Нар өвөртөлсөн уул

ХУБА ХАЯА ХААНА БАЙНА ВЭ

ХУБА ХАЯА ХААНА БАЙНА  ВЭ
Түүхийн улбаа домгийн мөрөөр
1 Хураангуй
Монголын нууц товчоонд сурвалж бичигт дурдагдсан ХУБА ХАЯА нэртэй газрыг тодорхойлох оролдлогыг  хийлээ  Энэ газар нь одоогийн Говьсүмбэр аймгийн Шивээгөвь сумын нутагт орших
Хув Улааннуур мөн болохыг сурвалж бичиг монголын түүхч эрдэмтдийн бүтээл судалгаа  шинжилгээний  ном зохиол  түүх бичлэгийн ойллого  хувийн цуглуулгын баримт материал  зэрэгт тулгуурлан  дүгнэсэн болно
2 Түлхүүр үг
ХУБА ХАЯА Хувхай - Хув  -Улаан нуур  Ухаа хаяа
Чахарайхан - Оцол уул
Жалман Зэлмэн хан- Сансар уул
Цайтын Чайтугийн   цагаан тал - Цайдам
3 Оршил
1990 оноос хойш монголчууд  хэвлэн  нийтлэх эрхээ бүрэн дүүрэн эдлэн  бичиж  туурвих нь чөлөөтэй боллоо
Эх түүхэндээ элэгтэй  түүхч бус хүмүүс ч түүхэн сэдвээр бичиж байна Эдгээрийг анхааран үзвэл
А Улс төрийн бодлогын жийргэвч болгох маягаар
Б Түүх - уран зохиолын маягаар
В Түүхэн дуртгал дурсамжийн хэлбэрээр
Г Түүхэн найруулал төрхөөр
Д Түүхийн ухааны  онол -арга зүйг зохих   ёсоор эзэмшин үнэнд  ойртуулах маягаар туурвиж байгаа 1 нь ажиглагдана  
Нэг он цаг  газар орны нэр хүний нэрийг  үнэн  зөв бичихийн тулд арав хорин номын хуудас эргүүлэн  харьцуулсан  судалгаа хийж  сая энэ л зөв болов уу  гэснээ орон цаг  логик  уялдаа
холбоонд  нь нягтлахгүй  бол хуудуутай зүйлийг давтан алдаа эндүүрлийг  улам  бүр лавшруулан  гажуудуулахад  хүрэх билээ
ХУБА ХАЯА гэгддэг  тэр газар тус Говьсүмбэр аймгийн нутагт байж болох сэжүүрээс  улбаалан
одоогоос  800 гаруй жилийн өмнөх түүх - домгийн мөрөөр хөөж эл өгүүллийг бичих болсон  юм
4 ХУБА ХАЯА  хаана байна вэ
Монголын нууц товчоо нд   зөвхөн монгол нутгийн газар усны 200 орчим нэр байна Цөөн нь
буюу нэг л  удаа дурдагдсаныг  оруулаад хамгийн олон нь гучин хоер  удаа нэр гардаг
 Ер нь давхардсан тоогоор нийтдээ 550 удаа газар усны нэр дурдагдаж байгаа гэсэн үг
Үүнээс 20 гаруй  хот балгадын нэр байна
Гадаадын хориод улс орон  тэдгээрийн газар нутаг  уул ус хот цайзын 60 гаруй  нэр байх юм
Эднийг түр орхиж  ззөвхөн  монгол нутгийн газар усны нэрэн дээр тогтож судалхад Энэ 200 орчим нэр бүхий газруудыг тодруулах  талаар Ц  Дамдинсүрэн   Д Пэрлээ хөдөөгийн       
Ш Гаадамба нараас гадна  О Сүхбаатар       Ш  Шагдар  Д Базаргүр  нарын олон эрдэмтэн  
судлаачид дорвитой   судалгаа хийж нэлээд бүтээл туурвижээ
Газар зүйч эрдэмтэн Амбагайт Шаравын Шагдар багш:
'...Чойроос ургаш, Чойрын Богд уулаас баруун ургаш орших ``Хув-Улаан нуурыг Монголын нууц товчоонд ``ХУБА ХАЯА`` нэрээр гардаг газрыг мөн гэж үздэг..." |2| тухай дурдсан байдаг.
Миний хувийн цуглуулгачд байгаа 1952 онд үйлдэгдсэн, тусгай зориулалтын газрын зурагт:
Озеро Хуб-Улан-Нур. Запасводы 1000л гэж тэмдэглэсэн байна.
Энэ нь Чойроос 30-аад Оцол буюу Чойрын Богд уулаас 20-иод км зайтай, одоогийн Говьсүмбэр аймгийн Шивээгөвь сумын төвөөс баруун тийш 7-8 км зайд орших газар болно. Нутгийн хүмүүс "Улаан нуур" гэлцэнэ.
Хойгуураа эрэглэсэн өндөр мөгтэй, баруун урд нь дээрх гэзрын зурагт тэмдэглэсэнчлэн 1154, 9м өндөр жижиг толгой байдаг.
Хувын хар аараг гэгддэг үргэлжилсэн дов толгодын зүүн урд орших газар болой.
Шагдар багшаас уул эх сурвалжийн мэдээг юунаас авсныг 2003 оны 6-р сард асуухад Базаргүр нарын "Чингис хаан" атлас гэж хариулж байсан
Монголын нууц товчооны Ү бүлэг  |Татаарыг сөнөөсөн ба Ван хаантай эвдэрсэн нь|-ийн 148-д "...улс иргэнийг нь нүүлгэж Чингис хаан Хуба хаяа |Ухаа хаяа| гэдэг газар ирж өвөлжив... |4|
Мөн бүлгийн 151-д "...тэр өвөл хамт нүүж Хуба хаяад өвөлжив" гэсэн байна. |5| үүнээс үзвэл лавтай хоёр жил Хуба хаяад өвөлжжээ. Лу."Алтан товч "-д уул газрын нэрийг Хувхай гэсэн буй.|6|
Бас өвөрлөгч эрдэмтэн Хасбарс, Люжинсо нар |7| "...Туул голын Хуба хаяа гэдэг газар найр хийж Тоорил хааныг эцгийн ёсоор хүндэтгэв" гэснийг дам эшлэв. Хар үхэрт овогт Сүхбаатарын Цэрэнбатлав, Цэрэнбатлавын Минжин нар Туул голын Хуба Хаяа гэдгийг зөшөөрөхгүй байна.
"...Туул голд Хуба хаяа гэдэг газар байдаг гэж түүхийн сурвалжид бичсэн нь үгүй . Хуба хаяа нь Онон голын эх, Хэнтий хан ууланд байдаг" гэж тэмдэглэсэн байх аж. |8|
-Чухам яагаад Хув-Улаан нуурыг Хуба хаяа | магадгүй Хувхай ч гэдэг байсан уу?| мөн гэж нотолсоноо дараах тайлбаруудад өгүүлсү.
1."Гурван зуун тайгуудыг дарсан домог " бол Лу "Алтан товч", Тэмээтийн эмхэтгэсэн "Чингисийн цадиг" зэрэг зохиолоос авч Нууц товчооны шинэ монгол орчуулгад багтаан 149-р зүйл болгон 1947 онд хэвлүүлсэн ажээ. |18|
Энд дурдахдаа"... суут богд Чингис хаан зах нутаг нутаглаж байх ахуйд..." гэсэн байдаг. Энэ үед нэгдсэн Монгол улс хараахан байгуулагдаагүй, гол төв нутаг нь Гурван голын сав газар л байсан. Хэрлэнгийн хөдөө арлаас 200 гаруй км зайтай Хуба хаяаг газар, зайдуу нутаг гэхээс өөрөөр хэрхэн тодотгох билээ.
2. Хуба хаяа-д хоёр удаа өвөлжсөн нь 1200 оны цагаан бичин жил, мөн 1201 оны цагаагчин тахиа жилүүд болохыг тогтоов.|10|
Ингэхлээр одоогоос 800 гаруй жилийн өмнөх цаг үеийн газрын нэршил тодруулах зүй ёсны шаардлага тулгарч байна гэсэн үг болно. Ой хөвч ууландаа бус нам доор говь тал газар өвөлжсөн байж болох
3  мөр хайж бараа харж       Чахарай хааныг арлаж Жалман  ханыг өлгийлж  явтал   гэсэнд
анхаарлаа хандуулъя
Мөр хайж бараа харж гэснээс үзвэл өвөлжиж байгаа Хуба хаяа  гаас төдийлөн хол яваагүй
ажээ  Дээрх хоер хан нэртэй уул ойрхон байж таарна Мөхөс миний бодлоор  Чахарай  хан нь
Оцол уул Жалман хан нь Сансар уул  болов уу
Лу Алтан товчид Зэлмэн хан гэж буй  Халхын гурван өндөрлөг гэж эртнээс  домоглон
хэлцсээр  ирсэн  хаана хаанаасаа 100 гаруй км холоос харагддаг  алсын бараатай говь  хээрийн бүсийн заагт орших  энэ уулсыг Оцол гурван Сансар гэдэг
Монголын их боржингийн бүсэд багтдаг хоорондоо 17_ 18 км зайтай бэсрэг уулс юм
Чойрын богд буюу  Оцол уул 1690.0 м  Сансар уул 1669.8 м өндөр билээ Одоогийн нэр нь Монголд шарын шашин дэлгэрснээс хойш өгөгдсөн нэр байх Учир нь Од сал тодорхой гэрэлт
Сенгэсэр шар арслан гэсэн төвд үг дуудлага  сунжирч ийнхүү нэрлэгдэх болжээ 11
Хатгин Осорнамжимын Сүхбаатар доктор ... Оцол уул нь дээр үед   Ац уул нэртэй байсан бөгөөд үнэхээр ац хэлбэрийн хоёр уул байдаг билээ  Ац  уул нэр нь хэлэхгүйн урсгалд хувьсан
өөрчлөгдөж  Оцол болсон байхад төвд  сангийн сударт нь түвд  үг болгож Од сал гэгээн гэрэлт
болгочихсон байна гэжээ 19
Ац гэсэн үгийн  салаа болон шилжсэн утгыг бодсон ч  миний хувьд  энэ нэр эргэлзээтэй санагдана Зэрэгцээ 2 уулаа ац гэв үү   эсвэл хоорондох онь  хөтөлийг нь ац гэв үү гэх мэтээр үгүйсгэж  болох л юм  Одоогоос найман зууны тэртээд   Чахархай  хан  Жалман  хан гэдэг нэртэй байсныг үгүйсгэж бас үл чадах билээ
 Чингис хааны атласт зөвхөн Жалама уул нэртэй газар Дорнод аймгийн Вангийн цагаан
уулнаас зүүн тийш Их Хянганы уулсын сугад   байгаагаар тэмдэглэгдсэн  байна 12
4 Энэ хоёр уулын  хоорондох газраас халтар тэхийг толбот бор мориор  хөөн гүйцээд харваж
намнасан тухай өгүүлжээ  Зоогеографийн үүднээс үзвэл янгир ямааны  тархсан дэлхэц нутаг ареал   нь ялангуяа Хэрлэн голоос хойших  нутагт огт хамаарахгүй байна
Говь хээрийн бүсийн бэсрэг тарамцаг  уулсад амьдардаг янгир хад ууландаа бол юунд ч үл
гүйцэгдэнэ  Харин бартаагүй цагаан газар л мориор  хөөж гүйцэж  болох талтай
 Янгир ямаа хэзээ ч ой модтой хөвч тайгад байдаггүй билээ
Хэрэв Хэнтий уулсад ан хийсэн бол янгирын тэх биш өөр тураг ан агнах бизээ  Говь тал хээр  газар гэсний нэг баталгаа нь энэ
5 Уул домогт тайгуудтай тулалдсан 13 газрын нэр Цайтын цагаан тал 14  Үүнийг Лу Алтан товч нд   Чайтугийн цагаан тал 15 гэсэн байна Эл газрыг  Оцол Сансарын уулнаас зүүн хойш
орших Цайдам гэдэг  газар мөн болов уу гэж таамаглал дэвшүүлж байгаа юм  Элэрэх  он цагийн уртад дуудлага сунжирсан байж болох талтай
6 Эдгээрээс гадна  шар дэвсэг  өндөр довцог довцог өндөр гэсэн нэр байна Монгол хэлний товч тайлбар толь д   
Дэвсэг _  орчин газраас өндөрхөн тэгш дэв газар16
Довцог _ Ов тов өндөрхөн газар 17   гэж тайлбарлажээ
Энэ нь тал газрын намхан жижиг  толгодыг л хэлсэн хэрэг Түүнээс биш Хан Хэнтий өндөр уулсын дунд дэвсэг  довцог дээ гарч алсыб бараа харахгүй   нь мэдээж билээ
7 Уул домогт  тайчуудыг  Загасчин  - тарвагачин  гэж нэрлэсэн нь аж ахуй  судлалд сонирхолтой юм 18
13-зууны үед Загас агнах явдал нэлээд түгээмэл байсныг  сурвалж бичгүүдэд  дурдсан нь олонтаа  Эрхлэх  гол аж ахуй нь тарвагачин Анчин гээгүй байгаа юм   Ой хөвчийн ононд бус хээр талаар урсдаг  Хэрлэнгийн савд  байсан улс л халдаж ирсэн хэрэг Цайдам гэдэг газар Хэрлэнгээс хол бус газар Үүнийг хэрхэн үзэх  вэ
8  Шанжмятавын  Гаадамбаын худан язгуур эртний монгол бичгээр  сийрүүлсэн  МНТУ51990 _д  Хув хуурай гэдэг утгаар  бичдэгтэй адил бичжээ Хуба хаяа гэдэг үгийг харин Ванчинбалын Инжиннашийн Хөх судрын үлгэр   Шагдаржавын Нацагдоржийн Чингис хааны цадиг зэрэгт  ХУБА ХАЯА  гэдэг газрын тухай мэдээ байхгүй
Хув -Улаан нуур бол ХУБА ХАЯА  гэдэг газар  мөн гэсэн өгүүлэлийг ийнхүү  өндөрлөж байна
5 Тотго үг
13 зууны үеийн Монголчууд газар зүйн мэдлэг маш өргөн байсныг  Монголын нууц товчоо нд
гардаг   Монгол нутгийн газар усны 200 гаруй нэрс тодорхой илтгэн харуулна
Эдгээрээс ХУБА ХАЯА  гэдэг газрыг тодруулхад гурван нэр ашиглав Зарим сурвалж бичигтэй танилцаагүй бүрэн судлаагүй  алдаж эндсэн  хөнгөн хуумгай хандсан тал буйг уучилж үзэх буй  заа Энэ талаарх санал бодлыг  шүүмжийг дуртайяа хүлээн авна
6 Ном зүй
1 БОЛДБААТАР Ж   ЧИНГИС ХААН ХААДЫН НОМ УБ 1999 хуудас 8
2 ШАГДАР  Ш    МОНГОЛЫН ГАЗАР ЗҮЙН НЭРИЙН ТОВЧ ТОЛь УБ 200 хуудас 300
3 ГОВьСҮМБЭР АЙМГИЙН  НУТАГ ДЭВСГЭРИЙН ЗУРАГ хувийн цуглуулга 4 ш
4 МОНГОЛЫН НУУЦ ТОВЧОО УБ 1990 хуудас 97
5 Мөн тэнд хуудас 112
6 ЛУВСАНДАНЗАН   Эртний хаадыг үндэслэсэн төр ёсны зохиолыг товчлон хураасан АЛТАН ТОВЧ   хэмээх оршивой УБ 1990  хуудас 54
7 ХАС БАРС ЛИУ ЖИН СҮВЭ Лю Жинсо Тэнгэрлэг хөвгүүн ЧИНГИС ХААН  УБ 2000 хуудас 68
8 Цэрэнбалтав  С Минжин Ц Тэмүүжин Чингис хааны  намтар 1 дэвтэр  УБ 2002 хуудас 345
9 Монголын уран зохиолын дээжис   1 x боть УБ 1995 хуудас 74
10 Дамдинсүрэн Ц Мянган жилийн харьцуулсан  хүснэгт УБ 1995 хуудас 12
11 Г отов Ж Боржигины түүх соёлын тухай өгүүлэл   Мандалговь  1991 хуудас14
12 Базаргүр Д  Энхбаатар Д   Чингис хааны  атлас  УБ1990
13 Лочин С  Гал голомт түүхэн эрх    УБ1989 хуудас 103
14 Монголын нууц товчоо   УБ 1990 хуудас 104
15 Лу  Алтан товч  УБ1990 хуудас 57
16 Цэвэл Я   Монгол хэлний товч тайлбар толь  УБ1966  хуудас 221
17 Мөн тэнд  хуудас 195
Баатар Боржигин овогт Намсрайн Баттөмөр
Говьсүмбэрийн 2 сургууль багш

Сэтгэгдэл үлдээх

ХУБА ХАЯА

19:28 , 2018-04-02 .. Бичсэн: Энх-Амар (зочин)
ХУБА ХАЯА НЬ ОДООГИЙН ХЭНТИЙ АЙМГИЙН ДЭЛГЭР ХААН СУМАНД БАЙГАА МЯНГАН ӨВӨЛЖӨӨТ ХЭРЛЭН БАЯН УЛААН УУЛ МӨН БОЛОЙ. ХЭРЛЭН БАЯН УЛААН УУЛ НЬ ХЭНТИЙ УУЛАРХАГ ОРНЫ /ЭРТНИЙ БУРХАН ХАЛДУНЫ/ УРД ШУВТАРГА ХАЯАНЫ НАМ УУЛС БӨГӨӨД ИХЭНХ УУЛ ТОЛГОД НЬ УХАА, ХҮРЭН УЛААН ӨНГӨТЭЙ ТУЛ УХАА ХАЯА ГЭЖ НЭРЛЭЖ БАЙЖЭЭ.

17:42 , 2014-12-02 .. Бичсэн: Зочин
"Гурван улхун хаана вэ" (УБ 2014) ном уншиж үзээрэй

17:41 , 2014-12-02 .. Бичсэн: Зочин
"Гурван улхун хаана вэ" (УБ 2004) ном уншиж үзнэ үү.

{ Сүүлийн хуудас } { 30 -р хуудас Нийт хуудасны тоо: 89 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд

Цэцэг оноогүй бороо
Айлгах аавтай Арслангийн зулзага

Ангилалууд

шүлгийн тухай
МИНИЙ ШҮЛГҮҮД
Хүүхдийн зохиолч Н Одонхүү
Хүүхдийн зохиолч Ж Жаргалсайхан(8)
Ган үзэг наадам
Миний хүүхдийн шүлгүүд
Урмаар өлгийдсөн цацал үг
Эргэн дурсахын учир
Клип
Миний дууны үгс
Үгийн оролдов
Х Чулуунбаатар
Л Ганзул
Түүхийн улбаа домгийн мөрөөр
И Мөнхбаяр
Д Мандахсан
А Шартолгой
Ц Отгонжаргал

Сүүлийн бичлэгүүд

Шүлэг
Зүүд хучисан хөнжил
Гоёлын хуучин шаахай
Зам
Замчин
ЗАНГИСАГ ҮГ
АЛТАНХАН СҮЙХ
Уурхайн малтагчаас улсдаа цуутай зохиолчид олноор төрөн гарсан
Айраг шуугин шуугин иснэ Айлын бүсгүй дуулан дуулан өснө
Сүүлчийн удаа…
ХОГ ШҮҮРДВЭЛ ТООС БОСНО…
Шүлэг
Би сохорсон
Өмнөх үг ...
″Наран эцэг″

Найзууд

Nice oyunchimeg Anyka tuyazulaa aazaa altaa21 Jijgee buyantai dadido delger DESI Эрдмийн өргөө masha & medbed ERKHEMZO zaluu hoian27 jakina Love legion Luvsanvandan's blog mijiddorj Myagmartsetseg OYUNCHIMEG_M nandin.blog Обдоо Naagii-21 ХайРыГ ХайРЛа Muugi StarLight Taishir tseк tsetseg27 Tsevegee tsolmonavraL Uuganaa xvv bilegee_111 ulzii Цагаан хараацай Turbold setgeliin ganganaa Taivna



:-)
 
xaax