Нар өвөртөлсөн уул | |
Хүн хүнээсээ нуугдаж чаддаггүй Бичсэн:
setgeliin ganganaa
20:14 , 2011-05-10 .. Бичигдсэн: Ээжийн сүлсэн цайнаас үүр манхайна хэмээх хөрөг татаасын бүлэг шүлэг .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос
Хүн хүнээсээ нуугдаж чаддаггүйАлаг нүдэн үрс минь
Нуугдан тоглож байна Ах нь эхлээд дүүгээсээ Нуугдах болж байна Хөөрхөн дүүгээ харсаар байтал Хөшигний араар орчихоод Одоо болсоон Олоорой гэх юм Харсаар байсан дүү нь Хаанаас олохгүй байхав Хөшиг яраад л бөөн Хөөрөөн баясаан болох юм Дүрлэгэр нүдэн үрс минь Нуугдан тоглож байна Дүү нь бас ахаасаа Нуугдах болж байна Авдрын хажууд очоод Алаг нүдээ аньчихаад Одоо боллоо Олоорой гэх юм Харсаар байсан ах нь Хаанаас олохгүй байхав Энд байна гээд л Инээдэм дуу болох юм Аавын хөөрхөн үрс Тоглож байгаа болохоор Аль алинаа олохооргүй Хаанаас нуугдаж чадах вэ? Хүн хүнээсээ... 4 сарын хайку
Халцархай будагтай модон шалны
Завсраас өндөлзөх навчис Хаана орхисон амьдрал билээ * * * * * * * * Өлгүүр дээрх Өлөн тоостой бүрх малгай Өвөөг минь саначихаж дээ * * * * * * * * Архины хагарсан шилнээс Асгарах дуслуудыг үнэрлээд Айлын жоом буцахаа мартаж * * * * * * * * Асаатай лааны гэрэл Алсад гэрэлтэх цамхаг лугаа Ай лаа шиг амьдрахсан * * * * * * * * 2011-04 ... ЭЕШ-д бэлтгэх даалгавар
Холимог тест 1
1. Агаарын ихэнх хувийг эзэлдэг хийн атомын гадаад давхрааны электроны томъёог ол. а. 1s22s22p3 б. 3s23p3 в. 1s22p3 г. 2s22p3 2. Ижил тооны электроны түвшинтэй элементийн атомууд ......... байрлана. в. Үелэх системийн нэг нүдэнд г. Үелэх системийн нэг эгнээнд 3. Ne0, Na+ , F- зэрэг жижиг хэсгүүд юугаар ижил вэ? Унага тамгалсан оройн шүлэг Бичсэн:
setgeliin ganganaa
19:19 , 2011-05-09 .. Бичигдсэн: Ээжийн сүлсэн цайнаас үүр манхайна хэмээх хөрөг татаасын бүлэг шүлэг .. 1 сэтгэгдлүүд .. Холбоос
Унага тамгалсан оройн шүлэгБар өдрийн хонгор салхи
Байн байн тамганы гал үлээнэ Дүрэлзэн хөгжсөн утаагүй гал Дөрвөн тотго дөлөөрөө долооно Гангийн хаттай саран тамга Галын элчинд сухай шиг улайна Алтан намрын шар нар Айргийн хөхүүрт шуугина Ууган унаганы эмнэг гуян дээр Улайссан тамгыг дурайтал дарахад Гар сарвайтал цамнан туйлж Газар хотолзоон агаар самарна Толгод жирэлзтэл тоосоороо тоглон Тормон үүл шивэртэл янцгааж Инээдэн дунд унага уралдан Их талын хаяаг сунгана Энэ айлын адуу бараг л Зээрэн зүстэй Саран тамгатай Энэ жилийн зэл хүлэг нь ч Зээрэн зүстэй Саран тамгатай Саран тамгаа мялаан тавьсан Са... Нүдлэн бичих дасгалын сэдэв
Дараах шүлгээс сугалаж унших ба бичгийн шалгалт авна. Тиймээс доорх сэдвийг цээжлээд цээжээрээ алдаагүй бичиж сураарай
1.Агаар 2. Загас хаана унтдаг вэ? 3.Бэлгэ дэмбэрлийн үг 4.Төмөр гутал 5.Барилдаан 6.Зугаа үг 7.Үхэр цувна. Шалгалт
Монгол хэлний шалгалтыг амаар авна. Дараах сэдвийг сайтар уншаад ярьж чаддаг болоорой
1. Муу нөхөр- хуудас 322.Бариул -хуудас 37 3.Дуу үүссэн домог -хуудас 79 4. Тусламж -хуудас 93 5.Хөхөө - хуудас 94 6.Банхар минь -хуудас 103 7.Сониуч охин -хуудас 118 8.Үнэг сармагчин хоёр -хуудас 121 9. Тэнэг чоно-хуудас 133-134 10.Хамгийн амттай лийр - хуудас 141 Аавын борлог Бичсэн:
setgeliin ganganaa
15:33 , 2011-05-08 .. Бичигдсэн: Ээжийн сүлсэн цайнаас үүр манхайна хэмээх хөрөг татаасын бүлэг шүлэг .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос
Аавын борлогАдуу усанд орж ирлээ
Адууны сүүлд борлог явж байлаа Аавын борлог гэж бид хашгиран Алга ташин уралдан гүйлээ Ар араасаа цувран биднийг очиход Аавын борлог үүрсэн угтлаа Бүсээ тайлан оосорлож авлаа Бүдрэхвий хэмээн аяар хөтөллөө Таван дүүтэйгээ би Тал талаас нь зүүгдэн байж Унаа унаж сурсан юм Ухаантайг нь мэдсэн юм Оосоргүй очин барьдаг байлаа Оорй үдэшгүй зайдалдаг байлаа Ялаархахад нь бид ойчдог байлаа Яг дэргэд байдаг байлаа Хонинд унахаа больсон хэрнээ Хоёр залуу мориор авъя Хүүхдээ унаа унуулж сургая гэж Хүний ахыг гуйхад бид уйлсан Аав толгой сэгсэрсэн Амраг даа хөөрхий гэж ээж хэл... Гуурст ажнай Бичсэн:
setgeliin ganganaa
08:41 , 2011-05-07 .. Бичигдсэн: Ээжийн сүлсэн цайнаас үүр манхайна хэмээх хөрөг татаасын бүлэг шүлэг .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос
Гуурст ажнайЭрэгцээн дундаа энтэй уулыг
Тэртээ гарган эрээлжлүүлж дөрвөн туурайдаа өртсөн чулууг дүүгүүрийн холд эргээн шидээд Эмээл дээрээ тэрлэгэн дээлийн Энгэрийн товч салхиар мултлахад дөрөөн дээрээ өндийн аялсан дөмөн гийн эгшиг цэнхэр байдаг Гуурст ажнай минь Гурий гурий гурий Салхины үзүүр очоор бүлээсгэн Санааны сайханд совин татуулж дэнжийн замыг босгон эвхэхдээ дээлийн ард тоос суулгалгүй Алтан туурайнаас цуурай гарган Амгайн ган уяртал дарахад дөрөөн дээр чинь төрсөн бодол дөрвөн улиралын өнгө байдаг Гуурст ажнай минь Гурий гурий гурий Сүүл хатган тоглох тоос чинь Сүрэг дундаа алтарс... Хүлгийн уяа Бичсэн:
setgeliin ganganaa
20:32 , 2011-05-06 .. Бичигдсэн: Ээжийн сүлсэн цайнаас үүр манхайна хэмээх хөрөг татаасын бүлэг шүлэг .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос
Хүлгийн уяаМонголчууд гэрээ барихаасаа урьтаж
Мориныхоо уяаг дэвсэг хөглөн зоодог Тэнгэрт хэцэлсэн уяанаас хүлгээ уядаг ёс Тэнхээт хүлгийн хийморьтой дүйцэж байдаг Хол ойрын морьтон хэн ч бай Хот айлд ирэхдээ уяан дээр буудаг Хүлгийн уяагаар айлын эзнийг шинжих Хүний буш заншил манай нутагт байдаг Нарны савхан цацраг шиг хусан уургаа Дээгүүр нь алхдаггүй ёстой нь уяаныхаа дэргэд тавьдаг Эрмэг хүлгийн хаттай дөрөөн дээр өндийж Эр хүн болдог зам уяан дээрээс эхэлдэг Цуурийн хөгөөр исгэрэхэд хуурын таталтаар алхдаг Хүлгийн танил үүрсээтэй морины уяа дундардаггүй Хүүхдийн шингэн гийнгоо дэлгэр цагтаа таса... Үүрийн туяан дээр унага зүүдэлнэ Бичсэн:
setgeliin ganganaa
19:23 , 2011-05-06 .. Бичигдсэн: Ээжийн сүлсэн цайнаас үүр манхайна хэмээх хөрөг татаасын бүлэг шүлэг .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос
Үүрийн туяан дээр унага зүүдэлнэҮрлэн шүүдэрт солонголон буусан
Үүрийн туяан дээр унага зүүдэлж Угалзан харгуйн алтан тоосыг Уулын бүргэдийн далавчин дээр унагана Согоо чихээрээ үүл хайчилж Солонготой бороогоор хулан ундаална Газрын өндрийн хөнгөн салхиар Ган дөрөө хөглөн дөмөлзөнө Хурдны магнай Түмэн эх үүдтэй Хуурын эгшгэнд хөлсөө сэврээнэ Хувьсгалын хонгор домогт хүлэгтэй Дууны түрлэгт үүрсэн шилгээнэ Үрлэн шүүдэрт солонголон буусан Үүрийн туяан дээр унага зүүдэлж Хөхүүртэй айраг сэнгэнэсэн өргөөнд Хөөрхөн үр минь хүлгээ зүүдэлнэ1983он Ж.Раднаадаргиа... |
Миний талаар:Миний танилцуулга Бичлэгийн сан Найзууд Зургийн цомог ХолбоосуудЦэцэг оноогүй борооАйлгах аавтай Арслангийн зулзага Ангилалуудшүлгийн тухайМИНИЙ ШҮЛГҮҮД Хүүхдийн зохиолч Н Одонхүү Хүүхдийн зохиолч Ж Жаргалсайхан(8) Ган үзэг наадам Миний хүүхдийн шүлгүүд Урмаар өлгийдсөн цацал үг Эргэн дурсахын учир Клип Миний дууны үгс Үгийн оролдов Х Чулуунбаатар Л Ганзул Түүхийн улбаа домгийн мөрөөр И Мөнхбаяр Д Мандахсан А Шартолгой Ц Отгонжаргал Сүүлийн бичлэгүүдШүлэгЗүүд хучисан хөнжил Гоёлын хуучин шаахай Зам Замчин ЗАНГИСАГ ҮГ АЛТАНХАН СҮЙХ Уурхайн малтагчаас улсдаа цуутай зохиолчид олноор төрөн гарсан Айраг шуугин шуугин иснэ Айлын бүсгүй дуулан дуулан өснө Сүүлчийн удаа… ХОГ ШҮҮРДВЭЛ ТООС БОСНО… Шүлэг Би сохорсон Өмнөх үг ... ″Наран эцэг″ НайзуудNice oyunchimeg Anyka tuyazulaa aazaa altaa21 Jijgee buyantai dadido delger DESI Эрдмийн өргөө masha & medbed ERKHEMZO zaluu hoian27 jakina Love legion Luvsanvandan's blog mijiddorj Myagmartsetseg OYUNCHIMEG_M nandin.blog Обдоо Naagii-21 ХайРыГ ХайРЛа Muugi StarLight Taishir tseк tsetseg27 Tsevegee tsolmonavraL Uuganaa xvv bilegee_111 ulzii Цагаан хараацай Turbold setgeliin ganganaa Taivna |