Гашуун Ганган тогосонд дурлаад Хэрээ тэсэхгүй үхэхэд Ганган тогос гайхшрахаас хэтрэхгүй * * * * * * * * * * * Гашуун Талд солонго татав Бүгд дуу алдан бахдав Төдөлгүй мартагдав * * * * * * * * * ... |
Миний талаар:Миний танилцуулга Бичлэгийн сан Найзууд Зургийн цомог ХолбоосуудЦэцэг оноогүй борооАйлгах аавтай Арслангийн зулзага Ангилалуудшүлгийн тухайМИНИЙ ШҮЛГҮҮД Хүүхдийн зохиолч Н Одонхүү Хүүхдийн зохиолч Ж Жаргалсайхан(8) Ган үзэг наадам Миний хүүхдийн шүлгүүд Урмаар өлгийдсөн цацал үг Эргэн дурсахын учир Клип Миний дууны үгс Үгийн оролдов Х Чулуунбаатар Л Ганзул Түүхийн улбаа домгийн мөрөөр И Мөнхбаяр Д Мандахсан А Шартолгой Ц Отгонжаргал Сүүлийн бичлэгүүдШүлэгЗүүд хучисан хөнжил Гоёлын хуучин шаахай Зам Замчин ЗАНГИСАГ ҮГ АЛТАНХАН СҮЙХ Уурхайн малтагчаас улсдаа цуутай зохиолчид олноор төрөн гарсан Айраг шуугин шуугин иснэ Айлын бүсгүй дуулан дуулан өснө Сүүлчийн удаа… ХОГ ШҮҮРДВЭЛ ТООС БОСНО… Шүлэг Би сохорсон Өмнөх үг ... ″Наран эцэг″ НайзуудNice oyunchimeg Anyka tuyazulaa aazaa altaa21 Jijgee buyantai dadido delger DESI Эрдмийн өргөө masha & medbed ERKHEMZO zaluu hoian27 jakina Love legion Luvsanvandan's blog mijiddorj Myagmartsetseg OYUNCHIMEG_M nandin.blog Обдоо Naagii-21 ХайРыГ ХайРЛа Muugi StarLight Taishir tseк tsetseg27 Tsevegee tsolmonavraL Uuganaa xvv bilegee_111 ulzii Цагаан хараацай Turbold setgeliin ganganaa Taivna |