Нар өвөртөлсөн уул

малчид авсан зээлээ төлөх ёстой юу

Бичсэн: dadido
18:49 , 2009-02-06 .. 2 сэтгэгдлүүд .. Холбоос
     Ойрын үед сонин сэтгүүл эргүүлж, нэтээр хэсэхээр "малчид өрөнд орж байна. ноолуурын үнэ буурч авсан зээлээ төлж чадахгүй болсон" гэх мэдээлэл хаа сайгүй.   Сүүлдээ малчид нь одоо нөгөө ХААН банкаа муулаад л нэг хонь үхрийг маш багаар үнэлдэг энэ тэр гээ л.  Малчид хөдөө хөхөрч гадаа гандаж байж энэ хэдэн малыг чинь малладаг ч гэх шиг.  Хүний юм маллаад байгаа юм уу бүү мэд.  Тэднийг ХААН банктай гэрээ байгуулахыг хэн ч албадаагүй.  Өөрсдөө бид нар үүрээд гарна, төлнө гэж л гэрээгээ мутарласан байх.  Хэрэв тийм бол хүчин төгөлдөр бус болгуулах үндэслэлээ олоод шүүхэд өгөөч дээ.  Хаа газар ...


Нүдээ аниад л...

Бичсэн: xvv
11:21 , 2009-02-06 .. Бичигдсэн: Шүлгүүд .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос
Ж.Батцэцэг

Нүдээ аниад
Аниад л
Ертөнц гэдэг чимээнээс
Зууртаа тасаръя
Гэрэл харанхуйг
Үл ялгахын тулд
Гэнэ сэрэггүй амьдралыг
Түр мартахын тулд
Алган дээрээ байгаа бүгдээсээ
Агшин зуур салахын тулд
Аяа, бас үнэ цэнэтэйг нь мэдрээд
Амиа тавьж хоргодохын тулд
Нүдээ анья

Сормуусаараа нүдээ хучаад
Сох амьдралыг орхиод
Сайн муу хоёр дэнсний
Сайн нь байх гэж
Санаархах
Шунаг сэтгэлээ мартъя
Харцаа нээхээр
Халуун их дуу чимээ
Сайхан муухай
Саваагүй дурсамжууд
Таних танихгүй зүс царай
Таатай таагүй үзэгдлүүд
Холилдон
Хорвоогоор нэг холхино
Ичмээр, огт ичмээрийг
Харахыг...


Хэнийг ч би хүлээхгүй..

Бичсэн: xvv
11:21 , 2009-02-06 .. Бичигдсэн: Шүлгүүд .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос
Н.Оюун-Эрдэнэ

Янагийн халуунд мансууран, ялдамхан инээмсэглэн суухдаан
Ямар азаар учраа вэ гэж яавч би бодохгүй
Хатуухан дарсны баланд хоёр нүдээн сүүмийлгэчихээд
Халаасандаан гараа хийгээд, ханцуйвчнаас чинь би дугтрахгүй
Бодол болон гунихарч, борхон зүрхээнч эгшээхгүй
Болзоот амраг минь гэж би чамайг хүлээхгүй ээ

Надад итгээрэй гэж найздаан би хэлэхгүй
Нэгэн насны андуудаа гэж, наалинхайтаж би дуугарахгүй
Хамгийн нандин үгсээн харамгүй би чулуудах ч
Хариу нэхэж чамаас халуун итгэлийг хүсэхгүй
Надтай хуваалцсан зовлон бүрд нулимсаан би дуслуулах ч
Намайг мартсан жаргалыг чинь...


Чамтайгаа л хамт...

Бичсэн: xvv
10:40 , 2009-02-06 .. Бичигдсэн: Хайрын шүлгүүд .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос
Хайрах жаврыг ч үл тоон
Хацраа улайлган алхмаар
Бужигнан буух цасан ширхгээр гоёод
Бүжиглэн, эргэлдэн, хөтлөлцөн гулгамаар

Шороо шуурах хаврын өдөр
Шоолон биенээ эгдүүлэн тогломоор
Үс арзайж халтар царайлсан ч
Үгсээ шивнэн хамтдаа зогсмоор

Зуны бороонд чичрээд зогсохдоо
Зузаан цув шиг биенээ халхалмаар
Тэнгэрийн эрхэс оддод шивнэн
Тэртээ ирээдүйгээ мөрөөдөн хүсмээр

Шарлан унах навчсыг гишгэлэн
Санаа алдан хамт гунигламаар
Шүүдэр унасан талын үзэсгэлэнг
Шүлэглэхийг сонсоод хажууд нь суумаар...

2009.2
...


шилэн бөмбөлөг

Бичсэн: xvv
10:26 , 2009-02-06 .. Бичигдсэн: Хайрын шүлгүүд .. 2 сэтгэгдлүүд .. Холбоос
Хайр хэмээх шилэн бөмбөлөг
Хагас нь минийх тал нь чинийх
Хамтдаа байвал хагарахгүй гялалзана
Хагацвал хайлан уусна
Өрөөсөн тал нь сэвтэхэд
Өнгө алдан гундана
Хайр гэдэг шилэн бөмбөлөг
Хагас нь минийх тал нь чинийх...

2009.2



тэвчээрэн тулгуур

Бичсэн: xvv
23:14 , 2009-02-04 .. Бичигдсэн: Бодрол .. 17 сэтгэгдлүүд .. Холбоос
Үргэлжлэл...
Итгэл бичлэгийг уншсан найз маань "хайргүйгээр итгэл дээр л амьдрал тогтож, итгэлцээд л амьдарч болно гэж үү" гэсэн зурвас үлдээжээ.
Би тэгж бодогдохоор биччихсэн байж магадгүй юм. Bayasum андын хэлж байснаар амьдрал үнэхээр олон зүйл дээр тогтдог байх...

Амьдрал гэж яриад байгаа маань мэдээж зүгээр нэг өдөр хоногийг өнгөрөөхийг хэлээгүй гэдгийг ойлгож байгаа байхаа. Тэгэхээр амьдрал юу, юу, юун дээр тогтож байж унахгүй, хазайхгүй тогтдог юм бол? Ер нь физикийн онолоор бол хамгийн багадаа 3 тулгууртай байхад хамгийн тогтвортой гэдэг... хэт олон болчихвол бас л нүсэр хүнд болн...


гэвч...

Бичсэн: xvv
22:55 , 2009-02-04 .. Бичигдсэн: Хайрын шүлгүүд .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос
Өөр нэгэнтэй учраад мартсан нь үнэн
Өр зүрхнээсээ арчсан нь үнэн
Үгүйлж шаналахаас залхсан нь үнэн
Үлдэн сэтгэлээсээ хөөсөн нь үнэн
Гэвч,
Таарвал би чамдаа дахиад дурлана
Давтагдана бүх зүйл эхнээсээ
Далавч ургаад холын холд нисэж одно
Дарсанд согтон мансуурч солиорох л биз
Гэвч,
Харамсдаггүй би, харамсахгүй сүүлд ч
Хаягдаад үлдсэн ч, орхиод явсан ч
Хараад л үлдэнэ, мөрөөдөөд л хоцроно
Хайрандаа өлгийдөн залбираад л зогсоно
Гэвч,
Маргааш амьдралын зам дахин огтлолцвол
Магадгүй нүдэнд чинь би өөрөөр харагдвал
Зүрх сэтгэлүүд холбогдон хөтлөлцвөл
Зүлгэн дээр гэрээн бариад амьдра...


анья...

Бичсэн: xvv
22:55 , 2009-02-04 .. Бичигдсэн: Хайрын шүлгүүд .. 1 сэтгэгдлүүд .. Холбоос
Холын холд тэнэн одох бодлоо яалтай
Хонгор түүнийг бодож болохгүй хорвоог яалтай
Хорих тусам зөрүүдлэн цовхчих зүрхээ яалтай
Хослож чадахгүй тавиландаа гомдох сэтгэлээ яалтай...

Нийлж чадаагүй нь зовлон гээд уйлаад ч яахав
Нимгэлж дундлана гээд уугаад ч яахав
Зүрх сэтгэлдээ хайрлан жаргах боломж нь байхад
Зүгээр л бодолдоо тэврээд инээмсгэлээд алхая...

Би тэрлүүлж цовдлуулсан зовлонт биш
Бие нь шархалсан өвчтөн биш
Битүү шаналж уйлагнахаа болино
Бирд сэтгэлээр шунахаа тэвчинэ...

Чишш чимээгүй...

Үгээ залгиад, нүдээ анья
Өнөөдрөөс эхлээд би зүгээр л залбирна
Өөрийнхөө шун...


Унагахгүй...

Бичсэн: xvv
16:01 , 2009-02-04 .. Бичигдсэн: Хайрын шүлгүүд .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос
Гараас минь атга би унагаахгүй
Гарч ирээд үнсээд явсан ч би уйлахгүй
Чанга зуур битгий алдаарай
Чамайг би ямар ч байсан гаргах болно

Зүгээр л би мөчир байж ч чадна
Зүүгдэж бариад гараарай
Зөрж гараад орхиод одсон ч болно
Зөөлөн гарыг чинь дурсаад ургаад л үлдэх болно

Ямартай ч хөтөл намайг
Явмаар бол хамтдаа гулгасан ч болно
Амьдрал хэмээх мөсөн талбай дээр
Аль алиныгаа түшээд эргэлдсэн ч болох...

2009.1
...


Хэдэн мөр

Бичсэн: xvv
15:55 , 2009-02-04 .. Бичигдсэн: Хайрын шүлгүүд .. 2 сэтгэгдлүүд .. Холбоос
...Өөдгүй бэртэгчин сэтгэлийнхээ хүслээр
Өөрийн чинь хажууд л байгаад баймаар
Өр зүрхэнд чинь байр эзэлчихээд
Өнгөнд чинь гэрэлтэх саран баймаар...



...Улайгаад инээмсэглэхдээ ч
Уйтгарлаад бодлогошрохдоо ч
Уурлаад урвайхдаа ч
Миний зүрхэнд сийлбэр хийх
Мэс атгасан сийлбэрч бүсгүй
"Хайр" хэмээх бүтээлийг урлана
Харин тэгэхдээ инээмсэглэлээрээ
Хамгаас сайхныг сийлдэг нь болохоор
Хацар нь ягааран мишээхийг нь
Харж догдлохын тулд л би
Хажууд нь алхаж түшмээр
Хамаг байдгаараа алиалмаар...



Зөвхөн түүний л алиалагч болмоор...

Миний дотор бүгчим байна
...


{ Сүүлийн хуудас } { 239 -р хуудас Нийт хуудасны тоо: 306 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд

Цэцэг оноогүй бороо
Айлгах аавтай Арслангийн зулзага

Ангилалууд

шүлгийн тухай
МИНИЙ ШҮЛГҮҮД
Хүүхдийн зохиолч Н Одонхүү
Хүүхдийн зохиолч Ж Жаргалсайхан(8)
Ган үзэг наадам
Миний хүүхдийн шүлгүүд
Урмаар өлгийдсөн цацал үг
Эргэн дурсахын учир
Клип
Миний дууны үгс
Үгийн оролдов
Х Чулуунбаатар
Л Ганзул
Түүхийн улбаа домгийн мөрөөр
И Мөнхбаяр
Д Мандахсан
А Шартолгой
Ц Отгонжаргал

Сүүлийн бичлэгүүд

Шүлэг
Зүүд хучисан хөнжил
Гоёлын хуучин шаахай
Зам
Замчин
ЗАНГИСАГ ҮГ
АЛТАНХАН СҮЙХ
Уурхайн малтагчаас улсдаа цуутай зохиолчид олноор төрөн гарсан
Айраг шуугин шуугин иснэ Айлын бүсгүй дуулан дуулан өснө
Сүүлчийн удаа…
ХОГ ШҮҮРДВЭЛ ТООС БОСНО…
Шүлэг
Би сохорсон
Өмнөх үг ...
″Наран эцэг″

Найзууд

Nice oyunchimeg Anyka tuyazulaa aazaa altaa21 Jijgee buyantai dadido delger DESI Эрдмийн өргөө masha & medbed ERKHEMZO zaluu hoian27 jakina Love legion Luvsanvandan's blog mijiddorj Myagmartsetseg OYUNCHIMEG_M nandin.blog Обдоо Naagii-21 ХайРыГ ХайРЛа Muugi StarLight Taishir tseк tsetseg27 Tsevegee tsolmonavraL Uuganaa xvv bilegee_111 ulzii Цагаан хараацай Turbold setgeliin ganganaa Taivna