Нар өвөртөлсөн уул

Бичсэн: dadido
19:36 , 2010-09-18 .. 9 сэтгэгдлүүд .. Холбоос
Очиж очиж холын бүсгүйд дурлачихаж.  Хэзээ ч бүтэхгүй, уулзахгүй шахуу дурлал.   Ядаж байхад энэ зүрх баагий тэр үед ажилд ордог.  Өөр үед яг тэгж харагдаач.  Одоо тэгээд зүрх минь дахиад л шархаллаа.  Утсаар яриад яриад уулзалдахгүй бол шаналантайшд.  Уйлмаар ч юм шиг.  Минийх яагаад бүтдэггүй юм бэ.  Яагаад



Энэ буруу байшдээ!!

Бичсэн: xvv
01:11 , 2010-09-18 .. Бичигдсэн: Хувьсгалын .. 8 сэтгэгдлүүд .. 0 trackbacks .. Холбоос
Өглөө эвэртэй автобусанд суусан чинь нэлээн хол аваачаад хаячихдаг байна шүү. Уг нь би агаар бага бохирдуулдаг болохоор цахилгаан тээврийг бараг л зүрхнийхээ уг мухраасаа дэмждэг хүн. Гэтэл энэ зохицуулга хийдэг хүмүүс арай л буруу зохицуулаад байна аа. Нийтийн тээврээ дэмжих ёстой байтал хувийн машин дэмжээд байх юм. Хотын хөдөлгөөнийг бууруулж, агаарын бохирдлыг багасгах гэж байгаа л бол улсаас нийтийн тээврийг дорвитой дэмжиж өгөх хэрэгтэй байна шүү дээ. Ангилалтай болгоод үнэ, автобус нь өөр байлгасан ч болохгүй гэх газаргүй байх. Гэтэл бүүр эсрэгээрээ буудлыг нь холдуулаад, зогсох ч газар...


Зүрхэнд туссан

Бичсэн: xvv
07:19 , 2010-09-17 .. Бичигдсэн: 4 мөртүүд .. 1 сэтгэгдлүүд .. Холбоос
Зүрх илбэх зөөлөн булбарай гарт
Зүйрлэшгүй хүч байсныг хэн мэдэх билээ
Сэтгэл ховсодсон хүчтэй соронзон
Сэргэлэн нүдийг яалтай ч билээ
Санахгүй байж чадахгүй нь...


Гэнэт сайхан санагдаад л

Бичсэн: Turbold
22:41 , 2010-09-16 .. 6 сэтгэгдлүүд .. Холбоос

Бороо зөөлөн зөөлөн шиврэх сайхан

Бодол болон цонхруу ширтэх сайхан

Бодлогоширсон сэтгэлээ баясгаад

Борооны дуслыг үе үе харах сайхан

 

Сэм сэм сэтгэлээ чагнах сайхан

Чимээгүй цонхоор харах сайхан

Чамайг бодоод зогсох сайхан

Чиний тухай эргэцүүлэх сайхан

 

Үе үе инээх нь сайхан

Үүлэн чөлөөгөөр нар гарах нь сайхан

Үерхэж дассан түүнийгээ санах сайхан

Үргэлж түүнийг дурсах сайхан

 

Хээр хөдөө унтах сайхан

Хэн нэгнийг зүүдлээд сэрэх сайхан

Хээв нэг адуу тургилах сайхан

Хэн гэдгээ төсөөлөх сайхан

 

Аялалаар явах сайхан

Аавтайгаа анд явах сайхан

Адуу манаад хээр унтах сайхан...



Дорнын говь руу зорьсон тэмдэглэл

Бичсэн: dadido
12:56 , 2010-09-16 .. 4 сэтгэгдлүүд .. Холбоос
Өнгөрсөн Даваа гаригт юу болсон юм бүү мэд гэнэт Дорноговын Хамрын хийдийг үзмээр санагдаад хувцас хунараа хам хум аваад УБ-Сайншандын галт тэргийг хөдлөхөөс 10 минутын өмнө билетыг нь олж аян замд гарав.  Замын хүмүүстэй элдвийг хөөрөн, хамрын хийд орох хэд гурван хүнтэй цуг явахаар болж, нэг хөөрхөн бүсгүйд нүд унагаж энэ тэрийг ярингаа 02 цагт Сайншандад буув.  Урьд нь 5 настайдаа очиж байсан боловч ой ухаанд юу үлдэхэв дээ.  "Амар" нэртэй буудалд ороод нүд анив уу үгүй юу өглөө босоод замдаа гарав.  Яг явж байтал микро маань шаварт сууваа хөөрхий.  Нэг залуутай нөгөөдөхөө гаргах гэж түлхээ...


Намрын синдром ...

Бичсэн: Обдоо
11:54 , 2010-09-14 .. 5 сэтгэгдлүүд .. Холбоос
 Намрын синдром гээч нь тусчаагүй байлтай. 9 сар гараад ухаан орж юм нэхдэг, уйхайлдаг, яардаг, уйлдаг дуулдаг хүмүүс тээр болдог хэвээрээ. Угаасаа ч зарим нэг найз нар намайг наад утгагүй тус, сайн үйлсийн аянаа зогсоо хэмээн хэлж, хүнд үгүй гэж хэлж сур гэсэн. Үнэний ортой. угаасаа би
хүнд үгүй гэж хэлж чаддаггүйгээсээ болж дараа өөрөө зовдог нэгэн.  Энэ ч яахав намрын налгар өдрүүдүргэлжилсээр ., Богд уул маань ч шарлаад эхэлчихэж. Оройд ойр хавьд утаа гарч эхлээстэй, үдэш жиндээстэй, өглөө жавар буугаастай. Ийм нэгэн өдрүүдэд нийгмийн даатгалын шимтгэл гээч
зүйл уур хүргэж, уушиг сагсайлга...


Бичсэн: dadido
16:23 , 2010-09-12 .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос
Би уг нь гүрийж гүрийж намрын улиралд амралт гэдэг юмыг эдэлж байгаа юм.  Хэрэндээ их гоё бодсон чинь гэр доторх хүмүүсээс болоод шал мияа байна аа.  Би гэртээ дургүй болжээ нэг мэдсэн чинь.  Урд нь унтчихаад явдаг байсан болохоор мэддэггүй байсан юм уу бүү мэд.  Нэг л түр тар гээд л.  Ядаж байхад жаахан цухал хүрэхээр нурууны хөлс дааварлачих юм.  Бурхан минь бушуухан холдох юмсан 
...


Алдааны тухай лекцээс

Бичсэн: xvv
20:57 , 2010-09-10 .. 5 сэтгэгдлүүд .. Холбоос
"Алддаггүй хүн гэж байдаггүй. Хэрвээ хэн нэгэн алдсан бол алдааг түүнээс биш тухайн тогтолцооноос хайж олох хэрэгтэй. Хэн нэгнийг шийтгээд л өнгөрөх нь хэзээ ч шийдэл байдаггүй."

"-Хүнийг чанга шийтгэх, шийтгэл чанд хүлээлгэж байж хүн алдаа гаргахаа больдог...
-Хүн хичээж дээд зэргээр хөдөлмөрлөж чадвал тэр хүн алдаа гаргахгүй байх болно.
гэсэн ташаа ойлголтууд байдаг. Энэ бол маш худлаа зүйл гэдэг нь олон судалгаагаар батлагдсан зүйл..."

"Ямар ч зүйл дээр тархиа нээлттэй байлга, юунд ч бүү баригдаж бай. Хүний тархины ажиллагаа ямарваа нэгэн зүйлд итгэхийг хүсэж, түүндээ итгэсэн бол бусад барим...


Хоцрогдол...

Бичсэн: Turbold
17:09 , 2010-09-10 .. 5 сэтгэгдлүүд .. Холбоос

Шувууд цонхон доор жиргээд нэг л сайхан зүйл болох гэж байгааг надад сануулах шиг. Ямар сайхан зүйл болохыг нь би таашгүй. Гэхдээ л сэтгэл санаа нэг л өөдрөг, аливаа зүйлийг хийчихмээр санагдаад л.

Нэг зүйлийг эргэцүүлэн бодоход Дэвшил гэдэг бол миний зүг хөтөлж байгаа, уртаас  урт дугуйрсан шат юм шиг санагдах юм.

Би хараахан уншиж чаддаггүй байв. Үеийн хүүхдүүдээсээ харьцангуй хоцрогдолтой байлаа. Яагаад гэхээр 1-р ангид дөнгөж орсон намайг Улаанбаатар хотруу  ахын хуриманд аав, ээж маань том толгой гарган авч явснаас болоод үсгээ мэдэхгүй уншиж чадахгүй үеийн нөхдөө гүйцэхгүй их л з...



Бичсэн: dadido
13:22 , 2010-09-10 .. 2 сэтгэгдлүүд .. Холбоос
     Нийтээр нь дух, дагз, сэтгэл рүү нь янз бүрийн буугаар буудаж эхэлснээс хойш нилээд байтугай жил өнгөрчээ.  Хойноос ирсэн заавар тушаалаар ардаа буу тулгуулж байгаад бусдыгаа буудсан мэт.  Монгол хүн гэдэг ийм л тавилантай байж тэр үед.
                                                                                                                          
...


{ Сүүлийн хуудас } { 181 -р хуудас Нийт хуудасны тоо: 306 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд

Цэцэг оноогүй бороо
Айлгах аавтай Арслангийн зулзага

Ангилалууд

шүлгийн тухай
МИНИЙ ШҮЛГҮҮД
Хүүхдийн зохиолч Н Одонхүү
Хүүхдийн зохиолч Ж Жаргалсайхан(8)
Ган үзэг наадам
Миний хүүхдийн шүлгүүд
Урмаар өлгийдсөн цацал үг
Эргэн дурсахын учир
Клип
Миний дууны үгс
Үгийн оролдов
Х Чулуунбаатар
Л Ганзул
Түүхийн улбаа домгийн мөрөөр
И Мөнхбаяр
Д Мандахсан
А Шартолгой
Ц Отгонжаргал

Сүүлийн бичлэгүүд

Шүлэг
Зүүд хучисан хөнжил
Гоёлын хуучин шаахай
Зам
Замчин
ЗАНГИСАГ ҮГ
АЛТАНХАН СҮЙХ
Уурхайн малтагчаас улсдаа цуутай зохиолчид олноор төрөн гарсан
Айраг шуугин шуугин иснэ Айлын бүсгүй дуулан дуулан өснө
Сүүлчийн удаа…
ХОГ ШҮҮРДВЭЛ ТООС БОСНО…
Шүлэг
Би сохорсон
Өмнөх үг ...
″Наран эцэг″

Найзууд

Nice oyunchimeg Anyka tuyazulaa aazaa altaa21 Jijgee buyantai dadido delger DESI Эрдмийн өргөө masha & medbed ERKHEMZO zaluu hoian27 jakina Love legion Luvsanvandan's blog mijiddorj Myagmartsetseg OYUNCHIMEG_M nandin.blog Обдоо Naagii-21 ХайРыГ ХайРЛа Muugi StarLight Taishir tseк tsetseg27 Tsevegee tsolmonavraL Uuganaa xvv bilegee_111 ulzii Цагаан хараацай Turbold setgeliin ganganaa Taivna