Нар өвөртөлсөн уул

Бурууд нүд хурц...

Бичсэн: Обдоо
14:19 , 2008-01-28 .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос

Нотариатаар манайхан их юмаа амжуулдаг, янз бүрийн баталгаа хийлгээд  түүнийгээ  үнэн зөв эсэхийг шалгуулдаг болоод нилээн хэдэн жил болж байна. Хууль зүйн яамнаас зохих шалгалтийг нь өгөөд сонгон шалгаруулалтанд орж байж авдаг энэ мэргэжил мөнгөний мэргэжил болон хувирсан нь харамсалтай байна.  Нэг нотариатч болоход хэдэн  арван сая төгрөг өгдөг гэхчихвээ дээ нилээн олон тоо сонсогдож байна лээ.

Намар нэг юм нотариатараар батлуулах санаатай ороод хүлээж нилээн суулаа. Хөөцөлдөж байгаа ажил маань, нилээн зэгсэн давчуу байсан болохоор яарч явсан хэрэг. Тэгсэн нөгөө нотариатч байдаггүй хажуу т...



"Дурлалын улаан"

Бичсэн: Обдоо
09:16 , 2008-01-28 .. 13 сэтгэгдлүүд .. Холбоос

Хамар дээр улаан юм гарахаар  "дурлалын улаан" хэмээн нэрийдэж хамар дээрээ тийм юм гаргасан этгээдийг "нийгмээс тусгаарлаж" дурлачихсан хэмээн шоглоно.  Хэдийнээс ч юм бэ хэн нэгэн ийм уламжлал гаргасан байх юм.

Өглөө босоод ирсэн чинь хамар дээр дурлалын улаан маань бүүр аймаар томорчихож, өчигдөр арай гайгүй байсан юмсан. "Ховдогийн гай" гээд кинон дээр шуналтаж байгаад хамар дээрээ хамар ургуулчихдаг бүдүүн эр шиг л харагдаж байна.

Буруу нүд хурц гээд онгироод байсан чинь үхсэнийх нь өөрөө буруутгагдахаар илт харагдаж байна. Ямартай ч гэсэн дурласнаас юм уу, эсвэл халуун хүйтний харшла...



Гэргий

Бичсэн: xvv
21:21 , 2008-01-27 .. Бичигдсэн: Чөлөөт цаг .. 5 сэтгэгдлүүд .. Холбоос
Нүгэл зугтам сайхан харцнаас тань Нүүрийн буянтайг үзэж баяслаа Нүнжиг удамтай айлын охин гэж Нүднээс далд магтдагт итгээрэй
Ай миний дөлгөөхөн хөөрхөн Аавын энхрийхэн охин минь дээ

Жаргал хоргодом сайхан аашнаас тань Жаврын үзүүр нугарахыг мэдэрлээ Түвшин амгалан айлын гэргий гэж Төрөл садан маань хайрлаж яваасай

Ай миний амгалан шүтээн Айлын сайхан гэргий минь дээ

Сүүдэр нугарам сэтгэлийн гэрэлд тань Сүлд хийморь тавилан бөхөжлөө
Удам залгасан үрийн минь ээжий Уужуу тайван сэтгэлийн сүм минь дээ
Ай миний хүүгийн минь ээжий Асралт тэнгэр хань минь дээ


...


Ичмээр

Бичсэн: xvv
15:10 , 2008-01-27 .. Бичигдсэн: Хувийн .. 1 сэтгэгдлүүд .. Холбоос
Мэдэхгүй байгаадаа ичмээр байдаг. Тэгээд хүмүүсээс нуудаг, мэдэхгүйгээ харуулахгүйг хичээдэг. Нууж болно л доо. Гэсэн ч тэр мэдэхгүйгээ олж мэдэхийн төлөө хайдаг, уншдаг байх ёстой байх.
Эсвэл нууж байхын оронд мэдэхгүй гэдгээ шууд хэлээд, асуугаад мэдээд авчихсан нь мэддэг царайлж, худлаа ярьж явсанаас дээр юм болов уу?


Би Улаанбаатарын иргэн

Бичсэн: xvv
12:36 , 2008-01-27 .. Бичигдсэн: Янз бүрийн .. 1 сэтгэгдлүүд .. Холбоос
Тамхины утаа дуниартсан
Архичны гэрт төрсөн би
Утаат энэ хотоо өлгий минь гэж боддог
Хар утаа суунагласан
Алсын Баянхошууг ширтээд
Цэлгэр сайхан нутгаа
Сэтгэл өвдөн харахад
Yлээж байгаа утаа нь
Yнэртээд ч байгаа юм шиг
Уугиж байгаа нvvрс нь
Утаад ч байгаа юм шиг
Ирвэгнэж хамар хорсоход
Элэг зvрх минь хордож
Хорсож гарсан нулимс
Хоёр нүдийг минь бүрхдэг

Нийрээ л хордоод, хорсоод, хоёр нүд бүрхэж ирээд байшүү. Уурлаж босоод гүйх гэхээр утаанд угаартаад л нам суух юм, удаан зоволгүй чад хийж бурханы оронд очих замыг ойртуулж шулуутгаж өгч байгаа хотынхоо утаа, хойрго дарга нартаа б...


Гурил нь илүүдэв

Бичсэн: xvv
12:08 , 2008-01-27 .. Бичигдсэн: Санал .. 5 сэтгэгдлүүд .. Холбоос
Өчигдөр аав, ээж дээрээ очиж цагаан сарын буузаа хийсэн чинь гурил нь нилээд илүүдэв. Манайхан цагаан сарын буузны гурил нь ихэдвэл тэр жилдээ өмсөж зүүх элбэг дэлбэг байх юм байна, мах нь илүүдвэл хоол унд элбэг байх юм байна гэцгээдэг юм. Энэ жил гурил нь бүүр хэт илүүдэв. Тэгээд ямар ч байсан хувцас хунар элбэгтэй, хоол унд бага зэрэг тааруухан байх юм байна.

Үнэний хувьтай ч юм шиг. Үнэндээ одоо Монголд маань олигтойхон идчихээр чанарын шаардлага хангах хүнсний бүтээгдэхүүн хуруу дарам цөөхөн болж дээ :( Наад захын жишээ гэхэд тэр нэг алаг үнээний зурагтай Хятадаас авчирсан хуурай сүүг...


Завгүй бүсгүйн нэг өдөр

Бичсэн: xvv
17:03 , 2008-01-26 .. Бичигдсэн: Хөөрхөн .. Холбоос
Тэр өглөө нар ургахаас, харанхуй болж орондоо орох хүртлээ борви бохисхийхгүй ямар нэг юм хийж, хэдэн өрөөгөө дамжин ядартлаа гүйнэ. Өглөө босонгуутаа чанга дуугаар "Ээжээ бос" гэж захиргаадаад, орноосоо бууж, зочны өрөөний буйдан дээр хэвтээд намайг сүү халааж өгтөл тэвчээртэй хүлээдэг юм. Сүүгээ уучихаад, нүүр гар, шүдээ угаагаад (угаахаасаа илүү сойзоороо ус хутган сорж баахан уудаг юм), хувцасаа солиод, эмэгтэй хүн юм болохоороо нүүр амаа янзалж, ээж эмээ хоёрынхоо аль нэгний пудр, уруулын будгийг хэрэглээд, зурагтныхаа өмнө тухтай нь аргагүй хайртай сармагчингаа тэврэн сууж, teletubbies ү...


Тоглоом |Хуучнаа нэг дурсмаар байна|

Бичсэн: Обдоо
14:48 , 2008-01-26 .. 33 сэтгэгдлүүд .. Холбоос

Хүүхэд бахйхад олон сайхан тоглоомоор нааддаг байж дээ. Ялангуяа сургууль дээр анги,  найз нөхөдтэйгээ бол хэдэн цагаар ч ахамаагүй тэнэж, тэнэж оройтож орж ирчхээд уурлаж идчихээд л унтаад өгдөг байсан даг. Хичнээн ч их тэнэдэг , хичнээн их баяр баясгалантай байж вэ?  Мөрөөдөлд автчихаад олуулаа шаагилдаад үхтэлээ тоглодог байжээ:   Шууд тоглодог байсан тоглоом руугаа орий:

Бөглөөдөх: Тухайн үеийн тэрэлж, интоорийн ундааны бөглөөг сайн гэгч нь алхаар болохгүй бол чулуугаар нүдэж тэгшилж аваад  сайн моогуур /цохидог зүйл/ олж аваад бөглөөдөж гарна. Сайн тоглодог хүүхдүүдэд үхтэлэ...


Номын сангаа бэлдэнээ.

Бичсэн: xvv
23:44 , 2008-01-25 .. Бичигдсэн: Хүмүүжил .. 2 сэтгэгдлүүд .. Холбоос
http://erhem.blogspot.com/2007/10/blog-post_11.html

Сая эндээс жагсаалтыг харлаа л даа. Тэгээд бодоод байсан чинь уран зохиолын ном гэдэг хүүхдийн сэтгэхүйн хөгжил, хүмүүжилд асар чухал зүйл юмаа. Бас 10 жилийн багш маань зузаан ном унших нь хүний ой тогтоолт, ургуулан бодох сэтгэхэд их сайн нөлөөтэй, эхлээд уншсанаа марталгүй дуусах хүртэл нь сануулж байдаг тийм номнууд хүний тархины багтаамжийг тэлдэг гэж нэгэнтээ хэлж байсан санагдаж байна. Түүн дотор зөгнөлт зохиолууд нь хүнийг тэмүүлэмтгий, ямар нэгэн зүйлийг ургуулан, түүндээ хүрэхээр зориглодог, хүүхдэрхүү ямар нэгэн зүйлээс айж ухард...


... боломжтой болов уу?

Бичсэн: xvv
22:30 , 2008-01-25 .. Бичигдсэн: Бодрол .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос
эхний бичлэгийн үргэлжлэл...

Нэг хэдэн нөхөр чанаргүй хүнсний бүтээгдэхүүнийг гадаадаас импортлодог. Тэр нь тэдний бизнес, амь зуулга юм. Дээр нь түүнийгээ танил тал, сайд дарга нөхдүүдээр дэмжүүлдэг, зарим нэг нөхдүүдийн халаалсанд сэм ямар нэг юм шургуулдаг гэж байгаа.
Ингээд тэд тэр хүнсний бүтээгдэхүүний Монголчууд гэдэг идэвхигүй нөхдүүдэд зардаг тэд нь иддэг, хорддог боловч тэднийг эсэргүүцэх сөхөөгүй. Нэг хэдэн нөхөр үхсэний дараа хэсэг шуугиан дэгдээж сенсааци болгоод л мартана. Үнэн хэрэгтээ юу ч өөрчлөгдөхгүй хордсон хэвээр...

10 нөхрийн жишээн дээр ярья.
2 нөхөр гадаадаас хортой ...


{ Сүүлийн хуудас } { 282 -р хуудас Нийт хуудасны тоо: 306 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд

Цэцэг оноогүй бороо
Айлгах аавтай Арслангийн зулзага

Ангилалууд

шүлгийн тухай
МИНИЙ ШҮЛГҮҮД
Хүүхдийн зохиолч Н Одонхүү
Хүүхдийн зохиолч Ж Жаргалсайхан(8)
Ган үзэг наадам
Миний хүүхдийн шүлгүүд
Урмаар өлгийдсөн цацал үг
Эргэн дурсахын учир
Клип
Миний дууны үгс
Үгийн оролдов
Х Чулуунбаатар
Л Ганзул
Түүхийн улбаа домгийн мөрөөр
И Мөнхбаяр
Д Мандахсан
А Шартолгой
Ц Отгонжаргал

Сүүлийн бичлэгүүд

Шүлэг
Зүүд хучисан хөнжил
Гоёлын хуучин шаахай
Зам
Замчин
ЗАНГИСАГ ҮГ
АЛТАНХАН СҮЙХ
Уурхайн малтагчаас улсдаа цуутай зохиолчид олноор төрөн гарсан
Айраг шуугин шуугин иснэ Айлын бүсгүй дуулан дуулан өснө
Сүүлчийн удаа…
ХОГ ШҮҮРДВЭЛ ТООС БОСНО…
Шүлэг
Би сохорсон
Өмнөх үг ...
″Наран эцэг″

Найзууд

Nice oyunchimeg Anyka tuyazulaa aazaa altaa21 Jijgee buyantai dadido delger DESI Эрдмийн өргөө masha & medbed ERKHEMZO zaluu hoian27 jakina Love legion Luvsanvandan's blog mijiddorj Myagmartsetseg OYUNCHIMEG_M nandin.blog Обдоо Naagii-21 ХайРыГ ХайРЛа Muugi StarLight Taishir tseк tsetseg27 Tsevegee tsolmonavraL Uuganaa xvv bilegee_111 ulzii Цагаан хараацай Turbold setgeliin ganganaa Taivna