Нар өвөртөлсөн уул | |
″Наран эцэг″
11:06
,
2011-12-11
..
0
сэтгэгдлүүд
.. Холбоос
Би уг нь Монгол улсынхаа ирээдүйг тэтгэдэг Эрдэнэт уулыг үзэхээр Эрдэнэт хотод зочлов Гэтэл тэнд Д Мандахсан гэдэг номын уул байх юм Найрагч ах Мандахсан надтай мэнд мэдээд шүлгээрээ танилцан хөө шүлэг унш гэлээ Би ч халтар царайтай хүүхдийн шүлгээсээ уншив Дараа нь Мандахсан ах өөрөө насанд хүрэгчид болон хүүхдийн шүлэг уншиж өгөв Над шиг уран бүтээлч шүлэг сонсчхоод шүлэгт нь ямар дүн дугуйлхав Монголын утга зохиолын сүрлэг модонд "Алт мөнгөн хараацайн" үүрийг зассан Ө Баасанжав түүний анхны багш нь гэдэг Мандахаа багштай ярилцаж суухад миний үг их л цөөдөв Сүүлд нь Д Мандахсан ахын тухай танил уран бүтээлчдээс сонсоход Булганаар овголсон найрагчдын"Наран эцэг"юм гэнэД Мандахсан "Навчин ай" 2008 он Шүлгээрээ агаар шиг Амьсгалж Шөнөжин суусан Ахуй цаг Харин шүлгээрээ агаар шиг амьсгалдаг хүмүүн бээр ховорхон одны тохиол юм Уран бүтээлч бүр ингэж алхдаг гэдэгт би эргэлзэнэ Шүлгээрээ амьсгалдаг найрагч ах цаг хугацааг урсахыг үл тооно Гагцхүү сэтгэлийнхээ өнгийг дагаж үзэг нь хөдөлдөг байх даа гэсэн бодол надад төрөв Найрагч хүмүүнийн бүтээлийнх нь гэгээнд бурхад судраа шагайдаг гэж би боддог Тиймээс наян насны босго давж буй Мандахсан ах утга зохиолын тэнгэрт" Мандах гээд чадаагүй нар" надад хэлэв Гэтэл би мэт нэг шүлэг босон сууж тэрлэчхээд түүндээ энэ бол сонгодог, уянгатай ,амьд гэж ховхрох гуншингаар өөрийгөө өөртөө цоллодог Д Мандахсан ах шиг тавин жил шүлэг тэрлэчхээд "Мандаагүй нар" гэж хэлэх зориггүй Таны" утгын гэгээнд" дөхөх ч хол байна даа гэж өөртөө бодмоглов "Навчин ай" ном ноос Аяа би Үзэгтэйгээ өтөлнөм Алдар минь Тэр буй Амьсгал минь Мөн буй Алдар гэж үнэмлэхтэй үнэмлэхгүй "цаасан тэмдэгний "зүүгээр дээлийн энгэрээ сийчүүлэх өөрөөр Магтаалын нойтон үгсээр хэн нэгнээр утуулах бас үгүй Алдар гэж ердөө л шүлгээ тэрлэх цаг хугацааг хэлж Төрөлхийн даруу найрагч өөрийнхөө овогын тухай надад хүүрнэхдээ Монголын утга зохиолын өргөөнд Дамдинсүрэн овогтой гурван уран бүтээлч байдаг Д Урианхай Д Мандахсан Д Баянтунгалаг Харин үүний хоёр нь "нэг үүрний шувуу" юм билээ Тайлбар илүү биз Бурхад хүмүүст авьяас билэг харамгүй түгээдэгч даруу байхыг олон хүнд хүртээдэггүй байх "Навчин ай" номноос Санчигны үс шүлэг Өвдгөн дор Өвс ногоо Өргөс болж хугархад цайнам Бидний хонин нүдэн дээр юмс бүр цагийн салхинд ганддаг Харин хүний сэтгэлийн хувирал анзаарагдахгүй хирнээ өөрчлөгдсөн байдаг Тэрийгээ ч зарим хүмүүс "их азтай" учраас мэддэггүй Хүмүүс бие биендээ өвс ногооны өргөсний тухай ам цуурдаг Ах найрагч өргөс хугархад үс цайнам гэж хэлжээ Энэ надад их л сонирхолтой санагдан үзэгээ өөрийн эрхгүй эмнэг цаасан дээр хөшилдүүлэв "Инээд хальсан" зургийн цомгоо үзүүллээ Монгол хүн Сансарт ниссэн 30 жил ойн зураг "Эрдэнэт хот" Альбом нүүрэн хэсэгт байх юм Сансрын нисгэгч Ж Гүррагчаа хамтран нисгэгчтэй хамт авахуулсан зураг харагдана Ирээдүйн монгол багшийн олон шавь сансарт ниснэ Харин түүний анхдагч нисгэгчийн багш байна гэдэг өөр юм Нэрээр чинь хоёр эмжсэн шүлэг өргөсөн Нэгэн муу найрагч Бавуугийн Лхагвасүрэнгээс Журмын нөхөр Д.Мандахсандаа Манан үүл хоёр хурын удаМ Агшнаа асгархуй дор цэцгийн удмаА Номын гэгээ, нас ухааны олом чивчлэН Догширон буух нь тэнгэрийн зарлиг мэтэД Агуу сэтгэлт эгэл найрагчийн бараА Харахыг хүсээгүй хүнд ч тод харагдаХ Сайхан сэтгэл нь сарны тунгалаг хасааС Алимад гэрлээр тархины нугалаанд аснА Нуур нуурын шувууд мэтэд нургиН Давлан давлах давалгаа мэтэд давалгаалааД Ачитын ачийг хариулж, хайр цуглан байнА Аяа чамайг тойрох авьяас цуглан байна 1997-04-15 Номын уулс бие биенээ газрын холоос үл хамаарч бараадан Хэнэггүй дэндүү саарал бүжин сар өдрүүдийн нараар тоглон Бөгтөр дэрсний толгой намрын ааш аргадаж чадалгүй хоцорно Аяа намар чи эргэж ирэхгүй юм шиг аашилна Тэр энд чинь хүмүүс хэзээний дассан Галт тэрэгний дуу гэнэт ойрхон сонсогдов Д Мандахсан ах намайг орцынхоо өмнө үдэхдээ "Шинэ цаг " телевизийн яруу найргийн уралдаант нэвтрүүлгийн сүүлийн шатанд хоёр шавь нь тэнцсэн гэж хэлж билээ Та ч олон шавьтай хүн Тэдгээр шавь нараас Монголын утга зохиолд өөрийн "орон зайгаа" үүсгэнэ гэж би итгэнэм Эрдэнэт хотын" тулгат найрагчтай" танил болохыг хүссэн шүлэгчид таны зүг ирэх цаг хугацаанд над шиг туулайчлан зорчиж явна Т Эрдэнэбаатар 2011 9 сар 28 Сэтгэгдэл үлдээх { Сүүлийн хуудас } { 15 -р хуудас Нийт хуудасны тоо: 89 } { Дараагийн хуудас } |
Миний талаар:Нүүр хуудасМиний танилцуулга Бичлэгийн сан Найзууд Зургийн цомог ХолбоосуудЦэцэг оноогүй борооАйлгах аавтай Арслангийн зулзага Ангилалуудшүлгийн тухайМИНИЙ ШҮЛГҮҮД Хүүхдийн зохиолч Н Одонхүү Хүүхдийн зохиолч Ж Жаргалсайхан(8) Ган үзэг наадам Миний хүүхдийн шүлгүүд Урмаар өлгийдсөн цацал үг Эргэн дурсахын учир Клип Миний дууны үгс Үгийн оролдов Х Чулуунбаатар Л Ганзул Түүхийн улбаа домгийн мөрөөр И Мөнхбаяр Д Мандахсан А Шартолгой Ц Отгонжаргал Сүүлийн бичлэгүүдШүлэгЗүүд хучисан хөнжил Гоёлын хуучин шаахай Зам Замчин ЗАНГИСАГ ҮГ АЛТАНХАН СҮЙХ Уурхайн малтагчаас улсдаа цуутай зохиолчид олноор төрөн гарсан Айраг шуугин шуугин иснэ Айлын бүсгүй дуулан дуулан өснө Сүүлчийн удаа… ХОГ ШҮҮРДВЭЛ ТООС БОСНО… Шүлэг Би сохорсон Өмнөх үг ... ″Наран эцэг″ НайзуудNice oyunchimeg Anyka tuyazulaa aazaa altaa21 Jijgee buyantai dadido delger DESI Эрдмийн өргөө masha & medbed ERKHEMZO zaluu hoian27 jakina Love legion Luvsanvandan's blog mijiddorj Myagmartsetseg OYUNCHIMEG_M nandin.blog Обдоо Naagii-21 ХайРыГ ХайРЛа Muugi StarLight Taishir tseк tsetseg27 Tsevegee tsolmonavraL Uuganaa xvv bilegee_111 ulzii Цагаан хараацай Turbold setgeliin ganganaa Taivna |