Нар өвөртөлсөн уул | |
Юу болох бол
Өнөөдөр 2014 оны 5-р сарын 27 ны өдөр. Яг энэ цаг үеийн үйл явдлыг харвал энэ бүх зүйл нэг том зүйлийн дохио болж байх шиг. Юу вэ. Монгол Улсын Үндсэн хуульд өөрчлөлт орж ерөнхийлөгчийн засаглалтай болно. Яагаад гэж үү. Энэ талаар сэтгэдэг нэг нь бичсэн байсан л даа "Бид дарангуйлагчтай болно" гэж. Гадаадад эдийн засгийн хямрал юу ч болоогүй байхад яагаад манайд гэнэт болов. Энэ бол зүгээр л бэлтгэл. Парламентын засаглалын бузар булайг 20 жил тэвчлээ. Одоо болоо гүйцээ. Бүтэхгүй байгаа бүх зүйл үүнтэй холбоотой. Тэнд сууж байгаа 76 бүр өөр өөрийн маш том амбицтай. Намынхаа үгэнд ор...
Төр засгийн үүрэг, хариуцлага гэж юм байх ёстой
Хаа холоос хоосон ветнамчууд ирээд ажил хийж сайхан амьдарч болоод байхад өөрсдөө залхуурч хэвтээд "талх таллаж авлаа", "нохойн хоолоор голоо зогоолоо" гэж төр засгаа зүхэж хэвтэж байвал ёстой заяа нь тэр ч юм уу даа
Төр засагт буруу өгөхгүй гэж ярьж байгаа хүмүүс тийм их гэгээрчээд байна уу? Эсвэл сохор дүлий юм уу? Эсвэл зүгээр л ингэж бөгс долоож хоолоо олж идэж байгаа хэрэг үү? Эдийн засгаа олигтой аваад явж чадахгүй байгаа төр засгийн бодлогын тусгал заримд нь хүндээр тусаж байгаа. Залхуурч хэвтсэндээ ч биш. Вьетнам Монголдоо ч байгаам биш гэдгийг ойлгомоор... Төр засаг бизнес зах зээл рүү ... Чиний тухай
Яагаад ч юм бэ би... . За за зүгээр л Би ер нь бусдаас өвөрмөц байхыг битүүхэндээ хүсдэг. Хүн болгон Приусыг сонирхдог бол би УАЗ 469 сонирхдог. Хүн болгон орон сууц сонирхдог бол би хашаа байшин сонирхдог. Хүн болгон баяжихийг хүсдэг бол би сэтгэл санаа тайван байвал баян байна гэж боддог. Би форм болсон нэг хэвийн гэрийн тавилгыг биш үндэсний, орчин үе, дунд үе гурвын хосолсон гэрийн тохижилтийг илүүд үздэг. Энэ бол миний л мэдрэмж.
ХҮн болгон өөрийн мэдрэмж, таашаал, хүсэл тэмүүлэлтэй. Даан ч бид цөөн төрлийн хэдхэн зүйлд өөрийн эрхгүй татагдчихдаг. Магадгүй халаасан дахь мөнгөнөөс... Бодол
Ажлаас гараад яг 4 сар болох нь. Эргэж ороход нээлттэй ч амьдралын шинэ хэв маяг, боловсрол чадвар, хувийн амьдралдаа санаа тавих цаг болчихож. Сүүлийн хэдэн жил тухайн салбараараа л дагнасан мэдлэгээр ажиллаж байсан маань намайг нийгэмд хөрвөх чадваргүй болгожээ. Гучин тав, дөч хүрсэн хойноо ийм байдалд орсноос ганц бие залуу байгаа дээрээ энэ эрсдлийг хийсэн нь дээр гэж үзсэн. Амьдрал үргэлж алдаа байсангүй. Юутай ч хөдөлмөрийнхөө хүчинд өнөөдөр сайхан хашаа байшинтай боллоо. Бүр хүссэж байсан газартаа. Энэ хаврын хийсэн ганц ажил нь хашаа байшин үзэж явах байлаа.
Өдрийг ихэнхдээ өө... eBay хакердуулж хэрэглэгчиддээ нууц үгээ солихыг зөвлөж байна
Алдарт худалдааны eBay интернэт хуудас өнөөдөр буюу Лхагва гарагийн өглөө сайтдаа хакердуулсан талаараа мэдээлэл оруулжээ. Хакерууд энэ оны 2-3 сарын үеэс тус сайтын мэдээллийн баазад нэвтэрсэн байна. Хакерууд хэрэглэгчдийн нэр, мэйл хаяг, нууц үг, төрсөн өдөр зэрэг мэдээлэлд халдсан бөгөөд төлбөрийн картын мэдээлэл зэрэг осолтой мэдээлэлд хараахан халдаагүй байна. Эдгээр төлбөртэй холбоотой мэдээлэл нь тусдаа мэдээллийн баазад хадгалагддаг байна.
Иймээс eBay сайт хэрэглэгчдээ нууц үгээ яаралтай солихыг санал болгож байгаа гэнэ. Та хэрэв интернэт худалдааны eBay сайтад бүртгэлтэй, ашиг... Өөрөө өөрийгөө
Ер нь л байнга шахам өөрийгөө ажигладаг л даа. Ямар ч байсан зөв л санагддаг. Урд нь бас янхан, гомо, хар тамхичин, архичин, Хятадуудыг гээд л хүмүүсийг үзэн яддаг ч гэх нь хаашаа юм ямар ч байсан их дургүй байсан юмдаг. Харин нэг л мэдэхэд тэдгээр хүмүүс хэн нэгэнд гай тариагүй бүгд л өөрсдийнхөө л амьдралаар амьдарч яваа бол дургүй байгаад үзэн ядах хэрэг алга гэж боддог болж. Хятадуудад дургүй байхаасаа илүүтэй хөрш том улс, бас нэг талаар мангас гэж үзээд тэдэнтэй, энэ улстай яаж харилцах ухаанаа л олж чадвал болох санагдана. Порно киноны жүжигчин, биеэ үнэлэгч бүсгүй, гомо залуу, Христосы...
Буддагийн сургаалиас (copy & paste)Өөрийгөө ялж сур. Өөрийгөө дийлж сурах нь 1000 тулаанд ялахаас илүү зүйл. Энэ бол жинхэнэ ялалт. Өөрийгөө ялна гэдэг нь оюун ухаан, бодол санаагаа захирч чаддаг болно гэсэн үг. Бодол санаа чинь далайн давалгаа шиг үсчиж байх ёсгүй. “ Би бодол санаагаа захирч чадахгүй байна. Толгойд янз янзын бодол аяндаа орж ирээд байна. “ гэж хэлэх гээд байна уу? Тэгвэл би хариулъя: “ Дээгүүр эргэлдээд байгаа шувууг та хориглож чадахгүй ч үүрийг нь холдуулчихаж дөнгөнө шүү дээ. “ Ая зүйтэй амьдарч сур. Ая зүй гаднаас тан руу ирэхгүй, дотроосоо эрж хай. Зүрхэндээ байдаг юмыг гаднаас хайх утгагүй биз...
Блог маань 6 нас хүрчихэж. Бичиж завдахгүй явсаар нэг мэдэхэд сар өнгөрчиж. Энэ 6 жилд юу эсэхийг бичихэв дээ. Сүүл рүүгээ блог руугаа зөвхөн бухимдалаа бичих гэж бичиж байгаа юм шиг санагдаад бичихээ байсан. Би өөрөө төгс биш. Хорвоо ч төгс биш. Дасан зохицож амьдарна уу гэхээс өөр яалтай билээ. Хэдэн жилийн өмнө админтай мэдээний блогын талаар санал солилцож байсан боловч яг бэлэн болоход нь би бараг хувьдаа ганц ч мэдээ хийгээгүй. Энэ жил юутай ч юм хийнэ дээ.
За ингээд блогынхондоо 2014 он, Модон морин жилийн мэнд хүргэе. Сэтгэл санаа, оюун бодол чинь саруул байг. ... Android үйлдлийн системтэй автомашинGoogle корпораци автомашин үйлдвэрлэгчид болох Audi, General Motors, Honda, Hyundai болон процессор, график хурдасгуур зэргийг үйлдвэрлэдэг Nvidia компаниудтай хамтран Android үйлдлийн системтэй компьютертай шинэ автомашинууд үйлдвэрлэхээр тохиролцжээ. Google корпораци болон автомашин үйлдвэрлэгчидтэй аль хэдийн гэрээнд гарын үсэг зурцгаасан бөгөөд Android үйлдлийн системтэй автомашины анхны загварууд энэ оны сүүлээр худалдаанд гарах юм байна. Дэлхий даяар хэрэглэгддэг ухаалаг гар утасны 80 хувь нь Android үйлдлийн системтэй ба шинээр үйлдвэрлэгдэх автомашинуудын удирдлагыг яг л компьютер ши... 2013 оны Америкийн хамгийн баян 15 компьютерын мэргэжилтэн
1. Bill Gates ($72,000,000,000 америк доллар)
Microsoft корпорацийн үндэслэгч, гүйцэтгэх захирал. Билл Гэйтс бол зөвхөн АНУ-аар зогсохгүй дэлхийн хамгийн баян хүн. Тэрээр 28 тэр бум америк долларыг зөвхөн хүмүүнлэгийн хандивт зориулсан ч түүнд цаана нь хангалттай их үлджээ. 2. Larry Ellison ($41,000,000,000 америк доллар) Эллисон 1977 онд мэдээллийн баазын Oracle компанийг үндэслэн байгуулсан ба компани түүнээс хойш өсөж томорсоор л байна. Тэр бол АНУ-д Билл Гэйтс, Варрен Буффет нарын дараа ордог 3 дах хамгийн баян хүн юм. 3. Jeff Bezos ($27,200,000,000 америк доллар) Ин... |
Миний талаар:Миний танилцуулга Бичлэгийн сан Найзууд Зургийн цомог ХолбоосуудЦэцэг оноогүй борооАйлгах аавтай Арслангийн зулзага Ангилалуудшүлгийн тухайМИНИЙ ШҮЛГҮҮД Хүүхдийн зохиолч Н Одонхүү Хүүхдийн зохиолч Ж Жаргалсайхан(8) Ган үзэг наадам Миний хүүхдийн шүлгүүд Урмаар өлгийдсөн цацал үг Эргэн дурсахын учир Клип Миний дууны үгс Үгийн оролдов Х Чулуунбаатар Л Ганзул Түүхийн улбаа домгийн мөрөөр И Мөнхбаяр Д Мандахсан А Шартолгой Ц Отгонжаргал Сүүлийн бичлэгүүдШүлэгЗүүд хучисан хөнжил Гоёлын хуучин шаахай Зам Замчин ЗАНГИСАГ ҮГ АЛТАНХАН СҮЙХ Уурхайн малтагчаас улсдаа цуутай зохиолчид олноор төрөн гарсан Айраг шуугин шуугин иснэ Айлын бүсгүй дуулан дуулан өснө Сүүлчийн удаа… ХОГ ШҮҮРДВЭЛ ТООС БОСНО… Шүлэг Би сохорсон Өмнөх үг ... ″Наран эцэг″ НайзуудNice oyunchimeg Anyka tuyazulaa aazaa altaa21 Jijgee buyantai dadido delger DESI Эрдмийн өргөө masha & medbed ERKHEMZO zaluu hoian27 jakina Love legion Luvsanvandan's blog mijiddorj Myagmartsetseg OYUNCHIMEG_M nandin.blog Обдоо Naagii-21 ХайРыГ ХайРЛа Muugi StarLight Taishir tseк tsetseg27 Tsevegee tsolmonavraL Uuganaa xvv bilegee_111 ulzii Цагаан хараацай Turbold setgeliin ganganaa Taivna |