Нар өвөртөлсөн уул

Гунигтай 8

Бичсэн: Цагаан хараацай
12:02 , 2011-08-26 .. Бичигдсэн: Тэрлэсү .. 1 сэтгэгдлүүд .. Холбоос
 

Хуурмаг гэж дуу алдаад

Үгээ залгилгүй адраад...

Үнэнийг  ч хянах тэнхэлгүй

Сэтгэл новшоор дүүрчих гэж.

Шарилжны цэцгийг

Цагаан уултай зүйрлэвэл

Ядруухан ч бодол бол доо

Ямар гэгч хүсэл юм бэ?

Зүгийг минь хэлээч

Зүүд байгаач

Харц чинь хиртээд
............................

Хайр худлаа юм уу?

Хар ямар муухай юм бэ?

Зүрх чичрэм

Уйтгартай байна

Зүрх минь

Эзэнгүй байна

Хувилбаргүй  ганц

Хугацаагүй хайр минь

Хэзээ гологдоод

Хаана би өөрчлөгдөө вэ?

 

 

 

 

2011 08


...


Бас туниад л...

Бичсэн: Цагаан хараацай
17:00 , 2011-08-25 .. Бичигдсэн: Тэрлэсү .. 6 сэтгэгдлүүд .. Холбоос


Шөнийн зүүд дэрэн дээр хаягдаж гээгдээд
Шөнийн хэрэг орон дээр мартагдаж орхигдтол
Уйтгарыг тэврэн
Унтаад л баймаар
Цав цагаан таазыг  ширтэж хэвтэхдээ
Зүүдээ нэхэж хэсэг хөөцөлдлөө
Зөвхөн чиний л нүд өөдөөс тодроод
Зөрүүд зангаар үг хэлэхгүй гэж цомцойгоод
Хэтэрхий ууртайгаар зүүдэнд айлчлахдаа
Хэн нэгэнтэй намайгаа хардахыг тэслээ
Үнэнчийн тангараг зөрчөөгүйдээ бардам
Үнэн билээ
Уйтгарыг тэврэн
Унтаж мартая

 

2011.06

 

...


СҮЙРЭЛ (мөхөж устах, мандан бадрахаа нийгэм хэрхэн сонгодог тухай) /Бодрол/

Бичсэн: Turbold
11:00 , 2011-08-16 .. 4 сэтгэгдлүүд .. Холбоос

Жеред Даймонд “Сүйрэл” номоо 2005 онд гаргажээ. Энэхүү номыг Монголын уншигчид хүргэх оюуны хөрөнгө оруулалтыг Нээлттэй Нийгэм Форумаас ивээн тэтгэж хэвлүүлсэн нь өнөөгийн нийгэмд тулгамдаад байгаа гол асуудлын нэг болох байгаль орчноо хэрхэн хамгаалахгүй, зүй зохисгүй, хайр найргүй ашиглах юм бол ямар нөхөж барашгүй их сүйрэл болж, түүнээс улбаалан улс орны эдийн засаг, хүн амд сөрөг нөлөө үзүүлж буй талаар өгүүлснийг эх хэл дээрээ хөрвүүлсэн нь хүмүүст байгаль эх дэлхийгээ хайрлах сэдлийг төрүүлж, мөн өвөрмөц их энгийн ойлгомжтой орчуулсан нь хүний сэтгэхүйд шууд нөлөөлхүйц  болж чадсан бүтэ...



Бидэнд атомын цахилгаан станц, ураны уурхай, цөмийн хог хаягдал сүйрлийг л авч ирнэ

Бичсэн: xvv
22:21 , 2011-08-10 .. Бичигдсэн: Техник, технологи .. 12 сэтгэгдлүүд .. Холбоос
 Зарим нэгэн нийтлэлүүд уншиж, зурагт үзэж, нийтийн сүлжээ сайтуудаас сэтгэгдэл уншиж, найз нөхөдтэйгөө ярилцаж байхад: Зарим хүн "Ураны уурхай байгуулаад гадаадад худалдаж мөнгө олох" хүсэлтэй, хүний хөгжлийн сангийн мөнгөө нэмэгдүүлж авахыг мөрөөдөж байх шиг. Зарим залуус "Атом цөмийн энергийг ашиглах нь маш их ашигтай, эдийн засгийн хувьд Монголыг олон улсын түвшинд гаргана" гэж ярьж мөрөөдөж дэмжиж байна. Зарим боловсролтой гэгдэх залуус "Монголыг дэлхий нийтийн хамгийн аюултай хогийн сав болгоё" гэж байгааг дэмжээд, "ураныг олборлоно ч, хог хаягдлыг нь буцааж авна ч" гэж ярьж...


сургалт

Бичсэн: dadido
17:24 , 2011-08-10 .. 7 сэтгэгдлүүд .. Холбоос
     Энэ зун хоёр ч хэлний сургалтанд суулаа.  Talk talk english, РЦНК орос ба англи хэл.  Хэлтэй хүмүүсийн дэргэд ичмээр боловч юу ч гэсэн дунд сургуулиасаа энэ хоёрыг хэлийг үзсэн. Хоёулаа ахисан дунд юм уу хаашааийн.  Англи хэлний курс нь арай л үнэтэй юм.  Гэхдээ хичээлийн зохион байгуулалт, системчлэл бол үнэхээр л гайхалтай юм билээ.   Өдөр болгон хүссэн хүсээгүй шинэ үг цээжлэх хэрэгтэй болдог нь гайхалтай.  Уламжлал арга барилаас дэвшилттэй санагдсан. 
 Орос хэлнийх бол яахав туж орос хэл дээр ярьж байсан болохоор сайн байсан.  Зохион байгуулалт нь бол үнэхээр talk talk english ийг г...


БИ МУУ ХҮН БОЛХООР НАМАЙГ БИТГИЙ УУЧИЛ

Бичсэн: DESI
20:04 , 2011-08-09 .. 2 сэтгэгдлүүд .. Холбоос
Хэрэв Би бурууг хийсэн бол өмгөөлж намайг бүү халагла миний буруу. Уучилаарай гэдэг увайгүй үгээр өөрийгөө би өмгөөлөхгүй. Ухаангүй мунхаг байснаа цагаатгах гэж би өрөвдүүлэхгүй. Шийтгэлээс би айхгүй ээ ширүүн үгэнд чинь гомдохгүй ээ, хараануу хяснуу хамаагүй ээ. Намайг уучилах гэж бүү яар анд минь ядруухан бодолд минь ухаан нэмэх гэмшил болог тэр чинь. Ахархан бодолдоо алгуурлаж би гэнджээ гэмшил минь сэдэрэг намайг битгий уучил. Харин нар үүлний цаана цацаргаа нуувч хорвоо гэгээтэй байдагыг санаарай анд минь. Бороо гунигтай байдаг ч ороод арилахдаа орчилонг сэргээдэгийг санаарай анд минь....


Бидэнд атомын цахилгаан станц, ураны уурхай, цөмийн хог хаягдал сүйрлийг л авч ирнэ [эмзэглэл]

Бичсэн: xvv
23:29 , 2011-08-07 .. Бичигдсэн: Хувьсгалын .. 2 сэтгэгдлүүд .. 0 trackbacks .. Холбоос



Эндээс уншаарай: https://almas.blogmn.net/76692/






Фукушимагийн цацраг идэвхтийн аюулын бодит байдал (Япон, Англи хэлээр)

Бичсэн: xvv
12:10 , 2011-08-07 .. Бичигдсэн: Техник, технологи .. 1 сэтгэгдлүүд .. Холбоос
Фукушимагийн атомын цахилгаан станцын дэлбэрэлтийн талаар доктор Тацүхико Кодама хэмээх мэргэжлийн эрдэмтэн судалгаа, бодит байдлын талаар Японы Эрүүл мэнд, хөдөлмөр нийгмийн хамгааллын хорооны хурал дээр ярьсан яриаг Японы телевизүүд ч гаргахгүй байгаа гэнэ. Та бүхэн үзэж сонирхоод боломжтой бол Монгол хэл рүү орчуулж өгнө үү....


Ороонго

Бичсэн: Цагаан хараацай
22:42 , 2011-08-04 .. Бичигдсэн: Тэмдэглэл .. 3 сэтгэгдлүүд .. Холбоос

Залуухан гоолиг ишин дээрээ дохилзон мишээх гал цэцэг мандлын цэцэрлэгийг чимэх нь содон . Салхины чигээр нэгэн шар үр хажууханд нь нисэж ирээд буухад тэр их сонирхож билээ. Ойр хавьд, ойрын хугацаанд харагдаагүй онцгой содон шар үр.   Гал цэцэг түүнийг зөөлөн судалтай навчаараа илээд авав. Шар үр түүнийг бараадан ургахаар шийд...


shopping

Бичсэн: dadido
21:21 , 2011-08-04 .. 2 сэтгэгдлүүд .. Холбоос
Монголд amazon, ebay шиг худалдааны сайтууд гардаггүй юм байхдаа.  Үнэндээ худлаа үнэн улс төр, секс бичсэн сайтаас илүү хүмүүсийн амьдралд хэрэгтэй байна.  Илгээмжийн бизнес ч бас хөгжих биз.
...


{ Сүүлийн хуудас } { 62 -р хуудас Нийт хуудасны тоо: 306 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд

Цэцэг оноогүй бороо
Айлгах аавтай Арслангийн зулзага

Ангилалууд

шүлгийн тухай
МИНИЙ ШҮЛГҮҮД
Хүүхдийн зохиолч Н Одонхүү
Хүүхдийн зохиолч Ж Жаргалсайхан(8)
Ган үзэг наадам
Миний хүүхдийн шүлгүүд
Урмаар өлгийдсөн цацал үг
Эргэн дурсахын учир
Клип
Миний дууны үгс
Үгийн оролдов
Х Чулуунбаатар
Л Ганзул
Түүхийн улбаа домгийн мөрөөр
И Мөнхбаяр
Д Мандахсан
А Шартолгой
Ц Отгонжаргал

Сүүлийн бичлэгүүд

Шүлэг
Зүүд хучисан хөнжил
Гоёлын хуучин шаахай
Зам
Замчин
ЗАНГИСАГ ҮГ
АЛТАНХАН СҮЙХ
Уурхайн малтагчаас улсдаа цуутай зохиолчид олноор төрөн гарсан
Айраг шуугин шуугин иснэ Айлын бүсгүй дуулан дуулан өснө
Сүүлчийн удаа…
ХОГ ШҮҮРДВЭЛ ТООС БОСНО…
Шүлэг
Би сохорсон
Өмнөх үг ...
″Наран эцэг″

Найзууд

Nice oyunchimeg Anyka tuyazulaa aazaa altaa21 Jijgee buyantai dadido delger DESI Эрдмийн өргөө masha & medbed ERKHEMZO zaluu hoian27 jakina Love legion Luvsanvandan's blog mijiddorj Myagmartsetseg OYUNCHIMEG_M nandin.blog Обдоо Naagii-21 ХайРыГ ХайРЛа Muugi StarLight Taishir tseк tsetseg27 Tsevegee tsolmonavraL Uuganaa xvv bilegee_111 ulzii Цагаан хараацай Turbold setgeliin ganganaa Taivna