Нар өвөртөлсөн уул | |
Намар ирээд лЖихүүцэж тэнгэр уйланхаараад л Жим далдалж навчис хөглөрөөд л Цонхны цаанаас уйтгар даллаад л Цадиггүй найрагч бүтэлгүй дурлалаа санагалзаад л Шарласан навчсыг ч орхилгүй хүндэтгээд л Шүлэглээд л ... намар гадна ирчихжээ 2010 Хаанаас олоод хаана гээсэн юм бол доо...
Сая Babies гээд киног үзэв. Хүмүүс гадуур хөөрхөн гэж яриад байхаар нь үзлээ. Дажгүй л юм. Гэхдээ хэт их зүйл хүлээж байсан ч юм уу санасанд бол хүрсэнгүй ээ...
За кино ч яахав гол нь өөр зүйл бичих гэсэн юм. Энэ кино дээр хүүхдийнхээ дэргэд мал гаргаад, гэдэс дотор юмыг янзалж байгаа хэсэг гарч байна аа. Уг нь бол миний мэдэхээр өвөг дээдэс маань "Амттанд бүү автуул Өнгөнд бүү шунуул Улай бүү үзүүл" гэсэн гол зарчмыг баримталж хүүхдээ өсгөж хүмүүжүүлдэг байсан гэдэг. Харин үүнийг бид хаанаас олоод, хаана гээчихсэн юм бол доо? Хүн болох багаасаа, хүлэг болох унаганаасаа гэдэг. Хүүхдийн хэн бо... Айлын бүсгүйХөхөл ижил уулсын дээрх Нүүлэг бараан үүлс Айлын бүсгүй сандруулна Аргал бүтээлгэж тэвдүүлнэ Хөхүүртэй айраг бараадсан Нүүрмэг цагаан залуу Айлын бүсгүйг дагуулан Алаг нүд нь манантана Хул азарга үүрсүүлсээр Хар хүн нь айсуйг хараад Айлын бүсгүй амсхийж Айлчин залуу барсхийнэ 2010 Хайку-нөгөө өнцгөөс сенрюНэлээн их торгон мэдрэмж, ур чадвар, гүн ухаан шаарддаг том давааг сонгож өөрийгөө сорихоор шулуудаваа. Сонирхолтой гэж. Би унтана Чи ч унтана Индэрийн үг ихэдсэнийх * * * * * * * * Эцэнхий эмгэн Тэнхээгээрээ уйллаа ч Эрлэгийг уяраахгүй * * * * * * * * Надад чи атаархана Чи илүү харагдана Хүний араншин гэж * * * * * * * * Гоо үзэсгэлэнг Гивлүүрээр нуулаа ч Гэрэлтэнэ * * * * * * Бүгд баярлаж дуусахад Баглаан дундах цэцэг Амь тавина * * * * * * ** ... хайкуНүүдэл Жингийн араас шогших Жингэрийн чинэрсэн сүүний өнгөтэй Тоос талаар нэг * * ** * Хээр хонохуй Одод тойрч нисэлдээд л Өвс өвөрт бүлээцэн Шүүдэр надад дурлачихсан Говь Элс шаргихуй Нарны аялгуу Хөл өөд урсана Жич: хамгийн сайн хайку маань ч магад санаж явъя энэ өдрийг
Би одоо маш их сонин байдалтай байна. Хорвоод хүн болчихоод үзээгүй хараагүй нэг л зүйл байсан юм. Тэр үзээгүй, хараагүй зүйл зүгээр л нэг амьдралын урсгал дунд үздэг, таардаг зүйл биш. Магадгүй надтай адил амьдралаар амьдарч яваа хүн болгонд заяагаад байдаггүй тэр өдөр бол энэ өдөр. Хүүхэд байхаасаа хүсэн хүлээсэн тэр зүйлийг би өнөөдөр харлаа. Гадаа нартай, сэтгэл гэгээтэй их сайхан байна. Тусалсан сайн санаат хүмүүст баярлаад барахгүй нь. 2010.09.29.
... Хайрын тухайдХил, хууль байхгүй Миний зүүдний оронд Чи л байхгүй * * * * Миний сэтгэл шиг Цагаан хараацай Үүл хайчлан ниссээр * * * * * Үүлэн бор морь Үүрээр эмээлтэйгээ Зуны үдэш богинохон санж 2010 Миний өврийн дэвтрээсОгт мэдэхгүйгээ Олж хараагүйгээ Би бичихгүй Бусдын илүү сайн мэдэх Хөх чонын тухай Худал мэдэмхийрээд яахав Багынхаа хөдсөн бойтогийг Үнэрлээд нялхамсдагаа бичдэг Сэрж мэдэрсэн бүхнээ буулгадаг Сэтгэл минь нэхдэг болохоор Би үзэг цаасанд шунадаг Сэм сэмхэн шүлгээр ангаж Би зүрхээ онгичдог 2010
За ингээд блогоо нээчихлээ. Цаг шөнө болсон тул ямар ч байсан блогоо албан ёсоор нээснээ зарлаад унтий даа. Та бүхний эгнээнд орох гэж өдөр судар тааруулж нэлээн зүтгэж байж чадлаа. Хууччуул сонсвол ч мушийна даа. Гэхдээ гэрээ босгоод авлаа. Цаашдаа туршлага суугаад тансаг ордон болгоноо гэж боджийно. Хэн хүн шагайх биш тухлах дуртай тийм яруу тансаг орчин байлгах гэж мөрөөдөөд унтий даа. ...
цэцэрлэгч ногоон ирээдүй
Би яг мэргэжлийн чиглэлээр нь юу гэж дууддагыг мэдэхгүй. Ботаникч гэж дууддаг байж болох юм. Энэ мэргэжлийг би ер нь их үнэлээд байгаашд. Гадуур баахан олон дамжаа сургалт, сургууль байдаг боловч энэ чиглэлээр тоотой хэд л байдаг байх. Байдагыг нь хүмүүс мэдэхгүй. Мод, бут сөөг лав булсан хойно төмс шиг бултайдаг эд биш гэж би ойлгодог. Мэргэжлийн мэдлэг, чадвар нилээд шаарддаг бололтой. Монголд ирээдүйд энэ чиглэлийн мэргэжилтэн нилээд үнэд орох биз энэ их цөлжиж байгаа үед. Би гайхаад л байдаг юм. Зам дээр түлээ зараад байгааг. Тэр мод чинь бүдүүртлээ өчнөөн жил болдог гэсэншд. Би...
|
Миний талаар:Миний танилцуулга Бичлэгийн сан Найзууд Зургийн цомог ХолбоосуудЦэцэг оноогүй борооАйлгах аавтай Арслангийн зулзага Ангилалуудшүлгийн тухайМИНИЙ ШҮЛГҮҮД Хүүхдийн зохиолч Н Одонхүү Хүүхдийн зохиолч Ж Жаргалсайхан(8) Ган үзэг наадам Миний хүүхдийн шүлгүүд Урмаар өлгийдсөн цацал үг Эргэн дурсахын учир Клип Миний дууны үгс Үгийн оролдов Х Чулуунбаатар Л Ганзул Түүхийн улбаа домгийн мөрөөр И Мөнхбаяр Д Мандахсан А Шартолгой Ц Отгонжаргал Сүүлийн бичлэгүүдШүлэгЗүүд хучисан хөнжил Гоёлын хуучин шаахай Зам Замчин ЗАНГИСАГ ҮГ АЛТАНХАН СҮЙХ Уурхайн малтагчаас улсдаа цуутай зохиолчид олноор төрөн гарсан Айраг шуугин шуугин иснэ Айлын бүсгүй дуулан дуулан өснө Сүүлчийн удаа… ХОГ ШҮҮРДВЭЛ ТООС БОСНО… Шүлэг Би сохорсон Өмнөх үг ... ″Наран эцэг″ НайзуудNice oyunchimeg Anyka tuyazulaa aazaa altaa21 Jijgee buyantai dadido delger DESI Эрдмийн өргөө masha & medbed ERKHEMZO zaluu hoian27 jakina Love legion Luvsanvandan's blog mijiddorj Myagmartsetseg OYUNCHIMEG_M nandin.blog Обдоо Naagii-21 ХайРыГ ХайРЛа Muugi StarLight Taishir tseк tsetseg27 Tsevegee tsolmonavraL Uuganaa xvv bilegee_111 ulzii Цагаан хараацай Turbold setgeliin ganganaa Taivna |