Нар өвөртөлсөн уул

Шүлэг

08:47 , 2013-12-22 .. Холбоос
                                   Раднаадаргиа 

Задарсан их авьяас

 Раднаадаргиа 

Зайлуул найрагчдаа үзэхээр

 Раднаадоргио

Агсан морины дэл дээр

 Раднаадэргээ

Алтан хээтэй шүлэг нь

 Раднаа Ергөө

Тамганы хярвастай айрганд

 Раднаа Оргио 

Хөхөрч суугаад дуулах нь

 Раднаажиргээ

Хөө хар сахал нь

 Раднааширвээ

Найрын зээ түрлэгэнд

 Раднаахаргиа

 Раднаадаргиа 

                                           Ц Чимиддорж 

...


Зүүд хучисан хөнжил

19:59 , 2013-04-17 .. Холбоос
 Зүүд хучисан хөнжил
Өнөөх яриа
Болор .....
Өөрийн зоргоор тавилан
Зүүдээ хөнжилдөө орхиод
Сэмхэн босож чагналаа
Зүрхээ сэтгэлд нь марчихаад
Эрэл сурал боллоо
Зүүд хөнжилдөө үнэгчилнэ
Хучилтыг бүү сөхөөрэй
Зүрхээ чамд өгөөд мартсаныг
Хэнд ч битгий хэлээрэй
Цантсан морь
Уяан дээр эрэгцэнэ
Хотны захад банхар
Айдас үргээнэ
Өвлийн шөнө
Өвөр хөндлөнгөөс
Өтөг ханхална
Дулаахан
Цагаан дэрс
Цан хуягалах нь
Сарны солонго
Зүүд хучисан хөнжил
Ододын дор
Орон дээр
Өнөөх яриа
Болор .....
Өрнөсөөр л
Хөнжил нөмөрсөн зүүд
Чинийх бил үү
Минийх бил үү
Д Гомбосүрэн
...


Гоёлын хуучин шаахай

18:19 , 2013-01-02 .. Холбоос
 Гоёлын хуучин шаахай

Үдийн цайны цагаараа ойролцоох гуталчин орж, гуталдаа зан тавиулахаар гарлаа. Ашгүй, гуталчин дээр хүн алга. Зүс таних гуталчингаар гутлаа засуулангаа элдвийг ярилцаж суутал гаднаас нэгэн эрэгтэй орж ирлээ. Тэр, гуталчинтай мэнд мэдээд, барьж явсан торноосоо зуны хуучирч элэгдсэн өндөр өсгийтэй шаахай гаргаж;

-Үүний өсгийг янзалж болох уу? гэж царайчлангуй асуув. Гуталчин өнөө шаахайг авч, эргүүлж тойруулан харснаа “Болноо болно” гэхэд энэ үгийг л хүлээж зогссон өнөө хүний нүдэнд мишээл тодорч;

-Эхнэр өнөөдөр ёлкотой. Гурван цагаас өмнө засаад өгөөч! гэвэл гуталчин зөвшөөрсн...



Зам

18:29 , 2012-11-23 .. Холбоос
   Зам

Дарийн утаа нүүрлэсэн 

Дайнт жилүүдийн түүхийг

Нуруун дээрээ үүрсэн 

Нуман зам

Гангаар ширээж

Гараар барьсан хэрэм

Галт тэрэгний

Бүрээн дуугаар бүртгэж

Бүтээж босгосон дүрэм

Нүүдэлчин Монгол дэлхийн өмнө

Нүд тайлагдсан зам

Ооны эвэр шиг ихэрлэж

Очир алмааз шиг гэрэлтэнэ

Хөх салхинд хөг орж

Хөндүүр сэтгэл аргадсан дуу

Зүүрмэг алсыг гийгүүлэх гэж

Зүрхний ховдолд  тэрлэсэн шүлэг

Гариг огторгуйгаас харагдах

Газрын цагаан хажлага

Энэ зам

           Баянбуурал          М Жаргалсайхан

...


Замчин

18:27 , 2012-11-23 .. Холбоос
      Замчин

Цаг хугацаа эрхшээсэн

Он түүхийн хөтөч

Царигт хос замын

Алх мөрөлсөн оточ

Ертөнцийн дөрвөн улирлыг

Ааг бяраар номхуулдаг

Ер бусын хүмүүс

Эдлэн болсон замынхаа

Эзэн байж чадсаных нь төлөө

Дэр модны тоогоор шүлэг бичэж

Дэлхийд та нараараа би гайхуулах гэсэн юм

Цолмон одтой үүр шөнөөр

Цонхон цаагуур нь галт тэрэг өнгөрхөд

Зүүдээ хугаслан сэрдэгээ

Зүгээр л жаргал гэж санадаг

Алдар горилоогүй

Ажилчин хүн замчин таны

Асгаруулсан хөлсний дусал болгонд

Монгол минь багтдаг

Баянбуурал       М ЖАРГАЛСАЙХАН

...


ЗАНГИСАГ ҮГ

19:17 , 2012-05-13 .. Холбоос

ЗАНГИСАГ ҮГ
Бичээч би бээр Өвөр монголын яруу найрагч Е.Балжинням хийгээд номын ах дүү нарын урилгаар Өвөрлөгч ах дүүс рүүгээ зорих минь их билээ. Тийм нэг аялалаараа Өвөр монголын”ЗО-УД” аймгийн уугуул Р.Рашдооровтой Е.Балжинням танилцуулсан юм. Тэрбээр 1962онд төрсөн. Өвөрмонголын Их сургуулийг 1985 онд төгсөн, Өвөр монголын Ардын Радио хорооны “Монгол  утга урлагын хэлтэст” найруулагч, редактороор ажиллаж байгаад 1996-2005 он хүртэл Япон улсад суралцаж ирээд, түүх соёл, зөн билэг, ёс суртхууны тал дээр их л нухцтай, даацтай нийтлэл, найруулалын ном бичиж байгаа нэгэн аж.  Тэрбээр:- Ө...


АЛТАНХАН СҮЙХ

12:46 , 2012-05-12 .. Холбоос
АЛТАНХАН СҮЙХ
тэмдэглэл
Аяа хүмүүн чамаас би
Арван сарын зэрлэг гөрөөс мэт үргэнэм!
                Д.Мандахсан

“Мандахсан”гэдэг хүсэл хэний ч цээжинд байж болох. Гэтэл биеээрээ,нэрээрээ, үйлээрээ мандах болсон нэгэн монголын утга зохиолд байна. Түүнтэй уулзахын мөрөөсөл болсон би бээр “Эрдэнэт” хотруу зорьсон юм. Байгаль ээжийн өгөөж хишигийг хүртэгсэд олон ч, яруу найрагч хэмээх эрхэм алдрыг хүртэгсэд цөөн... Тэдний нэг нь Монголын утга зохиолд  уламжлалыг сэргээн, өөрийн дэг, жаягтай яруу найргийн “Шавь сургалтыг” бий болгосон яруу найрагч Дамдинсүрэнгийн Мандахсан хэмээх ачтан бөлгөө. Хэ...


Уурхайн малтагчаас улсдаа цуутай зохиолчид олноор төрөн гарсан

12:45 , 2012-05-12 .. Холбоос
Уурхайн малтагчаас улсдаа цуутай зохиолчид олноор төрөн гарсан
МСЭ-ийн Гүйцэтгэх хорооны гишүүн П.Шинэбаатартай дүүргийн 90 жилийн ойд зориулан хийж байгаа номных нь талаар ярилцлаа.
-Таныг Налайхын зохиолч яруу найрагчдын тухай ном хийж байгаа гэж сонслоо. Энэ номынхоо тухай танилцуулаач?
- 1922 онд Налайхын уурхайг улсын мэдэлд шилжүүлсэнээр өнөөгийн Налайх дүүрэг үүсч хөгжсөн гэж үздэг. Тиймээс Налайхын үе үеийн зохиолч, яруу найрагчид маань дүүргийнхээ 90 жилийн ойд зориулж бүтээлээ эмхтгэн нийлүүлж бэлэг барихаар зэхэж байгаа юм. Налайх дүүрэг маань уурхай баялагийн охь, ажилчин ангийн ...


Айраг шуугин шуугин иснэ Айлын бүсгүй дуулан дуулан өснө

11:46 , 2012-02-26 .. Холбоос
йраг шуугин шуугин иснэ Айлын бүсгүй дуулан дуулан өснө
Айраг шуугин шуугин иснэ Айлын бүсгүй дуулан дуулан өснө

1990-ээд оноос хойш ийм нэг сайхан дуу ардын дуу мэт олноо түгэн, түмний сэтгэлийг хөглөн эзэмдсэн билээ. Түүнээс өмнө “Дөрвөн улирлын өнгө”, “Учирлахын уянга”, “Багшдаа өргөх дуу” зэрэг олон шүлэгт нь ая зохиогдож монголын дууны санг баяжуулсан удаатай. “Хуртай зуны аялгуу” хэмээх нэгэн сайхан дууны үгийг зохиогч Жигжидийн Раднаадаргиагийн хөргийг хожуу боловч бичих учиртай хүн бол би юмаа. Бид 20 гаруй жил яруу найргийн замд дөрөө харшуулан явж бие биенээ дэндүү сайн мэддэг болсон байж дээ.

Энэхүү хөргийг б...



Сүүлчийн удаа…

07:59 , 2012-02-22 .. Холбоос
Сүүлчийн удаа…
Бүх зүйл ингээд л дуусчихлаа даа. Урд нь баярлаж догдолж, гүйх шахам хүрдэг байсан тэр газар руу зүрх дүүрэн гунигаа дааж ядан сүүлчийн удаа очлоо. Сүүлийн хэдэн өдөр сэтгэлээр минь үерлэж цэлэлзэх мөртлөө гадагшилахгүй байсан бүх л гомдлоо түүнийхээ энгэрт асгачихаад буцсан даа. Бүх л насаараа тэр нарийнхан жим дээр зогсоод л баймаар байлаа. Намайг ирж авахаас аргагүй болтол нь зогсоод л баймаар… Хэний ч сөрж гардаггүй тэр бүхнийг зөрөөд зүтгэхийг хичнээн хүсэв ээ. Гэхдээ яаж ч болохгүй зүйл гэж байдаг юм байна. Хичээх тусам хүйтэн чулуун хана мөргөөд буцаж байгаа юм...


{ Сүүлийн хуудас } { 1 -р хуудас Нийт хуудасны тоо: 9 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд

Цэцэг оноогүй бороо
Айлгах аавтай Арслангийн зулзага

Ангилалууд

шүлгийн тухай
МИНИЙ ШҮЛГҮҮД
Хүүхдийн зохиолч Н Одонхүү
Хүүхдийн зохиолч Ж Жаргалсайхан(8)
Ган үзэг наадам
Миний хүүхдийн шүлгүүд
Урмаар өлгийдсөн цацал үг
Эргэн дурсахын учир
Клип
Миний дууны үгс
Үгийн оролдов
Х Чулуунбаатар
Л Ганзул
Түүхийн улбаа домгийн мөрөөр
И Мөнхбаяр
Д Мандахсан
А Шартолгой
Ц Отгонжаргал

Сүүлийн бичлэгүүд

Шүлэг
Зүүд хучисан хөнжил
Гоёлын хуучин шаахай
Зам
Замчин
ЗАНГИСАГ ҮГ
АЛТАНХАН СҮЙХ
Уурхайн малтагчаас улсдаа цуутай зохиолчид олноор төрөн гарсан
Айраг шуугин шуугин иснэ Айлын бүсгүй дуулан дуулан өснө
Сүүлчийн удаа…
ХОГ ШҮҮРДВЭЛ ТООС БОСНО…
Шүлэг
Би сохорсон
Өмнөх үг ...
″Наран эцэг″

Найзууд

Nice oyunchimeg Anyka tuyazulaa aazaa altaa21 Jijgee buyantai dadido delger DESI Эрдмийн өргөө masha & medbed ERKHEMZO zaluu hoian27 jakina Love legion Luvsanvandan's blog mijiddorj Myagmartsetseg OYUNCHIMEG_M nandin.blog Обдоо Naagii-21 ХайРыГ ХайРЛа Muugi StarLight Taishir tseк tsetseg27 Tsevegee tsolmonavraL Uuganaa xvv bilegee_111 ulzii Цагаан хараацай Turbold setgeliin ganganaa Taivna