Шидэт эмээ
Шидэт эмээ Дунд голын гүүрэн дээр Дурандаж суудаг эмээ бий Дуулгаваргүйчүүдийн гэрт Дуртай гэгч хүрээд ирнэ Заваан айл хаана байна Залхуу хүү хэн байна Замаар яваа хүмүүсээс Заавал асууж сураглана Хэрвээ тэгээд мэдэх юм бол Хэрэг болгоод ирэх юм бол Хэн ч харсан гайхмаар Хэнээт явдал өрнөнө Аяга тавгууд угаагуурт орж Алчуур бүгдийг өнгөлж тавина Сандал ширээ цэгцтэй болж Саваа мод хивсийн гөвнө Ор дэвсгэр цэмцгэр болж Оёдлын машин байрандаа очно Хэрэг явдал ингэдэг учраас Хэрэггүй биз дээ найз аа Хэзээ ямар цэвэрч байх нь Хэтдээ бидэнд тусгай даа Ж Жаргалсайхан ,
Сэтгэгдэл үлдээх
{
Сүүлийн хуудас
} {
49
-р хуудас Нийт хуудасны тоо:
89
} {
Дараагийн хуудас
}
|