Нар өвөртөлсөн уул

男はつらいよ

Бичсэн: xvv
01:32 , 2018-02-14 .. Бичигдсэн: Бодрол .. 0 сэтгэгдлүүд .. 74 trackbacks .. Холбоос

28年間の日本の発展も見ながら48作を見ました。何回か涙が出てきましたし美人の女優さんたちに惚れながら・・・バレンタインデーに、一人酒飲みながら、朝仕事早いのに終わりまでみてしまいました・・・何というか感動しましたし、人生の勉強にもなったと思います。

1969-1997 оны хооронд 28 жилийн хугацаанд хийгдсэн 48 анги киноны сүүлийн ангийг хундага сархадтай, нүд чийглэг байдалтайгаар үзэж дуусгав... Жүжигчин бүсгүйчүүдэд хэдэн ч удаа дурлав даа... Маргааш өглөө эрт ажилтай байж... гэхдээ харамсахгүй байна өө. Миний хувьд үнэхээр гайхалтай сонгодог бүтээл. Кино гэж, видео бичлэг гэж ямар гайхалтай юм бэ... Хүний амьдрал гэх мэт...

今のこの感情をいつまでも覚えて置きたい、忘れたくない、いつまでもおもいだしたいな・・・なんか生きていてよかったという感じだね。ただの映画がこんなにも強く感動させるなんて今までは...



Гучин нас

Бичсэн: dadido
22:17 , 2017-12-08 .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос
Нэг л мэдэхэд гуч хүрчихэж 
Нэрийг нь мэдэхгүй ч зүсийг нь мэдэх бүсгүйчүүд ээж болчихож
Ууж, идэж, унтаж хэвтэж 
Ухаан сууж амжаагүй байтал гуч хүрчихэж
Нартын амьдралыг мөнх үү гэтэл 
Насны эхэнд  нандин сайхан анд минь буцчихлаа.
Бялуурам сайхнаар амьдралыг төсөөлж 
Бал бурмын дурлалыг хүсч 
Баян тансаг амьдралыг мөрөөдөж явсан 
Балчир гэнэхэн насны бодлууд минь
Бодлын тэртээх алсад замхарчээ.
Тэр гээд хэлчихэж болдоггүй
Тийм нэгэн насыг гуч гэдэг юм уу  
Алдаа, оноогоо өөртөө шингээж 
Ахуй ажилдаа захирагдан амьдардаг 
Залуу ч биш, хөгшин ч биш 
Зуугуул энэ насыг гуч гэдэг юм биш үү.
Бадрангуй их хүслээ до...


Үнэ цэн

Бичсэн: xvv
01:12 , 2017-06-15 .. Бичигдсэн: Уншуулмаар .. 0 сэтгэгдлүүд .. 56 trackbacks .. Холбоос
Өдөрт 50 копейкны шан харамж авдаг зарц эзэн дээрээ ирж
rn
rn-Та яагаад Иванд өдөрт 5 рубль харин надад 50 хан копейк төлдөг юм бэ? Хэмээн гомдоллож гэнэ. Тэгтэл эзэн
rn-Чи энэ гадаа юун тэрэг зогсоод байгааг мэдээд ирээч гэв. Зарц ч хурдан гүйн гарч ирээд
rn-Эзэнтээн өвс ачсан тэрэг зогсож байна гэлээ. Эзэн,
rn- Хэзээ хадсан өвс юм болдоо? Чи нэг мэдээд ирээч гэв. Зарц ч дахин гүйн гарч ирээд
rn-Энэ зун хадсан өвс гэнэ ээ гэжээ. Эзэн,
rn- Өвсөө зарах юм болов уу? Хэмээн дахин асуулт тавихад зарц мөн л хурдан шаламгай гүйн гарч одов.
rn-Эзэнтээн, тэр өвсийг зарна гэж байна. Эзэн инээмсэглэн
rn-Тэгээд х...


Миний ээж

Бичсэн: xvv
21:11 , 2017-05-12 .. Бичигдсэн: Дууны үгс .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос
Алтан дэлхийд үрийн бүүвэйтэй хамт заяасан
Ангир уургаа шимүүлэн өсгөх буянтай төрсөн
Атар хээрийн анхилуун цэцэгсийн үнэр шингэсэн
Алиа хөөрхөн үрийнхээ дуунд сэтгэл баяссан

Залуу ч явсан, сайхан ч явсан миний ээжий
Зон олныхоо хайрыг татсан миний ээжий

Уудам дэлхийд үрийн бүүвэйтэй хамт төрсөн
Ураг төрлийн ариун холбоог чандмань болгосон
Ухаан бодлын болор тунгалаг хайраа ивээсэн
Уудам орчлонгийн наран дор үрээ бүүвэйлсэн

Залуу ч явсан, сайхан ч явсан миний ээжий
Зон олныхоо хайрыг татсан миний ээжий

Энэхэн дэлхийд нэгэн бэрхийг биеэрээ туулсан
Эргэж олдохгүй нэгэн амьдра...


Хэрэв та ямар нэг зүйлд сэтгэл дундуур байдаг бол үүнийг уншаад үзээрэй

Бичсэн: xvv
21:33 , 2017-04-21 .. Бичигдсэн: Уншуулмаар .. 1 сэтгэгдлүүд .. 42 trackbacks .. Холбоос
Нэг блог дээр хүмүүсийн гомдол, сэтгэл дундуур байдлыг уншаад бодсон сэтгэгдлээ бичсэнээсээ зарим хэсгийг нь аваад блог нийтлэл болгоод биччихлээ.


"Хүнээр хайрлуулах" гэдэг хүсэл нь хүнийг өөрийг нь жаргалгүй болгодог. Хүн би заавал авах ёстой ч юмуу, ямар нэг зүйлийг дутуу гэж бодсоноороо жаргалгүй болж хувирдаг.

Магадгүй чиний бодлоор улс орон чинь АНУ, Япон шиг хөгжил өндөртэй, удирдагчид нь авилга авдаггүй шударга, банкнууд нь хүү багатай, ажил чинь цалин өндөртэй бүх зүйл нь сайхан байх ёстой. Эсвэл найз залуу, эсвэл бүсгүй чинь чамайг бүхнээс илүү хайрлаж, халамжлах ёстой. Эсвэл хайрта...


Танд маш хэрэгтэй, заавал уншаарай!

Бичсэн: xvv
14:35 , 2017-03-30 .. Бичигдсэн: Уншуулмаар .. 0 сэтгэгдлүүд .. 46 trackbacks .. Холбоос
2.5 минутын бичлэгэнд маш чухал зүйлийг шинжлэх ухааны үндэслэлтэй үнэхээр ойлгомжтой тайлбарлаад өгчихөж. Англи хэлтэй хүмүүс нь шууд үзээрэй. Монголоор доор орчуулахыг хичээлээ.



Унтахынхаа өмнө дэлгэц хардаг бол таны нойр хүрэхгүй байх нь ээ. Яагаад гэхээр дэлгэцнээс ялгарах гэрлийн фотонууд хүний нүдээр дамжуулан тархийг сэрүүн бай, унтах болоогүй гэсэн мессежийг өгч тархины мелатонин хэмээх нойр хүргэж унтуулдаг дааврыг ялгаруулахгүй дарангуйлснаар сэрүүн байлгаад байдаг юм байна.
Үүнээс болж оройтож унтаад өглөө эрт босохоор хангалттай унтаж чаддаггүй.


Насанд хүрсэн бараг бүх хүн 7-9 цаг за...


Дурсамж яриа 2

Бичсэн: xvv
23:43 , 2017-03-27 .. Бичигдсэн: Бодрол .. 0 сэтгэгдлүүд .. 42 trackbacks .. Холбоос
...Гадаад явдлын яамны сайд байсан Аварзэд гэж хүн байсан. Цэдэнбал даргатай Оросод газраа өгөхгүй, би үр хойчийнхоо өмнө тийм юм хийж чадахгүй гэж анх зөрж муудаад, гарын үсэг бичиг цаасан дээр нь зураагүй юм гэдэг. Тэгээд тэр өдрөө гэртээ ирэхэд нь улсаас өгсөн бүх тавилга юмыг хурааж аваад, утсыг нь хүртэл таслаад явсан байсан гэж аавтай ярьж байхад нь би хүүхэд байхдаа сонсож байсан.

Удалгүй Албани руу элчин сайдаар явуулахад нь тэнд дайнтай байсан болохоор нь нутагтаа үхнэ гээд хаяад ирсэн гэдэг. Бас их хөгжилтэй хүн.

Ирэхээр нь нутаг руу нь (Говь-Алтайн Цогт сум) цөлөөд манай сума...


Дурсамж яриа

Бичсэн: xvv
22:38 , 2017-03-27 .. Бичигдсэн: Бодрол .. 0 сэтгэгдлүүд .. 37 trackbacks .. Холбоос
-Халтар манан хөөрөг гээд энэ их гоё дуу шүү.
-Таны нөгөө алддаг хөөрөг чинь халтар мана байсан билүү.
-Тийм жинхэнэ л халтар мана байсан. Нутагт байхад 5 үе дамжсан хөөрөг гээд 400 төгрөг билүү нэлээд хэдэн төгрөгтэй надад Намгаррэгзэн гээд миний нагац ах болох хүн өгч байсан. Яаж нагац болдгийг нь сайн мэддэггүй, нагац болох хүн гэдэг. Ганц охинтой байсан. Намайг очиход нэлээн бие нь тааруу охиноороо даалин шинээр хийлгээд миний халтар хөөрөгний эзэн ирлээ гээд өгч байсан юм.

Нэлээн сүүлд аавыг өнгөрдгийн өмнөхөн Эрдэнэ сум орчмын айлуудаар ажлаар явж байгаад ганц өвгөн байсан орхиод буцаад оч...


寄生獣 セイの格率 - Kiseijuu: Sei no Kakuritsu

Бичсэн: xvv
16:11 , 2017-03-07 .. Бичигдсэн: Чөлөөт цаг .. 0 сэтгэгдлүүд .. 28 trackbacks .. Холбоос
Энэ Анимэ үнэхээр сонирхолтой, зэвүүн хийсэн анимэ байна. Философилог. Эхэндээ бага зэрэг эвгүй аймшгийн ч гэмээр эхэлдэг ч үйл явдал нь үнэхээр сонирхолтой, бас утга, үзэл санаа нь их дажгүй. Бас хүнд юм бодогдуулахаар юм.

Type: Fall 2014 Anime

Plot Summary: The 17-year-old Izumi Shinichi lives with his mother and father in a quiet neighborhood in Tokyo. One night, worm-like aliens called Parasytes invade Earth, taking over the brains of human hosts by entering through their ears or noses. One Parasytes attempts to crawl into Shinichi's ear while he sleeps, but fa...



ХҮҮХДЭЭ ТОМ БОЛОХООС ӨМНӨ ҮЛДЭЭХ 35 ДУРСАМЖ

Бичсэн: xvv
23:20 , 2017-03-05 .. Бичигдсэн: Хүмүүжил .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос


1. Номын санд хамтдаа оч – хүүхдэд ээ ном сонгож өг

2. Хамтдаа нарийн боов хий

3. Хамтдаа Легогоор хүүхдийнхээ мөрөөдлийн байшинг барь

4. Гарандаа будаг түрхэж, том ватум цаасан дээр гараараа зураг зур

5. Сайн найзыг нь гэртээ урьж, хамтдаа тогло

6. Хамтдаа усан бассейнд яв

7. Том өрөөнийхөө хивсэн дээр пикник хий

8. Хүүхэдтэйгээ бүтэн өдөржин музейгээр зугаал

9. Хамтдаа аавд нь захидал бич

10. Хамтдаа ролликоор гулгаж, дугуйн дээр сундалж яв

11. Яагаад таны хүүхэд онцгой талаар ярьж өг

12. Боломжтой бол хүүхдээ нэг өдөр ажил дээрээ дагуулж очоод, юу хийдгээ, яагаад өөрийнхөө мөрөөдлийн төлөө зүтгэх нь ч...


{ Сүүлийн хуудас } { 19 -р хуудас Нийт хуудасны тоо: 306 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд

Цэцэг оноогүй бороо
Айлгах аавтай Арслангийн зулзага

Ангилалууд

шүлгийн тухай
МИНИЙ ШҮЛГҮҮД
Хүүхдийн зохиолч Н Одонхүү
Хүүхдийн зохиолч Ж Жаргалсайхан(8)
Ган үзэг наадам
Миний хүүхдийн шүлгүүд
Урмаар өлгийдсөн цацал үг
Эргэн дурсахын учир
Клип
Миний дууны үгс
Үгийн оролдов
Х Чулуунбаатар
Л Ганзул
Түүхийн улбаа домгийн мөрөөр
И Мөнхбаяр
Д Мандахсан
А Шартолгой
Ц Отгонжаргал

Сүүлийн бичлэгүүд

Шүлэг
Зүүд хучисан хөнжил
Гоёлын хуучин шаахай
Зам
Замчин
ЗАНГИСАГ ҮГ
АЛТАНХАН СҮЙХ
Уурхайн малтагчаас улсдаа цуутай зохиолчид олноор төрөн гарсан
Айраг шуугин шуугин иснэ Айлын бүсгүй дуулан дуулан өснө
Сүүлчийн удаа…
ХОГ ШҮҮРДВЭЛ ТООС БОСНО…
Шүлэг
Би сохорсон
Өмнөх үг ...
″Наран эцэг″

Найзууд

Nice oyunchimeg Anyka tuyazulaa aazaa altaa21 Jijgee buyantai dadido delger DESI Эрдмийн өргөө masha & medbed ERKHEMZO zaluu hoian27 jakina Love legion Luvsanvandan's blog mijiddorj Myagmartsetseg OYUNCHIMEG_M nandin.blog Обдоо Naagii-21 ХайРыГ ХайРЛа Muugi StarLight Taishir tseк tsetseg27 Tsevegee tsolmonavraL Uuganaa xvv bilegee_111 ulzii Цагаан хараацай Turbold setgeliin ganganaa Taivna