Нар өвөртөлсөн уул

Охин шиг

     Охин шиг

Хөвгүүд намайг  охин шиг гэх юм 

Хөл бөмбөгийн талбайд очиход

Хөөе охин  холдоорой гэх юм

Надаар яагаад хөвгүүд

Наадам тоглоом хийх болов

Охидтой би дээс тоглодоггүй

Орж гарахад нь дэгээ тавьдаггүй

Балруул хүсэхээр нь байвал өгдөг

Байхгүй зүйлээ заримдаа гуйдаг

Хоккейн тоглолтыг харж зогсоход

Хонгорхон охин минь цохиулчихна

Холхон зогсоорой гэж даажигнах юм

Ер нь би охидтой

Ердийн л нэг харьцдаг

Тэгэхэд намайг дооглох юм

Нэгийгээ ингэж шоолно гэдэг

Нээрээ өвчин тусахаас ч дор юм даа

                          Ж Жаргалсайхан ...


Аав минь

  Аав минь 

   Аавыгаа

   Ажлаас ирж яваа

   Аавыгаа

   Алсаас угтахад

   Алхаа гишгээ нь

   Аажуухан болчихсон

   Асуултын тэмдэг шиг харагддаг

   Өглөө

   Өөр болчихсон   

   Өргөн цээжээ дэвхэлзээд

   Өндөр нуруу цэгцрээд 

   Араас нь ажихад

   Анхаарлын тэмдэг шиг үзэгддэг
Ж Жаргалсайхан

,


Тогтох

                         Тогтох 

Тогтох уу 

Тогтоно

Тойрогт  торойно

Биеийн тамирт

Биднээс илүү

Бэрх дасгалд

Бүхнээс давуу 

Хичээлд л харин

Хийтэй дээ

Хэлгүй юм шиг

Гаатай даа

Самбарын өмнө

Санаа алдамхай

Хэл бичигт

Хичээчихвэл

Тооны хичээлд

Тогтчихвол

Тогтох уу

Тогтоноо

Тогтоно

                                       Ж  Жаргалсайхан
...


Шидэт эмээ

                                                Шидэт эмээ

 Дунд голын гүүрэн дээр

 Дурандаж суудаг эмээ бий

 Дуулгаваргүйчүүдийн гэрт

 Дуртай гэгч  хүрээд ирнэ

 Заваан айл хаана байна

 Залхуу хүү хэн байна

 Замаар яваа хүмүүсээс

 Заавал асууж сураглана

 Хэрвээ тэгээд мэдэх юм бол

 Хэрэг болгоод ирэх юм бол

 Хэн ч харсан гайхмаар

 Хэнээт явдал өрнөнө

 Аяга тавгууд  угаагуурт орж 

 Алчуур  бүгдийг өнгөлж тавина

 Сандал ширээ цэгцтэй болж

 Саваа мод хивсийн гөвнө

 Ор дэвсгэр цэмцгэр болж

 Оёдлын  машин байрандаа очно 

 Хэрэг явдал ингэдэг ...



, Дандар баатар над шиг

      Дандар баатар над шиг 

 Дандар баатар

 Над шиг байхдаа

 Дажгүй хүү

 Байсан гэнэ лээ

 Далан настай  

 Миний эмээтэй

 Давгүй хөөрхөн

 Найзалсан гэнэ лээ

 Хурганы бэлчээрт

 Хамт явахдаа

 Хуруугийн нь хүртэл

 Гэмтээхээс айдаг

 Үеийн нөхөдөө

 Шоглочихдог мөртлөө

 Үс гэзэгнээс нь

 Чангаагаагүй гэдэг

 Хожим тэгээд

 Холын холд

 Явсан гэсэн

 Дайн тулаанд

 Дархан баатар

 Болсон гэсэн

 Дандар баатар

 Над шиг байхдаа

 Дажгүй хүү

 Байсан гэнэ лээ

 Даанч харин  

 Далан настай

 Миний эмээг

 Тоогоогүйн нь л

 Тоо...



Хамаг бүхэн сэрүүн байхад

                                                                       Хамаг бүхэн сэрүүн байхад 

 Хөршийн цонх гэрэлтэй байхад

 Хөгжим  дээр  хангинаж байхад 

 Хөлчүү эр орилж явахад

 Хөөе чи унтаарай гэх юм

 Ээж аяга угааж зогсоход

 Эгч ном уншиж суухад

 Эмээ эрхээ эргүүлж хэвтэхэд

 Эрт унтаарай хүү минь гэх юм

 Хамаг бүхэн сэрүүн байхад

 Харин намайг л  унтуулах  гэх юм

 Дайснаа дарсан баатар болох гэдэг юм

 Дандаа л эрт унт гэх юм

 Өглөө намайг сэрээх гэдэг

 Үнээ саахаас ч хэцүү гэх юм

 Үүрэглэсэн намайг сэрээх гэдэг

 Үүрч явахаас ч хүнд гэлц...



Ээж

                                                                                Ээж

Ээжийг ирээгүй байхад

Эль хуль байдаг манайх

Эрт ирсэн ч аав маань

Энд тэнд зогсож холхидог

Унтаа ах муур шиг цагираглаж

Уйланхай эгч ном шагайж сууна

Гал тогоо чив чимээгүй

Гарсан орсонч дув дуугай

Усны дусал дуслах нь хүртэл

Уйтгарыг улам нэмэгдүүлдэг юм

Хөлийн чимээ өгсөх андашгүй

Хөөр баяр зэрэгцэх барагдашгүй

Цагираглаж хэвтсэн ах хэдийн

Цамцаа өмсөөд үүд рүү гүйнэ

Цаанаа л нэг эгч баяртай

Жингэнсэн ая амандаа аялна

Холхиж ядсан аав

Хойморт очоод тухалн...



Халбаган навч

                                                 Халбаган навч 

   Амгалан улиас мөчрөө гөвж

   Амны халбага модноос унана

   Шажигнасан жижиг халбаганууд

   Шалаар биш газраар хөглөрнө

   Гудамжаар хийссэн  тэдийг

   Гурван өвөө шүүрдэв

   Хашаанд оруулсан халбагыг

   Хар ямаа хивэв

   Навчис навчис надад

   Нарийхан иштэй халбага харагддаг

   Халбагаар бид иддэг байтал

   Харин ямаа  түүнийг идэх юм

                            Хүүхдийн зохиолч Ж Жаргалсайхан
...


Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд

Цэцэг оноогүй бороо
Айлгах аавтай Арслангийн зулзага

Ангилалууд

шүлгийн тухай
МИНИЙ ШҮЛГҮҮД
Хүүхдийн зохиолч Н Одонхүү
Хүүхдийн зохиолч Ж Жаргалсайхан(8)
Ган үзэг наадам
Миний хүүхдийн шүлгүүд
Урмаар өлгийдсөн цацал үг
Эргэн дурсахын учир
Клип
Миний дууны үгс
Үгийн оролдов
Х Чулуунбаатар
Л Ганзул
Түүхийн улбаа домгийн мөрөөр
И Мөнхбаяр
Д Мандахсан
А Шартолгой
Ц Отгонжаргал

Сүүлийн бичлэгүүд

Шүлэг
Зүүд хучисан хөнжил
Гоёлын хуучин шаахай
Зам
Замчин
ЗАНГИСАГ ҮГ
АЛТАНХАН СҮЙХ
Уурхайн малтагчаас улсдаа цуутай зохиолчид олноор төрөн гарсан
Айраг шуугин шуугин иснэ Айлын бүсгүй дуулан дуулан өснө
Сүүлчийн удаа…
ХОГ ШҮҮРДВЭЛ ТООС БОСНО…
Шүлэг
Би сохорсон
Өмнөх үг ...
″Наран эцэг″

Найзууд

Nice oyunchimeg Anyka tuyazulaa aazaa altaa21 Jijgee buyantai dadido delger DESI Эрдмийн өргөө masha & medbed ERKHEMZO zaluu hoian27 jakina Love legion Luvsanvandan's blog mijiddorj Myagmartsetseg OYUNCHIMEG_M nandin.blog Обдоо Naagii-21 ХайРыГ ХайРЛа Muugi StarLight Taishir tseк tsetseg27 Tsevegee tsolmonavraL Uuganaa xvv bilegee_111 ulzii Цагаан хараацай Turbold setgeliin ganganaa Taivna