Нар өвөртөлсөн уул | |
|
Бурхан минь надад зориг хүч хайрлаач
Бүүр түүнийгээ ховсдох далдын хүч өгөөч Бие биенээ сохортол ховсдоод Бидэрч биш туучаад өнгөрөхсөн амьдралыг Бурхан минь надад хүч өгөөч... Бодох сөхөө, завгүй хорвоо дээр Бор гөлөг шиг сүүлээ шарвалзуулан амьдрах Боолын хүслээс сэтгэлийг минь чөлөөлж Босоод алхах хүч өгөөч... Толгой эргээд л...
Миний бүр толгой эргэчихлээ. Аль нь зөв юм бэ? Ядаж ярьж байгаа зүйлс, гаргаад байгаа баримтууд нь зөрөөд байх юм. Бас бодоод байсан чинь Төгс буянт зурхайд нь ч итгэл алдраад явчихлаа. Энэ талаар санал бодлоо хуваалцаач андуудаа. Үүнийг уншсан нээрээ л тийм юм байна гэж бодогдлоо:
http://h-turuu.blogspot.com/2009/01/blog-post_4654.html http://bayasa.blogspot.com/2008/11/blog-post_1379.html Тэр Дашцэрэн энэ тэр нь дүүрч, хэдийд шинэллээ ч гэсэн муу болчихно гэж ч юу байхав... Гэхдээ сонирхоод үзсэн чинь учир нь олдохоо болив. Цагаан сарыг бар сард болгож өөрчилсөн нь яг хэзээ юм бол оо... Монголчуудын одон орны мэдлэгийн тухайд
Монгол ардын мэдлэгийн бичмэл уламжлал маш эртний түүхтэй болохыг Монгол судлаачид нотолсон байна. Архангай аймгийн Чулуут голын хөндийн хадан дээрх тэнгэрийн эрхсүүдийн зураг 5000 жилийн өмнө дүрслэгджээ. Монголын эртний аймаг Тоба нар арван хоёр сар, өдөр өдрөөр хуваасан цаг тооны бичигтэй, Кидан нар бумаар тоологдох нөөц бүхий номын сантай байжээ. Монголчууд 1600-гаад жилийн түүх бүхий өөрийн бичиг үсэгтэй бөгөөд Европт ном хэвлэхээс 200 гаруй жилийн өмнө судар ном хэвлэж эхэлжээ. Монголын анхны дээд сургууль 1271 онд, анхны шинжлэх ухааны академи 1275 онд нээгджээ. Манай ард түмэн өвөг дээ...
Монголчуудын тооны ухааны мэдлэгийн тухайд
Одоогоос 2000 жилийн өмнө буюу Хүннүгийн үеэс математикийн ухааныг барилга байгууламж, суваг шуудуу татах, батлан хамгаалах зорилго болон цаг тооны бичиг зохиох, од гарагийн байршлыг тооцоолох, өдөр шөнийн үргэлжлэх хугацаа, нар сарны ургах, шингэх цаг хугацаа, жилийн дөрвөн улирал нар сарны хиртэлт зэрэгт ашиглаж байжээ. Эртний Монголын математикийн хөгжлийн түүхийг , гэж хоёр үндсэн хэсэг болгон хувааж үздэг. Ардын аман математикт тооллын систем, бүхэл бутархай, эерэг, сөрөг тооны нэр томъёо, орон түүхийн ба хошин уран таавар, логик бодлогууд орно. Монголчууд гэгч олон оронтой тооны талаар...
Гоё үг байна гэж тунгаав...
За нэг үг таалагдаад мартаагүй дээрээ бага зэрэг өөрийнхөөрөө болгоод тэмдэглэж авахаар шийдлээ...
...Steve Jobs-ийн нөгөө хэлдэгээр "Хүн бүх юмыг урьдчилан харж тооцоолох боломжгүй. Нарийвчилж бодолгүйгээр хийж эхлээд асуудлаа дайраад шийдээд явах хэрэгтэй. Гол нь хийж үзээд яваад байхад үр дүн нь хэрэглэгдээд л яваад байна. Заавал оновчтой замыг туулах шаардлагагүй гол нь урагшлах хэрэгтэй." Шинээр хийнэ гэдэг шал дэмий дэмий. Сайжруулаад явсан нь дээр. "Бүгдийг нарийвчилж харах гэдэг учиргүй ухаантай хүмүүс юу ч хийхгүй яриад суугаад байдаг" гэж үг байдаг... За нэг ийм үг сая нэг... Би хэн бэ?
За би болбоос эрэлчин билээ. Би аз жаргал, алт мөнгө хайгч биш зүгээр л өөрийгөө хайгч. Хайсаар л явна, олддоггүй ээ. Хаясан юм аа хайж байгаа биш зүгээр л хаа нэг газар би байх ёстой гээд, тэр "би" гээчийг л олохоор хайгаад явна. Үнэндээ тэр нөхөр олдох магадлал ч тун бага л даа...
Р.Чойном гуайн Жаргал зовлон шүлэг нээрээ үнэхээр ямар их зүйлийг багтаачихсан юм бэ... Хатмал цөлд явахад хар ус амттай Харанхуй шөнийн дунд өнчин зул гэрэлтэй Жаргал ховор цагт жаргалын бага нь амттай Хэт элбэг жаргал дунд хэсэгхэн зовлон бас амттай Ингэхэд ер нь жаргал гэж Илэрхийлж юуг хэлдэг ... Орон бүхний монголчууд нэгдэхтүн
Саяхан дэлхийн еврейн конгрессын вэбээр орлоо. Еврейчүүд бие биетэйгээ байнга холбоотой байдаг хүмүүс бололтой. Дэлхий хаана хэн гэдэг еврей байгааг тэд бүгдийг нь мэддэг бүртгэдэг бололтой. Хятад хүний толгой дээр нар жаргадаггүй гэдэг. Гэтэл еврей хүн ч бас адил юм. За ер нь монголчууд ч гэсэн. Хаа газар амьдарч байгаа хятадууд хятад иргэдийн холбоо байгуулсан байх юм. Австрид нэг хятад айлчлахад тэр хүнийг элчин сайд, хятад иргэдийн тэргүүн хоёр нь угтаж авч байх жишээтэй. Хятадын өнөөгийн хөгжлийн эх үндэс нь гадаадад байгаа хятад иргэд. Тэд бүх л технологи ололтыг хятад руугаа зө...
Хайрын чинь нандин үгс өөр хүнд болохоор
Хаяад явчихмаар ч юм шиг, энэ бүхнийг Хацар ягаахан инээмсэглэлийг харах гэж Хамаг байдгаараа тэмцэн хоргодмоор, амьдралд Уяхан сэтгэл чинь надад биш болохоор Уйдах юм даа эндээс заримдаа Уужим хорвоо дээр л хамт байгаа гээд Ухаандаа төсөөлөөд л явбал л жаргалтай юу... Ойрхон байгаа гэж мэдрэхэд л таатай Олж холоос харвал л жаргалтай Зүүдэнд хааяахан ирэхэд үүрд ч сэрмээргүй Зүгээр л чиний тухай бодон гиеүрэхдээ ч дуртай... ... ... амлахгүй
Хаврын цэцгэнд дурлах эрвээхэйнүүд шиг
Хайрт минь чамайг тойрон залуус эргэлддэг Өнгийн цэцэгст тэмүүлдэг шиг Өөрөө би ч тэдний л нэг Талын цэцэгс олон Таалагдах нь ч бас зөндөө Үнэнч байна гэж амлахгүй Өөрөө чи л баландаа мансууруул Үхэн үхтэл минь дэргэдээ согтоо Өөр тийш нь бүү нисгээрэй... Сайхан шинэлээрэй :-)Идээ ундаа элбэг, хотол олноороо сар шинэдээ сайхан шинэлээрэй Ирж буй шинэ ондоо элгээрээ энх амгалан, төрлөөрөө төвшин амгалан, эрүүл энх од хийморьтой байж ихийг бүтээж жарган суухыг хүсэн ерөөе! |
Миний талаар:Миний танилцуулга Бичлэгийн сан Найзууд Зургийн цомог ХолбоосуудЦэцэг оноогүй борооАйлгах аавтай Арслангийн зулзага Ангилалуудшүлгийн тухайМИНИЙ ШҮЛГҮҮД Хүүхдийн зохиолч Н Одонхүү Хүүхдийн зохиолч Ж Жаргалсайхан(8) Ган үзэг наадам Миний хүүхдийн шүлгүүд Урмаар өлгийдсөн цацал үг Эргэн дурсахын учир Клип Миний дууны үгс Үгийн оролдов Х Чулуунбаатар Л Ганзул Түүхийн улбаа домгийн мөрөөр И Мөнхбаяр Д Мандахсан А Шартолгой Ц Отгонжаргал Сүүлийн бичлэгүүдШүлэгЗүүд хучисан хөнжил Гоёлын хуучин шаахай Зам Замчин ЗАНГИСАГ ҮГ АЛТАНХАН СҮЙХ Уурхайн малтагчаас улсдаа цуутай зохиолчид олноор төрөн гарсан Айраг шуугин шуугин иснэ Айлын бүсгүй дуулан дуулан өснө Сүүлчийн удаа… ХОГ ШҮҮРДВЭЛ ТООС БОСНО… Шүлэг Би сохорсон Өмнөх үг ... ″Наран эцэг″ НайзуудNice oyunchimeg Anyka tuyazulaa aazaa altaa21 Jijgee buyantai dadido delger DESI Эрдмийн өргөө masha & medbed ERKHEMZO zaluu hoian27 jakina Love legion Luvsanvandan's blog mijiddorj Myagmartsetseg OYUNCHIMEG_M nandin.blog Обдоо Naagii-21 ХайРыГ ХайРЛа Muugi StarLight Taishir tseк tsetseg27 Tsevegee tsolmonavraL Uuganaa xvv bilegee_111 ulzii Цагаан хараацай Turbold setgeliin ganganaa Taivna |