Нар өвөртөлсөн уул

Нойтон шувуу

21:01 , 2010-12-23 .. Бичигдсэн: Миний хүүхдийн шүлгүүд .. Холбоос
                                                                      Нойтон шувуу 

 Усны шувууд нойтон байдаг

 Угаасан нүүртэй дандаа нисдэг

 Хүйтэнд битгий гадаа нисээрэй

 Хөлдөнө шүү хоёр далавч чинь

 Цантай өвлөөр даараад байвал

 Цамц надаас авч өмсөөрэй

 Дүн өвлөөр усанд тоглохдоо

 Дан мөсөнд яаж сэлнэ дээ 

                                                        т эрдэнэ баатар 

...


Толгойн талх

20:57 , 2010-12-23 .. Бичигдсэн: Миний хүүхдийн шүлгүүд .. Холбоос
                                                            Толгойн талх 

Толгойгоо яаж талхаар дүүргэхийг

Тунгааж бодоод ер олдоггүй

Ээжийн ирэхийг хүлээж тэсэлгүй

Идсэн талхныхаа мөрийг мөшиглөө

Зажилсан талх доошоо чигтээ

Зам нь нэг л дээшээ биш ээ

Яаж идсэн талх болохоор

Яагаад толгойд ордог юм бол

                                                 т эрдэнэ баатар 

...


Илжиг

20:41 , 2010-12-23 .. Бичигдсэн: Миний хүүхдийн шүлгүүд .. Холбоос
                                                                                                Илжиг

Зөрүүд илжгийг явуулах гэж 

Зөндөө арга хэрэглээд

Цаггүй өвс өгөн

Цамаан занг хөдөлгөв

Айлын хүүхдүүд харахад

Арагшаа урагшаа харан

Ав адилхан хоёулаа

Амарч байгаа үзэгдлээ

т эрдэнэ баатар 



Уйланхай Батаа

15:45 , 2010-12-22 .. Бичигдсэн: Миний хүүхдийн шүлгүүд .. Холбоос
                                                                     Уйланхай Батаа

Баавгай ичдэг нь 

Байгалийн жам

Бат аагийн нойр нь

Аавынх нь зан

Уйланхай зантай

Унтамхай Батаа

Ном сурахаа

Нойрондоо даатгав 

т эрдэнэ баатар



Амбаагийн уурга

14:11 , 2010-12-22 .. Бичигдсэн: Миний хүүхдийн шүлгүүд .. Холбоос
 
                                                                    Амбаагийн уурга
ХАЯА НИЙЛЭХ АЙЛЫН 
ХАВЧИГ АМБАА АХЫН 
ХУЙВ  ГҮЙ  УУРГАНД  
ХУРДАН ОРДГИЙГ СОНСООД 
ЗҮҮДЭНД ХААЯА ИРДЭГ 
ЗЭЭРД  ЗҮСТЭЙ ДААГЫГ
АМБААГИЙН УУРГААР УУРГАЛЖ
АДУУНДАА  АВЧИРЧ СУРГАЯ ДАА

                                                                                   Т  ЭРДЭНЭААТАР 

...


{ Сүүлийн хуудас } { 3 -р хуудас Нийт хуудасны тоо: 3 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд

Цэцэг оноогүй бороо
Айлгах аавтай Арслангийн зулзага

Ангилалууд

шүлгийн тухай
МИНИЙ ШҮЛГҮҮД
Хүүхдийн зохиолч Н Одонхүү
Хүүхдийн зохиолч Ж Жаргалсайхан(8)
Ган үзэг наадам
Миний хүүхдийн шүлгүүд
Урмаар өлгийдсөн цацал үг
Эргэн дурсахын учир
Клип
Миний дууны үгс
Үгийн оролдов
Х Чулуунбаатар
Л Ганзул
Түүхийн улбаа домгийн мөрөөр
И Мөнхбаяр
Д Мандахсан
А Шартолгой
Ц Отгонжаргал

Сүүлийн бичлэгүүд

Шүлэг
Зүүд хучисан хөнжил
Гоёлын хуучин шаахай
Зам
Замчин
ЗАНГИСАГ ҮГ
АЛТАНХАН СҮЙХ
Уурхайн малтагчаас улсдаа цуутай зохиолчид олноор төрөн гарсан
Айраг шуугин шуугин иснэ Айлын бүсгүй дуулан дуулан өснө
Сүүлчийн удаа…
ХОГ ШҮҮРДВЭЛ ТООС БОСНО…
Шүлэг
Би сохорсон
Өмнөх үг ...
″Наран эцэг″

Найзууд

Nice oyunchimeg Anyka tuyazulaa aazaa altaa21 Jijgee buyantai dadido delger DESI Эрдмийн өргөө masha & medbed ERKHEMZO zaluu hoian27 jakina Love legion Luvsanvandan's blog mijiddorj Myagmartsetseg OYUNCHIMEG_M nandin.blog Обдоо Naagii-21 ХайРыГ ХайРЛа Muugi StarLight Taishir tseк tsetseg27 Tsevegee tsolmonavraL Uuganaa xvv bilegee_111 ulzii Цагаан хараацай Turbold setgeliin ganganaa Taivna