Нар өвөртөлсөн уул

Англи хэлний хичээл2

Бичсэн: legion
11:52 , 2011-01-31 .. Бичигдсэн: АНГЛИ ХЭЛ СУРМААР Ч ЮМ ШИГ .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос

Энгийн одоо цагийн үгүйсгэсэн хэлбэр - I do not

The Present Simple negative - Жирийн одоо цагийн үгүйсгэсэн хэлбэр - "don`t" = do not | "doesn`t" = does not

Гуравдагч этгээд (he, she, it) үгүйсгэсэн хэлбэрт үйл үг нь "s" дагавар авна. Жишээ нь:

 

Do you read book?

Yes, i do

Does he like candy?

No, he likes ice cream

 

I/we/you/they

do not

do not have

do not read

do not like

do not eat

do not drink

I/we/you/they

don`t

don`t have

don`t read

don`t like

don`t eat

don`t drink

He/she/it

does not

does not have

does not re...



Англи хэлний хичээл1

Бичсэн: legion
11:44 , 2011-01-31 .. Бичигдсэн: АНГЛИ ХЭЛ СУРМААР Ч ЮМ ШИГ .. 3 сэтгэгдлүүд .. Холбоос


To be-Am/Is/Are (To be үйл үг)

To be үйл үг нь англи хэлний хамгийн түгээмэл хэрэглэгддэг үйл үг юм. Энэ нь туслах ба гол үйл үг болон хэрэглэгдэж болно. Бараг бүх үйл үгнүүд ямар нэг төрлийн үйл хөдлөлийг илэрхийлж байдаг бол To be үйл үг нь дангаараа хэрэглэгдэж байгаа тохиолдолд ихэвчлэн нөхцөл байдлыг илэрхийлэхэд ашиглагдана.  Энэ үйл үг хүн, юмс, үзэгдлийг тодорхойлж хэлэхэд мөн харилцаа, сэтгэлийн хөдөлгөөн зэргийг илэрхийлдэг. Маш энгийнээр тодорхойлвол одоо цаг дээр:

1. Мэдээллийн шинжтэй 

    I am a doctor.

    That is a car.

    They are students

2. Шинж тэмдэгийн чанартай  ...



hani mini

Бичсэн: zaluu
11:12 , 2011-01-31 .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос
Санааны үзүүрт бүрэлзэх унаган нутгаа орхиод
Санчиганд нь сор унасан ижий ааваа үлдээгээд
Айлсан тоглож өссөн багын чамайгаа мартагнаад
Алс газар ирснээ бурхны зурлага гэлтэй
Тэнгэр газрыг холбож чамтайгаа анх учрахад
Тэртээх уулын оройд үдшийн одод гялалзаж
Дээрээс мэлтийх саран шохоорхонгуй талимаарч
Дэргэдэх модны мөчирт нахиа соёолж байсан
Бодол оюунаа тэгшилж үг хэлээ цэгцэлж
Болж буй бүхэнтэй итгэж ядан эвлэрч
Туулах амьдралд минь түшиг болооч гэж
Түмэн хүслийн илрэл үгээ чамдаа хэлсэн
Зүрх сэтгэлийг минь хайрын балаар бялууруулж
Зүйрлэшгүй нандин хайрыг наддаа л ганцхан өгсөн
Зөв буруу нь сүлэлдсэн х...


Хатуу дискний талаар зарим нэгэн зүйл

Бичсэн: xvv
01:49 , 2011-01-30 .. Бичигдсэн: Дусал мэдлэг ба Анхан шат .. 22 сэтгэгдлүүд .. Холбоос
Хатуу диск бол таны тооцоолуур дотор таны хадгалсан зураг, дуу, бичлэг, бичиг баримт бүх зүйлийг хадгалж байдаг хамгийн хамгийн хамгийн чухал эд анги юм. Бусад эд ангиуд эвдэрсэн ч зүгээр л шинээр солиод тавьчхаж болдог. Харин энэ эмзэг бөгөөд, хамгийн чухал эд анги маань эвдэрсэн тохиолдолд мэдээллийг нь сэргээж авах боломжгүй ч болох үе тохиолдож болно. Тэр үед өмнө хийсэн, тооцоолуур дотор байсан зураг, бичлэг, мэдээлэл гээд бүх зүйл устаж алга болдог. Тиймээс өөр нэгэн нөөц зөөврийн хатуу диск худалдан авч хэрэгтэй зүйлсээ хуулж нөөцөлж авч хадгалах, эсвэл DVD дээр хуулж хадгалж байх нь дээр байдаг.

Mөн хэрэв хатуу диск эвдэрсэн бол хамаагүй ажиллуулалгүй, дээр нь юм бичилгүй байж байгаад юмаа сэргээж авахыг оролдсон нь дээр. Үүний тулд энд дарж ороод нэлээнд доор сэтгэгдэлд байгаа аргаар гэх мэт сэргээдэг програм софтоор оролдоод үзэх хэрэгтэй.

Тэгээд болохгүй бо...


Havar irj baina hani mini

Бичсэн: zaluu
14:39 , 2011-01-29 .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос
Өдрийн наран ханын толгойд унаж
Илч энерги нь зулайд минь мэдрэгдэнэ
Уулсын бэлээр цас ханзарч
Урин цаг нааш зүглэснийг илчилнэ
Салхи сэвэлзэж гэзгийг чинь намируулаад
Сайхан чиний үзэсгэлэнг нэмнэ
Сэтгэл гэгэлзэж бодол хөглөрөөд
Санаандгүй чамайгаа би урлана
Чиний минь дөлгөөхөн дүр адил
Инээмсэглэн хавар ирж байна хань минь
Чиний минь ялдамхан ааль шиг
Ичингүйрэн хавар ирж байна хайрт минь
Чи бидний анхны учралыг сануулахаар
Бурхан явуулсан юм шиг хавар ирж байна
Чи бидэн шиг түмэн залуусыг учруулахаар
Яаран яарсаар хавар ирж байна
.




...


Сайхан шинэлээрэй

Бичсэн: legion
13:11 , 2011-01-29 .. Бичигдсэн: ЮМ ЮМНААС .. 2 сэтгэгдлүүд .. Холбоос


Алсалж буй tiger жилээ

Амжилт бvтээлээр vдэж

Ирж буй rabbit оноо

Инээд хөөрөөр угтаж

 

Сvрэг мал чинь super тарган

Сvv идээ чинь fresh сайхан,

Даага давхар далавчтай,

Бяруу бакь булчинтай

 

Төрлөөрөө тvвшин nice

Бултаараа буянтай happy

Айл хотлоороо нуль party

Алт мөнгө авдраар full

 

Хямралыг chance болгож

Эвдрэлийг эвлэрэл болгож

Everyday энх тунх

Anytime эрvvл саруул

 

Ондоо ок Сардаа сак

Ноён нуруу тэгш

Nо problem амьдраарай




Ш. Сүрэнжав - Багш /найраглал/

Бичсэн: xvv
17:55 , 2011-01-28 .. Бичигдсэн: Алдартай .. 102 сэтгэгдлүүд .. Холбоос
Ерийн малчны хотноос
Ертөнцийн дэвжээнд гаргасан
Ерхөг найгасан талаас
Есөн гаригт хүргэсэн
Багш та, хүүхэд шуугисан их өргөөний эзэн юм.
Багш та, хүсэл долгилсон ирээдүйн замын эх юм.
Чийгтэй даавуугаар зүлгэсэн
Тод хар самбар дээр
Чихнээ яруу эгшгийг
Цагаан цэрдээр бичсэн
Чимэг болгон хайрлагдсан
Монгол гэдэг нэрийг
Цээжит зүрхний тольтод
Гэгээн гэрлээр сийлсэн
Эрдмийн түлхүүр ч багштайгаа
Эхэлж учирсан минь азтай
Эрдэний хайгуулч танхимдаа
Цэхэлж суусан минь золтой
... Өвлөөр ногоон гацуур
Сүлд модны чимэг гэж
Өнгийн олон амьтад
Сүж түүний дагуул гэж
Хоёр оны солбицол дээр
Цагаан сахалтай өвгөн
Хойчийн олон багачуулд
Захиас бэлэг өгдөг гэж
Аглаг хөдөөгийн сургуульд
Анх багш минь заасныг
Ангайн гайхаж явсан
Алдрай насаа мартаагүй ээ би
Ахмад үеийн багш нарт
Хийхгүй ажил гэж байгаагүй
Хөгжим баривал дуучин
Клубт очвол жүжигчин
Багт гарвал ухуулагч
Байшин барьвал инженер
Бүлээрсэн хүүхдэд эмч
Бүрэлгэсэ...


80-аад оны эхэн үеийн бага насны цагаан сараа гэж

Бичсэн: legion
23:26 , 2011-01-27 .. Бичигдсэн: ЮМ ЮМНААС .. 7 сэтгэгдлүүд .. Холбоос
хэхэ нээрээ багын юм санаанд ороод .80-оны эхэн үед чинь мань бага ангид .ёоёо.ёстой цагаан сараар 1 цадна гэдэг чинь тэр шүү дээ .хүлээж хүлээж байсан баяр болохлоор мань мэтийн хүүхдүүдийн бөөн баяр.тэгээд л айл хэснэ гэж байгаа манай сум нилээд том болохлоор айл ихтэй.за тэгээд л хэсэж өгнө дөө ахтайгаа нийлж байгаад л. бас болоогүй даалимбан дээл шаачихсан.тэгээд л за энэ гудмыг дуусгасан одоо энэ гудмыг гээд л хэмжиж өгнө.ядаж байхад 1 гай бас байнаа.нөгөө сурагчийн зөвлөлийн агаа эгээ нар гудам болгоны үзүүрт зогсчихсон хүүхэд бүрийг зогсоож шалгаад л замын цагдаа лугаа адил,ханцуйндаа аймар том улаан даавуутай .хэрэв баригдвал анги бүлэг эд нарыг нь бичиж аваад л ёоёо үнэн солиуруулж байгаа юм чинь.1 өдөр би баригдлаа.худлаа шааж өгч байноо.би 2 юмуу за 3 ангид ч байсан бил үү.тэгээд л хэллээ дээ өө энүүхэнд манай хамаатны ахынх байдаг юм гээд л я...


Баатархуяг

Бичсэн: Обдоо
14:43 , 2011-01-27 .. 9 сэтгэгдлүүд .. Холбоос
МАН.АН хэвлэн нийтлэх эрхийг уландаа гишгэж коммунизмын зам руу эргэлт буцалтгүй ухарч яваагаа улам бүр нотолсоор байх шиг. Нийтлэлч Баатархуягийг шоронд оруулах гээд улайрч байна л даа. Байгаль орчны сайд Гансүх хотын А бүсэд олон сая төгрөгний өртөгтэй хаустай. Ер нь түүний идэж ууж байгааг нь бүгд л харж байгааш тээ. Ховор болон нэн ховор ан амьтан агнах зөвшөөрөл замбараагаа алдаж хэдэн зуун сая төгрөгөнд хүрчихсэн. Тэрнээс нь сайд, цэрэггүй л тоншиж байдаг. Хажуугаар Оюутолгойн элдэв ажилд туслан гүйцэтгэгчийн тендер энэ тэр гээд. Энэ тухай хэвлэлд бичиж, тухайн асуудлыг дурдаад авсан нийтлэлч Баатархуягийг шоронд хийх гээд байгаа нь улайрлын дүр зургаас илэрхий. Прокуророос 2 удаа хэрэгсэхгүй болгож, нэмэлт мөрдөн байцаалтанд 4 удаа буцаж байсан ч энэ үйлдэлд нь заавал ял шийтгэх даалгавар хэрэгжих шатандаа орсон шиг.
Би Баатархуягийгийн нийтлэлийг их уншдаг. ...


шагай гэж

Бичсэн: dadido
11:43 , 2011-01-27 .. 10 сэтгэгдлүүд .. Холбоос
Бага байхад шагайг их тоглодог байсан юм байна.  Шүүрэх, морь уралдах, няслах энэ тэр гээд их тоглодог байжээ.  Би хамгийн сүүлд 2004 онд цагаан сарын шинийн нэгний орой хамаатны хүүхдүүд шагайгаар морь уралдаж аман хүзүү билүү аль нь ч билээ нэг шагнал авсан юм даг.  Түрүүлээгүй жил их шар хөдөлдөг байж билээ.  Тэрнээс хойш тоглоогүй юм байна.  Одоо битүүний орой алаг мэлхий тоглодог айл хэр олон байгаа бол бүү мэд.  Бага байхад цагаан сар дөхөхөөр баярлаад л бууз хийнэ гэж хүүхдүүд аав ээжийгээ дагаж ирээд хийлцсэн юмгүй тоглоод буулгаж өгдөг байсан даа.  Нүдээ боогоод л.  Одоо бүгд аав ээжүүд болсон хүмүүс.  Цагаан сар дөхөхөхөөр хэн хүний сэтгэлд аав, ээж, эмээ, өвөөгөө дурсах, бага насаа санах гээд олон юм бодогддог.  За за дуусаа
...


{ Сүүлийн хуудас } { 159 -р хуудас Нийт хуудасны тоо: 306 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд

Цэцэг оноогүй бороо
Айлгах аавтай Арслангийн зулзага

Ангилалууд

шүлгийн тухай
МИНИЙ ШҮЛГҮҮД
Хүүхдийн зохиолч Н Одонхүү
Хүүхдийн зохиолч Ж Жаргалсайхан(8)
Ган үзэг наадам
Миний хүүхдийн шүлгүүд
Урмаар өлгийдсөн цацал үг
Эргэн дурсахын учир
Клип
Миний дууны үгс
Үгийн оролдов
Х Чулуунбаатар
Л Ганзул
Түүхийн улбаа домгийн мөрөөр
И Мөнхбаяр
Д Мандахсан
А Шартолгой
Ц Отгонжаргал

Сүүлийн бичлэгүүд

Шүлэг
Зүүд хучисан хөнжил
Гоёлын хуучин шаахай
Зам
Замчин
ЗАНГИСАГ ҮГ
АЛТАНХАН СҮЙХ
Уурхайн малтагчаас улсдаа цуутай зохиолчид олноор төрөн гарсан
Айраг шуугин шуугин иснэ Айлын бүсгүй дуулан дуулан өснө
Сүүлчийн удаа…
ХОГ ШҮҮРДВЭЛ ТООС БОСНО…
Шүлэг
Би сохорсон
Өмнөх үг ...
″Наран эцэг″

Найзууд

Nice oyunchimeg Anyka tuyazulaa aazaa altaa21 Jijgee buyantai dadido delger DESI Эрдмийн өргөө masha & medbed ERKHEMZO zaluu hoian27 jakina Love legion Luvsanvandan's blog mijiddorj Myagmartsetseg OYUNCHIMEG_M nandin.blog Обдоо Naagii-21 ХайРыГ ХайРЛа Muugi StarLight Taishir tseк tsetseg27 Tsevegee tsolmonavraL Uuganaa xvv bilegee_111 ulzii Цагаан хараацай Turbold setgeliin ganganaa Taivna