Нар өвөртөлсөн уул

Чамд

09:19 , 2010-12-25 .. Бичигдсэн: МИНИЙ ШҮЛГҮҮД .. 1 сэтгэгдлүүд .. Холбоос
                 чамд

 чиний өргөс орсон орон зайг

мойног хуруу зөөлөн гунигаар чичлэн

өдөөр эрхлүүлэх шинэхэн амрагаа орчлонгийн мухраас эрэв

чамд би тунихдаа

 чиний эмзэглэ дуслуулж одсон зээрэн зөргөөр

тугалган од хөндүүрлэн ширтэх бүрэг үдэш

сэтгэлдээ эвлүүлсэн гэрлээр цаг хугацааны өнцөг

булан бүрийг тэмтрэв

чамд би тунихдаа

өндгөн сартайд дэвүүрээ нөхсөн цагаан эрвээхий

мөлхөө уруулын янзаган толбоор зайгүй бөгжлөн

ураг барилцсан тэнгэрийн солонгыг бачимдахдаа хөвлөө

чамд би тунихдаа

чиний үнэг нь харцаар хоосолсон эвэр хундагаар 

нарны булгаас хутган

гэнэн бодлоор үерлэх эрхэмсэг бүсгүйн инээдтэй тулган

самуун салхи аяны богцондоо дүүргэн шөнө уртыг гайхав

чамд би тунихдаа

хэнз хэн учралд торойсоор бүдгэрэх хуримын өдрөө

чиний гоёлын үгээр нэвширтэл будаад

сүүдэр нь хөлд тээглэг дэх үхэр чулууг хагацлаар хагалав

чамд би тунихдаа

хатгуураа даахгүй хэдгэнэд тавиланг нь үүрүүлж

холтос нимгэрсэн өмрөх модны үзүүрлүүл

хөхүүл шаргачин ховс одсон шивэгчин шумуулаар дөхүүллээ

чамд би тунихдаа

                             Т   Эрдэнэ баатар            Бага хангай   2010


Сэтгэгдэл үлдээх

20:04 , 2010-12-25 .. Бичсэн: upshot
Би чамдаа тунихдаа
Бээрсэн хууруугаа эвлүүлэн барин
Бэтгэрэх шахсан сэтгэлээ хуурч...энэ мэтчилэн зохиогоод салсан найз охиноороо тоглоод авья байз.

хэлээ гаргах

{ Сүүлийн хуудас } { 69 -р хуудас Нийт хуудасны тоо: 89 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд

Цэцэг оноогүй бороо
Айлгах аавтай Арслангийн зулзага

Ангилалууд

шүлгийн тухай
МИНИЙ ШҮЛГҮҮД
Хүүхдийн зохиолч Н Одонхүү
Хүүхдийн зохиолч Ж Жаргалсайхан(8)
Ган үзэг наадам
Миний хүүхдийн шүлгүүд
Урмаар өлгийдсөн цацал үг
Эргэн дурсахын учир
Клип
Миний дууны үгс
Үгийн оролдов
Х Чулуунбаатар
Л Ганзул
Түүхийн улбаа домгийн мөрөөр
И Мөнхбаяр
Д Мандахсан
А Шартолгой
Ц Отгонжаргал

Сүүлийн бичлэгүүд

Шүлэг
Зүүд хучисан хөнжил
Гоёлын хуучин шаахай
Зам
Замчин
ЗАНГИСАГ ҮГ
АЛТАНХАН СҮЙХ
Уурхайн малтагчаас улсдаа цуутай зохиолчид олноор төрөн гарсан
Айраг шуугин шуугин иснэ Айлын бүсгүй дуулан дуулан өснө
Сүүлчийн удаа…
ХОГ ШҮҮРДВЭЛ ТООС БОСНО…
Шүлэг
Би сохорсон
Өмнөх үг ...
″Наран эцэг″

Найзууд

Nice oyunchimeg Anyka tuyazulaa aazaa altaa21 Jijgee buyantai dadido delger DESI Эрдмийн өргөө masha & medbed ERKHEMZO zaluu hoian27 jakina Love legion Luvsanvandan's blog mijiddorj Myagmartsetseg OYUNCHIMEG_M nandin.blog Обдоо Naagii-21 ХайРыГ ХайРЛа Muugi StarLight Taishir tseк tsetseg27 Tsevegee tsolmonavraL Uuganaa xvv bilegee_111 ulzii Цагаан хараацай Turbold setgeliin ganganaa Taivna



:-)
 
xaax