Нар өвөртөлсөн уул

The girl who silenced the world at the U.N. for 5 minutes

Бичсэн: xvv
19:59 , 2011-07-08 .. Бичигдсэн: Уншуулмаар .. 1 сэтгэгдлүүд .. 0 trackbacks .. Холбоос
  12хон настай охин гэхэд үнэхээр хүнд юм бодогдуулахаар илтгэл тавьж байна шүү...

"...I'm fighting for my future..."

"...If you don’t know how to fix it, please stop breaking it!!!..."


Ургамлан хүнстэн болох хэрэггүй

Бичсэн: xvv
11:55 , 2011-07-02 .. Бичигдсэн: Янз бүрийн .. 0 сэтгэгдлүүд .. 1 trackbacks .. Холбоос
Би хувьдаа ургамлан хоолтныг эсэргүүцдэг. Блогтоо ч бас энэ талаар бичиж байсан (эндээс уншиж болно).

Учир нь хэрэв бүх хүн ургамлан хүнс хэрэглэдэг болчихвол дэлхий сүйрнэ.
Яагаад гэвэл тэр их ногоог хаана тарих вэ? Хүмүүс өвс иддэггүй болохоор бүх газрыг хагалаад дээрх өвс ургамлыг устгаад хүнсний ногоо тарьж тариан талбай болгох уу? Тэгчихвэл мал амьтад юугаар хооллох вэ?...

Бас наад буурцаг, эрдэнэ шиш энэ тэр чин Европид бол хортойд тооцогдоод байгаа гэсэн. Маш их хэмжээгээр тариалахын тулд ашиглагддаг бордоонууд нь хүний генэнд хүртэл мутац үүсгэдэг байж болзошгүй гэсэн эрдэмтдийн судалгаан...


Хүүхдэд хориглоно

Бичсэн: Цагаан хараацай
11:54 , 2011-07-01 .. Бичигдсэн: Эрүүл мэнд .. 2 сэтгэгдлүүд .. Холбоос


Би цэцэрлэгийн эмчээр 4дэх жилээ ажиллаж байна. Цэцэрлэгийн хүүхдүүдэд намар 9-10 сард эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгийг хийхэд нийт хүүхдийн  65-70% хүртэл шүдний цоорол өвчлөлтэй байдаг нь үнэхээр сэтгэл эмзэглүүлдэг. Ингээд үзлэг  оношлогоо, судалгааны дараагийн арга хэмжээ  бол эцэг эхчүүдэд мэдээлэл зөвлөмж өгч хүүхдийн шүдийг эрүүлжүүлэх ажлыг зохион явуулах нь эмч бидний үүрэг билээ.  Үнэндээ эмч хэчнээн зөвлөөд эцэг эхчүүд өөрсдөө хүүхдээ хайхрахгүй байснаас хүүхдийнхээ эрүүл мэнд, цаашлаад гоо сайханд маш их хохирол учруулж байгааг эцэг эхчүүд анзаардаггүй.. Яагаад орчин үе...


МОНГОЛ

Бичсэн: DESI
22:57 , 2011-06-30 .. 7 сэтгэгдлүүд .. Холбоос
 Аравнайлж амьлуулсан  бурхад минь Монгол
Тээлгэж зүдэрээсэн хэвлий минь Монгол
Амлуулж цатгасан ангир минь Монгол

Биеэр урсах цус минь Монгол 
Хүй тасарсан нутаг минь Монгол
Тэнцэж боссон чулуу минь Монгол 
   
Бодолд шигдсэн сургаал минь Монгол
Сэрж ухаарсан ухаан минь Монгол
Сэдэрч бадарсан омог минь Монгол

Түшиж босгосон түмэн минь ч Монгол 
Биелээд бүтэх мөрөөдөл минь ч Монгол
Элээгээд өнгөрөөх амьдрал минь ч Монгол

Хатавчинд боол хэвтсэн ч би Монгол
Хаан сууж сэнтийд заларсан ч би Монгол
Энгэр бэлд булаатай хэвтсэн ч би Монгол

Эрлэгээс мултарсан сүнс минь ч Монгол
Эргэж хайх төрөл минь ч Монгол
Ахин тө...


Үндэсний их баяр наадам, Их Монгол Улс байгуулсны 805 жилийн ой, Ардын хувьсгалын 90 жилийн ойн баярын хөтөлбөр

Бичсэн: legion
11:25 , 2011-06-30 .. Бичигдсэн: ЮМ ЮМНААС .. 3 сэтгэгдлүүд .. Холбоос


7 дугаар сарын 05-09-нд
“Монгол туургатны соёлын өдрүүд”-ийг Сүхбаатарын талбайд өдөр бүр 13.00-17.00 цагт зохион байгуулна.

VII/5-ны Мягмар Монгол гэрийн өдөр
VII/6-ны Лхагва Монгол цагаан идээний өдөр
VII/7-ны Пүрэв Монгол бичгийн өдөр
VII/8-ны Баасан Монгол язгуур урлагийн өдөр
VII/9-ний Бямба Монгол хувцасны өдөр

7 дугаар сарын 06-07-нд Пүрэв, Баасан
10.00-18.00 “1921 оны хувьсгал ба Монголын орчин үеийн түүхийн судлал” эрдэм шинжилгээний хурал
Шинжлэх ухааны академийн хүрээлэнгүүдийн нэгдсэн 1 дүгээр байрны хурлын танхимд

7 дугаар сарын 09. Бямба
10. 00 Хүүхдийн сурын харваа Сурын талб...


Шинэ сонголт хүснэ би шүлэг биш уриа

Бичсэн: Цагаан хараацай
15:21 , 2011-06-28 .. Бичигдсэн: эх орон .. Холбоос

 

Наргиж ханалаа нөхдөө
Залуу нас үрэгдлээ
Нам засаг гээд яах вэ
Занга, арга нарийсчээ
Өнчин ганц хүү
Өрсөлдөх эрхгүй тоглоомд
Өргөн олноо өмөөрч
Өндийж дайтмаар санагдана
Сэтгэл байвч
Зориг байвч
Амаа хамхиад
Тэвчээд суугаа
Арчаагүйдээ харамсана би
Ард олноо өрөвдөнө би 

Төрийн төлөө боогдож байна
Төлөвхөн амьдармаар ч
Төр биднээр тоглож байна
Хөзөр хольсон эрхмүүдийн
Хөгийн санааг гадарлахтай
Авилгын үндэс бүдүүрснийг
Ардчилал, анархизмыг ялгахтай
Залуус бүхэн нэгдэж
Заяагаа засая
Заль хуурмагыг ялгаж
Залруулая бурууг нь
76 алдаагаа
Дахиж бүү давтая
Баг зүүсэн ноёдыг
Балиашиглахаа больё

 

2011-06

 



...


Ариухан байгаасай

Бичсэн: Turbold
22:43 , 2011-06-27 .. 3 сэтгэгдлүүд .. Холбоос

Шүлэг бүхэн жигүүрлэж чиний зүрхэнд шивнээсэй

Шүүдрийн мөнгөн дусал шиг тийм л ариухан байгаасай

Мөндрийн асгарах ширүүн ширхэг шиг

Мөнх тэнгэрээс бороо орох шиг

Мандаж гарсан нар шиг

Мартагдашгүй зүгээр л тийм ариухан байгаасай

Хуурын чавхдас шиг уянгалаг

Хуучрын хөг шиг намуухан

Хурмастын цагаан цас шиг

Хувирч өөрчлөгдөхгүй тийм ариухан байгаасай

Намуун үдшийн яаруухан дурсамж шиг

Ятгын солгой эгшиг шиг

Яаж ч хориглоод дийлдэшгүй сэтгэл шиг

Яг л тийм ариухан байгаасай

 

...


Муухай хот минь

Бичсэн: Цагаан хараацай
18:27 , 2011-06-27 .. Бичигдсэн: эх орон .. 4 сэтгэгдлүүд .. Холбоос

Шинэ баячууд өнгөөрөө хэлбэрдэнэ
Шивнээ яриа өглөөгүүр хэвлэгдэнэ
Шилтэй архи дэлгүүрээр хэлхэлдэнэ
Шийдвэр тушаал дээгүүрээ хэмхэлдэнэ
Үзэл бодол “нам”аар арцалдана
Үдэш орой “жалгаар садарлана”
Үнэн худал цаасаар таслагдана
Үхэл сэхэл танилаараа найралдана
Хог хаягдалдаа бүгд дасчихсан
Хов залгадагтаа зарим нь эрдчихсэн
Хормой хаяа нь ядуусаар ханачихсан
Холын цагаач ноёдын энтэй томорчихсон
Тамга барьсан нь таргалчихсан
Танхил ихэдсэн нь ярвайчихсан
Тамтаггүй арчаагүй нь гансарчихсан
Танилаар дүүрэн хот минь
Саарал ордон нь дандаа сааралтчихсан
Санал шүүмжлэлд дарга нар дөжирчихсөн
Сайн муу...


Бидний итгэл

Бичсэн: Цагаан хараацай
18:25 , 2011-06-26 .. Бичигдсэн: Тэрлэсү .. 18 сэтгэгдлүүд .. Холбоос

Ээжүүд гандан гороолж хийморийн сан уншуулаад

Эрхи тоолон үрсийнхээ заяаг нь даатгана

Эхнэрүүд саяхан тодорсон гэх бөөгийн чадлыг   шагширч

Эр нөхрийнхөө толгойг эргүүлсэн шулмыг хөөлгөхөөр гүйлдэнэ

Оюутнууд шалгалтын дүндээ санаа зовохдоо зоос  татуулж

Огт танихгүй гудамны мэргэнд бутархай мөнгөө барна

Олон сургууль дүүргэсэн сайн найз минь

Олон шашныг судалсных бясалгалын зиндаагаа ахиулжээ

Хөөрхөн дүү минь Христийн эцгийг миний эцэг гээд

Хорвоод тэр л цорын ганц бурхан гэж надад номлоно

Хорь хүрээгүй охин удган дүрдээ хувирахдаа

Хол наятай эмгэний хэлээр өнгөрсөн ирээдүйг шинжинэ

Үзтэл зарим нь...



Нярай хүүхдийн асаргаа сувилгаа

Бичсэн: xvv
00:38 , 2011-06-26 .. Бичигдсэн: Эрүүл мэнд .. 13 сэтгэгдлүүд .. Холбоос
Залуу эцэг эхчүүддээ хүүхэд арчилгааны талаарх эмч нарын зөвлөгөө, дүрс бичлэгийг танилцуулж байна:...


{ Сүүлийн хуудас } { 66 -р хуудас Нийт хуудасны тоо: 306 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд

Цэцэг оноогүй бороо
Айлгах аавтай Арслангийн зулзага

Ангилалууд

шүлгийн тухай
МИНИЙ ШҮЛГҮҮД
Хүүхдийн зохиолч Н Одонхүү
Хүүхдийн зохиолч Ж Жаргалсайхан(8)
Ган үзэг наадам
Миний хүүхдийн шүлгүүд
Урмаар өлгийдсөн цацал үг
Эргэн дурсахын учир
Клип
Миний дууны үгс
Үгийн оролдов
Х Чулуунбаатар
Л Ганзул
Түүхийн улбаа домгийн мөрөөр
И Мөнхбаяр
Д Мандахсан
А Шартолгой
Ц Отгонжаргал

Сүүлийн бичлэгүүд

Шүлэг
Зүүд хучисан хөнжил
Гоёлын хуучин шаахай
Зам
Замчин
ЗАНГИСАГ ҮГ
АЛТАНХАН СҮЙХ
Уурхайн малтагчаас улсдаа цуутай зохиолчид олноор төрөн гарсан
Айраг шуугин шуугин иснэ Айлын бүсгүй дуулан дуулан өснө
Сүүлчийн удаа…
ХОГ ШҮҮРДВЭЛ ТООС БОСНО…
Шүлэг
Би сохорсон
Өмнөх үг ...
″Наран эцэг″

Найзууд

Nice oyunchimeg Anyka tuyazulaa aazaa altaa21 Jijgee buyantai dadido delger DESI Эрдмийн өргөө masha & medbed ERKHEMZO zaluu hoian27 jakina Love legion Luvsanvandan's blog mijiddorj Myagmartsetseg OYUNCHIMEG_M nandin.blog Обдоо Naagii-21 ХайРыГ ХайРЛа Muugi StarLight Taishir tseк tsetseg27 Tsevegee tsolmonavraL Uuganaa xvv bilegee_111 ulzii Цагаан хараацай Turbold setgeliin ganganaa Taivna