Нар өвөртөлсөн уул

УБТЗ ын Ган үзэг наадам 2008

08:29 , 2011-02-15 .. Бичигдсэн: Ган үзэг наадам .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос

УБТЗ ын Ган үзэг наадам 2008 Тэргүүн байр Ш Лхамноржмаа

                                       Ган аялгуу

Өндөр уулсыг гатлах Өгэдэй хааны хүсэл юм Ган зам

Өөхөн чулуудаа сүвлэж тоглосон өөдөсхөн хүүгийн мөрөөдөл юм Ган зам

Жингийн тэмээдээ сөглөсөн идэр жинчний дуу юм Ган зам

Жирийж одох цаг хугацааг харайн гүйцэх биелэл юм Ган зам

Ертөнцийн бүхий л дуурьслыг эгшиглүүлэн татах Ган аялгуунд

Ерөөлт замын тоглосон хөгжмийн ганган хөгөнд

Ирэх өдрүүдийн учрал бүхэн цагаан туяатай

Илч нарны тунамал гэрэл ган уяатай...

Хуурын чавхдас шиг хос мөнгөн замаар

Хонгор цагийн салхи яаранхан довтолгоно

Хүүгээ хүлээсэн ижийн догдлол дүүрэн сэтгэлийг

Хүсэл,хясал,инээд,гуниг бүхнийг

Хуурданхан эгшиглэнэ,ган аялгуу

Шинэхэн амрагийн бодлыг эргэхээс нь өмнө

Шөнийн борооны үнэрийг арилахаас нь өмнө

Мянган дангийн хөгжмийг өөрийгөө элээж тоглох

Мяндас замын аялгуу өнө холын сонсголонтой

Дүүрэн нулимстай,шинийн нэгэнгүй Чойбалсангүй

Монголын талд

Домог амилаан гашуудлын хөгжим тоглож ирсэн юм Энэ зам

Нар шиг баяртай,гэгээн сэтгэлтэй,нэг үеийн сэхээтнүүдийг

Нутагт нь авчирахдаа баярын марш эгшиглүүлсэн юм Ган зам

...Уухичин яваа галт тэрэг чинь

Буйлж л яваа тэмээд юмсан уу

Уяхан замбутивийн аялгуундаа

Уярч л яваа дууч юм шиг ээ

Цагийн өнгийг,цаад гүрний сонин хачныг

Цэлдэн хөх толгодынхоо гунигийг

Цэх ёслох хилийн харуулыг

Цэнхэр эрхсийн мэндийн баярыг

Хос гангаар хуурдаж яваа юм

Хонгор аялгуунд нь бид бүүвэйлэгдэж яваа юм аа.

Өндөр уулсыг гатлах Өгөдэй хааны хүсэл юм Ган зам

Өөхөн чулуудаа сүвлэж тоглосон өөдөсхөн хүү мөрөөдөл юм Ган зам

Жингийн тэмээдээ сөглөсөн идэр жинчний дуу юм Ган зам

Жирийж одох цаг хугацааг харайн гүйцэх биелэл юм Ган зам

Ертөнцийн бүхий л дуурьслыг эгшиглүүлэн татах Ган аялгуунд

Ерөөлт замын тоглосон хөгжмийн ганган хөгөнд

Ирэх өдрүүдийн учрал бүхэн цагаан туяатай

Илч нарны тунамал  гэрэл ган уяатай

УБТЗ ын Ган үзэг наадам 2008 Дэд байр Ж.Жаргалсайхан

                                 Шөнийн галт тэрэг

Гүйгүүл морь нутаг руугаа гүйх шиг

Гил хар шөнөөр галт тэрэг довтолгоно

Түг түмэн гэрлээ цацруулан

Түнэр харанхуйг цочоон хурдална.

Од мичид гялалзах цагаар

Орсон гарсан хүн үгүй

Оволзсон бужигналдсан чимээ шуугиангүй

Онгод далласан найрагч л сэрүүн явна

Гал тогооныхоо өрөөнд сууж байгаа юм шиг

Ганцаараа ширээ тохойлдон сууна

Гэргий хүүхэддээ саад болохгүй гэж байгаа юм шиг

Гэрлээ багасган шүлгээ бичнэ

Навч цэцэг халиурсан талаар

Найрагч өдөржингөө дуугүй явсан юм

Бодлын хур шүлгийн мөр

Вагон дотор жигдэрч ирсэн юм.

Сэтгэлтэй бүсгүйдээ яарсан найрагч

"Сэгс цагаан богд"-оо тасалгаанд бичсэн

"Ээлтэй сэлмээ" Их Явуу

Эх орон луугаа эргэхдээ олсон.

Шөнийн талд адуу янцгаахыг

Шүлэгчийн зүрх үүрээр мэдэрсэн юм

Ярославийн буудлаас хөдөлсөн найрагч

Явдал дунд шүлгээ бичдэг юм

Алдрын титэмд хүрэх найргаа

Алсын аянаас ирэхдээ авчирдаг юм.

УБТЗ ын Ган үзэг наадам 2008 Гуравдугаар байр Л.Ганзул

                                  Маргаашийн галт тэргээр

Маргаашийн галт тэргээр

Анд минь ирнэ

Мартагдсан дурсамж

Ахиад сэрнэ...

Манантай өглөөний

Үүдийг сөхөж

Маргаашийн галт тэргээр

Анд минь ирнэ

Болор хундага

Жинхийн харшиж

"Болтугайн" ерөөлд

Бид автана...

Гадагшаа мэлмэрч,

Дотогшоо өмөлзөх

Нулимс амьдралын

Бүтэн хөргийг

Галт тэрэг тээж ирнэ

Анд минь тэнд

Дуулж ирнэ...

Бидэнтэй хамт

Бүсгүйчүүд инээлдэж

Бийрийн шидэнд

Эрхгүй автана...

Сэтгэл зүрх минь

Тэнгис шиг цалгиж

Сэрүүн тунгалаг

Өглөөг хүлээнэ

Домгийн талыг

Нум шиг эвшээлгэсэн

Сум мэт төмөр замаар

Анд минь ирнэ...

Маргаашийн галт тэргээр

Анд минь ирнэ

Мартагдсан дурсамж

Ахиад сэрнэ...

УБТЗ ын Ган үзэг наадам 2008 Шагналт байр Ю.Идэрчулуун

                                              Эрдэнэ

Бороо шороонд өмсөхөд дулаахан

Будаг шохойнд давхарлахад зузаахан

Өвөөгийн ажлын бор хүрмийг

Эмээгээс гуйгаад гуйгаад нэмэргүй

Эмээгийн минь хадгалж явдаг

Өвөөгийн ажлын бор Хүрмэнээс

Ажилласан тос,асаалттай тэрэгний үнэр

Айраг цагааны дотно үнэр мэт ханхалдагаа

Урд айлын хүүг гуйгаад байхад өгөөгүй

Урт иштэй ажлын алхнаас нь

Галт тэрэгний ган дугуйн царгиа

Төмөр дээгүүр төмөр давхисан доригоо

Хажууд нь зогсоод байхад

Хол саахалтын цаанаас

Холдож нэг,ойртож нэг сонсогддогоо

Айлын хүүдээ ч

Ач хүүдээ ч өгье гэдэггүй

Ажлын бор хүрэм

Алх хоёрыг

Эмээ"эрдэнэ"мэт хадгална

Бүүр түүрхэн санаанд тодхон

Үүр цүүрээр яваад л өгсөн өвөөг

Өглөө бүр л хүрч ирээд

Өмсөөд гарах юм шиг

Эмээ зэхэж дөхүүлж хүлээж санагддагаа

Илэж үзэж имэрч нэг

Эмтэрч байх мэт бодогддогоо

УБТЗ ын Ган үзэг наадам 2008 Шагналт байр П.Нямлхагва

                         Хүлэг морин галт тэрэг хоёр

Галт тэргээр харьд одсон

Голт зүрхэндээ нутгаа санасан

Уудмын салхи шиг хийморь

Унаган нутгаадаа гүйсэн морь

Цаст Гимлайн уулсыг хөндлөн огтлон

Цалгилсан Шар мөрнийг нэвт сэлж

Амь дүйн тэмцэж явна

Ар халхаадаа гүйж явна

Ийнхүү

Даанч сайхан буян гүйхийн шалтгаан нь

Дайн самуутай нутагт ачигдсаны учираа

Газар холын тэр халуун орноо

Галт тэргээр ачигдан очсоны учир аа

Гэвч

Хүлэг хүлэг гэлээ ч гомдол тээсэнгүй

Хүй цөгөлсөн нутгаадаа тэмцэж явна

Буурал дээдсийн минь оршоосон буяныг

Буцааж монголд нь авчирхаар гүйж явна

Хажуугаар нь

Аав ээжийдээ яарсан хонгорхон үрийг

Амраг ханьдаа яарсан үзэсгэлэнт бүсгүйг

учрахын баярт хөтөлсөн галт тэрэг

Уудам эх орноо тэмцэн хурдаж явна

Буян тээсэн хүлэг морины давхилаар

Баяр тээсэн галт тэрэг хурдалж явна

Баяр тээсэн галт тэрэгний хурдаар

Буян тээсэн хүлэг морин давхиж явна

Монгол орноо зорьсон галт тэрэг

Мохошгүй зоригт морьтой адилхан байна

Монгол хүлэг ачин арыг зорьж явахдаа

Мохож цуцашгүй их хүчийг олсон байна

Энэ галт тэрэг...

УБТЗ ын Ган үзэг наадам 2008 Шагналт байр Ц.Эрдэнэбаатар

                               Эрсийн галт  тэргэнд

Шувуу дэрхийн нисэх нь

Баяртай би тэнгэрийн амраг боллоо гэх шиг

Охидын мөрөөдөлтэй

Шувуу далавчаа хумин газардах нь

Тэр намайг хаясан би жирэмсэн гэх шиг

Охидын нулимстай

Тэнгэр эрвэгнүүлж нисэх ялаа биш

Тэнгэр алгадаж нисдэг шувууны хийморьтой

Өнө мөнхийн мөрөөдлийг охид л сэтгэж

Өөрсдөө нулимсан нуурандаа

Тэднийг шувуу шиг цэнгүүлдэг

Өвгөн буудлын магнайн үрчлээ шиг

Хуучирч элэгдсэн хайр ч

Өнөөх охины зүрхэн дээгүүр

Галт  тэрэг шиг гардгийг

Талын салхи шиг дураараа

Дураараа эрс нь

Даанч мэдэхгүй гэхнээ

Эрсийн галт тэрэгнээс үсэрмээр санагдавч

Ээ тэнгэр өнгөний хөхийг яанам

Сар нь гүйцээгүй байхад

Үгээн зулбуулдаг тэнэглэл

Сар жилийн модонд үүрээн зассан байхад

Салаа мянган мөчрийх нь

Алтан навчсыг сэгсэрч

Сайхан түүний хормойд

Уучлал мэт хаяад

Эрсийн галт тэрэгний

Дарсний ширээний ард

Энэ охидын тухай

Гэгээн шүлэг бичээд

Амьсгал давчдах энгэрт нь

Хошуугаа наагаад

Ай Ардын дуу аялах шиг

Амраг чамд л уншихсан ...

Шувуу дэрхийн нисэх нь

Баяртай би тэнгэрийн амраг боллоо гэх шиг

Охидын зөнтэй

Шувуу далавчаа хумин газардах нь

Тэр намайг хайрласан би тулгар  гэх шиг

Охидын жаргалтай

Тийм галт тэрэгний буудал дээр

Тэр намайг хүлээж байгаа

Тэгээд л эрсийн галт тэргэнд...



Сэтгэгдэл үлдээх

{ Сүүлийн хуудас } { 39 -р хуудас Нийт хуудасны тоо: 89 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд

Цэцэг оноогүй бороо
Айлгах аавтай Арслангийн зулзага

Ангилалууд

шүлгийн тухай
МИНИЙ ШҮЛГҮҮД
Хүүхдийн зохиолч Н Одонхүү
Хүүхдийн зохиолч Ж Жаргалсайхан(8)
Ган үзэг наадам
Миний хүүхдийн шүлгүүд
Урмаар өлгийдсөн цацал үг
Эргэн дурсахын учир
Клип
Миний дууны үгс
Үгийн оролдов
Х Чулуунбаатар
Л Ганзул
Түүхийн улбаа домгийн мөрөөр
И Мөнхбаяр
Д Мандахсан
А Шартолгой
Ц Отгонжаргал

Сүүлийн бичлэгүүд

Шүлэг
Зүүд хучисан хөнжил
Гоёлын хуучин шаахай
Зам
Замчин
ЗАНГИСАГ ҮГ
АЛТАНХАН СҮЙХ
Уурхайн малтагчаас улсдаа цуутай зохиолчид олноор төрөн гарсан
Айраг шуугин шуугин иснэ Айлын бүсгүй дуулан дуулан өснө
Сүүлчийн удаа…
ХОГ ШҮҮРДВЭЛ ТООС БОСНО…
Шүлэг
Би сохорсон
Өмнөх үг ...
″Наран эцэг″

Найзууд

Nice oyunchimeg Anyka tuyazulaa aazaa altaa21 Jijgee buyantai dadido delger DESI Эрдмийн өргөө masha & medbed ERKHEMZO zaluu hoian27 jakina Love legion Luvsanvandan's blog mijiddorj Myagmartsetseg OYUNCHIMEG_M nandin.blog Обдоо Naagii-21 ХайРыГ ХайРЛа Muugi StarLight Taishir tseк tsetseg27 Tsevegee tsolmonavraL Uuganaa xvv bilegee_111 ulzii Цагаан хараацай Turbold setgeliin ganganaa Taivna



:-)
 
xaax