Нар өвөртөлсөн уул

ТОЛБО

09:37 , 2011-09-02 .. Бичигдсэн: А Шартолгой .. Холбоос
ТОЛБО
Арван тавтайдаа тэнгийн тал сөхөхтэй л болсон байж дээ Ах минь намайг  хань бараа татаж түлшний загийн гэрээ хийж бид хоер өвөлжин аймгийн төв  Дулаан харын  уул хоерын  хооронд арван тэмээ хөсөгтэй  үүрийн хяраанаар цантай  олсонд гараа хайруулж  идэр есийг туулж билээ
Гурван марал гудайлгаж  Дунд Баянгийн ширээ дөхөж  ирмэгц явган шуурга алгадсан цагаан талд
хоног таарч шор мултална Одод хөх дөл цацлах шиг догшрон  гялалзаж  өл холдсон тэмээний шүд орсон буурных адил хангинана Ачаа тэнгээс салж нуруу амарсандаа  тэмээд хэвтэхийн түүс болж хүнд лагс тавхайгаараа алтан хумсаа халтал ...


Найман халтар жаал

09:32 , 2011-09-02 .. Бичигдсэн: А Шартолгой .. Холбоос
Найман халтар жаал
Сүхцэрэн ийнхүү битүүхэн саашран гундуухан алхаж явав  Урьд  өдөр нь ийм нэг явдал болсон юм байж Тэр нутаг буцах болж барааны  захаар очиж эхнэр хүүхэдээ бэлэг сэлт  авах санаатай элдэвт нүд хужирлан  явтал  олны дунд Оюуны  явахыг  гэнэт олж харлаа  Алхах гишгэх  намба төрх  инээх  ярих дуу хоолой нь яах  аргагүй мөн  Олны дундуур хойноос нь  зүтгэсээр  байвч  түүний барааг  хэд дахин харж  хэд дахин алдав  Оюунаа  давхийн   гараа татаж  Хүүе  энэ чинь яасан  өтөлж чадаагүй  төгцөг  вэ  их халамжтай хулгайч  байх нь ээ гээд  хөмсөг  нумруулан ширэв  татаж  гар цүнхэ...


Хорвоод хоноглох хүмүүс

08:14 , 2011-08-29 .. Бичигдсэн: МИНИЙ ШҮЛГҮҮД .. Холбоос
                        Хорвоод хоноглох хүмүүс
Сүмийн цэцэгсээр зүүдээ мануулж бие биенээ
төлгөн салхинд жиндүүлэхэд шувууд мэл гайхна
Сүүн  ургийн хэлхээгээ нэрээрээ торгоож бие биенээ
хономол харцаараа түлж нөмөрсөн гашуун өдрүүдээ
хөл дороо дэвсэлнэ
Амьд бурхдын судрын мөрүүдийг булаацалдан
бие биерүүгээ тарнитай тунирхал бэлгэлж
сүүмэлзэх сарны гэрэлд сүүдрээ шилгээнэ
Ааль алдуурсан амрагаараа  нойрмог  тариа тэжээж
бие биендээ  мартагдах маргаашаа гайхуулж
төөрсөн төөргөө зэмлэн
Агь өвснөөс нүцгэн жаргал согттолоо үнэртэн
бие биерүүгээ мөлхөө мөрөөдлөөрөө агсарч
ургаа уулсаа шоолно
Адгуу сэтгэл...


Навчин ай номноос

18:54 , 2011-08-27 .. Бичигдсэн: Д Мандахсан .. Холбоос
Уйтай  намар шувуу бидэн хоёр
Уйлсан навчин дээрээс умрыг зорино
Урт насны хан суудал хотолзуулан
Урьдын цагийг удаан дэнсэлнээ
Д Мандахсан



Навчин ай номноос

18:53 , 2011-08-27 .. Бичигдсэн: Д Мандахсан .. Холбоос
Өөдтэй үггүй гансралын дуугаа
Өрдсөн гал шиг ноцоож бичнэ
Гунигтай шүлгээсээ жаргал амсаж
Гургалдайн дуутай хөгжим сонсоно
Гуравхан бадагтаа цээж тэвхийж
Газар даахааргүй том явна
Өөртөө туйлж бичнэ
Өвөр дотроо дуулж бичнэ
Гадаа гарахаараа
Ганагар явна
Тэнгэр газар хоёрыг
Тэвхдэж явна
Галт цахиур шиг хомоол ноцоох
Ганц алтан  шадандаа танхайрч явна
Өөртөө нууж бичнэ
Өвчүү цаанаа  нурж бичнэ
Өөртөө уйлж бичнэ
Өмгөр бор зүрхээ цуулж бичнэ
1996 он                Д Мандахсан
...


Юу хайнам

18:50 , 2011-08-27 .. Бичигдсэн: И Мөнхбаяр .. Холбоос
Юу хайнам
Уул гүвээ манан болоод
Араншингууд хөшилдөхөд
Бусдыг үл таньж
Би эрэлд хатна
Аргагүй ёсыг
Хүлээхгүй гээд
Би бас зөрөхүй
Бусад  намайг үл тааж
Бас залхах
И Мөнхбаяр



Царигт зам

08:51 , 2011-07-04 .. Бичигдсэн: МИНИЙ ШҮЛГҮҮД .. Холбоос
Царигт зам
Шовх оргилтой уулсаар
Шоовдорлож хашигдсан зам
Хэлгий салхинаас үрийн тээсэн
Хилэндээ бөгтийсөн бургастай
Хэвэнд цутгуулсан он жилүүдээ
Хэвтрээ холготол хуучлан
Цэцэгт нугаар хөвөрсөн
Царигт тэврүүлсэн замаар
Цулбуураа чирсэн морьтны
Цогионд нь одод шүргэлцэн
Хүж өвсний нурууг
Хөсрий хяруу шалбалж
Нөмгөн толгодоос өнгийх
Нарны гэрлээс цочно
Анир түрсэн буданд
Алсаас цомцойх бор гэрүүдийн
Амгалан цаг зөөлцөн
Аялгууг  нь хөглөсөн зам
Өлгийдөө үнэгчлэх жаалын
Зүүдийг тойрч алсарна
Шилтгээндээ төөрсөн эмгэн хунгаас
Шилэн өндгөө өмөөрсөн
Хагацалд хайчлуулсан далавчтай
Хагархай...


Яруу найраг ертөнцийн зохирол

09:29 , 2011-06-29 .. Бичигдсэн: шүлгийн тухай .. Холбоос

Яруу найргийн тухай ярилцахад нарны идвэхжил ихэсдэг гэдэгт би итгэдэг.Орчлон хорвоогийн мөн чанар, агуулгыг өөртөө шингээн, дүрслэн илэрхийлж чадах, цорын ганц төлөөлөл нь яруу найраг юм.Яруу найраг нь үлгэр домог, зөн билиг, хайр дурлал, гүн ухаан, ид шид, гайхал эргэлзээ, айдас хүйдэс, энэ хорвоогийн байж болох бүхний хувилбар, үгийн тоглоом, үгийн шид, үгийн боломжүйлчилгээ билээ. Яруу найргийн эрт, эдүгээх, байж боломгүй, сонин хачин өгүүлэмжийг, этгээд гажууд, ид шид, үлгэр домог хэмээн сатаарснаас үнэн бодит үйлийн гэрэл гэгээ гэдгийг төдий л үнэмшихгүйявцгааж . Бидэнд үгээр илэрхийлж б...



Сүмбэр нутаг минь Үг Х Чулуунбаатар

19:33 , 2011-05-28 .. Бичигдсэн: Х Чулуунбаатар .. Холбоос
Ая С Батболд    Цэцэг хамтлаг дуучин Батболд 


ХУБА ХАЯА ХААНА БАЙНА ВЭ

20:48 , 2011-05-23 .. Бичигдсэн: Түүхийн улбаа домгийн мөрөөр .. Холбоос
ХУБА ХАЯА ХААНА БАЙНА  ВЭ
Түүхийн улбаа домгийн мөрөөр
1 Хураангуй
Монголын нууц товчоонд сурвалж бичигт дурдагдсан ХУБА ХАЯА нэртэй газрыг тодорхойлох оролдлогыг  хийлээ  Энэ газар нь одоогийн Говьсүмбэр аймгийн Шивээгөвь сумын нутагт орших
Хув Улааннуур мөн болохыг сурвалж бичиг монголын түүхч эрдэмтдийн бүтээл судалгаа  шинжилгээний  ном зохиол  түүх бичлэгийн ойллого  хувийн цуглуулгын баримт материал  зэрэгт тулгуурлан  дүгнэсэн болно
2 Түлхүүр үг
ХУБА ХАЯА Хувхай - Хув  -Улаан нуур  Ухаа хаяа
Чахарайхан - Оцол уул
Жалман Зэлмэн хан- Сансар уул
Цайтын Чайтугийн   цагаан тал - Цайдам
3 Оршил
1990...


{ Сүүлийн хуудас } { 3 -р хуудас Нийт хуудасны тоо: 9 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд

Цэцэг оноогүй бороо
Айлгах аавтай Арслангийн зулзага

Ангилалууд

шүлгийн тухай
МИНИЙ ШҮЛГҮҮД
Хүүхдийн зохиолч Н Одонхүү
Хүүхдийн зохиолч Ж Жаргалсайхан(8)
Ган үзэг наадам
Миний хүүхдийн шүлгүүд
Урмаар өлгийдсөн цацал үг
Эргэн дурсахын учир
Клип
Миний дууны үгс
Үгийн оролдов
Х Чулуунбаатар
Л Ганзул
Түүхийн улбаа домгийн мөрөөр
И Мөнхбаяр
Д Мандахсан
А Шартолгой
Ц Отгонжаргал

Сүүлийн бичлэгүүд

Шүлэг
Зүүд хучисан хөнжил
Гоёлын хуучин шаахай
Зам
Замчин
ЗАНГИСАГ ҮГ
АЛТАНХАН СҮЙХ
Уурхайн малтагчаас улсдаа цуутай зохиолчид олноор төрөн гарсан
Айраг шуугин шуугин иснэ Айлын бүсгүй дуулан дуулан өснө
Сүүлчийн удаа…
ХОГ ШҮҮРДВЭЛ ТООС БОСНО…
Шүлэг
Би сохорсон
Өмнөх үг ...
″Наран эцэг″

Найзууд

Nice oyunchimeg Anyka tuyazulaa aazaa altaa21 Jijgee buyantai dadido delger DESI Эрдмийн өргөө masha & medbed ERKHEMZO zaluu hoian27 jakina Love legion Luvsanvandan's blog mijiddorj Myagmartsetseg OYUNCHIMEG_M nandin.blog Обдоо Naagii-21 ХайРыГ ХайРЛа Muugi StarLight Taishir tseк tsetseg27 Tsevegee tsolmonavraL Uuganaa xvv bilegee_111 ulzii Цагаан хараацай Turbold setgeliin ganganaa Taivna