Нар өвөртөлсөн уул | |
Хааяа...Хараад, хараад л суумаар хайрандаа Хааяа яагаад тунидаг юм болоо Сэтгэл хүртэл сэмэрч гуниглахад Сэмхэн өөртөө бодлын манан татах юм Алдуурч тэмүүлсэн сэтгэл Аргадаж хааяа сөгдөхөөрөө Амраг чамдаа сэм гомдож Ганцхан өөртөө гуниг тээх юм Хайртай гэдэгтээ эргэлзээгүй ч Хааяахан төрдөг гунигаа хэнд ч хэлэхгүйн үнэнд Халамж, сэтгэл тутмагхан чамаасаа Хагацаж салж чадахгүй тавилантайгаа эвлэрэх үү ...2013.01.09Хараад, хараад л суумаар хайрандаа Хааяа яагаад гунидаг юм болоо Сэтгэл хүртэл сэмэрч алдрахад Сэмхэн өөртөө бодлын манан татах юм Алдуурч тэмүүлсэн сэтгэл Аргадаж хааяа сөгдөхөөрөө Амраг чамдаа сэм гомдож Ганцхан өөртөө гуниг тээх юм Хайртай гэдэгтэй эргэлзээгүй ч Хааяахан төрдөг гунигаа хэнд ч хэлэхгүйн үнэнд Халамж, сэтгэл тутмагхан чамаасаа Хагацаж салж чадахгүйн тавилантайгаа эвлэрэх үү ...Дараах дасгалыг өдөр бүр бага багаар гүйцэтгэж алдаагаа засаарай
1. Жилийн цагираг
Модны ишний хөндлөн огтлол дээр нягт сийргээрээ адилгүй цагирган хээг харж болох ба энэ нь модны жилийн цагираг юм.Мод жил бүрд нэг цагираг нэмдэг нь мод нэг нас ахисныг илэрхийлнэ. 1.Чээжээр бичээд алдсан үгээ нэг мөр бич. 2. ямар? Гэсэн асуултанд хариулагдах үгийг ол. 3. хэдэн? Гэсэн асуултанд хариулагдах үгийг олж бич. 4. ГЭ-ГЭ-ГЭГ загварт тохирох үгийг эхээс ол. 2. Мөөг Жинхэнэ мөөг ургамал нь навч, цэцэггүй, гэрэл нийлэгжилт явуулж чаддаггүй.Тэд шимэгч хорхой лугаа адил бусад ургамлын бие дээр наалдан бусад амьд буюу амьд бодисын сэг зэмэ... Нутгийн дэрсэнд нуугдсан үнэн /богино өгүүллэг/
Дэрмээ нутагтаа зартай дэгс залдаг эр. Миний мэдэхийн л түүний адал явдлууд сардаа шинэчлэгдэж сумын авгайчуул, хүүхнүүдийн данх тойрсон хөөрөлдөөнөөс өгсүүлээд шатар, хасаа тоглох эрчүүдийн утаа манан дунд муухан киноноос илүүтэй нүдэнд харагдтал яригдаж хи хи, ха ха, пүү паах, пар пэр, есөн өнгийн инээдийг ялгаруулж байдагсан. Дэрмээгийн амнаас нэг үг гарлаа гэхэд цаашлаад нэмэр хачир, чимэг тодотгол нэмэгдсээр сонин ховор түүх ч болж орхидог нь гайхалтай. Хөдөө багийн нэгэн малчин сумаар ороод буцахдаа Дэрмээгийн тухай паян дуулалгүй ирсэн бол алдас болно гэж боддог юмуу заавал нэг шинэ мэ...
Оросын ерөнхийлөгч
Нэг уншчихад илүүдэхгүй: http://www.tsahimurtuu.mn/index.php/component/k2/item/1994-archive-1994
Орос хэлтэй бол уг нь нэвтрүүлгийг нь үзчихмээр байгаа юм. Орос хэлтэй хүмүүс нь олоод сонирхоод үзэхэд бол бас зүгээр л юм шиг санагдлаа. Ер нь би Путин гээд нөхрийг сүүлийн үед нэлээн хүндлэх болсон. Монгол бас Орос шиг ингэж өөрийн онцлогийг хадгалсан бодлоготойгоор, чангахан шиг бариад хөгжүүлэх ёстой улс юм байна гэдгийг үүнийг уншаад бас дээрхийг уншаад бодоод байгаа юм... Орос бас манайхтай их төстэй. Тэгэхээр Путин ахын бариад байгаа бодлого зөв гэж бодоод байгаа. Зарим хүмүүс дарангуйлагч ... Huudee hairtai shuuМиний хүү үргэлж наддаа өхөөрдөм бяцхан зулзага минь байдаг. Би тэгж л эрхлүүлж, энхрийлдэг. Энэ жил 1 дүгээр ангийн сурагч болход нь л ийм том болцон билүү гэж бодож байсан. Өдрөөс өдөрт үг нь хурц, ухаан нь цэлмэг болж буй хүүгээрээ бахархаж сууна ээж нь. Хүү минь сургуулийнхаа уншлагын аварга болсон байна. Ээж нь өөрөө түрүүлсэн юм шиг л баярлаж сууна. Хайртай хүү минь мундаг шүү. ...Гадны хөрөнгө оруулалтын талаар Эдийн засагчдад хичээл заах нь!
За зарим нэг нийтлэл уншаад төрсөн сэтгэгдлээ эндээ нэг үлдээмээр санагдав...
Ер нь боломж байсаар байтал дандаа гадны хөрөнгө оруулагчид гэж ярих нь уг нь бол буруушдээ. Яаж ийгээд өөрсдөө хийвэл уг нь боломж бий. Улам л гаднаас хараат, өөрсдөө улам бүр өрсөлдөх чадваргүй суларсаар л байх болно. Энэ бүхэн импортын татварыг тэглэж гадны бүтээгдэхүүнийг илүү хямдаар худалдан авах боломжтой, сайн муу хамаагүй болгосон тэр үеэс л эхэлсэн. Өөрснөө хийснээс хүний хийсэн муу юмыг ч хамаагүй шинэ бас "хямд" л үнэтэй бол ямар ч хамаагүй худалдан авцгааж түүнээс нь давуулж хямд сайн хийж болох өөрсдийн... Хараацайн нэг жилийн тайлан буюу 2012 ба би:Манайхаар шагайсан, зочилсон зочид, блогчин найзууддаа мэнд хүргэе. Хараацай миний бие болсон болоогүй шүлгэнцэрүүдээр сэтгэлийн хөдлөл, хөөрөл, гунигуудаа бичсэн, басхүү хааяа нийгмээс олж хардаг өгүүллэгүүд, дуртай хайкугаа бичдэг энэ блогтоо шагайлгүй нэлээн удчихаж. Фэйсбуукын идэвхитэй хэрэглэгч байж тэндхийн идэвхитэй амьдралд, нөхдүүдийн өдөр бүрийн амар мэндийг шууд хардаг болохоор цаг зав гарсан үеэр тийшээ гүйдэлтэй болсон байна. Нэг жилийн хугацаанд нэлээд ажил амжуулсан ч байна. санаанд орсонгуудаа дурдаад дурдаад блогтоо үлдээе гэж саналаа. КИНО ба Би 1. Кино урлагийн салбар луу с... Тасалсан гинж /богино өгүүллэг/Тасалсан гинж /богино өгүүллэг/2012-12-04 21:33:20
Зүүдний амьдрал /эмгэнэлт инээдмийн өгүүллэг/Чисэн зүүдэндээ ярьдаг болчихжээ. Түүний энэ өвчин гэхэд хэцүү шинэ өөрчлөлт амьдралыг нь хямрааж орхив. Эхний хоногуудад эхнэр нь бүр нойроо хугаслан тухалж суугаад түүнийг сэрээлгүй яриаг нь сонсож амаа даран инээж байсан ба заримдаа тачигнатал хөхрөх ч энүүхэнд байлаа. Нэг удаа үл таних бүсгүйчүүдийн нэрсийг дотночлон дуудахыг нь тэсэлгүй нөхрөө цочтол нь алгадаж сэрээгээд хэрүүл хийсэн нь даамжраад шөнө бүр хэрүүл ч биш, хэлцээ ч биш үргэлжлэх болж зовлонтой амьдралын сэжүүр болж орхижээ. Эхнэрийн байцаалтан дундаас зүүдэндээ өмнө очоогүй газарт, өмнө тохиолдоогүй явдалд умбаж байснаа нөхөр бүүр түүрхэн л санах шиг, ой ухаан нь самуурч орхив. Адтай эхнэр нь утасныхаа камераар бичлэг хүртэл хийгээд нөхөртөө үзүүлэхэд тэрээр ихэд эмзэглэж, цочирджээ. Чисэнгийн зүүдэн дундах яриа нь элий балай хүн шиг аяг ихтэй, өөрийнх нь авир төрхөөс ондоо содон байгааг аль аль нь анзаарч эмч, илээч, бариачид хандан элдэв арга хэрэглээд энэ асуудлаас салахыг хоёулаа яаравчлах болов. Хотын сайн м... |
Миний талаар:Миний танилцуулга Бичлэгийн сан Найзууд Зургийн цомог ХолбоосуудЦэцэг оноогүй борооАйлгах аавтай Арслангийн зулзага Ангилалуудшүлгийн тухайМИНИЙ ШҮЛГҮҮД Хүүхдийн зохиолч Н Одонхүү Хүүхдийн зохиолч Ж Жаргалсайхан(8) Ган үзэг наадам Миний хүүхдийн шүлгүүд Урмаар өлгийдсөн цацал үг Эргэн дурсахын учир Клип Миний дууны үгс Үгийн оролдов Х Чулуунбаатар Л Ганзул Түүхийн улбаа домгийн мөрөөр И Мөнхбаяр Д Мандахсан А Шартолгой Ц Отгонжаргал Сүүлийн бичлэгүүдШүлэгЗүүд хучисан хөнжил Гоёлын хуучин шаахай Зам Замчин ЗАНГИСАГ ҮГ АЛТАНХАН СҮЙХ Уурхайн малтагчаас улсдаа цуутай зохиолчид олноор төрөн гарсан Айраг шуугин шуугин иснэ Айлын бүсгүй дуулан дуулан өснө Сүүлчийн удаа… ХОГ ШҮҮРДВЭЛ ТООС БОСНО… Шүлэг Би сохорсон Өмнөх үг ... ″Наран эцэг″ НайзуудNice oyunchimeg Anyka tuyazulaa aazaa altaa21 Jijgee buyantai dadido delger DESI Эрдмийн өргөө masha & medbed ERKHEMZO zaluu hoian27 jakina Love legion Luvsanvandan's blog mijiddorj Myagmartsetseg OYUNCHIMEG_M nandin.blog Обдоо Naagii-21 ХайРыГ ХайРЛа Muugi StarLight Taishir tseк tsetseg27 Tsevegee tsolmonavraL Uuganaa xvv bilegee_111 ulzii Цагаан хараацай Turbold setgeliin ganganaa Taivna |