Нар өвөртөлсөн уул

Зааны хошуу

12:47 , 2010-12-24 .. Бичигдсэн: Миний хүүхдийн шүлгүүд .. Холбоос
                                             ЗААНЫ ХОШУУ

Зугаацаж тоглоход шат гэмээр

Зураг зурахад бийр болмоор

Зааны хошуу яагаад

Урт болсон юм бол 

Зүггүй жаалууд хамраас нь 

Зүүгдэж тоглоод

Сунгачихсан юм болов уу

Урт хошуу нь өөрт нь зохицсон

Ухаантай амьтан юм билээ

Улс улсын циркийн тоглолтод

Уран үзүүлбэр харуулах юм билээ

Цантай өвлөөр чамайг урьж

Цанаар гулгаж үзүүлнэ дээ

т эрдэнэ баатар

...


Давхар хаалга

21:24 , 2010-12-23 .. Бичигдсэн: Миний хүүхдийн шүлгүүд .. Холбоос
                                                Давхар хаалга

Баавгай хулгана туулай 

Байшин барихаар болов

Гар нийлсэн учир

Ганган байшин босгов

Хаалга гаргах

Хариуцлагатай үед

Өөр өөрийн

Багтах хаалгыг

Өндөр байшиндаа

Хийх гэж оролдов 

Хулгана нам дуугар

Том хаалга

Надад тээртэй

Түлхүүр цоожинд

Би хүрэхгүй гэхэд

Туулай өндөр дуугаар

Хулганын хаалгаар

Би багтахгүй

Миний найзууд

Бүр орохгүй

Өөрийн хаалгаа

Өмнөө бариад

Өчиг үгүй зөрүүдлэхэд

Баавгай дуу гаргалгүй

Өөрийн орох хаалганд

Өрвөлзөх туулайн хаалгыг

Бат бөх бэхлэн

Бие жижиг хулганын

Бэлдэж хийсэн хаалгыг

Туулайн хаалганд бэхэлж

Түлхүүрийг хулганад өгөв

Аль дуртай хаал...



Тоть

21:21 , 2010-12-23 .. Бичигдсэн: Миний хүүхдийн шүлгүүд .. Холбоос
                                                    Тоть 

Тоть чи мундаг

Торолгүй үг цээжилж

Толгойгоо эргэхийг мэдэхгүй

Тоочиж бүгдийг хэлэх юм

Тоо цээжлэх аргаасаа

Түргэн заагаад өгчихвөл

Аавын цалин буухаар

Амттай чихэр өгнө шүү

Алдаагүй тоогоо боддог

Ангидаа мундаг нь  болно доо

                                                                       т эрдэнэ-баатар

...


Тоть

21:21 , 2010-12-23 .. Бичигдсэн: Миний хүүхдийн шүлгүүд .. Холбоос
                                                    Тоть 

Тоть чи мундаг

Торолгүй үг цээжилж

Толгойгоо эргэхийг мэдэхгүй

Тоочиж бүгдийг хэлэх юм

Тоо цээжлэх аргаасаа

Түргэн заагаад өгчихвөл

Аавын цалин буухаар

Амттай чихэр өгнө шүү

Алдаагүй тоогоо боддог

Ангидаа мундаг нь  болно доо

                                                                       т эрдэнэ баатар

...


Үнэг

21:20 , 2010-12-23 .. Бичигдсэн: Миний хүүхдийн шүлгүүд .. Холбоос
                                                Үнэг 

Сэгсгэр сүүлтэй хэрмийг 

Сэтгэлгүй үнэгтэй андуурч

Сүүл бие ний хөдөлгөөнийг

Сүрхий ажин гайхав

Хураадаг хуурдаг хоёр нь

Хол зайтайг мэдээд

Хэлбэр дүрс нь ижилхэн ч

Хэлдэг үгээр нь ялгав

                                         т эрдэнэ баатар



Загас

21:18 , 2010-12-23 .. Бичигдсэн: Миний хүүхдийн шүлгүүд .. Холбоос
                               Загас

Зав багатай болохоор

Загас дуугардаггүй юм билээ

Залуу хөгшин ялгаагүй

Зажилж байдаг юм билээ

Бүл олон болохоор

Бүгд ажигладаг юм билээ

Бүтэн шөнийн уртад ч

Нүд цавчлахгүй юм билээ

            пч 2      пд 17  замчин т  эрдэнэбаатар



Өндөр унаа

21:16 , 2010-12-23 .. Бичигдсэн: Миний хүүхдийн шүлгүүд .. Холбоос
             Өндөр унаа 

 Сөх цасанд сөхөрдөггүй 

 Сөөлжиж ердөө алхдаггүй

 Сиймхий завсраар багтдаггүй

  Сэрүүцэх гэхийг мэддэггүй 

  Ус уухгүй уддаг

  Унаад явахад хурдалдаг

  Өөл их даадаг

  Сөгдөж намайг мордуулдаг

  Гүвээ толгод талыг туулж

  Гүрвэл могой мөлхөгчтэй цуг

  Говийн таксинд сууж үзлээ

  Гоё наран дор уралдаж үзлээ

  Явсан км гэж тоо хэлсэнгүй

  Янчаан  мөнгө гэж надаас нэхсэнгүй 

  Ямар нэртэйг нь мэдэхгүй тэр машин

  Янзтай өндөр унаа байсан

                                                             т эрдэнэ баатар

...


Баавгай

21:12 , 2010-12-23 .. Бичигдсэн: Миний хүүхдийн шүлгүүд .. Холбоос
                                    Баавгай 

  Баавгай чадал тэнхээгээ

  Барин чангалж үзээд

  Бяр чадлаа гайхуулж

  Баахан амьтад цуглуулав

  Гартаа лууван барьсан

  Ганган чихтэй туулайгаас

  Олзыг нь авах гээд

  Огцом хөдлөөд гүйцсэнгүйд

  Хөлийн чадлыг муулж

  Хөөрцгөл  амьтад шоолоход

  Атганд багтсан гараас

  Амьд мултарч чадвал

  Амтат балаа өгнө гэж

  Ам алдан мөрийцөв

  Шорооноос өөр тэнхэлгүй

  Шоргоолж гарч ирэн

  Баавгай саварт атгагдаж

  Базсан атганаас мултрахад

  Тамир дууссан өдрөөр

  Та нар таарлаа яах ав

  Талын өнгө сэврэхээр

  Таарах болоод буцав

  Үнэгүй олзонд амьтад

  Үнэрээр нь цуглаж найрлав

 ...



Бяргүй хуруу

21:09 , 2010-12-23 .. Бичигдсэн: Миний хүүхдийн шүлгүүд .. Холбоос
                                             Бяргүй хуруу

    Халбага барилаа 

    Хуруу даадаггүй

    Хачин юм бэ би гэдэг

    Ээжээр халбагадуулж 

    Идсээр байгаад

    Эрүү ганцхан  хөдөлдөг болж

    Хүүхдүүд харвал намайг шоолно

     Хуруундаа би бяр суулгая     

     Том эр болсноо харуулан

     Тогоог нь өргөж ээждээ тусалъя

                                                   т эрдэнэ баатар 

...


Мангаа

21:05 , 2010-12-23 .. Бичигдсэн: Миний хүүхдийн шүлгүүд .. Холбоос
                                        Мангаа

Хаалганы завсраар

Хадны мангаа

Дөхөж ирнэ гээд

Дахиж ирэх гээд

Мангаа надруу

Мацаж эхлэхэд

Аав ээжээ

Ах эгч дуудлаа

Аль нь ч алга

Бие чичрэн

Бээвийн зогсохдоо

Мангас айдгийг

Мартсан болохоор

Намайг сонгоод

Надруу ирсэн нь

Харваас занасан

Харцыг нь үзээд

Ном онд юу гэж 

Бичсэн байдгийг

Ноцож бодоод

Би саналаа

Ахиад над руу

Ирэх юм бол

Номтой нөхөрлөж

Сурсан болохоор

Айдгийг нь мэдээд

Би айхгүй

Ном уншиж

Чаддаг болохоор

Намайг айлгаж

Чи чадахгүй

                            т эрдэнэ баатар

...


{ Сүүлийн хуудас } { 2 -р хуудас Нийт хуудасны тоо: 3 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд

Цэцэг оноогүй бороо
Айлгах аавтай Арслангийн зулзага

Ангилалууд

шүлгийн тухай
МИНИЙ ШҮЛГҮҮД
Хүүхдийн зохиолч Н Одонхүү
Хүүхдийн зохиолч Ж Жаргалсайхан(8)
Ган үзэг наадам
Миний хүүхдийн шүлгүүд
Урмаар өлгийдсөн цацал үг
Эргэн дурсахын учир
Клип
Миний дууны үгс
Үгийн оролдов
Х Чулуунбаатар
Л Ганзул
Түүхийн улбаа домгийн мөрөөр
И Мөнхбаяр
Д Мандахсан
А Шартолгой
Ц Отгонжаргал

Сүүлийн бичлэгүүд

Шүлэг
Зүүд хучисан хөнжил
Гоёлын хуучин шаахай
Зам
Замчин
ЗАНГИСАГ ҮГ
АЛТАНХАН СҮЙХ
Уурхайн малтагчаас улсдаа цуутай зохиолчид олноор төрөн гарсан
Айраг шуугин шуугин иснэ Айлын бүсгүй дуулан дуулан өснө
Сүүлчийн удаа…
ХОГ ШҮҮРДВЭЛ ТООС БОСНО…
Шүлэг
Би сохорсон
Өмнөх үг ...
″Наран эцэг″

Найзууд

Nice oyunchimeg Anyka tuyazulaa aazaa altaa21 Jijgee buyantai dadido delger DESI Эрдмийн өргөө masha & medbed ERKHEMZO zaluu hoian27 jakina Love legion Luvsanvandan's blog mijiddorj Myagmartsetseg OYUNCHIMEG_M nandin.blog Обдоо Naagii-21 ХайРыГ ХайРЛа Muugi StarLight Taishir tseк tsetseg27 Tsevegee tsolmonavraL Uuganaa xvv bilegee_111 ulzii Цагаан хараацай Turbold setgeliin ganganaa Taivna