Нар өвөртөлсөн уул | |
зүүд
Хунгийн далавч дэрвэн
rnНуурын мандал гялалзана rnХуучин аялгуу эгшиглэн rnУртын дуу шуранхайлна rnЦээлхэн яруу хоолойн уян ярууд биширч rnЗэгст нуурын хөвөөнөө алжаал тайлан суув rnТуяхан яруу бүжиглэх бүсгүйн биеийг биширч rnТухлан суух зуурханд толгой сэргэн цэлмэнэ ХэлээчДэлгэж тавьсан дэвтрийнхээ хуудас нэг бүрээр Дэвэрч булгилах сэтгэлийнхээ учиг бүрийг нээе Дээврээс нисэх тагтаанд захиа дайдгийн адилаар Дэвтрээр би чамдаа зүрхний үгсээ илгээе Итгэж чадахгүй эргэлзээ бүрийг арилгах гэж Энэ л дэвтэртээ үнэн үгсээ бичье Эвлэрч үерхэх хүсэл бүхнээ шивнэж Ийм л нэг дэвтрийг чиний зүг нисгэе Хайргүй юм бол намайг битгий өрөвд Хамаагүй ээ энэ дэвтэрт бас бич Хагацал дагуулах нулимстай үгс байсан ч Хайр шингээсэн зүрхний үг бүрээ Халтар дэвтэрт минь бичиж үлдээгээч Ханилж хоёул хамт байж чадахгүй байсан ч Хамтдаа энэ орчлонг хөтлөлцөн туулсан ч Хожмын нэг өдөр дэлг... Дэндүү хөөрхөн инээмсгэлэлийн төлөө Дэргэд нь байж хөгжөөж баймаар Урвайж гунисан хоолойг сонсохгүйн тулд Үргэлж дандаа хамгаалж явмаар Хайр гэрэлтсэн харцны төлөө Хамаг бүхнээ түүндээ зориулмаар Хамгийн хөөрхөн инээмсгэлэлийн төлөө Хажууд нь байж түшиж явмаар Уурлаж туних мөч бүхэнд нь Урдаас нь аргадаад инээмсгэлж баймаар Урсах нулимсыг харахгүйн тулд Уг сэтгэлээсээ үнэнч явмаар Бөмбөрч унах нулимс хэрэв дусвал Бүлээн хацрыг арчин аргадмаар Дандаа хөөхөн инээмсгэлэлийн төлөө Дардан замтай амьдралыг бүтээлцмээр Энхрий дулаахан харцны төлөө Энэ амьдралаа бүхлээр нь зориулмаар...
Ганц амьдрах амьдралд минь
Ганцхан олдсон эрдэнэс юм болохоор Гарыг нь атгаад тавьмааргүй Нэгэн насны амьдралд минь Нэг л учирсан эрдэнэ юм болохоор Нэхэж тэмцэлгүй орхиж чадахгүй нь Чамдаа би хайртай болохоор Чангаас тэврээд тавимааргүй Өөр хэнд ч өгөхгүйгээр Үхэн үхтлээ хайрламаар Бурханаас хайрласан амьдралд минь Будилах харанхуйд туссан гэрэл болохоор Бууж өгөхийг хүсэхгүй Харанхуйд бүдчих амьдралын замыг Хамран туссан гэрэл болохоор Хаанахын хэнд ч алдмааргүй Ханилж дэргэд чинь байж Хан хорвоог элээмээр ...Зүрх сэтгэлийг минь хулгайлж авчихаад Зүгээргүй бас дэвсэлдэг нь юу вэ Зугтаад нуугдаад мартъя гэхээр Зулгааж хойноос татах нь юу вэ Хэнд ч мэдэгдэлгүй хулгайлж авчихаад Хэнзхэн зүрхийг минь гишгэх нь юу вэ Хэрж хүлээд ганцаар үлдэе гэхээр Хэмэлж чангааж зовоох нь юу вэ.
Борхон зүрхийг гишгэх байсан бол Болзож юунд горьдлого төрүүлээ вэ Алагхан зүрхийг базах байсан бол Анхнаасаа юунд итгэл өгөө вэ Далдхан зүрхийг минь хатгах байсан юм бол Дан цамцтай гадаа юунд хүлээгээ вэ Онцолж сонгож чадахгүй байсан юм бол Оролдож юунд тоглоом болгоно вэ Хуучин түүндээ хайртай байсан юм б... Хамтдаа хэвтээд оддыг тоолмоор Харвасан нэгэнд нь хүслээ шивнэмээр Гараасаа барилцаад мөсөн дээр гулгамаар Гайхуулж онгирон чангаар инээмээр Сайн тэврүүлээд ардаа суулгаад Салхи татуулаад байктай хурдалмаар Дэр бүтээсэн үсийг илбэмээр Дэрлүүлж гараараа тэврэн нойрсуулмаар Сугдан хөтлөлцөн гудамжаар зугаалмаар Сууж цэцэрлэгт чамтайгаа үлдмээр Сэрүүн үдэш мөрөөр чинь тэвэрмээр Сэтгэлийн үгээ зүрхнээсээ шивнэмээр Ирээдүйн мөрөөдлөө хамтдаа хүүрнэмээр Ижилдан дасаад хун шувууд шиг баймаар...Тэвэр дүүрэн сарнай ямар гоё вэ Шилэн цонхны цаана анивчих гэрлүүд Шивнэлдэн анивалзах нь дэндүү уйтгартай Ширүүлж уурлаад тасарсан утасны дуу Шивж зүрхийг өвтгөж чихэнд бийб бийб Хорвоо ертөнц хов хоосон болоод Хотын гэрлүүд ч уйтгар гунигт автаад Хоол идээгүй ходоод дугараад Холын холд гараад гүймээр Хоолой мэдэн чанга хашгирмаар Хорьж дийлэхгүй нулимс зангирч Хошуу унжиж уйлаад авмаар Чимээгүй өрөөнд ханын цаг чаг чаг Чийгтэй агаар салхивчаар үлээх нь жиндүү Сэтгэлийн угаас хүйтэн мөс хайрч Сэрүү оргин жихүүдэс хүрч чичрэнэ...Юугаараа тэр намайг ингэж татна вэ Юпкээрээ юу нүдээрээ юу биеэрээ юу Хүнд байхгүйг түүнээс би эрж хайгаад олохгүй Хүсэл татах нэг зүйл түүнд л байдаг Хэн хэнээс илүү гэж хэлэхгүй ч гэлээ Хэтэрхий их татагдаад байх юм тэрэнд л Нүдээр хараад олохгүй тэр нэг зүйл юу юм бол Нууц бөгөөд өөр хэнд ч байхгүй тэр юу вэ Дэлхий ертөнцийн өөр хаанахын хэнд ч Дэндүү хүчтэй энэ зүйл байхгүй Дийлж намайг татах тэр нэгэн зүйл Дэлгэрч ургаад түүний л дотроос цацраад байна Хэрвээ тэр соронзон бол би төмөр байх Хэрвээ тэр чихэр бол би хэл байх Хэрвээ тэр нуур бол би хун байх Хэрвээ тэр цэцэг бол... Хэн нэгнээр орлуулж болохгүй нь Хэзээ ч бас мартаж чадахгүй нь Хэлсэн үгэнд нь гомдмоор байдаг ч Хэдий удалгүй тайвширч л орхих юм Орхиод мартаад холдоод явъя гэвч Огт гарахгүй бодолд минь байна Орлуулж нэгнээр мартая гэвч Ондоо хэнийг ч багтаах аргагүй нь Булгиж догдлох энэ зүрхний эзэн нь Бусдад зай үлдээгээгүй тэр л нэг охин.... |
Миний талаар:Миний танилцуулга Бичлэгийн сан Найзууд Зургийн цомог ХолбоосуудЦэцэг оноогүй борооАйлгах аавтай Арслангийн зулзага Ангилалуудшүлгийн тухайМИНИЙ ШҮЛГҮҮД Хүүхдийн зохиолч Н Одонхүү Хүүхдийн зохиолч Ж Жаргалсайхан(8) Ган үзэг наадам Миний хүүхдийн шүлгүүд Урмаар өлгийдсөн цацал үг Эргэн дурсахын учир Клип Миний дууны үгс Үгийн оролдов Х Чулуунбаатар Л Ганзул Түүхийн улбаа домгийн мөрөөр И Мөнхбаяр Д Мандахсан А Шартолгой Ц Отгонжаргал Сүүлийн бичлэгүүдШүлэгЗүүд хучисан хөнжил Гоёлын хуучин шаахай Зам Замчин ЗАНГИСАГ ҮГ АЛТАНХАН СҮЙХ Уурхайн малтагчаас улсдаа цуутай зохиолчид олноор төрөн гарсан Айраг шуугин шуугин иснэ Айлын бүсгүй дуулан дуулан өснө Сүүлчийн удаа… ХОГ ШҮҮРДВЭЛ ТООС БОСНО… Шүлэг Би сохорсон Өмнөх үг ... ″Наран эцэг″ НайзуудNice oyunchimeg Anyka tuyazulaa aazaa altaa21 Jijgee buyantai dadido delger DESI Эрдмийн өргөө masha & medbed ERKHEMZO zaluu hoian27 jakina Love legion Luvsanvandan's blog mijiddorj Myagmartsetseg OYUNCHIMEG_M nandin.blog Обдоо Naagii-21 ХайРыГ ХайРЛа Muugi StarLight Taishir tseк tsetseg27 Tsevegee tsolmonavraL Uuganaa xvv bilegee_111 ulzii Цагаан хараацай Turbold setgeliin ganganaa Taivna |