Нар өвөртөлсөн уул | |
Андын тэмдэглэлийн дэвтэрт ийн бичиж байжээ.Анд минь Он цаг Орчин байдал Олон юм солигдлоо ч Одоогийнх шигээ байгаарай Өгсөж уруудсан ч Өнгө мөнгөтэй болсон ч Өөрчлөгдөлгүй Өөрөөрөө үлдээрэй найз минь Хорвоод хуурагдаж Хатууг үзлээ ч Хөөрхөн аашаа Хувиргалгүй ирээрэй Санаагаар унаж Хэдий гутарлаа ч Сэргэлэн зангаараа Хадтай туулаарай Сэнтий суудал Гуншин нэмэгдлээ ч Сайхан сэтгэлээ Гээлгүй яваарай Салан одлоо ч Сайн найз минь Эргээд надтайгаа Инээгээд уулзаарай 1998 Оюутан ахуйн найзуудаа дурсан шарласан тэмдэглэлийн дэвтэрээ нэг сөхөв өө ... Тусгаар тогтнол Д.Пүрэвдорж
Ардын уран зохиолч Монгол улсын хөдөлмөрийн баатар Д.Пүрэвдорж агсны энэ шүлгийг сая уншиж суулаа. Амьдралд бүтэхгүй бүтэлтэй олон зүйл болж юун баяр маяр мантай амьдрал зөндөө байдаг. Гэвч энэ өдөр энэ гайхамшигт шүлгийг уншихгүй өнгөрч яаж болох билээ biirbeh.mn
Д.Пvрэвдорж : Тусгаар тогтнол Ханат цагаан гэрийн од хийморийн тоонон дээр Хасаг халуун тулганы омог дөрвөн тотгон дээр Хан Алтай аавын онгон тэргvvн оргил дээр Хатан Сэлэнгэ ээжийн одод орчих мандал дээр Тусгаар тогтнол чамайг Тунхаглан бичнэ би Ганган улаан тэмээний зогдор дэвсэх тэшил дээр Гантай ... Л.Нурланд зориулсан шүлэг
Нурлантай нэгэн арга хэмжээн дээр танилцсанаас хойш жил болжээ. Ингээд Нурлан дүүдээ уран бүтээлийн өндөр амжилт хүсье. Хааяа нэг мсждэх, ярьдаг байснаа муудалцаад таг болцгоосон доо. Хэрвээ Нурлан чи үүнийг олж уншсан бол энэ шүлгийг аваарай. Гэхдээ чи ч нетээр тэнэдэггүй "хуучинсаг" хүн дээ хэхэ.
Гарцан дээр Ганган унаа хөлөглөж Гартаа янжуур хавчуулсан Булга сондор нь гялалзаж Будаг шунх нь зохьсон Гархин нүд нь алаглах Гайгуу царайлаг бүсгүй Улаан гэрэлтэй зэрэгцэн Ухаан санаа балартууж Хажууд ирээд зогсоход Халуун гэнэт нэмэгдэх шиг ээ Гялгар бүхэнд харц унагадаг Хэн х... МОНГОЛ ХҮН ХАЛУУН ЦУСТАЙ...Төрийн далбаанаасаа адис аваад омогшдог Монголчууд Түмэн эрсийн цус асгаруулж, ялсан Монголчууд Тусгаар голомтоо бусдад алдахгүй гэж амь хайргүй тэмцсэн Монголчууд Түүхийн алтан шастирт тод үсгээр бичигдсэн Монголчууд Түүх соёл, бахархал, бахдалын өлгий нь Монголчууд Түмэн зууныг элээсэн хүн төрөлхтний түүчээ нь явсан Монголчууд Туурга тусгаар гал голомтондоо эзэн суусан Монголчууд Тусгаар тогтнож, мандан бадрах хувьтай Монголчууд Хэзээ ч унтрашгүй гал зүрх Монгол хүнд бий Хэнээс ч дутахгүй хатан зориг Монгол хүнд бий Хэний ч өмнө бардам загнах омог Монгол хүнд бий Хэзээ ч бөхөхг... Minii Mongol
Зах хязгааргүй орчлонгийн хэт багадсан тойрогт
Зулрах нь үгүй эргэх үзэмж төгөлдөр дагуулын Хараа гүйцэмгүй орон зайн хэмжээт хэсэгхэн талбарт Хэзээд үл бөхөх тусгаар нэгэн дөл бий. Урьдын түүхийг нь сөхвөл их хааны удамтай Улс гүрний сүрийг мэдрүүлж явсан удаатай Ухаант мэргэн дээдсийн ариун гэрээсийг мөнхөлж Уухай хашгирсан цэргүүд дэлхийг нөмөрсөн түүхтэй Усны цэнгэгээр ундаалан ухааны саруулыг олдог Уулсын өндрийг харж хүсэл зоригоо хурцалдаг Ассан галынхаа илчинд харын жаврыг бүлээцүүлдэг Ашдын заяат ардын өлгий болсон нутгаа Тал сайхан нутгийнхаа тэгш дөрвөн улиралд Тансаг баян сүрэгтэйгээ амь хоршин... Тусгаар тогтнол чамайг би тунхаглан зарлана би
Тусгаар тогтнол чамайг тунхаглан зарлана би. Нэг том яруу найрагчийн нэг ийм мөртүүд сэтгэлд огшиж орж ирээд. Хэрэв би тусгаар тогтносон энэ улсын иргэн байгаагүй бол эрх чөлөөг ингэж эдлэхгүй л байхсан. Нутгийнхаа салхинаас цээжээ дүүртэл амьсгалаад л хашгираад, уйлаад , дуулаад л .... хүссэн газраа аялаад л ... Энэ нутагтаа бид, би, миний хүүхэд тэрний хүүхдийн хүүхэд ч эзэн нь байх болно. Яахавдээ одоогоор удирдагч, хууль тогтоогчидод нь тааруухан дүн тавимаар, манай хадмын хашааны банхар ч ойлгхоор тэнэг зүйлийг удаа дараа улиг болтол тайлбарлаж, нийгмийн халамжийг хавтгайруулж, татвараа...
Хайку. Эргэх 4-ийн тухай
õàйку
Хавар Салхи үнсээд өнгөрнө Сэтгэл хүртэл соёолно Жаахан охин шиг саваагүй * * * * * * * * * Зун Нойтон цэцэгс бөхөлзөж Үртийн жаргалыг гайхуулахад Үнэрт нь манарна * * * * * * * Намар Дүүрэн байх гэж Даяараа завгүй Хулгана хөлөрчихсөн гүйлдэнэ * * * * * * * * * * Өвөл Өвгөд үлгэр хөөрөхүй Цас сонсохоор мэрийж Чимээгүй нэвсийнэ * * * * * * * 2010 Нам зам биш
Төрсөн өдөр дөхөж байхад хамааралгүй юм бичмээр санагдаад. 30 нас хүртлээ юу туулснаа бичээд яахвээ. Угаасаа бидний үеийнхэн өнгөрсөн нийгмийн заримыг амтлаад л авсан улс. 10 хүрэхээс л эхлээд ардчилсан нам, хувьсгалт нам ..... нам нам хэмээх толхилцол, түлхэлцэлийн хов живийг сонсож, зурагт шагайн, амлалтийн бай, сонгуулийн луйврыг амссаар нэг мэдэхэд 30 насны хаяанд ирчихжээ.
Зах зухаасаа миний үеийн залуус нам бараадан зарим нь овоо дэвшээд авч, зарим нь карер хөөн одсоор. Би ч тэгээд нам мам гэж туйлширч явсангүй. Өөрийнхөө үзэл бодол, хийсэн ажилдаа үнэнч байхыг эрхэмлэдэг болохоор нам ... Миний мэдэх Монгол /хайку/Эх Ангир цээжээ эгшээж Үрээн хөхүүлэх эхэд Үг ч гоёдоно * * * * * * * * Монгол бүсгүй Чиний явсан зүг Сүү, сэтгэлээ өргөнө Чилийсэн 3 жил * * * * * * * Монгол эр Адууны тоосоор гангарсан Хүдэр цээжит Уулс оройлно * * * * * * * * Өвгөд Атираат манхан Нялхасын үнэрээр Нурж уясана * * * * * * 2010 Сурталчилгаа байрлуулах
1 өдөрт зөвхөн Монголоос 3000-8000 орчим хүн тогтмол ханддаг хуудаснуудад зэрэг сурталчилгаагаа байрлуулах уу?
www.dusal.net нүүр хуудас www.blogmn.net нүүр хуудас www.blogmn.net сайт дахь блогууд дээр харуулах www.dusal.blogmn.net блог сайтуудад харагдах 300х250 цэг болон 560x60 цэг хэмжээтэй сайтын толгой болон, хамгийн нүдэнд тусах хэсэгт байрласан сурталчилгааг та манай сайтуудад байрлуулах боломжтой. Үнэ: Солигдохгүй баннер өдөрт 1111₮ ба солигдох тохиолдолд солигдож буй баннерын тоонд хувааж байрлуулах боломжтой. Мөн та зөвхөн харагдуулалтын тоогоор харагдалт тутамд 2₮... |
Миний талаар:Миний танилцуулга Бичлэгийн сан Найзууд Зургийн цомог ХолбоосуудЦэцэг оноогүй борооАйлгах аавтай Арслангийн зулзага Ангилалуудшүлгийн тухайМИНИЙ ШҮЛГҮҮД Хүүхдийн зохиолч Н Одонхүү Хүүхдийн зохиолч Ж Жаргалсайхан(8) Ган үзэг наадам Миний хүүхдийн шүлгүүд Урмаар өлгийдсөн цацал үг Эргэн дурсахын учир Клип Миний дууны үгс Үгийн оролдов Х Чулуунбаатар Л Ганзул Түүхийн улбаа домгийн мөрөөр И Мөнхбаяр Д Мандахсан А Шартолгой Ц Отгонжаргал Сүүлийн бичлэгүүдШүлэгЗүүд хучисан хөнжил Гоёлын хуучин шаахай Зам Замчин ЗАНГИСАГ ҮГ АЛТАНХАН СҮЙХ Уурхайн малтагчаас улсдаа цуутай зохиолчид олноор төрөн гарсан Айраг шуугин шуугин иснэ Айлын бүсгүй дуулан дуулан өснө Сүүлчийн удаа… ХОГ ШҮҮРДВЭЛ ТООС БОСНО… Шүлэг Би сохорсон Өмнөх үг ... ″Наран эцэг″ НайзуудNice oyunchimeg Anyka tuyazulaa aazaa altaa21 Jijgee buyantai dadido delger DESI Эрдмийн өргөө masha & medbed ERKHEMZO zaluu hoian27 jakina Love legion Luvsanvandan's blog mijiddorj Myagmartsetseg OYUNCHIMEG_M nandin.blog Обдоо Naagii-21 ХайРыГ ХайРЛа Muugi StarLight Taishir tseк tsetseg27 Tsevegee tsolmonavraL Uuganaa xvv bilegee_111 ulzii Цагаан хараацай Turbold setgeliin ganganaa Taivna |