Нар өвөртөлсөн уул

Найман халтар жаал

09:32 , 2011-09-02 .. Бичигдсэн: А Шартолгой .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос
Найман халтар жаал
Сүхцэрэн ийнхүү битүүхэн саашран гундуухан алхаж явав  Урьд  өдөр нь ийм нэг явдал болсон юм байж Тэр нутаг буцах болж барааны  захаар очиж эхнэр хүүхэдээ бэлэг сэлт  авах санаатай элдэвт нүд хужирлан  явтал  олны дунд Оюуны  явахыг  гэнэт олж харлаа  Алхах гишгэх  намба төрх  инээх  ярих дуу хоолой нь яах  аргагүй мөн  Олны дундуур хойноос нь  зүтгэсээр  байвч  түүний барааг  хэд дахин харж  хэд дахин алдав  Оюунаа  давхийн   гараа татаж  Хүүе  энэ чинь яасан  өтөлж чадаагүй  төгцөг  вэ  их халамжтай хулгайч  байх нь ээ гээд  хөмсөг  нумруулан ширэв  татаж  гар цүнхээрээ  толгой руу дэлсээд цааш  эргэв  Олны  дунд  нүүр  халсан  Сүхцэрэн үг дуугарч чадсангүй  Үзтэл тэр дөнгөж  хорь хүрч яваа  болов уу  гэмээр бүсгүй  байв   Ийм  адилхан хүн  хорвоо дээр бас байдгаа  яг л  Оюунаа  гэж бодсоор Сүхцэрэн гайхшран  хоцорсон  юм байж   Тэнэг минь яагаач үгүй сугадаад авдаг нь ч юу вэ дээ  Мэнд усаа  мэдэлцэж  байж түмэн үгний  сэжүүр гарч болох биш үү Адилхныг нь яана дүү нь юм уу ийм охинтой болсон байж болох шүү дээ гэж бодохоос Сүхцэрэн хаа нэгтээ  Оюунаа  нь хүлээж байгаа горьдлого төрүүлнэ Бодол даамжрахад   Оюунааг хөл хүндтэй болгоод хаяснаа  эргэн санав  Яг энэ үед  би нутаг явж ахыгаа хэд хоног асарья  Намар  тийшээгээ ирж чамайгаа  аваад явна гэж үүр цайтал аргадаж   байсансан  Цаана ханьтай  хүнд үйлийн үрээр  сэтгэл их дасдаг юм гэсэн  үнэн л болов уу  тэр минь надад  ямар  их  хайртай ямар сайхан  халамжтай байлаа Эргэж ирэхгүй  гэдгээ би мэдэж байсан ч хоногийн жаргал эдэлж  мансуурч тэвтэхдээ  юу юу гэж сайхан үлгэр зохиож  байлаа гэхчилэн   бодоож явтал ойрд уулзаагүй нэг танил тааралдав   Сүхцэрэн ч амихандаа олзуурхаж  мэнд ус хэд гурван үг солихыг далимд    Чи Оюунаатай уулзалддаг уу  гэж өөрийн мухардсан  эрлийг  асуугаадахлаа    Цаадах нь  давхийн цочих шиг болж  Өө  чи минь өдий болтол дуулаагүй яваа юмуу Өөд болоод  олон жил болж байна Нутаглуулах  ажил төрөлд нь би оролцсоон гээд  салахын түүс болов Сүхцэрэн буусан айлаа  бараадахаар гэлдэрч явахдаа үнэн л байдаг байгаа даа  би нутаглуулцсан  гэхийг бодоход  за за бүх юм өөрөөр эргэжээ  Нэгэнт  тэр босоод ирэхгүйгэээс хойш  яая  гэхэв
Бид  хоерын  хувь тавилан ийм л  учиртай байж   Залуу зандан насны эрхээр аль   нэгтэй энгэр зөрөхийг тэр гэх вэ Тийм нэг явдал болоо л  биз   Одоо түүнийг чөтгөр  ч үл мэднэ Тэр болгон нууцаа  дэлгэж ярьдаггүй болохоос хүн бүхэн л үйлдсэн нүглээ хав дарж  хэн ч  харсан үнэнч шударга  цэвэр ариун сэтгэлтэй амьтан болгож харагдах  гэдэг юм чинь дээ гэхээс Сүхцэрэн
  жигтэйхэн өлсөж яваагаа санаж ийш тийшээ харав Төгс жавхлант  зоогийн газар Үгүй ер  хэдэн муу сарьсан  хуушуураас  цаашгүй байж юун их сүртэй нэр вэ гэж бодсноо арван хуушуур
хоер аяга цай авч  цагаан  хайс бүхий хөх саарал гантиг тавцантай  эрээн сүүдрэвчийн  доор захын суудал эзлэн тухлав Оюунаагийн өмнө ямар  ч гэм зэмгүй  тэр ч байтугай бурхан багшийн өмнө бүх нүглээ цайруулсан мэт сэтгэл уужирч хоолоо амтархан идье цагаан хайсны  цаанаас цоргитол ширтэх гуринхтсан  хар гичий шүлсээ гуд гуд залгилах нь  яршигтай Мах гурилын цөвдөл төдийхнийг  тээршаах маягтай  шидэж өгөвч хар гичий сурмаг  гэгч хапхийтэл шууд залгиад ер юу ч болоогүй юм шиг толгойгоо гилжийлгэн  гар дагуулан ширтэж сүүлээ шарвалзуулна Яасан зовлонтой  юм бэ Хүүхэд  нохой хоер горьдохдоо  нүднийхээ  цөцгийг
ухаж өгье гэдэг юм гэнэ  лээ үнэн болов уу гээд мөн л юухан хээхэн чулуудав Тэгээд харахнаа
даравгар уруул охор сүүлтэй ирвэс мэт янхир цоохор нохой хэдийнээ хар гичийг зайдалж амжаад хоршиж байх нь тэр Хар гичий уцаарлах  хястай   хэдэрлэм болсноо  мөн л  Сүхцэрэнгийн гар дагуулж арга барагдтал  ширтсэн хэвээр. Түүнд өл залгах үмх юм л олдож байвал тэр ар талаар юу болж байх нь дүүрсэн хэрэг гэх шиг өл татсан нуруу цоройгоо нум мэт хөвчрүүлэн хүлцэнгүй эвхэрчээ. Харь зүсмийн даравгар уруулт өнөөх нохойд хар гичийн өндөг дарам цөмөрхийнөөс өөр чухал юм үгүй бололтой. Энэ завшааныг алдаж болохгүй гэсэн шиг аагим зуны халуунд зул сарын жаргал эдлэн хуван шар нүдэндээ тачаангуйн манан бужигнуулан гийнаж шунхан ягаан чивээ улалзуулна. Энэ бүхэн  Сүхцэрэнд  харин зугаатай ч юм шиг  санагдаж охор сүүлтийг буугаад явчих вий гэхээс чимх чимх гурил  төдийхнийг гичий рүү аажимхан чулуудсаар  харж суув Гэнэт гичийн харцтай тулгарав Хэзээ хэзээний  танил юм шиг харц Сүхцэрэнг ээрч уулзахын  ерөөл байжээ хичнээн жил ч чамайгаа  хайж бэдрэв ээ гэх аргадах учирлахуйн үг гичийн нүдэнд нулимстай  мэлтэгнэж байв  Сүхцэрэнгийн  хамаг бие зарсхийж  дутуу залгисан хоол хоолой дээр аргав  Яагаад ч юм хүмүүс инээлдэхэд   Сүхцэрэн хаашаа ч юм түргэн түргэн алхаж  яваагаа сая мэдрэв Зэрвэсхэн  эргэж харвал борви нь бараг тэнийж  амжаагүй  шахам гасалж гангиналдсан  найман гөлөг дагуулсаар өнөөх гичий сүүл хөндлөн даялан шороо тоосон дунд айсуй   Замын жолооч хурдаа сааруулан бүхээгнээсээ толгойгоо  цухуйлган  харж өнгөрөв Хаа ч  юм хүмүүс дахин нирхийтэл инээлдэнэ Ад чөтгөрийн гайтай энэ гичий яахаараа миний хойноос  дагана вэ Хүн амьтан хараад юу гэж байгаа бол гэхээс Сүхцэрэнгийн уур гэнэт дүрсхийж  том гэгчийн чулуу шүүрч аваад эргэв Хорвоо ертөнц  хэдий уужим  гэлээ ч гишгэх газар олдохгүй   Сүхцэрэн араараа ухран тэмтэчлээ  Зулай зулайгаа
дарж гарсан  гэмээр даахь сэвлэгээ хийсгэх найман халтар хүүхэд  дагуулсан Оюунаа урд хормойгоо өшигчин  яах аргагүй эгц урдаас нь ирж явлаа
А  Шартолгой

Сэтгэгдэл үлдээх

{ Сүүлийн хуудас } { 22 -р хуудас Нийт хуудасны тоо: 89 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд

Цэцэг оноогүй бороо
Айлгах аавтай Арслангийн зулзага

Ангилалууд

шүлгийн тухай
МИНИЙ ШҮЛГҮҮД
Хүүхдийн зохиолч Н Одонхүү
Хүүхдийн зохиолч Ж Жаргалсайхан(8)
Ган үзэг наадам
Миний хүүхдийн шүлгүүд
Урмаар өлгийдсөн цацал үг
Эргэн дурсахын учир
Клип
Миний дууны үгс
Үгийн оролдов
Х Чулуунбаатар
Л Ганзул
Түүхийн улбаа домгийн мөрөөр
И Мөнхбаяр
Д Мандахсан
А Шартолгой
Ц Отгонжаргал

Сүүлийн бичлэгүүд

Шүлэг
Зүүд хучисан хөнжил
Гоёлын хуучин шаахай
Зам
Замчин
ЗАНГИСАГ ҮГ
АЛТАНХАН СҮЙХ
Уурхайн малтагчаас улсдаа цуутай зохиолчид олноор төрөн гарсан
Айраг шуугин шуугин иснэ Айлын бүсгүй дуулан дуулан өснө
Сүүлчийн удаа…
ХОГ ШҮҮРДВЭЛ ТООС БОСНО…
Шүлэг
Би сохорсон
Өмнөх үг ...
″Наран эцэг″

Найзууд

Nice oyunchimeg Anyka tuyazulaa aazaa altaa21 Jijgee buyantai dadido delger DESI Эрдмийн өргөө masha & medbed ERKHEMZO zaluu hoian27 jakina Love legion Luvsanvandan's blog mijiddorj Myagmartsetseg OYUNCHIMEG_M nandin.blog Обдоо Naagii-21 ХайРыГ ХайРЛа Muugi StarLight Taishir tseк tsetseg27 Tsevegee tsolmonavraL Uuganaa xvv bilegee_111 ulzii Цагаан хараацай Turbold setgeliin ganganaa Taivna



:-)
 
xaax