Нар өвөртөлсөн уул | |
Бүлэг оддын гэрэлд үзэглэж уншсан шүлгүүдийн тухай хэлэх үгБүлэг оддын гэрэлд үзэглэж уншсан шүлгүүдийнтухай хэлэх үг М.Жаргалсайхан хэлснээр тэр"дээлийн хаваас"шиг голын усаар,энэхүү номыг зохиогч бидэн хоёрыг хүн болж ирэхэд угаасан юм билээ.М.Жаргалсайхан бидэн хоёр үйлийн үргүй нэг голын хүмүүс.Тэр голын эрэгт таана замбагалаж, адуу тургилж байдаг хүн жаргаж, хүүхэд төрж, мал билчсэн, айраг сэнгэнэж, уртын дуу хангинасан нутаг.Ийм газрын диваажинд шүлэг бичихийн "донтой" хүмүүн олон төрдгийн зах зух нь бид хоёр юм. М.Жаргалсайханы шүлгүүдтэй анх эхлэн нүд харгахдаа "нутгийн минь шүлэгч дүү" гэж олзуурхсан минь, хэрхэн ямар шүлэгтэйг нь "зажилж" үзэх өөнтөгч хүслийг минь унтраасан.Мөр санаа бүхнээс нь нутаг ханхлаад ирэхээр чинь нуулгүй хэлэхэд хулимс ойрхон байсан... Аливаа хийсэн бүхнийг өөрийнхөөрөө зөрүүдлэн тосч авдаг зангаа ингэж би "нутагтаа булаалгав" М.Жаргалсайхан товчхон, их ишлэлттэй тодотгол хэрэглэдэг, этгээдлэн онох цэц сайтай найрагц юм байна. Удаан бодсоныхоо эцсийн гаргалгааг шүлэг болгодог зантай "хэт хураангуй " найрагч миний алдаа М.Жаргалсайхан битгий давтагдаасай билээ гэж бодов. Өөрийн алдаанаасаа өрөөлийг тойруулах гэсэн миний чин санаа юм шүү. Сайхан сэтгэл, сайн бүтээл дагуулдаг жамтай.Борын хөндий, даацын хоолой шиг сэтгэлтэй энэ хүн найргийн онгод, насны буянаар эц дутна биз ээ! Нутаг ус, эх орон, ард түмэндээ оюуны өглөг өгч яваа хүнийг нутгийн "лус" түшдэг дээ.Энэ номыг уншсан хүн, далдын нэгэн зөн совин, тэр болгон хүн бичээд баймааргүй, сэрэл эгээрлийн гэгээн санаатай учирна.Сэтгэлийн дэнсэн дээр чинь хэрхэн та л мэднэ. Урмын дараах шүлгүүд, анхны номын дараа л гардаг юм. Монголын яруу найргийн далайд, асар хүчирхэг номон хөлөг онгоцтой, өвчүүгээрээ давалгаа зүссэн тод далбаатай "Цайран харагдах хөлөг онгоц" байх болтугай! Энд бичсэн бидний шүлгийн хур цэнхэр Өнжүүлд минь бороо болон цутгаж байг! Tөрийн шагналт Ардын уран зохиолч Соёлын гавьяат зүтгэлтэн яруу найрагч Бавуугийн Лхагвасүрэн 2005.07.22 Сэтгэгдэл үлдээх { Сүүлийн хуудас } { 37 -р хуудас Нийт хуудасны тоо: 89 } { Дараагийн хуудас } |
Миний талаар:Нүүр хуудасМиний танилцуулга Бичлэгийн сан Найзууд Зургийн цомог ХолбоосуудЦэцэг оноогүй борооАйлгах аавтай Арслангийн зулзага Ангилалуудшүлгийн тухайМИНИЙ ШҮЛГҮҮД Хүүхдийн зохиолч Н Одонхүү Хүүхдийн зохиолч Ж Жаргалсайхан(8) Ган үзэг наадам Миний хүүхдийн шүлгүүд Урмаар өлгийдсөн цацал үг Эргэн дурсахын учир Клип Миний дууны үгс Үгийн оролдов Х Чулуунбаатар Л Ганзул Түүхийн улбаа домгийн мөрөөр И Мөнхбаяр Д Мандахсан А Шартолгой Ц Отгонжаргал Сүүлийн бичлэгүүдШүлэгЗүүд хучисан хөнжил Гоёлын хуучин шаахай Зам Замчин ЗАНГИСАГ ҮГ АЛТАНХАН СҮЙХ Уурхайн малтагчаас улсдаа цуутай зохиолчид олноор төрөн гарсан Айраг шуугин шуугин иснэ Айлын бүсгүй дуулан дуулан өснө Сүүлчийн удаа… ХОГ ШҮҮРДВЭЛ ТООС БОСНО… Шүлэг Би сохорсон Өмнөх үг ... ″Наран эцэг″ НайзуудNice oyunchimeg Anyka tuyazulaa aazaa altaa21 Jijgee buyantai dadido delger DESI Эрдмийн өргөө masha & medbed ERKHEMZO zaluu hoian27 jakina Love legion Luvsanvandan's blog mijiddorj Myagmartsetseg OYUNCHIMEG_M nandin.blog Обдоо Naagii-21 ХайРыГ ХайРЛа Muugi StarLight Taishir tseк tsetseg27 Tsevegee tsolmonavraL Uuganaa xvv bilegee_111 ulzii Цагаан хараацай Turbold setgeliin ganganaa Taivna |