Нар өвөртөлсөн уул | |
тусгай салаа
Энэ киног байнга үздэггүй ч хааяа үздэг. Цэрэгт алба хааж үзээгүй болохоор энэ киноны сайн муу, амьдралтай амьдралгүйг нь мэдэхгүй юм. Нэг юм их сонин санагдлаа. Манайх чинь цэргүүдээ дандаа л нэг хашаан дотор байлгадаг юм байна. Хааяа хээрийн сургууль хийдэг биз. Гэтэл яг дайн байлдаантай үед цэргийн ангийн хашаан дотор байлдааны үйл ажиллагаа явагдахгүй л болов уу. Байгаль цаг уурын янз бүрийн орчин нөхцөлд явагдана. Ууланд, усанд, цөлд,талд, гудамжинд. Бодлоор бол тэр 9 дүгээр рот кинон дээр гардаг шиг э 3, 4 сар тодорхой үүрэг даалгавар өгөөд байлгавал дээр биш үү. Их л өөр байх б...
Criminal man - 2Нэр: Аlphonse Capone, Хоч: aka, Хэрцгий царайт Чикагогийн мафийн босс , гангстер Алфонсе Капоне нь гэмт хэрэгтнүүдийн хар дансанд нилээд байр суурийг эзэлдэг юм. Тэрбээр архины хуурай хууль батлагдсан үед мафийн босс Франк Иейлийн залгамжлагч болон гарч ирсэн түүхтэй. Тухайн үеийн архины хууль Америкийг өдий хэмжээний зоххион байгуулалттай гэмт хэрэг бүхий орон болоход гол нөлөө үзүүлсэн түүхтэй. Аль Капоне Цициеро дүүрэгт байрлах жааз клубт хөгжимчдийг тоглуулдаг байсан ба тэрээр анх гэмт хэргийн ертөнцөд биеэ үнэлэгчдийг зуучлагч байхаас эхлэн байр сууриа бэхжүүлсэн түүхтэй. Мафийн бүлэгт х... Эрхэм блогчидоос/хөрвүүлбэл .../ асуух нэгэн асуулт
Бүгд сайн байцгаана уу. Би Майдар ахтай ярьж суугаад та бүгдээсээ нэг зүйл асуумаар санагдлаа. Ер нь хүмүүс эх оронч үзлийн талаар, эх орноо аварч үлдэхийн тулд, харь улсын далд явуулгад уусахгүйн тулд хэл соёлоо дээдэлж, үр ачдаа өвлүүлэн үлдээх хэрэгтэй гэж олон хүн бичжээ. Магадгүй яг одоо ч бичсээр л байгаа байх. Гэхдээ миний санахад тэр бичлэгүүдийг бичиж байгаа эрхэм блогчин та өөрөө ч хэл соёлоо дээдлэхгүй байх шиг. Бичсэн бичлэгүүд, үлдээсэн сэтгэгдэлүүд, энэ БлогМн гэх айлын хаа сайгүй л хаанаас гаралтай нь үл ойлгогдох, ихэнхдээ урд хөршийнхний хэлтэй ойролцоо дуудагдахаар аялгатай ү...
https://legion.blogmn.net/
The Traveler IQ challenge ranks geographic knowledge of cities such as: Puerto Aventuras, Edmonton or Tempe by comparing results against 6,134,714 other travelers. Brought to you by TravelPod, a TripAdvisor Media Network partner Анхны захидлын эзэнЦагийн саалтанд элэгдсэн Цагаахан дурлалт аа Жижгэлж эвхээд Чагт тавьсан нууц Үеийн чиний захидал Үг үгээрээ дурсагдах нь Инээх дуртай насны Илгээсэн бэлэг үү Чиггүй зүтгэлсэн Шуугиант жилүүд Чиний дүрийг арчсан нь Гуниг таниагүй насандаа Гудиггүй явсаных Цагийн аяст мартагдахгүй Цагаахан дурсамж аа Миний залуу нас бардамхан байтугай
Яруу найрагч Ц. Хулангийн бас нэгэн шүлгийг оруулахаар шийдлээ. Нэрнээс нь авхуулаад хольж солих асуудал гаргасан байж магадгүй шүү. Тийм бол залруулж өгөөрэй. Учир нь бас л 9 жилийн өмнө цээжилж байсан. Одоо бол цээжилж байсан номных нь нэрийг ч санадаггүй тийм нэг шүлэг.
Миний залуу нас бардамхан байтугай Сайхнаас сайхан ганц шүлэг чихрийн цааснаа биччихээд Салхинд гэнэт алдчих мэт араас чинь би гүйнэм Залуу нас минь халуухан үе минь түр хүлээ Задгай инээд илхэн сэтгэл минь яльгүйхэн хүлээ Залуу юм даа алдах л байлгүй гэж Занаж анаж хэн нэг нь дэмий үг чулуудна Заамдаж аваад дайснаа гэнэт өрөвдөх ... захиалгат аллага
Би 2р курсдээ Б.Энхбатын "Захиалгат аллага" номыг номын санд өдөржин сууж сүүлд шинээр гарсан 8 дэвтэрийг уншиж дуусгасан. Түүнээс хойш 9 дэх дэвтрийг хүлээгээд байдаг гардаггүй ээ. Урд нь хэвлэгдсэн хуучин дэвтрүүдийг алдаг оног түүж уншиж байна. Бүх дэвтрийг нь олж авах юмсан.
Яруу найрагч Цоодолын Хулан эгчид зориулав
Аая. Хэтэрхий сүртэй гарчигтай болчих шиг боллоо. Болор цомын эзэн тэр ауга хүн миний энэ утгагүй голцүү бичлэгүүдээс бүтсэн, уйтгартай блогийг хэзээ ч олж уншихгүй гэдэгт би бараг л бүрэн итгэлтэй байна. Гэхдээ л тэр хүнд хэлэх, ядаж л зориулж бичих цөөн хэдэн үгс байна.
Хулан эгчээ. Би нэг их сүртэй яруу найрагч зохиолч хүн бишээ. Зүгээр л уйдахдаа, догдлохдоо, бас хааяахан гуниглахдаа хэдэн мөр татлахаас хэтэрч үзээгүй нэгэн. Гэхдээ л шүлэг, яруу найраг гэгч энэ ауга том, сүрдэм, бишрэм сайхан ертөнцөд анх хөл тавихдаа таны л шүлгүүдтэй анх учирсан. Есөн жилийн өмнө долдугаар а... Гоё дуу байлаа
Энэ үнэхээр гоё дуу болжээ. Аялгуу нь ч тэр үг нь ч тэр. Клип нь ч бас таалагдлаа. Яг надад зориулсан юм шиг. Яг л бидний үеийн залуусыг хийж бүтээхийг уриалан дуудах шиг...Яг одоо
Сонин бодол
Хэд хоногийн өмнө бичсэн бичлэгээ эргэж харлаа. Нэг тийм аргаа олж ядсан, өөрийгөө өрөвдөж, бусдаар өрөвдүүлэхийг хүссэн хүний хэлдэг үгс шиг санагдлаа. Би одоохондоо хайртдаа ийм блог нээсэн гэж хэлээгүй л байгаа. Хэзээ нэгэн цагт энэ талаар тэр минь мэдэж, бичсэн зүйлсийг минь унших нь гарцаагүй. Хайрт минь чи энэ үгсийг яг одоо уншиж байж ч магадгүй. Тиймээс би өнөөдрөөс эхлэн өөртөө илүү итгэлтэй, хүч чадалтай, өмнөө тавьсан зорилгынхоон төлөө тууштай тэмцэгч тийм нэгэн болохоор шийдлээ. Санасны зоргоор тийм болох амархан биш байх л даа. Ямартай ч ганцаардаж, өөрийгөө өрөвдсөн дорой нэгэн ...
|
Миний талаар:Миний танилцуулга Бичлэгийн сан Найзууд Зургийн цомог ХолбоосуудЦэцэг оноогүй борооАйлгах аавтай Арслангийн зулзага Ангилалуудшүлгийн тухайМИНИЙ ШҮЛГҮҮД Хүүхдийн зохиолч Н Одонхүү Хүүхдийн зохиолч Ж Жаргалсайхан(8) Ган үзэг наадам Миний хүүхдийн шүлгүүд Урмаар өлгийдсөн цацал үг Эргэн дурсахын учир Клип Миний дууны үгс Үгийн оролдов Х Чулуунбаатар Л Ганзул Түүхийн улбаа домгийн мөрөөр И Мөнхбаяр Д Мандахсан А Шартолгой Ц Отгонжаргал Сүүлийн бичлэгүүдШүлэгЗүүд хучисан хөнжил Гоёлын хуучин шаахай Зам Замчин ЗАНГИСАГ ҮГ АЛТАНХАН СҮЙХ Уурхайн малтагчаас улсдаа цуутай зохиолчид олноор төрөн гарсан Айраг шуугин шуугин иснэ Айлын бүсгүй дуулан дуулан өснө Сүүлчийн удаа… ХОГ ШҮҮРДВЭЛ ТООС БОСНО… Шүлэг Би сохорсон Өмнөх үг ... ″Наран эцэг″ НайзуудNice oyunchimeg Anyka tuyazulaa aazaa altaa21 Jijgee buyantai dadido delger DESI Эрдмийн өргөө masha & medbed ERKHEMZO zaluu hoian27 jakina Love legion Luvsanvandan's blog mijiddorj Myagmartsetseg OYUNCHIMEG_M nandin.blog Обдоо Naagii-21 ХайРыГ ХайРЛа Muugi StarLight Taishir tseк tsetseg27 Tsevegee tsolmonavraL Uuganaa xvv bilegee_111 ulzii Цагаан хараацай Turbold setgeliin ganganaa Taivna |