Нар өвөртөлсөн уул

Он цагийн галт тэрэг

10:06 , 2011-05-10 .. Бичигдсэн: Л Ганзул .. 4 сэтгэгдлүүд .. Холбоос

Он цагийн галт тэрэг 

Шөнө дөлөөр довтолгох

Он цагийн галт тэргэнд нойр ноцно...

Хувь заяаны зөрлөгт учирсан

Хөөрхөн охин моносын цэцэрлэгт намайг хүлээгээ...

Хувь заяаны зөрлөгт үлдсэн

Хөвүүн дурсамж араас нэхнэ

Орог үдшийн халиун манан

Бодол дарж хөвсийгөөд

Он цагийн галт тэрэг

Харанхуй сүвлэн цааш довтолгоно

Улаан дэнлүүний гэрэл үнсэж

Эрвээхэй дурлалдаа шатна

Учралын эгшиг , хагацлын дууль

Он цагийн галт тэргэнд хөврөнө

Цаг хугацааны алтан хээн дээр 

Яруу найрагчид шүлгээ бичнэ

Цадиг өгүүлсэн хөшөө баримал

Ирэх буцахын зөрлөгт үлдэнэ

Сэтгэлийнхээ алтан хуураар зорсон

Эрхэмсэг гунигаа нөмөрч суунам би

Сэмхэн мартагдахын хуучин хаалга

Энлэнгийн наахна дэлгээтэй байна

Он цагийн галт тэрэг

Түүний л зүг довтолгоно

Би үл эмээнэ...

Он цагийн галт тэргээр богинхон аялахдаа

Орчлонтой чацуу бурхан бүтээлээ

Он цагийн галт тэргээр мөнхөд  аялахаар

Орчлонгоос урт настай өөрийгөө бас бүтээлээ

                                                Л  Ганзул

Сэтгэгдэл үлдээх

21:56 , 2011-05-15 .. Бичсэн: Зочин
алга ташилт гоё шүү

12:05 , 2011-05-12 .. Бичсэн: Чойрын Хүү
Он цагийн галт тэргээр мөнхөд аялахаар

Орчлонгоос урт настай өөрийгөө бас бүтээлээ

Энэ мөр үнэхээр сайхан тэврэлт

11:54 , 2011-05-12 .. Бичсэн: Хүслийнжигүүр
Он цагийн галт тэргээр богинхон аялахдаа
Орчлонтой чацуу бурхан бүтээлээ

гоё шүү

10:52 , 2011-05-12 .. Бичсэн: Зочин
алга ташилт

{ Сүүлийн хуудас } { 31 -р хуудас Нийт хуудасны тоо: 89 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд

Цэцэг оноогүй бороо
Айлгах аавтай Арслангийн зулзага

Ангилалууд

шүлгийн тухай
МИНИЙ ШҮЛГҮҮД
Хүүхдийн зохиолч Н Одонхүү
Хүүхдийн зохиолч Ж Жаргалсайхан(8)
Ган үзэг наадам
Миний хүүхдийн шүлгүүд
Урмаар өлгийдсөн цацал үг
Эргэн дурсахын учир
Клип
Миний дууны үгс
Үгийн оролдов
Х Чулуунбаатар
Л Ганзул
Түүхийн улбаа домгийн мөрөөр
И Мөнхбаяр
Д Мандахсан
А Шартолгой
Ц Отгонжаргал

Сүүлийн бичлэгүүд

Шүлэг
Зүүд хучисан хөнжил
Гоёлын хуучин шаахай
Зам
Замчин
ЗАНГИСАГ ҮГ
АЛТАНХАН СҮЙХ
Уурхайн малтагчаас улсдаа цуутай зохиолчид олноор төрөн гарсан
Айраг шуугин шуугин иснэ Айлын бүсгүй дуулан дуулан өснө
Сүүлчийн удаа…
ХОГ ШҮҮРДВЭЛ ТООС БОСНО…
Шүлэг
Би сохорсон
Өмнөх үг ...
″Наран эцэг″

Найзууд

Nice oyunchimeg Anyka tuyazulaa aazaa altaa21 Jijgee buyantai dadido delger DESI Эрдмийн өргөө masha & medbed ERKHEMZO zaluu hoian27 jakina Love legion Luvsanvandan's blog mijiddorj Myagmartsetseg OYUNCHIMEG_M nandin.blog Обдоо Naagii-21 ХайРыГ ХайРЛа Muugi StarLight Taishir tseк tsetseg27 Tsevegee tsolmonavraL Uuganaa xvv bilegee_111 ulzii Цагаан хараацай Turbold setgeliin ganganaa Taivna



:-)
 
xaax